649930 old style gold compass on antique map


Компасс бол дэлхийн соронзон орныг ашиглаж зүг чигийг тогтоох нэг хэрэгсэл бөгөөд түүний үйлдвэртээ урьдчилан соронзлогдсон заагч зүү нь дэлхийн хэвтээ соронзон оронтой харилцан үйлчилж эцэст нь ямагт дэлхийн хойд зүг рүү зааж зогсдог. Түүний гаднах эргэдэг хүрээн дээр Хойд, Зүүн, Өмнөд, Баруун зүгүүдийг тэмдэглэсэн байдаг.

Линзтэй компасс дотор соронзон зүүний оронд соронзон дугуй хүрд байдаг бөгөөд түүн дээр зүг чигүүдийг тэмдэглэсэн байдаг. Мөн линзтэй хараалагчийг хамтад нь хийж өгсөн байдаг бөгөөд энэ нь компассын заалтыг шууд хялбар харахад зориулагдсан юм. Харин протрактор буюу өнцөг хэмжигч бол газрын зурагтай ажиллахад ашиглагддаг.

lensatic compass

Компассын нүүрэн талын тойрог 6400 хэрчлээст хуваагдсан байдаг бөгөөд нэг хэрчлээс нь 1000 метрийн зайны 1м – т харгалздаг. Нэг миль нь мөн 1000 ярдын 1 ярд юм.

Taking a Bearing /Байгаа чиглэлийг нь тогтоох - харагдаж байгаа нэг зүйлийг хойд зүгээс хэдэн градусын чигт оршиж байгааг тодорхойлох/

 1. Компассын гаднах том тагийг нь онгойлгож нүүртэй нь харьцуулахад ойролцоогоор 90 градусын болгож орхино.

 2. Линзтэй тагийг ойролцоогоор 45 градус орчим дээш нь сөхөж орхино. Энэ үед соронзон зүүг цоожлогч нь мултарсан байдаг. Мөн эрхий хурууны дэгээ доошоо харсан байх ёстой.

 3. Компассыг гар дээрээ хөдөлгөөнгүй тогтвортой барихын тулд энэ дэгээнд эрхий хуруугаа шургуулж барина. Байрласан чиглэлийг нь тогтоох гэж байгаа объект руу харж зогсоод хараалагчийн түүний яг голд нь тааруулж барина.

 4. Байрласан чиглэлийг нь тогтоох гэж байгаа объектоос хараалагчаа салгалгүй байж байгаад лензийг харахад эвтэйхэн байрлалд дээш доош хөдөлгөн тааруулж томруулдаг лензээр зааж байгаа градусыг харж тогтооно. Энэ бол тухайн объект хойд зүгээс тэдэн градуст байгаа болохыг зааж байгаа хэрэг юм.



Setting a Bearing /Зүг чигийг тогтоох – одоогийн байгаа газартаа чухам аль талд чинь ямар зүг байгааг тогтоох/

Одоо явж байгаа зүг тань яг аль зүгт хэдэн градуст чиглэсэн байгааг тогтоох

 1. Явж байгаа чиглэлдээ хараалагчийг чиглүүлж зогсоод томруулдаг шилээр нь харагдах градусыг харж авч цээжил. Энэ бол соронзон хойд чигтэй харьцуулахад яг хэдэн градусын дагуу явж байгааг чинь тогтоож байна гэсэн үг юм. Мөн яг энэ байрлалд компасны гадна шилэн хүрээн дээрх богино хэрчлээсийг яг одоогийн тогтоогоод байгаа хойд зүгтэйгээ давхцуулж аваарай. Одоо үүнийг хөдөлгөж болохгүй учир нь дараа өөр газар очоод энэ хэрчлээсийг хойд зүгийг заах соронзон зүүний заалттай нийлүүлж компасаа байрлуулж байгаад лензээр харагдах градустай одоогийн явж байгаа чиглэлээ харьцуулж урьд тогтоосон чиглэлтэйгээ харьцуулах боломжтой.

 2. Соронзон хойд чиг ба урьд тогтоосон хэрчлээсийг ашиглаж зүг чигээ тогтоох нь яг одоогийн байгаа газраа орон зайн зүг чигээ өөртөө тогтоож авахад хэрэгтэй байдаг.



Following a Bearing / тогтоосон чиглэлээрээ явах /

 1. Явах зүг чигээ тогтоосны дараа алсад байгаа нэг уул г.м зүйлээр зүг чигийн баримжаа хийж явах хэрэгтэй ба хэрэв үүл, мод зэрэг зүйл халхалж харагдахгүй болвол урьд нь компасаар тогтоосон зүгээрээ /градусаараа/ баримжаа хийж яваарай.

 2. Байн байн яг одоогийн явж ирээд байгаа газрынхаа байрлал, явж байгаа чиглэлээ нөгөө баримжаа болгосон уултайгаа харьцуулж шалгаж байгаарай.

Мөн компасс дээрх 1: 25000 масштаб шугаман хуваарийг ашиглаж авч яваа газрын зураг дээрээ хэмжилт хийж яг одоо байгаа газраасаа очих газар хүртлээ хэдэн км байгааг, хол ойрын баримжаа авах боломжтой.

 Та аюулгүй сайхан аялж амраарай !

 

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)