Цуврал нийтлэлийн 3-р хэсэг

ӨлзийБҮҮБУР

 

Худал гөрдөгч буюу агуу Зохион бурагч

Түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажилдаа ишлэл – түүхэн үндэслэл бодит тулгуур баримтууд болгон ашигласан эх сурвалжуудыг дурдсан “Ном зүй” хэсэгт А.И.Солженицыны “Архипелаг ГУЛАГ” хэмээх “уран зохиол” байх юм.

Д. Өлзийбаатар 3

Энэ ном бол шинжлэх ухааны түүхэн судалгаа огт биш болохыг олон улсын нэр хүндтэй судлаач эрдэмтэд, тухайн үеийн амьд гэрчүүд баталсан байдаг бөгөөд энэхүү уран зохиомж нь тухайн хувь хүний А.Солженыцины өөрийнх нь бодол төсөөлөл буюу товчхондоо өөрийнх нь уран сайханжуулж зохиомжилсон бичвэр юм. 1917 оны Октябрийн социалист хувьсгалын дараа Баруунд зугтан гарсан, хаант засгийн үед ард түмнээ шулж баяжсан байсан ч Октябрийн социалист хувьсгалаар эрх мэдлээ алдаж Европт зугтан гарсан орос цагаачдын дунд Барууны тусгай албадын ил далд санхүүжилт, бүх талын дэмжлэгээр хэвлэж тарааж байсан ном сонин сэтгүүлүүдийг олж уншиж “итгэж байсан” А.Солжыницин 1910-1920-иод оны сүүлч хүртэл ЗХУлсын нутаг дэвсгэр дээр Оросын эсрэг үйл ажиллагааг далдуур явуулж байсан Барууны ИМКА (Англи товчлол нь YMCA бөгөөд доорх номын хавтсан дээр харагдаж байна) гэдэг христиан залуучуудын гэх “олон нийтийн” халхавчтай тагнуул хор найруулагч байгууллагын хүчтэй нөлөөнд байсан ба тэдэнтэй далд харьцаатай, Оросын эсрэг бүх ном бичвэрийнхээ хариуд тэднээс санхүүгийн далд дэмжлэгтэй байсныг өнөөгийн олон нэрт эрдэмтэд, судлаачид түүхэн баримтуудаар баталсаар байгаа.

Худал гөрдөгч буюу их зохиолч Опыт художественного исследования
Уран сайханжуулсан судалгааны оролдлого

Уг уран сайхны зохиолын тухай та энэ нийтлэлээс сонирхож болно. Өмнө дурдсан ёсоор судалгааны ажилд зөвхөн МЭРГЭЖЛИЙН ХҮРЭЭНД НЭГЭНТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН судалгааны ажлууд дахь баримтуудыг ашиглаж, мөн түүнээс ишилж болдог. Харин уран зохиомжийн зориудын бүтээлээс ишилж үүгээр бамбай хийх нь судалгааны ажлын ЗӨВХӨН БОДИТ ТҮҮХЭН БАРИМТЫГ АШИГЛАХ шинжлэх ухааны шаардлагыг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Учир нь түүний ашигласан энэхүү уран зохиолын номон дох “баримтууд” бол уйдсан хоригдлуудын ам дамжуулан ярьж байсан хов жив, гудамжинд эмээ нарын дэлгэдэг хууч яриануудын эмхэтгэл бөгөөд үнэн худлыг нь батлах боломжгүй, ихэвчлэн тухайн зохиолчийн өөрийн байр суурь, бодол төсөөллөөс урган гарсан хийсвэр зүйлс байдаг.

Үүнээс гадна түүний диссертацын “Ном зүй” хэсэгт 3 өөр дурдатгал, дурсамж; 2 өөр өдрийн тэмдэглэлийг ишлэл болгон татсан байна. Дурдатгал, дурсамж, өдрийн тэмдэглэл бол тухайн зохиолчийн үйл явдлуудыг харах өнгөөр тодорхойлогддог цэвэр “хувийн” - субъектив үнэлт дүгнэлтүүдээс бүрддэг “уран зохиол”-ын төрөл зүйл тул мөн л эрдэм шинжилгээний ажилд эх сурвалж болгон ашиглаж болохгүй юм.

Гэхдээ энэ ч бас хамгийн ноцтой нь биш юм аа...

Үргэлжлүүлэн унших

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (10 удаа үнэлсэн)