Нийгмийн олонхийн төлөө үзэл санааг улстөр эдийн засгийнхаа чиг баримжааг болгож байсан социалист орнуудын дотроос хамгийн анх бослого тэмцэл өрнүүлж “өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлсэн Польшийн Солидарность хөдөлгөөн өдгөө 24 жилийн дараах өндөрлөгөөс улс орныхоо байдлыг эргэн харсан өөрсдийн “хувьсгалын” тухай нэг ярилцлагыг саяхан долоо хоног тутмын “Солидарность” сэтгүүлдээ нийтэлжээ...

Юун тухай би харамсах ёстой гэж? Энэхүү нууц ажиллагаа (Афганистан дахь социалист өөрчлөлт, бүтээн байгуулалтуудыг эсэргүүцэгч лалын суурь үзэлтнүүдийг нь дэмжиж тэднийг гаднаас нь зэвсэглэж турхирах) бол үнэхээр маш сайхан санаа байсан. Энэ нууц ажиллагаа нь оросуудыг [бидний тавьсан] афган хавханд татан оруулах боломжийг өгсөн, тэгвэл би үүнд харамсахыг та нар хүсээд байгаа юм уу? Зөвлөлтийн цэргүүд Афганистаны хилийг албан ёсоор даван оронгуут би ерөнхийлөгч Картерт хандаж “Одоо бидэнд ЗХУлсад өөрөөр нь Вьетнамын дайн шиг дайн хийлгэх боломж гарч ирлээ” гэж шууд бичиж байсан.

wealth distribution...Тэгвэл энэ капитализмын гол туг болсон неолиберализмын үзэл суртлыг бусад улс орнуудад зэвсгийн хүчээр болон хэвлэл мэдээллийн тархины угаалга, барууны боловсрол сургалтын "зөөлөн хүч" гэгчээрээ тулган зүтгүүлэгч АНУлсад өөрт нь чухам юу болж байдаг, ардчилал - чөлөөт зах зээлийн тухай уран гоё дүрслэлтэй онол төсөөллүүд, элдэв уриа лозунгууд, Холливудын "үлгэрийн" кинонуудынх нь ард тэнд нийгмийн баялаг нь бодит байдал дээр ямар зарчмаар хэрхэн яаж хуваарилагдаж байдаг нь монголчууд бидний сонирхлыг татах сэдэв юм.... 

Жанчхүүгийн даваанаас нааш 
Шаахайн мөрийг гаргахгүй Жагар,
Төвдийн бурангуй орноос 
Гуутай бурхныг нь залахгүй ...

                                      Өвөг дээдсийн уламжлалт бодлогоос...

pribaltica

Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд 1990-ээд оноос ЗХУлсын бүрэлдэхүүнээс гарч барууны загварын ардчиллыг байгуулж тэдний зааж өгснөөр зах зээлийн замаар орж хувьчлал явуулсны эцэст одоо урьд өмнө нь - Зөвлөлт засгийн үед тэнд байгуулсан бүх аж үйлдвэрүүд нь бүрэн шамшигдан үрэгдэж алга болсон байгаа юм. Харин оронд нь капиталист нийгмийн салшгүй үр дагаварууд болох ажилгүйдэл архидал янхандал газар авч залуучууд нь амь зуухын эрхэнд Баруун Европ уруу дүрвэн цагаачилж...

germany1

ХБНГУ БҮРЭН ТУСГААР ТОГТНОСОН УЛС МӨН ҮҮ?

2012 оны 11-р сарын 24-нд Берлин хотод хуралдсан ХБНГУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН СЭДЭВТбага хурлаас тус улсыг бүрэн тусгаар тогтносон улс биш гэсэн дүгнэлтийг олон судлаач эрдэмтэд, дипломат ажилтнууд, нийгмийн зүтгэлтнүүд гаргасан байна.... Энэ бага хурал ХБНГУ, ОХУ, Франц болон европын бусад улс орнуудаас төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

ХИЛЛАРИ КЛИНТОН: АНУ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЭСРЭГ ЯВУУЛЖ БАЙГАА МЭДЭЭЛЛИЙН ДАЙНДАА ӨӨРӨӨ ЯЛАГДАЖ ЭХЛЭЭД БАЙНА

"АНУлсууд дэлхийн хэмжээнд явуулж байгаа мэдээллийн дайндаа өөрөө ялагдал хүлээж эхэлж байна".Энэхүү мэдэгдлийг 2011 оны 3-р сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУ-ын Конгрессын дэргэдэх Төсвийн хороонд хандаж америкийн суртал ухуулгыг олон нийтийн мэдээллийн шинэ шинэ хэрэгслүүдээр /фейсбуук, твиттер, социал сүлжээнүүд гэх мэт/ дамжуулан түгээн цацаж байхад нэмэлт санхүүжилт авахаар хандах үедээ хийсэн билээ. Х.Клинтоны үзэж байгаагаар америкийн хувийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь энэ ажлыг тун сайн хийж чадахгүй байгаа ажээ. Тэр арабын Al Jazeera, хятадын CCTV болон оросын RT сувгуудыг өрсөлдөгчдөө хэмээн нэрлэж эдгээр сувгуудын үзэгчдийг [бид тархийг нь угаах ёстой] "манай үзэгчид" хэмээн нэрлэсэн юм! 

10 Chemical Weapons Attacks Washington Doesn't Want You to Talk About

Үнэн хэрэг дээрээ америкийн ард түмний 99 хувь дийлэнхийг бус харин 1-хан хувь мөнгө хүүлэгч банкирууд болон зэвсгийн аж үйлдвэрлэлээр хэт баяжигчдыг төлөөлсөөр ирсэн Вашингтонд одоо Сири руу зохиомол худал шалтгаар түрий барьж довтлон орох хууль эрх зүйн байтугай ёс суртахууны ч эрх байхгүй юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс