canny4

Каннибализм /хүний мах, эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл суртал/-ын хүн эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцос, зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна. Энэхүү номыг бичсэн автор болох Дархем /Durham University, North East England/-ийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг уг номондоо "иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, чамин зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн тэр үеийн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл" хэмээн баталж байна.

Тэгэхээр дээрх мэдээллийг бүгдийг нь дүгнэж үзвэл хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах маш ашигтай. Тэдэнд эрсдэлийн баталгаа болсон манай улсын баялаг байна. Эрсдэл гарлаа гэхэд түүнийгээ нөхөх арга зам, улс төрийн нөхцөл байдлыг тэд аажмаар бий болгож байна. Нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас улс төрийн даатгал гаргасан MIGA Монголын улс төрийн амьдралыг зүгээр хэзээ ч хараад суухгүй нь ойлгомжтой. Тэд бүх төрлийн арга замаар Монголын улс төрд нөлөөлөхийг оролдоно. Тони Блейрийн айлчлал ч гэсэн үүнийг нотлох томоохон жишээ. Нөгөөтэйгүүр дээрх улс төрийн нөхцөл байдалд зориулсан даатгалын хүчинтэй хугацааг харахад Оюу Толгойн баялгийг ЭХНИЙ 15 ЖИЛИЙН ДОТОР идэвхтэй шавхах бодлоготой байгаа нь харагдаж байна.

Тухайн улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялгийг нь дээрэмдэхийн тулд тухайн тэр улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм.

Херлуф Бидструпын нэрийг мэддэггүй, түүний хошин шог зургуудыг үзээгүй хүн гэж байгаагүй билээ. Харин одоо “юу ч мэдэхгүй байх” эрх чөлөөтэй болсон зарим хүмүүс, ялангуяа залуу үе маань тэр болгон энэ бүхнийг мэдэхгүй, дуулаагүй, үзээгүй байх нь таарах болжээ. Энэ байдал бол дан ганц тэдний буруу биш, харин өнөөгийн ном хэвлэл мэдээллийн хачин жигтэй нэг талыг барьсан байдал, төлбөртэй мөртлөө чанаргүй болсон байгаа боловсролын үр дагавруудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх монголчууд түүний хошин шог зургуудыг ном, сэтгүүл, сонин хэвлэлээс хаа нэгтээ заавал харсан, үзсэн байдаг биз ээ...

Одоо АНУ-ын хамгийн том 5 хотод Russia Today байнгын үзэгчдийнхээ тоогоор Euronews, France 24, Германы Deutsche Welle, Ойрх Дорнодын Al Jazeera English, Японы NHK World болон Хятадын CCTV News сувгуудыг хол хаясан байна. Нью-Йоркт л гэхэд RT суваг долоо хоногт үзсэн хүмүүсийнхээ тоогоор японы NHK World-с 9 дахин их, Чикагод өдөр тутмын үзэгчдийнхээ тоогоор Аль-Джазир-аас 3 дахин их болсон байгаа. RT сувгийг байнга үздэг дундаж нэг үзэгч нь 35-49 настай, дээд боловсролтой эрэгтэй байгаа аж. Мөн энэ сувгийн мэдээллийг байнга хүлээн авч байхаар бүртгүүлсэн бүх үзэгчдийнх нь 20 гаруй хувь нь магистр эсвэл доктор зэрэгтэй, ихэнх үзэгчид нь ямар нэг бизнесийн эздүүд, менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид эсвэл засгийн газрын байгууллагуудад ажилладаг түшмэдүүд байгаа ажээ.

“Социалист” хэмээн адлагдсан тайван сайхан амьдралын дүр зураг улстөрийн тайзны хөшиг хаагдаад нээгдэх агшинд “капитализм” хэмээх хар бараан үзэгдлээр солигдох нь тэр. Эцэг өвгөдөө хүндлэн асардаг, гэр бүлийн цэвэр ариун ёс журмыг эрхэмлэж, үр хүүхдээ аминаасаа ч илүү хайрлаж, төлөв түвшин, хүнлэг шударга хүмүүн болгон өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн жам ёсны үүрэг хариуцлагыг энэ амьдралынхаа утга учир гэж ойлгож ирсэн хүний ухамсарт ёс зүй алдагдаж, халдварт тахал тарах мэт төрсөн нярай үрээ гудамжинд хаях, биесийнхээ амийг нь егүүтгэх, хүчирхийлэх, хүний наймаа, хар тамхины худалдаа эрхлэх, ямар ч гэмгүй нялх балчир үрээ хүйтэн мэсээр хэрчиж зовоон зугаагаа гаргах хүртэл адгууснаас дор, аймшигт муу ёрын авир араншинтай хүн дүрст араатан, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүд хогийн ургамал шиг их бий болцгоов.

rodina mat zovet

1941 оны зургадугаар сарын 24-нд, нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУлстай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУлсын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтолсноос 2-хон хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач-ийн “Ариун дайн” гэдэг шүлэг “Известия” мөн цэргийн “Красная звезда” сонинд нэгэн зэрэг хэвлэгдэн гарчээ. Үүнийг олж үзсэн зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров тэр дор нь түүнд ая зохиосон байна. Тэр үед энэ шинэ дууны үг, нотыг нь хэвлэх ч хугацаа байгаагүй тул Александров өөрөө нотоо самбар дээр шохойгоор бичээд дуучид, хөгжимчид нь өөрсдөө дэвтэр дээрээ хуулж авцгааж байжээ.

Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс