1945.5.01 Берлин. Нацист Германы Рейхстагийн оройд ялалтын туг мандав


НАЦИСТЫН ГЕРМАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ТОМ КОМПАНИУД

HUGO BOSS - ийг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Энэ компани нацистуудын SS-ийн сүлдтэй хар өнгийн дүрэмт хувцас, SA-гийн хүрэн хүрэм, дори идэр гитлерчүүдийн дүрэмт хувцсыг оёж нацист фашистуудыг хувцас хунараар нь хангаж байсан байна.

Volkswagen компани Гитлерийн хүсэлтээр Бийтл машиныг үйлдвэрлэн нийлүүлж байсан ба энэ үйлдвэрлэлдээ бусад улс орнуудаас олзлон хөөж авчирсан хүмүүсийг боолчлон ашиглаж байжээ.

IBМ компани фашистуудын байгуулсан евро-ази хүмүүсийг бөөнөөр нь хорьж устгах лагериудад үхлээ хүлээж байсан тэр хүмүүсийг арьс өнгө, анги давхаргын байдлаар нь ялгаварлан устгах системийг хялбарчилсан тусгай карт-ыг нацистуудад зохион бүтээж өгч эдгээр үхлийн лагериудыг анхны компьютеруудаар хангаж байжээ.

Chase Bank - одоогийн америкийн J.P. Morgan Chas банк. Тус банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Ж.Д.Рокфеллер "Герман үндэстний чанарыг сайжруулах" гэгч зальжин нэртэй, цагаан арьст европчуудаас бусад бүх үндэстнүүдийг хүйс тэмтрэх евгеник туршилтуудыг шууд санхүүжүүлж удирдаж байжээ. Нацист Германаас дүрвэсэн баян еврей мөнгө хүүлэгчдийн мөнгөөр 1938 онд Герман, Австри-д болж байсан еврей нарыг Палестин руу шахан гаргах, тэднийг айлган сүрдүүлж шахан гаргах зорилгоор тэдэнд халдах нацистуудын ажиллагааг далдаас удирдан санхүүжүүлж байв. Chas банк нацист Германы зүгээс хүсэлт гаргаагүй байхад хүртэл баян еврейчүүдийн заавраар Франц дахь еврейчүүдийн дансны гүйлгээг зогсоон хавчиж тэднийг Палестин - Израиль руу шахан гаргах нууц ажиллагаанд тусалж байв.

Ford - компанийн эзэн Генри Форд жүүд мөнгө хүүлэгчдийг үзэн яддагаараа алдартай хүн байсан нь бодит түүх билээ. Тэрээр "Олон улсыг хэрсэн еврейчүүд: Дэлхийн дахины нэн чухал асуудлууд" нэртэй, еврей-жүүд мөнгө хүүлэгчдийн эсрэг өгүүллүүд бичиж нийтлүүлдэг байв. Дэлхийн нэгдүгээр дайны гол буруутан нь баян еврей банкирууд болох тухай нийтлэлүүдийг өөрийн гаргадаг сониноор дамжуулан цацаж байв. Иймээс 1938 онд тэрээр нацист Германы зүгээс гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд шагнал Төмөр Загалмай одонгоор шагнуулж байсан нь тэдний үзэл энэ тал дээр давхцаж байсан хэрэг байлаа. Мөн Генри Форд америкийн бусад компаниудын нэгэн адил фашист Германы цэргийн зориулалттай автомашины ихэнхийг нийлүүлдэг байсан ба үйлдвэрлэлдээ олзны хүмүүсийг боолын ажиллах хүч болгон ашиглаж байжээ.

Random House - Та бүхэн ном хэвлэлийн компани Bertelsmann А.G-ийн салбар компаниуд болох Random Housе, Bantam Books, Doubleday зэрэг компаниудын тухай сонссон байх аа. Нацистын Германы үед Random Housе хэвлэлийн компани фашист суртал нэвтрүүлгийн зорилготой бүх ном хэвлэл, зурагт хуудсыг нь хэвлэн гаргаж хангаж байжээ.

Kodak - Америкийн энэ компанийн Европ дахь салбарууд нь нацистын Германы захиалгаар тэдэнд бүх үйлчилгээг үзүүлдэг байв. Португал дахь салбар нь нацистуудын төслийг санхүүжүүлэхэд хандив хүртэл өргөж байлаа. Энэ компани зөвхөн зургийн аппаратаар зогсохгүй тэсрэх дэлбэрэх бөмбөгийн оньс, цэргийн тоноглолыг нацистуудад нийлүүлж байв.

Coca-Colа - компани Фанта-г зөвхөн германчуудад зориулан гаргадаг байсан бол тухайн үеийн Герман дахь салбар нь Coca-Colа-г үйлдвэрлэж герман цэргүүдийн ундаанд нийлүүлж байжээ. 1941 онд Германы зах зээлд хамгийн их борлогдож байсан ундаа бол Фанта байлаа. Дэлхийн II дайны турш Соса-Сола компани нацист Германы зах зээлээс ийнхүү ихээхэн ашиг орлого унагаж байсан байна.

Allianz банк өнөөгийн байдлаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дэлхий дээрх 4 дэх том банк болсон юм. 1890 онд байгуулагдсан уг банк нацистуудыг засгийн эрхэнд гарахад хамгийн найдвартай санхүүгийн түнш нь байжээ. Уг банкны CEO - гүйцэтгэх захирал Курт Смитт Гитлерийн засгийн газарт сангийн сайдаар ажиллаж мөн Аушвицийн бөөнөөр хорих үхлийн лагерийн барилга байгууламжийн асуудлыг хариуцаж байсан юм. Түүнээс гадна тэр үед Германд амьдарч байсан болон бөөнөөр хорих лагериудад ачигдсан еврей нарын даатгалын асуудлыг чухамдаа энэ банк "зохицуулж" байжээ.

Novartis - Xориx лагериудад хүмүүсийг үй олноор нь устгахад ашиглаж байсан Циклон Б хийг үйлдвэрлэн фашистуудыг хангадаг байсан эм бэлдмэлийн компани юм. Энэ компани швейцарын Ciba and Sandoz компаниудын охин компани бөгөөд 1933 онд өөрийн салбаруудад ажиллаж байсан бүх еврей ажилтнуудыг халж оронд нь цагаан арьст ари үндэстнүүдийг авч байсан анхны компани юм. Дайны туршид тус компани будаг, эм бэлдмэл, химийн бодисуудыг үйлдвэрлэж фашист Германы армид нийлүүлдэг байсан юм. Энэ компани өнөөдөр Гардасил гэх мэт вакциныг ядуу буурай дэлхийн олон оронд тэдгээрийн дотор манайд нийлүүлж байгаа...!?!

Nestlé - шоколадны энэ компанийг мэдэxгүй хүн байхгүй биз ээ. 2000 онд тус компани олзны хүмүүсийг ашиглаж боолчилж байсныхаа төлбөрт 14,5-хан сая доллар төлж салсан юм. Nestlé Group нь нацист Германы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байхдаа олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж боолчилж байжээ. Тус компани 1939 онд Швейцар дахь нацист намыг санхүүжүүлж байсныхаа "ачаар" дэлхийн II дайны туршид Германы армийн хэрэгцээнд зориулж шоколад нийлүүлэх гэрээ хийж чадсан байна.

BMW - компани дайны туршид бусад улс орнуудаас хөөн авчирсан 30 000 олзны хүнийг ашиглаж боолчилж байснаа хүлээсэн юм. Тэдгээр олзлогдсон хүмүүс германы Luftwaffе -д зориулж онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэхэд ашиглагддаг байсан бөгөөд тэд ийнхүү өөрсдийнхөө талын эсрэг хүчээр ажиллаж байв. BMW нь тэр үед онгоц, мотоцикл үйлдвэрлэлээр дагнан ажиллаж нацистуудыг бүх бүтээгдэхүүнээрээ хангаж байжээ.

General Electric (GE) - Америкийн энэ компани нацист Германы Крупп компанитай хамтран ажиллах явцдаа байлдааны техник хэрэгсэлд маш чухал хэрэгцээтэй байсан фосфорын карбидын үнийг зохиомлоор өсгөснийхөө төлөө 36000 доллараар торгуулж байсан байна. Энэ компани зөвхөн 1936 онд  л гэхэд  энэ залилангаасаа 1,5 сая долларын ашиг хийж байжээ. Дайн эхлэхээс өмнө Siemens (энэ компани одоо ч байгаа) -тэй хамтран хувь эзэмшдэг байсан ба дайны үед мөн л олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж мөлжиж байжээ.

Дараа нь тэд ашигласан эдгээр олзны хүмүүсийнхээ ихэнхийг нь шатаах зуух руу илгээсэн байсан юм!

З.Эрдэнэбат

Жич товч тайлбар:

1. Британи, АНУ, Франц зэрэг Барууны гүрнүүдийн банк-санхүүгийн тусламж, цэргийн технологи, газрын тос бусад түүхий эдэд тулгуурлаж харьцангуй богино хугацаанд цэрэгжиж зэвсэглэсэн байсан нацист Герман, фашист Итали ба милитарист Япон улсууд "Гурвалын тохиролцоо" нэртэй гэрээг 1940 онд Берлинд байгуулсан билээ.

Ер нь Их британи, АНУ, Франц зэрэг Барууны том гүрнүүдийн "жижиг дүү нар"- эдгээр дагуул фашист улсууд хамтран Европ тив талаас Герман, Италиар толгойлуулсан улсууд ЗХУлс руу дайрах, милитарист Япон Зүүн Хойд Ази талаас Хятад, Монголыг, Алс дорнодоос ЗХУлсыг дайран дэлхийн 2-р дайныг дэгдээж Монгол улс, Хятад улс, ЗХУлсыг хуваан эзэлж авч тусгаар тогтнолыг нь устгахаар тохиролцсон байлаа... Хамгийн гол нь байгалийн нөөц баялаг, ажиллах хүч - хүн амыг нь эзлэн авах зорилготой байсан юм!

2. Дэлхийн 2-р дайны гал 1939 оны 5-р сарын 11-нд Манжуурыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны Квантуны арми Халхын голын орчмоор БНМАУлсад халдан довтолсоор эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Зөвлөлт - Монголын арми 1939 оны 8-р сарын 20-нд Халхын голд Японыг армийг бут ниргэж Монгол улсыг чөлөөлж харийн түрэмгийлэгчдийг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа нацист Германын арми Польш руу дайран орсноор Европт дэлхийн II дайн эхэлсэн түүхтэй....

3. Польшийг 6-хан долоо хоногийн дотор бут ниргэсэн нацистын Герман 1941 он гэхэд бүх Европыг тэр чигээр нь эзлэн авсан байсан ба немцийн армид европын улсуудын армиуд (Хорват, Венгер, Итали, Бельги, Дани зэрэг) дагаар орсон байсан юм.

4. Ингээд бараг бүх Европ тэр чигээрээ нацист Германы удирдлага доор 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУлс руу гэнэт халдан довтолсноор дэлхийн II дайны 2-р үе шат - зөвлөлтийн ард түмний Эх орны чөлөөлөх дайн эхэлсэн юм... Энд дэлхийн II дайнд нийт 53 сая хүн амь үрэгдсэн ба энэ дайны хамгийн хүнд ачааг үүрч гарч Агуу Ялалт байгуулсан ЗХУлс өөрийн 27 сая хүнээ, түүний дотор 12 сая цэрэг офицеруудаа баруун фронт дээр алдсан бол 15 сая энгийн номхон иргэдийг нь нацистын түрэмгийлэгчид хүйс тэмтэрч 1700 гаруй хот сууринг нь галдан шатаасан билээ...

5. Эцэст нь зөвлөлтийн Улаан арми 1945 оны 4-р сарын сүүлчээр фашистуудын ичээ - Берлинийг эзлэн авсан ба 1945 оны 5-р сарын 9-нд нацист Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэж өнөөгийн бидний эцэг эхийг болон бид бүхнийг өөр арьстай, онигор нүдтэй ази хүмүүс байсныхаа төлөө нацист европчуудад хүйс тэмтрүүлэх аюулаас тэр удаа ингэж их үнэ төлж байж хэлтрүүлсэн билээ...

Харин өнөөдөр "ардчилсан" Монголын "эрдэм мэдлэггүй байх эрх чөлөөтэй" болсон мөн харийн хөлсний суртал ухуулагчдад тархиа угаалгасан ухвар мөчид зарим хүмүүс өнгөрсөн энэ бүх түүхийн чин үнэнийг бараг мэдэхгүй байж мөнхийн хөршүүдээ шүдээ хавиран үзэн ядаж байгаа нь эмгэнэлтэй, бас харамсалтай...

Адгийн тэнэгийн шинж бол бусдын ач тусыг үл мэдэх явдал гэж өвөг дээдэс минь сургаж ирсэн билээ.

6. Энэ дайныг хэн захиалж хэн бүх ашгийг нь хүртсэн бэ гэсэн асуултанд маш товчхоноор доллар гэж хариулахад л бараг бүх зүйл ойлгомжтой болох болов уу...


ХБНГУлсын бүтээсэн "Сталинградын тулаан" гэдэг баримтат киног манай  сайтаас бас үзээрэй... энэ бүхнийг шүүн тунгааж эргэцүүлэн бодоорой.


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.67 (6 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Иргэн
0 # Иргэн 2013-04-14 01:38
Хэдийгээр мөхөс миний мэдлэг хомс, оюун мөчиг байж болох ч Евреи нарыг үзэн яддаг байсанд нь Гитларт би лав хувиасаа талархах байсан . Тухайн үеийн Евреи нар дэлхийг бараг ихэнхд нь ноёлсон байсан гэж ойлгоод байгаа , энэ үүднээс нэг талаар Гитлерт буруу өгмөөргүй байгаам .
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Товчхон хариулахад ийм байна....
0 # Товчхон хариулахад ийм байна.... 2013-04-14 12:59
Жүүдүүдийг ард түмнийх нь хувьд үзэн ядна гэсэн үзэл байж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ ард түмний зарим төлөөлөгчид үнэхээр том нүглүүд хийж байсан, одоо ч их олон хорлонтой үйл ажиллагаанууд хийсээр байгаа нь бас тодорхой. Харин Гитлерийн хувьд бол өнгөрсөн зууны үнэхээр цуст алуурчин, баруун европ бус бүх хүнийг үзэн яддаг евгеник үзэлтэн байсан, евроазийн ард түмнүүдийг хүйс тэмтэрэх дайн явуулж 53 сая хүний амь насыг үрсэн нь түүхэн бодит баримт. Гитлер сионист еврей мөнгө хүүлэгчдийн мөнгө санхүүжилтээр Израиль уруу очиж суурьшихыг хүсэхгүй байсан зарим еврей нар(!?)-ыг айлган сүрдүүлэх, гол нь дорнод европ - азичуудыг хүйс тэмтрэн цөөлж үлдснийг нь мөнхөд боолчлох төлөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж оролдсон... Түүхийг хар цагаан өнгөөр хялбарчлан харах биш харин өнгөтөөр нь бодит түүхэн үнэнийг факт баримтуудад үндэслэж судалж ойлгох ёстой. Түүхийг одоо тэд өөрсөддөө хэрэгтэй байдлаар маш их гуйвуулсан байгаа. Ер нь хөлсний үзэл сурталчдийн уран сайхны номууд, зориуд үзэл суртлын уран сайхны киногоор түүхийг ойлгох зөв дүгнэх боломжгүй ээ :nono: Монголын нэн шинэ түүхийг ч адил. Түүхэн уран сайхны биш харн нэг сэдэвт судалгааны ном олж унших хэрэгтэй, бас баримтат кинонууд үзэх хэрэгтэй. Таныг дийлэнх хүмүүсийн нэгэн адил гүнзгий төөрөгдөлд оруулсан байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-04-14 22:24
Манай монголчуудын сэрж ухаарч нэгдэх цаг хэзээ ирдэг юм болдоо.. Олон намын систем гэдэг нэрийн доор улс төрийнхөнийг бүү хэл гэр бүлийг дотор нь хэдэн хэсэг болгож хэмхрэлдүүлж байна.. энэ огтоос сайн зүйлийг бидэнд авчрахгүй гэдгийг монголчууд яагаад ойлгохгүй байгаа юм бол.Хүчээ нэгтгэхгүй бол бид хэзээ ч энэ колончлолоос гарахгүй ээ.Тэд зөвхөн 2 хөршийн хөгжилд саад учруулхын тулд л Монгол улсыг ашиглаж байгаа.Үүнийг Орос Хятад хоёулаа илэрхий мэдэж байх ёстой. Жил ирэх тусах буруу сэтгэхүйтэй, буруу хүмүүжилтэй залуучуудын бөөн бөөн сүргийг бэлдсээр байна.Монголчууд өнөөдрийн цэнгэлийг илүүд үзэж ирээдүйн хор уршгийн талаар бодохоос ч залхуурч байна.Энэ хий хоосон гүтгэлэг биш харин бидний үнэн бодит байдал юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс