Мальтусын “Хүн амын тухай онол” гэгч нь аль ч стандартаар аваад үзсэн үнэхээр ямар ч үндэслэлгүй хулхи эд юм. “Нийгмийн доод давхаргын хүмүүс дэндүү хурдан үржин олширч байдаг” гэдэг бусдыг үзэн ядсан харгис үзэл санааг анх гаргаж ирсэн английн хямсгар ламтан Томас Мальтус (1766-1834) хэрэв өнөөдөр нэрд гарснаа (неолибералчдын чармайлтаар – Орч.) мэдсэн бол маш гайхах байсан биз ээ. Одоо ч ТВ-ийн хөтлөгчид, нийгмийн зарим зүтгэлтнүүд, зарим эрдэмтэд гэгч хөлсний үзэл сурталчид “Хөөе, Мальтусын зөв байсан юм байна шүү дээ. Дэлхийн хүн ам дэндүү олон болсон учир тэд дэндүү их юм хэрэглэж байна” гэж ам уралдуулан бурж байна.

"МОНЦАМЭ мэдээ" сонины "Ардчилсан хувьсгалын партизанууд хаа явна" булангийн энэ удаагийн зочноор улс төр-эдийн засаг судлаач Х.Болорболдыг урилаа. Сүүлийн үед олон түмний анхаарлыг ихээр татсаар буй "Эдийн засгийн алуурчны наминчлал" зэрэг 7 номыг орчуулан гаргаж, өнөөгийн Монголын нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд гүнзгий задлан шинжилгээ хийсэн нэн сонирхолтой нийтлэл, сонин болон телевизийн зочин болсон энэ эрхэм 1990 оны ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдож байсан нь манай уншигчдын анхаарлыг зүй ёсоор татна гэдэгт итгэлтэй байна.

Ямар ч өөрчлөлт гарахгүй байх шалтгаан нь дан ганцхан 76-даа байгаа юм биш ээ, мэдээж хэрэг энэ хувь улстөрчдийн өнөөгийн хуурамч дүр эсгэлт, харийн сурталд мөргөдөг шунахай сувьдаг байр суурь маш том нөлөөтэй, бас асар хортой үр дагавруудтай. Энэ байдлыг нөхцөлдүүлээд байгаа ардчиллын баг өмссөн неолибералч тогтолцооны өөрийнх нь тэр халхавч үзэл суртал, номлол загвар, далд зорилго нь улс түмнүүдийн өмч хөрөнгийг цөлмөх, хүмүүсийг ажилгүй болгож ядуурал гуйланчлалд унагах, нийгмийн амьдралын орчныг нь дампууруулж улс орныг сул дорой болгодог цаад зорилго мөн чанартай, харийн хулхи үзэл санаатай холбоотой юм. Ганцхан Монгол биш бусад олон улс орнуудыг дампууралд хүргээд байгаа хуурамч урхи - үзэл санаа шүү дээ.

Өнөөгийн хоосон амбицнаас өөр юу ч үгүй, хор найруулсан өчүүхэн "нохой залиа" ухаан зарж улстөр хийж байна гэж эндүүрдэг улстөрчин зомбинууд, тэдний одоо цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгаа ардчиллын харийн үзэл суртал загвар, бидэнд тулгасан байгаа эдийн засгийн харийн онол номлол нь Монгол орныг, монголын ард түмнийг мөнгө санхүү, эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд гээд бидний улс үндэстний аж амьдрал, оршихуйн бүх үндсийг БҮХ ТАЛААС НЬ самарч харийн эдийн засгийн алуурчдын золиос болгосонтой одоо бол хэн ч маргахгүй биз ээ. Учир нь хэрэв өнөөгийн энэ өнгө-мөнгөний хоосон халхавчийг шинэ мэдлэг - сэхээрэл ухаарлын хүчээр авч хаян улс Эх оронд маань бүрэлдсэн байгаа өнөөгийн бодит байдлыг анхааралтай ажиглан эргэцүүлэн бодвол бараг бүх зүйл нүдэн дээр ил тод өрнөж байгаа!

shashin

Манайд өмнөх социалист - хүний төлөө нийгмийн үед “харийн шашин, харийн үзэл суртал бол мансууруулагч хар тамхи шүү” гэдгийг ойлгуулж эцэг эх үр хүүхдээ буруу бүхнээс хамгаалдаг шиг ард түмнийхээ оюун санааг хамгаалахын тулд зарим нэг хязгаарлалт хориг - цензур тавьж харин энэ бүхний цаад нарийн учрыг хэлэлцэн тайлбарлаж ер нь аливаа харийн шашин, харийн үзэл сурталд мухар сүсэглэж сохроор итгэх нь алсдаа ямар ямар хор уршигтай байж болох тухай хойч үедээ дахин дахин захиж сургаж ирсэн билээ.

"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж" гэсэн нэгэн үгийг неолибералчид харийн үзэл сурталд Монголын ард түмнийг ятган ухуулахдаа ашиглаж энэ үгийг зориудаар буруу орчуулж буруугаар ойлгуулж тэднийг төөрөгдөлд оруулснаас болж одоо олон монголчууд, ялангуяа манай гэнэн итгэмтгий залуучууд энэ үгийн цаад учрыг, ер нь Эх оронч үзлийг огт буруугаар ойлгож явдаг болсон юм. Энэхүү манай улс үндэстнийг аажмаар сүйрэл мөхөлд зайлшгүй хүргэх нигууртай неолибералчдын башир залийг нь илчилж олон түмний буруу ташаа ойлголт төсөөлөл - тэдний гэнэн төөрөгдлийг нь залруулж өгөх хэрэгтэй байгаа.

Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа албан ёсны мэдээллүүдийг харахаас гадна ялангуяа гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн сайт, блогуудыг уншиж судалж, 7 хоногтоо 1 юм уу 2 удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллүүд, аналитикийг уншдаг бас бодит фактуудтай харьцуулж үзэхээр манай энд хэвлэл ТВ-ээр өгч байгаа мэдээллүүд, болж байгаа үйл явдлуудыг харахаар бүүр хачин гайхалтай, монголчууд бид тусдаа шал өөр ойлголтууд, мэдээллээр амьдарч байгаа нь харагддаг. Энэ хугацаанд гадаадын нэрт эрдэмтэд судлаачдын олон ном, аналитик нийтлэлүүд, нэр алдартай хүмүүсийн түүхэн дурдатгалууд, бас маш олон баримт хроник кинонуудыг олж цуглуулж үзэж уншсаан.

Ард түмэн ямар байна, тийм л засгийн газартай байдаг гэж ярьдаг нь тийм ч шударга үнэн бус юм. Учир нь ард түмнийг хууран мэхэлж, түрэмгий суртал ухуулгаар толгойг нь эргүүлж байдаг. Өнөөдөр 1) худал хэлж, арга заль хэрэглэх нь үнэндээ бол нэг төрлийн үй олноор нь хөнөөх зэвсэг болсон ба 2) харийн далд эздийнхээ нөлөө гарт орсон либерал засгийн газар нь ард түмнээ дарангуйлах нэгэн төрлийн зэвсэг болсон бөгөөд энэ нь дайн хийдэг уламжлалт аргатай адил үр дүнтэй арга ажээ. Олонх тохиолдолд энэ аргууд нь нь бие биенээ нөхдөг ба жирийн хүмүүсийг нийлж "хавсайдаж" байна. Дээрх хоёр арга нь хоёулаа нийлээд тэднийг сонгуульд ялах боломжтой болгодог ба мөнгө хөрөнгөгүй, төрийн өндөр эрх мэдэлгүй жирийн олонхыг улстөрийн хувьд ч бусад талаар ч "устгах" арга нь болдог аж.

smi

Хүйтэн дайн - мэдээлэл-сэтгэлзүйн "мэдээ алдуулалт" - манипуляцийн үндсэн гол зорилго бол нэгдүгээрт, ингэж "тархиа бариулсан" байгаа хүмүүс, олон нийт үүнийгээ огт мэдэхгүй, энэ тухай сэжиглэх ч үгүй байх явдал юм! Хоёрдугаарт, хүмүүсийн далд ухамсар - тархийг далд зорилготойгоор зориуд хөлсөөр бичүүлсэн, орчуулуулсан ном нийтлэл, сонин сэтгүүл, уран сайхны кино, дуу хөгжмийг "гаднын төслөөр" худалдан борлуулж мөн ТВ, интернет, социал сүлжээ гэх мэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүнийг өдөр шөнөгүй алхам тутамд нь нэг талын боловч олон хэлбэрээр цацаж байгаа "мэдээллүүдээр" балбан эцэст нь жирийн олонхын бодол санаа-дотоод ухамсарт хүчээр бүрдүүлсэн байгаа тэр тархины угаалгуудыг одоо бол хүмүүс "өөрсдийнхөө үзэл санаа", "миний бодол" гэж эндүүрч түүнийгээ бүр улайран зүтгүүлж аливаа эрүүл ухаан, үнэн зөв үзэл санааг өөрийн мэдэлгүй жадлан эсэргүүцэж байх явдал юм!

oon

НҮБ-ийн тусгай төлөөлөгчийн үзэж байгаагаар улс орнууд зөвхөн кибердовтолгоонуудын эх үүсвэрүүдэд интернэтэд нэвтрэх боломжийг нь хязгаарлах маргашгүй эрхтэй боловч улс орнууд өөрсдийн иймэрхүү үйл ажиллагаанд хангалттай үндэслэлүүдгүйгээр ийм хоригуудыг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгаа ажээ. Бусад улс орнуудын зэрэгцээ өндөр хөгжилтэй ардчилсан улс орнуудыг ч энэ илтгэлд мөн шүүмжилсэн байна: Их Британи ба Францад тун саяхан баталсан, авторын эрхийг зөрчсөн этгээдүүдэд интернэтэд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байх хуулиудыг бас авч шүүмжилсэн байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс