Америкчуудын Монголыг нэгмөсөн бүрэн нөлөөндөө авах хамгийн гол суваг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосноор батжив. Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөсөн шигээ Ерөнхийлөгчийн суудлыг нь бас өвлөж жийргэвчийн үүргээ дахин гүйцэтгэв. Цаагуураа америкуудын заавар зохицуулалтаар ажиллаж байсан учраас Ц.Элбэгдорж, С.Баяр нар элбэж байгаад Н.Энхбаярыг дарж авсан юм. Дараа нь Ц.Элбэгдорж С.Баярын бариулсан Б.Хурцаар Н.Энхбаярыг бариулав. Б.Хурц үнэндээ томчуулын энэ тоглоомонд "сул хүү" болж байна. Б.Хурц хэн нэгний нөмөр нөөлөгт байхгүй л бол хүндхэн байгаа. Тиймээс ёстой л далайхад нь далд орж, даллахад нь ил гарч яваа юм зайлуул.

nwo1

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид глобалчлал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажлыг шуурхайлж байна. Дээр дурдсан бүх зүйл бүх хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болно оо гэдгийг эх орон нэгтнүүддээ бас нэг сануулъя гэж бодон үүнийг тэрлэв ээ.

water is life

"Nestle" компанийн захирлуудын зөвлөлийн дарга (өмнө нь энэ компанийн ерөнхий захирал асан) Питер Брабек-Летманн дэлхийн ундны цэвэр усны нөөц баялгийг хүртээмжтэй байлгах асуудлыг ундны усыг хувьчлах замаар шийдвэрлэж болно гэж үзэж байна!!! Урьд өмнө нь Amazon-оор дамжуулан чанар муутай хүнсний бүтээгдэхүүнүүдээ борлуулж байсан, генийн өөрчлөлттэй "GMO" орцууд агуулсан өөрийн бүтээгдэхүүнүүдэд тусгай тэмдэглэгээ нэвтрүүлэх шаардлагад саад тавьсаар байгаа зэрэг бусад олон шуугиан тарьсан хэргүүдэд хутгалдсан энэ компаниас ямар гээчийн сайхан санал гарч ирэх нь тэр вэ?!

 Би энэхүү захидлыг Иракийн дайн эхэлснээс хойш 10 жилийн дараа энэ дайнд оролцож хүний сүг болсон олон цэрэг нөхдийнхээ нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан америкийн 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргүүдийн нэрийн өмнөөс бичиж байна. Би энэхүү захидлыг энэ дайнд оролцож эрэмдэг зэрэмдэг тахир дутуу болсон зуу зуун мянган шархдагсад, энэ дайнаас авсан бие болон сэтгэлийн шархнаасаа болж амь амьдрал нь сүйрч дууссан цэрэг эрсийн нэрийн өмнөөс бичиж байна.

Энэ үйлдсэн нүглээ нимгэлэхийн тулд тантай адил нууц компани, данстай хэдэн улс төрчдийг нэрлэж чадах вэ? Таны ачаар дэлхийн бүх чухал мэдээллийн хэрэгслүүдээр, Монгол улсын парламентын дарга нууц мөнгөтэй байжээ гэж өнөө хүртэл намдахгүй цуурайтаж байна. Ингэж байгаа нь монгол хүн бүрийг ертөнцийн өмнө шившигтэй байдалд оруулан ичээж байгаа билээ. Түүнчлэн олон улсын өмнө, эх орны нэр хүндийг удаан хугацаанд ноцтой сэвтүүллээ. Доромжлогдон, тэсрэхэд бэлэн байгаа түмэн олон бидэнд, долоо хоногийн дотор хариу өгнө үү.

waronterror

Өнгөрсөн жил би парламентад үг хэлэхдээ энэ терроризм гэгч ер нь гэмт хэрэг үү, эсвэл ердөө л дайн хийх гэсэн нэг арга шалтаг уу гэдэг асуудлыг сөхөж тавьсан билээ. Тэр үед ерөнхий сайд Фукуда "алан хядах террор ажиллагааны ердийн хэлбэр бол гэмт хэрэг мөөн" гэж надад хариулж байсаан. Мөн түүнчлэн ерөнхий сайд хэлэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний террор ажиллагаанууд бол мэргэжлийн өндөр түвшинд урьдаас зориудаар нарийн бодож төлөвлөсөн ажиллагаанууд байсан гэж ярьж байсан. Ийм учраас, хэрвээ 9-р сарын 11-ний тэр террор ажиллагаанууд нь мэргэжлийн өндөр түвшинд нарийвчлан төлөвлөгдсөн байсан юм бол бид энэ бүхнээс үүдсэн "терроризмтай хийх дайн" гэгчид хэрхэн хандахаа ойлгохын тулд эхлээд үүнийг "хэн үйлдсэн бэ" гэдгийг бас ойлгох ёстой!

Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтаж чадахгүй гэдэг бол амьдралын үнэн. Өнөөдөр Монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг, үйл хэргийнх нь араас “үнэн үү” хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад л, үнэн яриад байгаа юм уу, худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр үнэнийг яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж салгаж, ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай. 

zoliosuud2

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаашдаа хэрхэн хөтлөгдөх нь вэ гэдгийг шийдэх Оюутолгойн гэрээ, үйлдвэр цаашдаа хэрхэн ажиллах асуудал будлиантай байна. Энэ талаар саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдахдаа тодорхой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч учир битүүлэг болж өнгөрлөө. “Рио Тинто”-гийн удирдлагуудын хувьд Оюутолгойг сорчилж ашиглах үзлийг илэрхийлэхийн хамтаар хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр тэрбум ам.доллараар нэмснээр 7.1 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээлж байна. Энэ  нь цаагуураа Монгол Улсад асар их эрсдлийг дагуулах талаар сэжиг төрүүлэн буйг ч эдийн засагчид онцолж буй юм.  

Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой өндөр байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрсдийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа. Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм.

 Өнөөдөр улс төр нийгэм нь баян ядуугийн туйлд хуваагдаж арьсны өнгөөр гүн гүнзгий хуваагдсан, асар их өрөнд унаж санхүү, эдийн засаг нь ангалын ирмэг дээр дэнжигнэж байгаа АНУ цаашид дэлхий дахинд ганцаар ноёрхсоор байж чадах уу? Тэд энэ ноёрхлоо хадгалж байхын тулд бусад улс орнуудын ирээдүй болох залуу үед нь чиглэсэн ямар чивэлт бодлого үйл ажиллагааг явуулж ирсэн бэ? Өнөөдөр дэлхийн бусад бүх улс орнуудын батлан хамгаалах нэг жилийн төсвүүдийг нийлүүлснээс ч илүү их санхүүжилтийг асар их өр тавьж байгаад нэг жилд зарцуулж байгаа нь ердөө л ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрхээ түгээхэд чиглэсэн, бусад ард түмнүүдийг чөлөөлж эрх чөлөөтэй баян тансаг жаргаахын тулд гэж үү?!

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс