usaconst

АНУ-ын улстөрийн ардчилсан тогтолцоо бүрэн завхарч төрөл арилжсаан, бас хуйвалдаан хээл хахуульд живсэн мөн ямар ч үр дүнгүй байгаа. Энэ тогтолцоонд одоо яаралтай нөхөөсүүд хийх эсвэл гаднах дүр төрхийг нь янзлаад ч нэмэргүй ээ. Хамгийн гол нь энэ тогтолцоог бүрэн шинэчлэх, бүүр дахин үндсээр нь авч үзэж өөрчлөх, шинээр зохион байгуулах ёстой байгаа юм гэж үзэж байна. Энэ үйл явдал хар аяндаа өөрөө болохгүй, иймээс ийм зүйл болохын төлөө бид ажиллах хэрэгтэй байна

original

Хүн өөрийгөө улс нийгэмтэйгээ ижилсүүлж, адилсуулж мэдэрч ойлгож ухамсарлаж байдгийг тэр хүний өөрийгөө адилтгах гэж нэрлэдэг. Нийгмийн шинжлэх ухаанд үүнийг эртнээс латин хэлний identicus – адилтгах, нэг угшилтай гэсэн үгнээс гаралтай identification/ идентификац гэсэн үгээр тэмдэглэж ижил байдал, адилтгал гэж ойлгож иржээ. Энэ бол аливаа Хүн өөрийгөө нэг бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг нь гэж зөвхөн мэдрэх төдийгүй бас тов тодорхой ойлгож гүнзгий ухамсарлаж өөрийгөө ард түмэн, улс нийгэмтэйгээ нэг хувь заяа, аж амьдралыг хуваалцаж байдгийг хэлж байгаа хэрэг юм.

Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь, бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга - үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялагийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал - хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх - зэвсэг билээ.

ex oron

Өнгөрсөн 10-аад жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж ятгаж байсан билээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй, увайгүй урвагчид” гэдгээ харуулсан тэд нарын “ухаалаг” гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

Баруунд хийсэн судалгаануудын энэ үр дүнгүүд Адольф Гитлер, Петр Порошенко мэтийн харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ. Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм. Эрдэмтэд одоогийн энэ өрнөдийн ардчиллын онол нь маш муу үр дагавруудад хүргэж байгаа нэг ноцтой гажигтай байна гэдгийг тогтоожээ

Энэхүү онолоор бол эцэс төгсгөлгүй дайн дажин, олон нийтийг хамарсан өлсгөлөн, үхлийн халдварт өвчнүүд зэргийг Мальтус хүн амын тоог (Мальтус үүнд гагцхүү жирийн олонхыг, ядуурч доройтсон хүмүүсийг оруулж тооцож байсныг мартаж болохгүй) бууруулж байх зайлшгүй чухал “байгалийн” аргууд гэж үзэж байсан юм. Нийгмийн доодсуудын ихэнх нь үхэж үрэгдэж харин нийгмийн “баяжсан шилдгүүд” нь улам ихийг хэрэглэж сайхан амьдрах ёстой гэж Мальтус болон түүнийг дагагсад үздэг! Мальтус амьд үлдэхийн төлөө ийм байнгын эцэс төгсгөлгүй тэмцэл - дайн хядааны “ачаар” л хүн төрөлхтөн цаашид оршин тогтнож чадна гэж үзэж байжээ!?

Бодит үзлийн гээч Америк орон эцэстээ юугаар ч хязгаарлагдахаа больсон хувийн ашиг хонжооны, урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй тийм маш энгийн болхи бүдүүлэг бүүр дарвины тэр харанхуй эрин үе рүү живэн орох болно. Энэ үзэл сурталчид ингэхийг нь сайн мэдэж байгаа. Тэд харин юуг заримдаа тооцдоггүй вэ гэвэл, тэдний өнөөгийн энэ бодит байдлыг ашиглаж байгааг нь тэгээд огтхон ч гэнэн улайрагчид бус байгаа байдлыг нь анзаарах юм бол, хэрэв өнгөрсөн түүхийн бүдүүлэг эринийг буцаан эргүүлбэл чухам юу болох вэ гэдгийг тэд тооцдоггүй юм. Эсвэл магадгүй энэ нь тэдэнд огт хамаагүй байж болох юм.

Мальтусын “Хүн амын тухай онол” гэгч нь аль ч стандартаар аваад үзсэн үнэхээр ямар ч үндэслэлгүй хулхи эд юм. “Нийгмийн доод давхаргын хүмүүс дэндүү хурдан үржин олширч байдаг” гэдэг бусдыг үзэн ядсан харгис үзэл санааг анх гаргаж ирсэн английн хямсгар ламтан Томас Мальтус (1766-1834) хэрэв өнөөдөр нэрд гарснаа (неолибералчдын чармайлтаар – Орч.) мэдсэн бол маш гайхах байсан биз ээ. Одоо ч ТВ-ийн хөтлөгчид, нийгмийн зарим зүтгэлтнүүд, зарим эрдэмтэд гэгч хөлсний үзэл сурталчид “Хөөе, Мальтусын зөв байсан юм байна шүү дээ. Дэлхийн хүн ам дэндүү олон болсон учир тэд дэндүү их юм хэрэглэж байна” гэж ам уралдуулан бурж байна.

"МОНЦАМЭ мэдээ" сонины "Ардчилсан хувьсгалын партизанууд хаа явна" булангийн энэ удаагийн зочноор улс төр-эдийн засаг судлаач Х.Болорболдыг урилаа. Сүүлийн үед олон түмний анхаарлыг ихээр татсаар буй "Эдийн засгийн алуурчны наминчлал" зэрэг 7 номыг орчуулан гаргаж, өнөөгийн Монголын нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд гүнзгий задлан шинжилгээ хийсэн нэн сонирхолтой нийтлэл, сонин болон телевизийн зочин болсон энэ эрхэм 1990 оны ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдож байсан нь манай уншигчдын анхаарлыг зүй ёсоор татна гэдэгт итгэлтэй байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс