Панмонголист үзлийн өчүүхэн төдий илрэлийг хатуу буруушааж байсан тэр үед энэ нь гагцхүү Чойбалсангийн толгой мэдэж хийх ажил биш байв. Гэтэл энэ асуудлыг хөндөж тавьснаар барахгүй, дэлхий дахинд зарлан мэдэгдсэн нь Сталин, Чойбалсан нар харилцан зөвшөлцсөнтэй холбоотой юм. Монголын Ардын Хувьсгалт Цэрэг Японы эсрэг дайнд Хойд Хятад ба Манжуур дахь дайсны хуурай замын хүчийг таслан зааглаж, стратегийн зорилтоо ханган биелүүлэхэд оролцож байлдаж явсан юм. Түүнчлэн Өвөрмонголын олон түмнийг Японы дарлалаас чөлөөлөх ариун үүргээ ч нэр төртэй гүйцэтгэсэн байна.

Зөвхөн Монголд л улстөр, эдийн засаг, хууль эрх зүй, шинжлэх ухааны наад захын мэдлэггүй жижиг гарын наймаачин, өөрийнхөө хар толгойноос өөрийг боддоггүй луйварчдыг дөрвөн жил болоод дахин сонгодог УИХ нэртэй үл бүтэх этгээдүүдийн бөөгнөрөл амь бөхтэй оршсоор байдаг. Дээд сургуулийн хуурамч дипломтой УИХ-ын зарим гишүүд хууль батлах үндсэн ажлаа өглөөнийхөө ирцээр бүртгүүлчихээд үдээс хойш нь ажлаа таслаад виски шимсэн шиг ээ, билльярд нүдэж явдаг гайхмаар жигтэй үзэгдлийг зөвхөн Монголд л харж болно. Зөвхөн Монголд л нэг муу жижиг гарын наймаачин, ТМС-ийн багш, гудамжны тэмцэгч Эрүүл мэндийн сайд гэгдэж, нийгмийн хамгийн чухал салбарыг толгойлсон болж явахыг үзэж болно.

Одоо тодорхой түүхэн баримтуудыг сөхөж үзэцгээе. Жишээлбэл, Италийн аж үйлдвэрүүдийг үгүй хийж коммунистжуулах оролдлогыг нь авч үзье. 300-н Хороо ирээдүйд энэ дэлхий одоогийнхоос олон дахин цөөхөн хүн амтай, илүү сайн сайхан болох ёстой гэж аль эрт шийдэцгээсэн байна. Энэ бол тэдний тэр сайн сайхан дэлхийн гэгч гол үзэл санаа нь юм. Тэд олон тэрбум хүмүүсийг ямар ч ашиггүй идэх амнууд буюу байгалийн нөөц баялгийн эдгээр хэрэглэгчид гэж үзэж тэд эцсийн эцэст илүүчлэгдсэн, устгагдсан байх ёстой гэж үзэж байгаа ажээ. Аж үйлдвэржилтийн хөгжил дэвшил нь хүн амын их өсөлтийг бий болгож байдаг учир Оршихуйн Номонд заасан хүн ам үржин олшрох, газрыг боловсруулж амьдрах гэрээслэлийг өөрөөр авч үзэх хэрэгтэй болсон гэж тэд үзэж байна.

2012 ОНЫ АРДЧИЛЛЫН ЧАНСААГ ГАРГАСАН БАЙНА

Австрийн "Democracy rating" байгууллага дэлхийн улс орнуудын ардчиллын чансаа 2012-ыг гаргасан байна.

Энэ үнэлгээг гаргахдаа тухайн улс орон дахь улстөрийн эрхүүд, иргэний эрхүүд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хуйвалдаан хээл хахуулийн түвшин, улстөрийн дотоод тогтвортой байдал ба хүйсүүдийн тэнцвэртэй байдал зэрэг үзүүлэлтүүдээр оноо өгч жагсаажээ.

Дараагийн асуулт. Дараагийн эргэлзээ. Эздийн эсрэг сэтгүүлчдийн нэгдэл байж болох уу. Байлаа гэхэд хуулиар хэрхэн зохицуулах юм. Одоогийн байдлаар редакци бүр дээр үйлдвэрчний эвлэлийн салбар хороо байгуулах хэрэгтэй гэсэн санал яригдаж байгаа. Үүнийг хуульчлаагүй тохиолдолд бүтнэ гэдэг бэрх. Дээр нь Хэвлэлийн зөвлөл байгуулах замаар сэтгүүлчдийг өмгөөлөх, бас шийтгэх асуудлыг ажил хэрэг болгох тухай санаачилга бий. Тэгвэл би хувьдаа гэхэд хардаж байна. Тэр Хэвлэлийн зөвлөл хэний эрх ашгийг хамгаалах вэ гэдэгт. Өнөөдөр Монголд сэтгүүл зүйн чиглэлээр чамгүй олон холбоод бий. Тэнд хэн байдаг вэ гэхээр эзэд л байдаг. Жирийн нэг сэтгүүлчид тэр холбоодын Удирдах зөвлөлд орж, шийдвэр гаргах эрхтэй болно гэвэл түүн шиг үлгэр байхгүй.

АНУ-ын ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгууль(2012.11.06-07)-ийн дараа 15 штатын оршин суугч иргэд өөрсдийн штатуудыг АНУ-аас бүрэлдэхүүнээс гаргах тухай хүсэлтээ албан ёсоор гаргалаа гэж Red Alert Politic онлайн сэтгүүлийн тоймч Регина Конли өнгөрсөн хагас сайн өдөр, 2012 оны 11-р сарын 11-нд мэдээлсэн байна. Түүний бичиж байгаагаар тэр үед Луизиана, Техас, Кентукки, Колорадо ба Нью-Джерсийн оршин суугчид Цагаан ордны иргэдийн хүсэлт хүлээн авах сайтны "We the People" хуудсанд энэхүү салан тусгаарлах хүсэлтээ албан ёсоор гаргасан байсан байна.

Боловсрол мэдлэгийн хувьд юмны цаад нарийн учир шалтгааныг ойлгон ухаарааагүй, мөн сэтгэцийн хувьд сайн төлөвшөөгүй идэр залуухан оюутан Натаниел Брэндон-д 1951 оны үед АНУ-д газар сайгүй ухуулж сурталчилж байсан Айн Рэндийн “амин хувиа бодох, ашигтай бэртэгчин үзэл санаа” гэгч нь ганцаардмал түүний хувьд “нэг ашигтай гарц” мэт санагдаж эхэлдэг. Тэгээд тэрбээр найз бүсгүй Барбарагаа дагуулан Айн Рэндтэй очиж танилцан тэр хоёр тэнд бүүр "тархиа угаалган" шүтэн бишрэгчид нь болж хувирдаг. Удалгүй бусдын нөлөөнд амархан автамтгай Натаниел, харин гэр бүлийн сайн хүмүүжил ба цэвэр ёс суртахуун, дэг журамтай бүсгүй Барбара хоёр хуримаа хийж гэр бүл болцгоодог...

1984 poster

Яг одоо дэлхийн хэвлэл мэдээллүүдээр АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдуард Сноудены хийсэн "Америкийн тусгай албад дэлхийн бүх хүмүүсийн емайл захидал харилцаа, нийгмийн сүлжээнүүдийг байнга далдаас тагнаж хянаж хүмүүсийн хувийн мэдээлэл харьцааны эрхийг зөрчиж байдаг" гэсэн мэдэгдлийн талаар ид шуугиж олон орны улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд мөн жирийн олон хүмүүс үүнд гүнзгий эгдүүцэл зэвүүцлээ илэрхийлж байна... Уг нь энэ киног Зөвлөлтийн тухай, социализмын тухай кино гэж ухуулж сурталчилж байсан хэдий ч энэ бол Барууны амьдралын бодит байдал ба ойрын ирээдүйг зөгнөсөн, тэнд өсөж төрсөн мөн хэзээ ч соц/оронд очиж үзээгүй хүн бичсэн алдарт бүтээл билээ...

1929 онд эхэлсэн Агуу Их хямралыг чухамдаа Америкийн төв банкийг хувьчилж авсан Уолл Стриитийн банкирууд зориуд төлөвлөгөөтэйгээр зохион байгуулан өдөөж энэ улс орныг үндсэндээ хямдхаан "худалдан авсан" гэдэг нь одоо бол нэгэнт хөдөлшгүй батлагдсан түүхэн баримт билээ. Ингэж "дотоодын" асуудлаа шийдсэний дараа 1939 оноос Дэлхийн II дайныг далдаас зохион байгуулж тухайн үеийн Европын өрсөлдөгч улс гүрнүүдийг мөргөлдүүлэн санхүү эдийн засгийг нь сүйрүүлсний дараа 1944 оны 7-р сард өөрсдийн ОУВСан, Дэлхийн Банкаа байгуулж хамгийн гол нь хувийн төв банк - Холбооны Нөөцийн системийн долларыг дэлхийн цорын ганц нөөцийн валют болгон авсан нь хэн ч маргашгүй түүхэн баримт юм...

samquestion

Тэгвэл сүүлийн үед Монгол хэлтэй харь үгийг хольж ярих, “өвчлөх” үзэгдэл ихэслээ. Нэг л өдөр үндэсний хэл нь Монгол хэл биш англи хэл болон хувирчихгүй гэхийн баталгаа алга болжээ. Хөрс суурь нь тавигдаад эхэлчихлээ. Монголчууд өөрсдөө Монгол, Англиар холиод яриад эхэлчихээр энэ хэлийг хэн хамгаалах билээ. Хоёрдогч хэл гээд л англи хэлийг албан бусаар зарлачхаад байгаа.  Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь хэл соёл, цус, газраа шорооны бүрэн бүтэн байдал гэж байгаа юм. Тэгвэл биднээс Монгол хэлийг нь аваад хаячихвал, Монгол Улс ямар харагдах бол.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс