Хэрэв нэгмөсөн шударга хэлэх юм бол, уучлаарай эвгүй үг хэлж байгаад, Та нар бүгдээрээ (англи fuck you гэдэг хараалын франц хувилбар) чөтгөр рүүгээ цааш тонилцгоо. Та нар бүгдээрээ - зүүний, барууны мөн төв үзэлт намуудын нөгөө “уг нь зөв бодолтой хүмүүс” гэгддэг та нар хуйвалдаан хээл хахуульдаа живсэн энэ элитүүдийн гутлын улыг нь долоодог боловч одоо намайг дуртайяа шоолон мушилзаж суугаа. Юмны учир начир мэдэхгүй жаалхан хүүхдүүд шиг өөрсдийн энэ дайн дажин, тэсрэх бөмбөгийн тоглоомуудаа тоглосоор байгаа та нар чөтгөр рүүгээ тонилвол таарна. Өөрсдийгөө “ардчилагчид” гэж нэрлэсэн, харин үнэн хэрэг дээрээ бол гутамшигт гэмт хэрэгтнүүдээс илүү гарахгүй тэр хүмүүс чөтгөр рүүгээ тонилог.

Вашингтоны эрх баригчдын хүсэл эрхшээлээр АНУлс сүүлийн бүхэл бүтэн 12 жилийн турш дайны нөхцөл байдалд байна. Афганистантай, Ирактай, Сомалитай, Ливитэй, Пакистантай, Йементэй мөн бараг Сиритэй (энэ улсыг довтлох боломж хэвээр байгаа!), мэдээжийн хэрэг Ирантай. Энэ бүх дайн дажингууд АНУлсыг асар их өрөнд унагаж мөн түүний олон улсын нэр хүндийг унагасан ба тэнд олон цэрэг дайчид маань алагдаж мөн түүнчлэн манайхны довтолгоонд өртсөн энэ улсуудын олон мянган энгийн оршин суугчид амь насаа алдсан билээ. Эдгээр дайн дажингуудын нэгийг нь ч эрүүл ухаанаар тайлбарлах боломжгүй бөгөөд энэ дайнуудыг өдөөх ямар ч ил тод шалтгаан шалтаг гэж байгаагүй юм.

wealth distribution

...Тэгвэл энэ капитализмын гол туг болсон неолиберализмын үзэл суртлыг бусад улс орнуудад зэвсгийн хүчээр болон хэвлэл мэдээллийн тархины угаалга, барууны боловсрол сургалтын "зөөлөн хүч" гэгчээрээ тулган зүтгүүлэгч АНУлсад өөрт нь чухам юу болж байдаг, ардчилал - чөлөөт зах зээлийн тухай уран гоё дүрслэлтэй онол төсөөллүүд, элдэв уриа лозунгууд, Холливудын "үлгэрийн" кинонуудынх нь ард тэнд нийгмийн баялаг нь бодит байдал дээр ямар зарчмаар хэрхэн яаж хуваарилагдаж байдаг нь монголчууд бидний сонирхлыг татах сэдэв юм....

Бүх нас баралт тоон үзүүлэлтээр жишээлбэл 1991 онд 17437, 1992 онд 17360, 2008 онд 15115, 2009 онд 15552, 2010 онд 17276, 2011 онд 17127, 2012 онд 16923 байжээ. 2008 онд зуурдын нас баралт бүх нас барагсдын 15.5%, 2009 онд 14.8%, 2010 онд 15.3%, 2011 онд 17.3%, 2012 онд 18.1% болж жил бүр нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр нас барсан 1,000 эрчүүдийн 490 нь зуурдаар энджээ. Нийт нас баралтын бараг 20%-ийг байгалийн бус эндэгдэл эзэлж байгаа нь хүн амзүйн зохистой бодлогогүйн тодорхой баримт мөн. Нэг жилд хүний гарт амиа алдагсдын тоо Халх голын дайнд Монголын 237 хүн, 1945 оны дайнд 78 хүн байснаас их хол давж байгаа.

germany1

Германы улстөрч, нийтлэлч мөн германы эх оронч "Compact" сэтгүүлийн редактор Юрген Эльзессер ард түмний жинхэнэ сонголтын тухай ярьж эргэцүүлж байна. Өнөөгийн Герман улсад бодож эргэцүүлж бодит байдлаа ойлгодог олон иргэд нь Германы улстөрийн болоод бусад тогтолцоо нь америк-английн доор эзлэгдсэн байгаагаас болж "ардчилсан сонгууль" нэртэй жүжигт нь оролцдоггүй ажээ....

Бид бүхэн одоо дэлхийн улс орнуудын эсрэг мэдээллийн дайны нөхцөлд байгаа, тэгээд энэ дайндаа бид өөрсдөө ялагдал хүлээж эхлээд байгаа гэдгийг би та бүхэнд шуудхан хэлж байна. Al Jazeera одоо биднийг ялж эхлээд байна. Хятадууд англи хэл дээр болон бусад хэлүүд дээр нэвтрүүлгүүдээ цацдаг дэлхийн хэмжээний телевизийн сүлжээгээ байгуулаад байна. Мөн оросууд ч англи хэл дээрх мэдээлийн сувгаа байгуулсан байгаа. Би тэр сувгуудыг хэд хэдэн оронд байхдаа үзэж байсан, тэгээд энэ нь маш сургамж авууштай байсан шүү.

Барууны ухаан муутай энэ засгийн газрууд өөрсдийнхөө нөлөөг салхинд хийсгэсэн юм аа. Юуны өмнө Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУлс, Өмнөд Америк руу чиглэсэн Америкийн дангаар жанжлал гэгч манай неоконсерваторуудын тэр зөгнөл үлгэрт ямар ч хэтийн ирээдүй байхгүй ээ. Эдгээр улс орнууд одоо өөрсдийн олон улсын төлбөр тооцоо болон санхүүгийн тогтолцоогоо байгуулж байгаа ба одоо хүссэн үедээ долларын стандартаас гарч чадах болоод байна. Яагаад тэд хүлээгээд байгаа нь гайхалтай! АНУ долларыг эрүүл хүний санаанд багтамгүй их хэмжээгээр хэвлэн цацаж байгаа ба одоо доллар дэлхийн нөөцийн мөнгөн тэмдэгт гэж тооцогдохоо больж байгаа. АНУ-ын доллар хэнд ч ямар ч хэрэггүй болох ирмэг дээрээ нэгэнт ирээд байна.

Худал цуу яриа, хуурамч түүх цацах нь аливаа улс үндэстнийг дотоодын урвагчидтай нь нийлж эзлэн авахад хэрэглэдэг хамгийн эхний арга юм. 2011 оны намар Арабын социалист Ливи улсад үнэн хэрэг дээрээ чухам юу болж байсан талаар тухайн үед "дэлхийн" олон нийтийн "мэдээллийн" (гэдэг нэртэй боловч бодит байдал дээр бол худал суртал ухуулга - ятгалга тархины угаалга дийлэнх нь байдаг) сувгуудаар дамжуулан цацаж байсан тэр мэдээллүүд нь бодит үнэнээс хичнээн хол, худал хуурмаг байсныг илчилж байсан олон нотлох баримтууд гарч ирсээр байгаа...

Зорилго нь их энгийн. Асадыг мөн Сирийн энэ засгийн газрыг нь түлхэн унагах! Ойрх Дорнодын энэ бүс нутгийн хувьд - Сирийн энэ засгийн газар нь Израйлийн эсрэг чиглэсэн хандлагатай байдаг гэдгийг мэдэх нь чухал юм. Ийм учраас л Израйлийн эргэн тойронд, түүний хөрш зэргэлдээ эдгээр улс орнуудад болж байгаа бүх зүйл ... ойлгомжтой шүү дээ. Нилээн дээр үед Израйлийн ерөнхий сайдтай би хувийн журмаар ярилцаж байхад тэрбээр надад дараах зүйлийг хэлсэн юм:

Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт эх орноо төлөөлөн оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медаль хүртэж энэ удаагийн тэмцээнийг багаараа тэргүүлсэн бахдам амжилт үзүүлжээ. Багийн гишүүдийг гаргасан амжилттай нь танилцуулахад, Х.Хатанбаатар / МОУА-ийн захирал, дасгалжуулагч,/ Цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртсэн, Б.Намуунтуул 17 настай /2013 оны Ой тогтоолтын улсын аварга/ тус тэмцээний ой тогтоолтын “Хөзрийн дараалал” төрөлд I байр, “Тооны марафон” төрөлд I байр, “Хоёртын тоолол” төрөлд I байр, “Нэр, царай” цээжлэх төрөлд II байр, “Харааны ой” төрөлд III байр тус тус эзэлжээ.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс