Одоо АНУ-ын хамгийн том 5 хотод Russia Today байнгын үзэгчдийнхээ тоогоор Euronews, France 24, Германы Deutsche Welle, Ойрх Дорнодын Al Jazeera English, Японы NHK World болон Хятадын CCTV News сувгуудыг хол хаясан байна. Нью-Йоркт л гэхэд RT суваг долоо хоногт үзсэн хүмүүсийнхээ тоогоор японы NHK World-с 9 дахин их, Чикагод өдөр тутмын үзэгчдийнхээ тоогоор Аль-Джазир-аас 3 дахин их болсон байгаа. RT сувгийг байнга үздэг дундаж нэг үзэгч нь 35-49 настай, дээд боловсролтой эрэгтэй байгаа аж. Мөн энэ сувгийн мэдээллийг байнга хүлээн авч байхаар бүртгүүлсэн бүх үзэгчдийнх нь 20 гаруй хувь нь магистр эсвэл доктор зэрэгтэй, ихэнх үзэгчид нь ямар нэг бизнесийн эздүүд, менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид эсвэл засгийн газрын байгууллагуудад ажилладаг түшмэдүүд байгаа ажээ.

“Социалист” хэмээн адлагдсан тайван сайхан амьдралын дүр зураг улстөрийн тайзны хөшиг хаагдаад нээгдэх агшинд “капитализм” хэмээх хар бараан үзэгдлээр солигдох нь тэр. Эцэг өвгөдөө хүндлэн асардаг, гэр бүлийн цэвэр ариун ёс журмыг эрхэмлэж, үр хүүхдээ аминаасаа ч илүү хайрлаж, төлөв түвшин, хүнлэг шударга хүмүүн болгон өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн жам ёсны үүрэг хариуцлагыг энэ амьдралынхаа утга учир гэж ойлгож ирсэн хүний ухамсарт ёс зүй алдагдаж, халдварт тахал тарах мэт төрсөн нярай үрээ гудамжинд хаях, биесийнхээ амийг нь егүүтгэх, хүчирхийлэх, хүний наймаа, хар тамхины худалдаа эрхлэх, ямар ч гэмгүй нялх балчир үрээ хүйтэн мэсээр хэрчиж зовоон зугаагаа гаргах хүртэл адгууснаас дор, аймшигт муу ёрын авир араншинтай хүн дүрст араатан, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүд хогийн ургамал шиг их бий болцгоов.

Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ.

Фейрли Дикенсоны Их сургуулиас явуулсан нэг санал асуулгаар шооконд оруулмаар үр дүнгүүд гарсныг өнгөрсөн лхагва гаригт хэвлэсэн байна. Энэхүү санал асуулгын дүнгээр бол америкийн бүртгүүлсэн 10 сонгогч тутмын 3 нь ойрын хэдэн жилд зэвсэгт бослого зайлшгүй шаардлагатай болж магадгүй гэж үзэж байгаа ажээ. Америкийн нийгэм олон нийт буу галт зэвсэгт хэрхэн хандаж байгааг тодорхойлж гаргаж ирэхэд чиглэсэн энэхүү судалгаа нь америкчуудын 29% нь “Бидний хумигдсаар байгаа эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд ойрын хэдэн жилд зэвсэгт хувьсгал зайлшгүй шаардлагатай болж магадгүй” гэж үзэж байгааг харуулж байна.

Ухаа худаг бол Тавантолгойн ордын коксжих нүүрсний гол цөм, өндөр агуулгатай коксжих нүүрсний ихэнх нь энд байдаг. Уурхайчдын ярьдгаар шууд хүрздээд ачихаар орд. Хөрс хуулалт багатай, 35 метр гэж байгаа. Би дээр хэлсэн нэг ч хайгуулын өрөм тавиагүй гэж. Энержи ресурсынхан Тавантолгойн ордын улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын тайланг эрдэс баялгийн фондоос ямар ч замаар юм авч, Зөвлөлт холбоот улсын аргачлалаар биш барууны аргачлалаар 5.6 тэрбум тонн нөөцийг 8 тэрбум тонн нөөц болгож тооцчихоод бид олон зуун сая долларын хайгуулын ажил хийж, 8 тэрбум тонны нөөцтэй орд болгож нэмэгдүүлсэн гэж нэг үгээр хэлэх юм бол хуурсан ч гэх юм уу, эрх мэдэлтэнгүүдтэй хуйвалдсан ч гэх юм уу хүлээн зөвшөөрүүлсэн.

ТВ нэртэй зомби хайрцгаар монголчуудын тархийг "эрх чөлөөтэй" угаасаар, харийн үзэл суртал - тэдний ил далд шууд дэмжлэгээр эрх мэдэлд хүрч өмч хөрөнгө завшсан цөөнх нь баян "хүний эрхээ" эдэлж улс Эх орноо ард түмнээ харийнхантай нийлж цөлмөн хоосолсоор, харин үүрэг хариуцлага - ёс суртахуунаас бүрэн "эрх чөлөөтэй" дураар тонгочсоор, улс эх орон ард түмнээсээ хулгайлж зувчуулсан мөнгөө харийн банкинд аваачиж нууж үр хүүхдээ тэндхийн хэл ёс суртахуунд сургаж дасгаж харийн улсад гэр бүлээ төвхнүүлж Монгол улсаас, Монголын ард түмнээс бүрэн "тусгаар тогтносоор" байна !

Америкчуудын Монголыг нэгмөсөн бүрэн нөлөөндөө авах хамгийн гол суваг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосноор батжив. Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөсөн шигээ Ерөнхийлөгчийн суудлыг нь бас өвлөж жийргэвчийн үүргээ дахин гүйцэтгэв. Цаагуураа америкуудын заавар зохицуулалтаар ажиллаж байсан учраас Ц.Элбэгдорж, С.Баяр нар элбэж байгаад Н.Энхбаярыг дарж авсан юм. Дараа нь Ц.Элбэгдорж С.Баярын бариулсан Б.Хурцаар Н.Энхбаярыг бариулав. Б.Хурц үнэндээ томчуулын энэ тоглоомонд "сул хүү" болж байна. Б.Хурц хэн нэгний нөмөр нөөлөгт байхгүй л бол хүндхэн байгаа. Тиймээс ёстой л далайхад нь далд орж, даллахад нь ил гарч яваа юм зайлуул.

nwo1

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид глобалчлал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажлыг шуурхайлж байна. Дээр дурдсан бүх зүйл бүх хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болно оо гэдгийг эх орон нэгтнүүддээ бас нэг сануулъя гэж бодон үүнийг тэрлэв ээ.

water is life

"Nestle" компанийн захирлуудын зөвлөлийн дарга (өмнө нь энэ компанийн ерөнхий захирал асан) Питер Брабек-Летманн дэлхийн ундны цэвэр усны нөөц баялгийг хүртээмжтэй байлгах асуудлыг ундны усыг хувьчлах замаар шийдвэрлэж болно гэж үзэж байна!!! Урьд өмнө нь Amazon-оор дамжуулан чанар муутай хүнсний бүтээгдэхүүнүүдээ борлуулж байсан, генийн өөрчлөлттэй "GMO" орцууд агуулсан өөрийн бүтээгдэхүүнүүдэд тусгай тэмдэглэгээ нэвтрүүлэх шаардлагад саад тавьсаар байгаа зэрэг бусад олон шуугиан тарьсан хэргүүдэд хутгалдсан энэ компаниас ямар гээчийн сайхан санал гарч ирэх нь тэр вэ?!

 Би энэхүү захидлыг Иракийн дайн эхэлснээс хойш 10 жилийн дараа энэ дайнд оролцож хүний сүг болсон олон цэрэг нөхдийнхээ нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан америкийн 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргүүдийн нэрийн өмнөөс бичиж байна. Би энэхүү захидлыг энэ дайнд оролцож эрэмдэг зэрэмдэг тахир дутуу болсон зуу зуун мянган шархдагсад, энэ дайнаас авсан бие болон сэтгэлийн шархнаасаа болж амь амьдрал нь сүйрч дууссан цэрэг эрсийн нэрийн өмнөөс бичиж байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс