Баримтат кино-эргэцүүлэл

Энэ баримтат кино бол ОХУлс төдийгүй дэлхийн нэн шинэ түүхийн гол гол үйл явдлуудын тухай эргэцүүлэл юм. Хүн төрөлхтний түүх чухам ямар замаар цааш явах вэ гэдгийн хувь заяаг шийдвэрлэж байсан өдрүүдэд улс орныхоо жолоог барьж байсан тэр хүмүүсийн тухай бас өгүүлдэг.

М. Горбачёвын санаачлан эхлүүлсэн перестройкын дараа ЗХУ, социалист орнуудын систем задарч хуучин "коммунист дарангуйллаасаа ангижирсан" бүх л хүмүүс хурдхан шиг л Барууны орнуудын тансаг амьдралд шумбан орохыг мөрөөдөж байлаа. Учир нь хуучин социалист нийгмээ булшилсан тэр хүмүүс бодохдоо одоо бол тэд ардчилсан орнууд болцгоосон, капиталист зах зээлийн эдийн засагтай болцгоосон, иймээс удахгүй улс эх орондоо баян тансаг нийгмийг байгуулах боломжтой боллоо гэж бодож байлаа. Гэвч үнэнийг хэлэх юм бол Барууны том гүрнүүд хэний ч эрх ашгаас дээгүүр зөвхөн өөрсдийн эрх ашгийг тавьдаг гэдэг талаар хэн ч бодлогоширч байгаагүй юм. Перестройкыг дэмжиж социлизмыг унагаж булшлахад бүхий л талаар тусалж байсан Барууны том гүрнүүд социалист систем нуран унасны дараа өгнө гэж амалж байсан тэр бүх тусламжийнхаа оронд харин социалист эдийн засгийг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэхэд туслах, капитализмыг хурдан байгуулах зөвлөхүүдийн багуудаа л илгээсэн юм. Тэднийг ямар ч хариу дуугарахгүй, маш анхааралтай сонсож тэдний хэлснээр бүх зүйлийг хайр найргүй эвдэн бусниулж өөрчилж шинэчилж байлаа, тэгэхэд хүн бүр ганцхан үсрээд л баян тансаг капитализмд орохыг тэсч ядаж байсан юм. Гэвч тэр үед постсоциалист орны ихэнх хүмүүс капиталист орнуудын тэр баян тансаг амьдрал тэнд нь ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг байснаас бус харин шаал өөр механизмд байсныг нь хараахан мэдэхгүй байлаа...

АНУ-ын Үндэстний ашиг сонирхолын институтын захирал Дмитри Саймс:

Клинтоны засаг захиргаа өчүүхэн ч практик туршлагагүй зөвлөхүүд - эдийн засгийн онолчдын багийг дэмжсэн юм. Орост тэдний зөвлөж байсан тэр бүх зүйлүүд бол Америкт хэзээ ч хэн ч хүлээн авахгүй тийм зүйлүүд байсан юм. Учир нь дэлхийн нэг ч ардчилсан улс орон хүн амынхаа ихэнх хэсгийг ядуурал, гуйланчлалд оруулахад үндэслэсэн өөрчлөлт шинэчлэлийн ийм загварыг хүлээн авахгүй нь маш тодорхой юм...

Манай улсад ч үүний нэгэн адил ардчилал, хувьчлал, үнийг либералчлах, бүтцийн өөрчлөлтүүд гэх мэт төслүүд, хөтөлбөрүүд эхэлсэн билээ. Үүний үр дүнг - үндэстний аж үйлдвэрлэл бутран алга болсон, үндэстний хөдөө мал аж ахуй газар тариалан уналтанд орсон, үндэстний банк санхүү гаднынхны бүрэн мэдэлд очсон, үндэстний боловсрол эрүүл мэндийн салбар гүн гүнзгий хямрал гажуудалд орсон, бүх зүйл дээр гадна талаас бүрэн хараат болсныг бид одоо харж байна...

Түүхийг сайн мэдэж байх гэдэг бол хуучин алдаагаа давтахгүй байх сайн арга билээ.

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Nyamka@
0 # Nyamka@ 2012-04-09 10:15
adminaa bichleguudiig youtube ees oor bas neg site dr dawhar tawij bolhu hyatdad youtube haalttai bolhor uzej bolku bn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хэт нано хиросима
0 # хэт нано хиросима 2012-04-11 13:34
Манайх яахаараа Иракт очиж Бүшийн нэр хүндийг хамгаалах ёстой юм бэ? гэж нэг монгол офицер анх хэлж байж билээ.
Иракт хэрэглэсэн урантай бага оврын зэвсгийн цөмийн тоос Дэлхий даяар нэг хийсэж байна. Тэгээд бас дулааралтай тэмцэнэ мөнгө санхүү, Нобель хүртэл автлаа л ажил явдал болоод л.
Хордсон цэргүүдийг амаа хамхи гэж байтал нөгөө хэд нь эхнэр хүүхэдтэй болж гажигтай өсөж үржээд.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс