stalin

 

Үхсэн арсланг илжигнүүд тийрэхээс айдаггүй, учир нь одоо бол яаж ч чадахгүй гэдгийг адгуусны зөнгөөрөө мэдэж байгаа. Гэвч энэ илжигнүүд Сталиныг одоо зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж зүхэж байвч тэд Түүхэн Үнэний тулаанд гарцаагүй ялагдах болно оо.

Уинстон Черчилл

 

1953 оны 3-р сарын 5-нд И.В.Сталин гэнэт нас барснаас /троцкист коммунистуудад хорлогдон алагдснаас/ хойш 62 жил өнгөрчээ. Гэвч өнгөрсөн энэ хугацаанд Барууны суртал ухуулга - тархины угаалгын ОНМхэрэгслүүд ба түүний гар хөл хөлсний суртал ухуулагчид, троцкист-коммунистууд И.Сталиныг ер нь хүний бодож олж болох бүхий л нүгэл- аллага хядлагад худал! гүтгэн гүжирдэж ирсэн юм...

Сталинаар удирдуулсан Зөвлөлтийн ард түмэн Гитлерээр толгойлуулсан Европын фашист улсуудын эсрэг өөрийн эх орон итгэл үнэмшлээ хамгаалан тэмцэж байсан дэлхийн II дайнд бүхий л хүнд хүчир ачааллыг үүрч асар их гарз хохирлыг амсаж байхад харин тэр үед "холбоотон"-ых нь дүрд тоглож байсан Британи, АНУ, Франц зэрэг гүрнүүд аль болох 2 талын хүчийг шавхан барах тактик баримталж 2 талтай зэвсэг техникийн наймаагаа алтаар хийж асар их ашиг хонжоо олж байсан нь маргашгүй түүхэн үнэн юм.

Тэгээд энэ аймшигт дайнд ЗХУлсын Улаан арми Гитлерийн фашист армийг бут ниргэж агуу Ялалт байгуулангуут Британи, АНУ холбоотны багаа хуу татан хаяж 1946 оны 5-р сард ЗХУлсын эсрэг - ер нь бүх социалист орнуудын эсрэг тархины угаалгын - "Хүйтэн" дайнаа зарласан билээ!?

Энэхүү Хүйтэн дайны өөрөөр хэлбэл тархи угаалгын - гүтгэлэг гүжирдлэгийн - ятгалга ухуулгын машинд хэрчүүлж золиос нь болсон зарим гэнэн ухвар мөчид хүмүүс барууны тагнуулын туссгай албадын зориуд тарааж ирсэн элдэв хов жив хоосон цуу яриа, зориуд найруулан цацаж ирсэн "түүхэн ном"-уудыг нь ам дамжуулан бурцгааж тэр үеийн бодит үнэн түүхийг бараг мэдэхгүй хэвтэж бусдын амаар И. Сталиныг шүдээ хавиран үзэн ядаж цөсөө хөөртөл зүхэж ирсэн билээ. Гэвч дайснууд нь одоог болтол Сталины гэм буруутайг хөдөлшгүй нотолсон ямар ч түүхэн нотлох баримтуудыг албан ёсоор гарган ирж тавьж И.Сталиныг түүхэн шүүхээр шүүж яллаж чадаагүй юм. Харин эх орноосоо урвасан увайгүй дүлзэн Суворов-Резун мэтийн английн тусгай албадын гар хөлүүдийн санаанаасаа зохиосон номууд, Сталиныг огт оргүй зүйлүүдэд гөрдсөн, бодит үнэнийг гуйвуулж гүтгэн гүжирдсэн "зориуд найруулсан хорууд" бол хангалттай бий төдийгүй одоо ч хүмүүсийг мунхруулсаар л байна...

Учир нь энэ бүх гүжир гүтгэлгүүд бол хүмүүс бидний Өнгөрсөн бүх түүхийг маань гүтгэн харлуулснаараа Өнөөгийн энэ мухардмал байдлыг маань гарцгүй болгон хүлээсэнд барьж байх, Улс Эх орныг маань өрийн колоничлолын дөнгөд улам гүн гүнзгий хийх гэсэн, Ирээдүй хойч үеийг маань жинхэнэ бодит түүхээ мэддэггүй өрийн боолууд болгон дөнгөлж авах гэсэн алс холын харийн эзэрхэг гүрнүүдийн маш нарийн тооцсон, далд башир зорилго агуулсан, цэвэр тархины угаалгууд - колоничлолын орчин үеийн хурц зэвсэг нь юм!

Оросын антисталинчуудын тэр "түүхэн үнэн гээч" нь голдуу Баруунд цагаачлан гарсан Солженицин, Аксенов, Суворов-Резун мэтийн гүжир гүтгэлгийн номууд барууны тагнуулын албадын захиалгаар бичиж амь зууж байсан "уран сайхны" зохиолчид-санаанаасаа бурагчид, улс Эх орондоо өширхсөн "цагаан гартнууд" юм... Тэдний зарим нэг нь жишээлбэл, Солженицин, Аксенов насан өндөр болж эсвэл нас барахынхаа өмнө хийсэн энэ бүх нүглээ хүлээн зөвшөөрч коммунизмтай хувийн тооцоо бодох гээд харийн улс гүрний тагнуулын тусгай албадад ашиглуулж Эх орныхоо эсрэг их гүжир гүтгэлэг бичиж нураан унагахад нь тусалж байснаа камерын өмнө гэмшин ярьж бичиж үлдээсэн байдаг. Энэ тухай материалууд интернэтэд хангалттай байгаа. Гэвч ингэх иргэний зүрх зоригтой хүмүүс дисседентүүдийн дунд цөөнх нь гэдэг нь ойлгомжтой биз ээ....

Гүтгэлэг гуйвуулгуудын хэдэн зуун ном бичүүлж хэдэн арван уран сайхны кино гаргасан байгаа ч түүхэн үнэн "булавч бултайна, даравч далдайна" гэгчээр худал хуурмгийн ханыг нэвтлэн гарч ирж эхэлж байгаа...

Энэ бүх гуйвуулга, гүтгэлгийн ар талд Сталин гэж түүхэн бие хүний тухай, тухайн тэр үеийн түүхэн бодит байдлын тухай үнэн бодит мэдээллүүдийг өнөөдрийн хүртэл биднээс нуун дарагдуулсаар байгаа билээ.

Энэхүү баримтат кино ингэж эхэлж байна:

Сталин бол улс Эх орныхоо дүр зургийг хэдэн арван жилээр тодорхойлсон лидер юм. Тэр бол өнөөгийн Европын дүр зургийг ч бас тодорхойлж өгсөн лидер юм. Түүнийг нэрийг зарим суртал ухуулагчид харгис гэмт хэргүүдтэй холбон үздэг (гүжирддэг) бол харин судлаач эрдэмтэд, ихэнх иргэд агуу ялалтуудтайгаа холбож үздэг. Түүнийг энэ олон жилийн турш зарим нь гүтгэн харлуулж эсвэл нөгөө хэсэг нь бурханчлан тахиж ирсэн юм. Гэвч энэ бүхний цаана жинхэнэ бодит байдал нь бараг харагдахаа больсон байгаа юм.

Энэхүү баримт киног И.Сталиныг бүх цаг үеийн мөн бүх ард түмнүүдийн агуу сод ухаантан гэж тахин шүтдэг хүмүүс эсвэл түүнийг тамын алуурчин байсан гэдэг суртал ухуулгад нэгэнт итгэчихсэн хүмүүс үзэх хэрэггүй байж болох юм! Учир нь тэдэнд чин үнэн бодит байдал бол хамаагүй байдаг билээ...

Сталиныг урьд өмнө нь гүтгэх харлуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн ОХУлсын либерал ТВ-сувгуудын нэг НТВ ийм нэгэн цуврал кино гаргасан байгаа нь үнэхээр "цаг цагаараа байдаггүй. цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдгийг дахин нэг удаа баталж байгаа юм.

stalin1

Сталины тухай, тэр үеийн тухай "үнэн" номууд Интернэтэд зөндөө бий...


 

Сэтгэгдлүүд  

С.Ганбаатар
0 # С.Ганбаатар 2013-03-06 17:48
Болорболд Ахдаа баярлалаа.

Надтай адил олон хүн НҮДЭЭ НЭЭЖ ЭХЭЛЖ БАЙГАА гэдэгт итгэлтэй байна ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Онигоо
0 # Онигоо 2013-03-06 20:57
Баярлалаа танд, энэ кино үнэнд ойртсон бна. Нэг ийм онигоо бдаг: Барууны том гүрнүүд 2-р дайны үеэр дайтаж бсан талуудад өндөр үнээр алтаар буу сум танк шахаж харин 1944 онд хүртэл байлдаанд бараг оролцоогүй нь түүхэн баримт. :yes: Гэвч дайны дараа бялуу хуваах болохоор Англи АНУ Ялтад давхин ирж Сталинтай Европыг хуваан авах талаар хэлэлцэж байжээ. Англи АНУ 2 Сталинаас Крымээ бидэнд өгчих харин бид Германы газар нутгаас ийм хэмжээний газрыг тасдан авч өгье гэжээ.. Харин Сталин тэднээс нэг таавар таахыг хүсч хэрэв таавал Крымээ өгье гэжээ. Тэгээд 3 хуруугаа гозойлгон харуулж аль нь дундах гол хуруу вэ гэж асуужээ. Черчил долоовор хурууг, Рузвельт дунд хурууг нь зааж. Харин Сталин та 2 таасангүй гээд тэр 2-т салаавч үзүүлж май Крымийг ингээд ав гэсэн гэдэг. :laugher2: салаавчны голд эрхий хуруу !
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2014-05-11 22:00
Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2016-02-03 18:11
Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2016-02-03 18:16
Quoting Онигоо:
Баярлалаа танд, энэ кино үнэнд ойртсон бна. Нэг ийм онигоо бдаг: Барууны том гүрнүүд 2-р дайны үеэр дайтаж бсан талуудад өндөр үнээр алтаар буу сум танк шахаж харин 1944 онд хүртэл байлдаанд бараг оролцоогүй нь түүхэн баримт. :yes: Гэвч дайны дараа бялуу хуваах болохоор Англи АНУ Ялтад давхин ирж Сталинтай Европыг хуваан авах талаар хэлэлцэж байжээ. Англи АНУ 2 Сталинаас Крымээ бидэнд өгчих харин бид Германы газар нутгаас ийм хэмжээний газрыг тасдан авч өгье гэжээ.. Харин Сталин тэднээс нэг таавар таахыг хүсч хэрэв таавал Крымээ өгье гэжээ. Тэгээд 3 хуруугаа гозойлгон харуулж аль нь дундах гол хуруу вэ гэж асуужээ. Черчил долоовор хурууг, Рузвельт дунд хурууг нь зааж. Харин Сталин та 2 таасангүй гээд тэр 2-т салаавч үзүүлж май Крымийг ингээд ав гэсэн гэдэг. :laugher2: салаавчны голд эрхий хуруу !

:laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
онигоочин
0 # онигоочин 2016-12-04 17:59
Ялтад Черчилл, Рузвелт Сталин гурав яриад сууж байв. Черчилл би өнгөрсөн шөнө зүүдэллээ, намайг манай Гаригийг удирдуулахаар ерөнхий сайдаар тавьж бна гэж зүүдэллээ гэжээ. Харин Рузвелт би бас зүүдэлсэн, намайг бүх Ертөнцийг удирдуулахаар ерөнхийлөгчөөр нь тавьж байна гэж зүүдэлсэн гэжээ. Харин Сталин би та хоёрын хэнийг нь ч энэ албан тушаалуудад баталсангүй гэж зүүдэлсэн гэжээ! :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг