сталин
"Намайг тэнгэрт хальсны дараа миний шарил дээр хогон овоолго (худал гүтгэлгүүд) авчран хаяхыг би мэдэж байна. Гэвч
түүхийн (түүхэн үнэний) салхи тэр бүхнийг өршөөлгүй арчин хаях болно!". И.В.Сталин. 1943 он

"Үхсэн арсланг илжигнүүд тийрэхээс айдаггүй, учир нь одоо бол яаж ч чадахгүй гэдгийг адгуусны зөнгөөрөө мэдэж байгаа. Хэдийгээр тэр илжигнүүд Сталиныг одоо зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж зүхэж байвч тэд Түүхэн Үнэний тулаанд гарцаагүй ялагдах болно оо". Уинстон Черчилл

 

Цуврал нийтлэлийн 5-р хэсэг

 

Өмнөх нийтлэлүүддээ түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажил нь эрдэм шинжилгээний ажлын хамгийн энгийн шаардлагуудыг бүдүүлгээр зөрчсөн тухай бичсэн бол энэ удаад доторх агуулга, дүгнэлтүүдийг нь авч үзье. Өмнө хэлсэнчлэн түүний диссертацад бодит бус - хэт субъектив дүгнэлтүүд маш олон байгаа бөгөөд цуврал нийтлэлээрээ тэдний заримыг баримтаар няцаах зорилготой байна.

Д. Өлзийбаатар 1


Неолиберал түүхчид манай орны түүхнээ “Зүүнтний нугалаа” хэмээн нэрлэгдэх болсон үйл явцыг дүгнэхдээ маш олон бодит баримтыг үл харгалзан хэт мушгин гуйвуулж, өмнөх нийгмийн тогтолцоо, тэр 70 жил бүтээн босгосон бүхнийг харлуулан гутгаах, хамгийн гол нь ЗХУ-ыг, тэр дундаа И.Сталиныг гүтгэн гүжирдэх нэг далим болгон ашиглах болсон байна. Үүний тод томруун жишээ бол Д.Өлзийбаатарын ”Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө: 1922-1940” хэмээх диссертацын ажил дахь дараах дүгнэлтүүд юм.

Ишлэл: “... Энэ ч үүднээс ЗХУ-ын Сталинч удирдлага 1929 оноос Монголд ноёрхлоо огцом тогтоон бэхжүүлж, өөрийн дотоодод явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг коминтерний заавар зөвлөмжөөр дамжуулан шууд хэрэгжүүлж эхэлсэн юм

“Төр, засаг, намын бүх удирдлагад зүүнтнүүд коминтерний түлхээсээр гарч ирсэн үеэс эхлэн Монголд зарц ядуу ангийн хувьсгалт тэмцлийг хүчтэй өрнүүлэх замаар нэн даруй нийгэм журамт байгуулал тогтоохын төлөө уриан дор хэт хувьсгалч хийрхэл өрнөн улс орны улс төр, эдийн засаг, соёлын онцлог байдалд үл нийцсэн алдаатай үйл ажиллагаа газар аван тэлж тэр хэмжээгээр тус орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал алдагдан, нийгмийн сэтгэл зүйд бухимдалт уур амьсгал бүрэлдэж эхэлсэн юм.

...улмаар нийт ард түмний сүсэг бишрэлийг доромжлох болсон нь лам нарын төдийгүй жирийн ард олныг засаг, төрийн бодлогод итгэл алдан хөндийрөх байдалд түлхэж, цаашид зохион байгуулалттай эсэргүүцэлд шилжин ороход хүргэжээ.

...Толгойлогч нар нь баригдсан, буруутнууд нь буудуулсан босогчдын үйл ажиллагаа тэр дороо дарагдсан ч шалтгаан сэдэл нь зүүний адал балмад явдлын үр дагавартай яах аргагүй холбогдож байна. (1932 оны лам нарын зэвсэгт бослогыг хэлж байна Л.П) Үүнийг монголчууд ч, зөвлөлтийн болон Коминтерний удирдлагууд ч хаана хаанаа сайн ойлгож байв. Адал балмад үйл ажиллагааг туршилт хэлбэрээр шахан тулгаж ах дүүсийг алалцахад хүргэсэн буруу үйлдлийнхээ мөрийг баллах, алдаж болзошгүй болсон нэр хүндээ аврах зайлшгүй шаардлага ЗХУын удирдлагад, Коминтернчуудад тулгарав. Буруу үйлдлийнхээ эздээр монголчуудыг өөрсдийг нь тодруулж, алдаа бүхнийг тэдэнд тохох арга ажиллагааг тэд хэрэгжүүлж эхэллээ.

...Дээрх байдлаас үндэслэн дүгнэж үзвэл “Лхүмбийн хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын бүлэг хэрэг” гэгч үүсэн гарах болсон нэг шалтгаан нь: 1929-1932 он хүртэлх хугацаанд Коминтерн, ЗХУын зүгээс зүүнтний удирдлагын нэрээр хэрэгжсэн монгол орны улс төр, эдийн засаг, соёлын амьдралыг хамран явагдсан алдаатай бодлогын үр дагаврыг зүүнтэн болон баруунтан гэгдсэн улс төрийн бүлэглэлд тохох замаар хариуцлагаас бултан зайлах арга ажиллагаа байжээ гэж болох юм.” гэж Д.Өлзийбаатар диссертацдаа бичжээ.

Тэгэхээр түүнийхээр бол манай түүхнээ “Их хэлмэгдүүлэлт” хэмээгдсэн үйл явдлын эх нь Сталины Монголд тулган хэрэгжүүлсэн гэх улс төр, эдийн засгийн бодлого болж таарч байна. Энэ дүгнэлт хэр үндэстэйг түүхэн баримтууд, тоо статистикт тулгуурлан одоо авч үзэцгээе.

ЗХУ 1929 оноос НЕП буюу Шинэ эдийн засгийн бодлого (хагас социалист, хагас капиталист эдийн засгийн бодлого)-ыг халж, Сталины дэвшүүлсэн цэвэр социалист бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд тариачдыг хамтралжуулсан бол Монголд яг энэ үеэс маш эрчимтэйгээр (энэ үйл явдлаас өмнө эдгээр арга хэмжээг маш зугуухан тайван, хүлээцтэй, няхуур аргуудаар явуулж байжээ) малчдыг хүчээр хамтрал, хоршоололд нэгтгэн, хуучин феодалуудын хөрөнгө болон сүм хийдийн жасын мал хөрөнгийг эрчимтэй хураан ардуудад тарааж, бүх хувийн ганзагын худалдаа наймааг хориглон улмаар шууд социалист хэв маягийн эдийн засгийг бий болгохоор хүчлэн ажилласан билээ. Хэрэв энэ өнцгөөс харвал Д.Өлзийбаатарын дүгнэлттэй маргах аргагүй мэт, үнэхээр И.Сталин өөрийн оронд хэрэгжүүлж байсан эдийн засгийн бодлогоо манайд хэрэгжүүлж улмаар ЗХУ-д өрнөсөн үйл явдлын бүрэн тусгал манай оронд буусан мэт санагдана. Гэхдээ энэ бол асуудлыг хэт энгийнчлэн хялбарчилсан, ЗХУ-д хэрэгжсэн эдийн засгийн загвар - хожмоо Сталины эдийн засгийн загвар хэмээн нэрлэгдэх болсон хөтөлбөрийг бүрэн ойлгоогүй, эсвэл ойлгосон ч асуудлын зөвхөн нэгхэн талыг зориуд мушгин гуйвуулж ашигласан хэрэг юм.

Хамгийн гол нь Д.Өлзийбаатар “ЗХУ-ын Сталинч удирдлага 1929 оноос Монголд ноёрхлоо огцом тогтоон бэхжүүлж, өөрийн дотоодод явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг коминтерний заавар зөвлөмжөөр дамжуулан шууд хэрэгжүүлж эхэлсэн юм хэмээн дүгнэхдээ ямар ч хөдөлбөргүй баталгаа гаргаагүй, өөр ямар нэг хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас ч ишлээгүй байгаа нь өөрөө шинжлэх ухааны судалгааны шаардлагыг хангаагүй хэрэг юм. Аливаа судалгаа гэдэг бол юуны түрүүнд өөрийн гарган тавьж буй дүгнэлт бүрийг баримтаар батлахыг шаарддаг билээ.

Сталины урдаа тавьж байсан эдийн засгийн зорилт, түүнийг хэрэгжүүлсэн онцлог байдал(эдийн засгийн загвар) болон хүрсэн үр дүн хийгээд, нөгөө талаар манай оронд хэрэгжсэн Зүүний нугалаа хоёрыг тус тусад нь тоймлож үзээд хэр олон төсөөтэй тал байгааг нь харьцуулцгаая.

Үргэлжлүүлэн унших

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (5 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс