wikipedia lies

Залуу үеийнхний аливаа юмны талаарх ойлголт төсөөлөл, оюун санааны эсрэг хийж байгаа ийм террорист үйлдлүүд бол хамгийн хүнд гэмт хэрэг, алсын зорилготой харийн далд явуулгууд гэдгийг ухаарч ойлгоцгооё!

Анхаар! 1990 оноос хойш өрнөдийн неолибералч ардчилал-ыг Монголын нийгэмд зүсэн бүрийн аргаар - арга залиар мөн хүчээр тулгаж ирсэн хөлсний үзэл сурталчдын зүгээс жирийн хүмүүс олон түмнийг айлгаж ирсэн энэхүү "хадны мангаа" - ном нь түүхэн баримтат судалгаанд тулгуурласан бус харин санаанаасаа зохиосон уран сайхны бүтээл байсан билээ. Түүхэн баримтат судалгаанд үндэслэсэн ном бол зөвхөн түүхэн бодитой баримт нотолгоонуудыг цаг хугацааны дэс дарааллаар нэгтгэн судалж байж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл эсвэл нэг сайн дурын нийтлэлчийн бичсэн гэдэг ном бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлуудыг сугалан авч ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа нэмж ургуулан зохиож бичсэн бүтээл юм.

 

ХБНГУлсын Tagesthemen ТВ-сувгаар: АНУлс болон ХБНГУлсын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирснийг Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ дахин нотлоод байна. Тэрээр ХБНГУлсын Архивын холбогдох баримт материалуудыг үзэж судлах зөвшөөрлийг авч судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрсэн ажээ. Эдгээр мэдээллүүдийг болон хийсэн дүгнэлтээ эрхэм судлаач өөрийн "Герман улс тусгай албадын хараан доор" номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Дорно дахины ард түмнүүдэд "цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ зүйрлэлийг хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн хэрэг дээрээ бодит байдлаас бол шал өөр, хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь бодит чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлэхэд хэрэглэдэг. 2008 онд АНУ-ын ипотекийн пирамид нуран унаснаас хойш далд хэлбэрээсээ ил хэлбэртээ шилжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нь ийнхүү үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн онол - экономикс гэгч мөн монетаризм гэгч номлол онолууд нь үнэн хэрэг дээрээ асар том залилангийн онол үйл ажиллагаа байсныг нэгэнт нотолсон билээ.

 Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУлс 18 их наяд долларын, Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмнүүдийн өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босож ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм! ХБНГУлсын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.

democracy001

Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болсон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж тайвшрах гээд байгаа "зүйл"-ийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амлаж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан, логикийг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм.

Тэр зүүн украйнчууд үнэн хэрэг дээрээ заавал ОХУлсын нэг хэсэг болох гэж Украйнаас салан тусгаарлахыг хүсээд байгаа хүмүүс биш ээ! Харин тэд ерөнхийдөө Оросын талыг баримталдгийн учир нь тэд нар өөрсдөө орос үндэстэн угсаатнууд бөгөөд тэдний төрөлх хэл, төрөлх ахуй соёл нь орос юм аа. Тэдний эсэргүүцээд байгаа гол зүйл бол тэд нар Барууныхны гаднаас нь зохион байгуулж Киевт гарсан төрийн эргэлтийн үр дүнд Украйны засгийн эрхийг хууль бусаар булаан авсан байгаа одоогийн хунт засгийг хүлээн зөвшөөрөхийг - тэдний фашист дэглэмийн доор амь зуухыг хүсэхгүй байгаа юм!

censorship1

 Сүүлийн хэдэн сарын турш АНУлс болон Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд [дэлхийн] дайн дэгдээхийг оролдож, тэгээд энэ дайндаа ОХУлс болон Европыг татан оруулж мөргөлдүүлэхийг оролдож байгааг бид бүгдээрээ одоо ажиглан харж байна. Энэхүү бүрэлдсэн бодит байдал миний тэсвэр тэвчээрийг барсан бөгөөд би урьд өмнө нь олон буруу зүйл хийж ирснээ өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой: сэтгүүлч миний хувьд урьд өмнө нь хийж ирсэн тэр бүх зүйлүүд болон бас миний ажил мэргэжил нэгт нөхдийн хийсээр ирсэн, одоо ч үргэлжлүүлэн хийсээр байгаа тэр бүхэн бол тун буруу үйлдлүүд бөгөөд өнөөгийн барууны сэтгүүлчид нийгэм олон нийтийг хууран мэхэлж тархийг нь угааж мөн Оросын эсрэг худал суртал ухуулгын кампанит ажил явуулж байна.

Одоогийн Засгийн газар Чингис, Самурай бонд /улс Эх орноо Ард түмнээ барьцаалж авсан гадаад зээлийн өрийг/-г зөв зарцуулж чадсангүй. /МАН ба АН-ын эрх баригчид дотоодын эдийн засгаа самарч цөлмөж шавхсан тул одоо гаднаас өр тавьж хуваан гудардаг аргад шилжээд байгаа/ Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засаж сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. /Өрнөдийн ардчилал ба үл үзэгдэх гартай эдийн засгийн онол гэх мэт харийн хулхи үзэл сурталд тулгуурласан Үндэстний эрх ашиг гэж угаасаа байх боломжгүй эд ээ!/

Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа. 

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс