Иракийг эзлэн авсан энэ дайн "Лалын улс" нэртэй террорист бүлэглэл үүсэж гарч ирэх үндсэн шалтгаан болсон эсэх тухай сурвалжлагчийн асуултанд Тони Блэйр хариулахдаа "Энд үнэний ор байгаа гэж би бодож байна. 2003 онд Саддам Хусейныг түлхэн унагасан бид нар 2015 оны одоогийн энэ нөхцөл байдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж болохгүй нь мэдээж" гэж хариулсан байна. Мөн тэрбээр "бидний авсан тагнуулын мэдээнүүд үнэн биш байсан ба бид ч ажиллагааг буруу төлөвлөсөн мөн Саддамыг түлхэн унагасны дараа тэнд ямар үр дагавруудад хүргэж болохыг бид буруу ойлгож байсан"-ыхаа төлөө уучлалт гуйсан байна.

 ... Абу-Шужда болон түүний хамтран тэмцэгчид Лалын улсын террористуудад олзлогдсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах тусгай ажиллагаа явуулж байгаа аж. Энэ баримтат кинонд эрс үзэлт, лалын нэрийг барьсан энэ зэрлэгүүдийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийн тухай тэдний эсрэг босож тэмцэхээр шийдсэн жирийн нэг хүний асар хүнд хувь заяаны тухай өгүүлж байна. Абу Шуждаг террористууд хэдийнэ мэддэг болсон байна. Одоо түүний байгаа газрыг зааж өгсөн хүнд 500 мянган долларын шагнал амлаж байгаа аж. "Лалынхны" орлогын хамгийн том эх үүсвэр бол тэдэнд эзлэгдсэн Ирак, Ливи, Сирийн зарим газрын тосны ордууд бөгөөд тэдний хулгайгаар борлуулж байгаа газрын тосыг Турк, Украйн зэрэг улсын боомтоор дамжуулан цааш нь маш хямдхан борлуулж террористуудыг санхүүжүүлсээр байгаа...

НҮБ-ын чуулганы танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж найз Ц. Энхтөвшингөө дагуулан В. Путины сууж байсан ширээ рүү дөхөж очин түүнтэй хамт зургаа авахуулахыг хүсэж байгаа харагдсан... Албатууд нь ингэж хөл алдаж байгааг хараад ноён Б. Обама юу гэж бодож байгаа бол?

 Сирийн нутаг дэвсгэрт [Сирийн хууль ёсны Засгийн Газраас тусламж үзүүлэхийг хүссэн албан ёсны хүсэлтийн дагуу тусалж байгаа цорын ганц улс] ОХУлсын зүгээс явуулж байгаа Лалын улс нэртэй террористуудыг агаараас бөмбөгдөх ажиллагааны тухай бичихдээ Британийн ОНМХэрэгслүүд бүүр улайм цаймдаа гарчихаад байна. Энэ үйл явдлуудын тухай гэх тэр сурвалжлагууд нь бүр илэрхий тэнэглэлээс авахуулаад шал худал гүжир гүтгэлэг хүртэл гуйваж дайвж байгаа нь зүгээр л эрүүл ухаантай хүний бол гайхшралыг төрүүлж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Times сонин "Путин Барууныг өдөж байна" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавьсан байсан. Тэнд юу бичсэнээс харвал Путин энэ алхмыг хийхдээ Брюссел болон Вашингтоноос урьдчилан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр бичиж байна!?...

Гэвч эхний онгоц хөөрч газраас тасраагүй шахам байхад Барууны "чөлөөт" хочтой хэвлэлүүд Ерөнхийлөгч В. Путинийг элдвээр гүтгэн "аядуу террористууд"-ыг маань (террористууд бас аядуу болон эрс байдаг байх нь ээ!? тэгээд хэн яаж ялгах юм бол) бөмбөгдөж байна, оросууд хаана бөмбөгдөхөө бидэнд урьдчилан мэдэгдсэнгүй (тэд өсгөж бойжуулсан террористууддаа оросууд хаана бөмбөгдөхийг дамжуулах, дүрвэн зугтах хугацаа өгөх байсан хэрэг үү?!), энгийн номхон иргэд өртөж байна (сурсан зангаараа шал өөр газар, эсвэл өөр улсад урьд өмнө нь авсан эсвэл фотошопоор янзалсан зургуудыг ашиглаж шүү!?) гэх мэтээр дайрч байгаа энэ нөхцөлд Оросын эзэнт гүрэн - ЗХУлс - ОХУлсын эсрэг 200 гаруй жил гүтгэлэг-суртал ухуулгын дайн хийж ирсэн хамгийн гол улс - Британийн жирийн иргэд нь өнөөгийн энэ үйл явдлуудад хэрхэн яаж хандаж байгааг ажиглаж өөрсдийн ойлголт, байр суурийг харьцуулахад бас сонирхолтой байх болов уу.

АНУлсын төв хот Нью-Йоркийн өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ" гэсэн асуулт аж. Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна. 

Хууль ёсны ардчилсан төр засгийг нь Вашингтон өөрийн хүүхэлдэйнүүдээрээ түлхэн унагаж байж үүсгэсэн Украйны өнөөгийн энэ зориудын хямралыг Москва дипломат арга замаар шийдвэрлэж болох байх гэж найдаж байхдаа ч алдаж эндүүрч байсан юм. ОХУлс ийм учраас л Минскийн энхийн гэрээ, Баруунтай хийсэн тохиролцоонууддаа ихээхэн итгэл найдвараа тавьж байсан боловч энэхүү тохиролцсон амлалтууд болон байгуулсан гэрээгээ өнөөгийн необандерчуудын гарт орсон Киев ч, Барууны эрх баригч – Вашингтон, Лондон мөн НАТО ч нэг их хайхрахгүй байгаа билээ.

Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг.  У. Черчилль

Юм мэддэггүй хүнд бүх зүйл ойлгомжтой бас боломжтой мэт санагддаг.  Х. Вилланд

wikipedia lies

Залуу үеийнхний аливаа юмны талаарх ойлголт төсөөлөл, оюун санааны эсрэг хийж байгаа ийм террорист үйлдлүүд бол хамгийн хүнд гэмт хэрэг, алсын зорилготой харийн далд явуулгууд гэдгийг ухаарч ойлгоцгооё!

Анхаар! 1990 оноос хойш өрнөдийн неолибералч ардчилал-ыг Монголын нийгэмд зүсэн бүрийн аргаар - арга залиар мөн хүчээр тулгаж ирсэн хөлсний үзэл сурталчдын зүгээс жирийн хүмүүс олон түмнийг айлгаж ирсэн энэхүү "хадны мангаа" - ном нь түүхэн баримтат судалгаанд тулгуурласан бус харин санаанаасаа зохиосон уран сайхны бүтээл байсан билээ. Түүхэн баримтат судалгаанд үндэслэсэн ном бол зөвхөн түүхэн бодитой баримт нотолгоонуудыг цаг хугацааны дэс дарааллаар нэгтгэн судалж байж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл эсвэл нэг сайн дурын нийтлэлчийн бичсэн гэдэг ном бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлуудыг сугалан авч ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа нэмж ургуулан зохиож бичсэн бүтээл юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс