Энэ удаа ардчиллын тухай ярьцгаая. Гэхдээ одоо бараг хүн бүрийн ойлголт төсөөлөл дотор Холливудын эсвэл Өмнөд Солонгосын уран сайхны кинонууд, гоё гялгар сэтгүүл, сонингууд, ТВ-ийн реклам, ток шоу гэх мэт олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүдээр зориуд бий болгосон байгаа тэр гоё мөрөөдөл - хоосон зэрэглээний тухай, одоо манайд бодит байдал болсон байгаа энэ ардчиллын тухай, эдгээр уриа лозунгуудыг мөн бүүр эхнээсээ чухамдаа ямар зорилгоор бодож боловсруулж түгээн сурталчилж эцэст нь улстөрийн нэг "брэнд" болгосон байгаа тухай ярих болно!

aguu ih zereglee

Сонгуулийн дүнг автомат машин шулсан талаар өнгөрсөн хугацаанд олон гомдол гараад байгаа. Бараг л бүх тойрогт гомдол дагуулсан эл машиныг хэн хаана яаж тохируулсан нь сонгогчдод тун чиг бүрхэг байсаар байгаа. Америкийн “Dominion Voting Systems” компанийн машин гэхээс өөр олигтой мэдээлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус машиныг “Dominion Voting Systems” компаниас төлөөлөн ажиллахаар Канад улсын иргэн Даллас Аллен Ньюбай ахалж, Канадын гурав, Сербийн хоёр, Голланд Венесуэл, АНУ-ын тус бүр нэг инженер Монголд ирж программыг нь тохируулах ажил хийжээ.

usaconst

АНУ-ын улстөрийн ардчилсан тогтолцоо бүрэн завхарч төрөл арилжсаан, бас хуйвалдаан хээл хахуульд живсэн мөн ямар ч үр дүнгүй байгаа. Энэ тогтолцоонд одоо яаралтай нөхөөсүүд хийх эсвэл гаднах дүр төрхийг нь янзлаад ч нэмэргүй ээ. Хамгийн гол нь энэ тогтолцоог бүрэн шинэчлэх, бүүр дахин үндсээр нь авч үзэж өөрчлөх, шинээр зохион байгуулах ёстой байгаа юм гэж үзэж байна. Энэ үйл явдал хар аяндаа өөрөө болохгүй, иймээс ийм зүйл болохын төлөө бид ажиллах хэрэгтэй байна

original

Хүн өөрийгөө улс нийгэмтэйгээ ижилсүүлж, адилсуулж мэдэрч ойлгож ухамсарлаж байдгийг тэр хүний өөрийгөө адилтгах гэж нэрлэдэг. Нийгмийн шинжлэх ухаанд үүнийг эртнээс латин хэлний identicus – адилтгах, нэг угшилтай гэсэн үгнээс гаралтай identification/ идентификац гэсэн үгээр тэмдэглэж ижил байдал, адилтгал гэж ойлгож иржээ. Энэ бол аливаа Хүн өөрийгөө нэг бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг нь гэж зөвхөн мэдрэх төдийгүй бас тов тодорхой ойлгож гүнзгий ухамсарлаж өөрийгөө ард түмэн, улс нийгэмтэйгээ нэг хувь заяа, аж амьдралыг хуваалцаж байдгийг хэлж байгаа хэрэг юм.

Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь, бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга - үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялагийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал - хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх - зэвсэг билээ.

ex oron

Өнгөрсөн 10-аад жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж ятгаж байсан билээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй, увайгүй урвагчид” гэдгээ харуулсан тэд нарын “ухаалаг” гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

Баруунд хийсэн судалгаануудын энэ үр дүнгүүд Адольф Гитлер, Петр Порошенко мэтийн харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ. Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм. Эрдэмтэд одоогийн энэ өрнөдийн ардчиллын онол нь маш муу үр дагавруудад хүргэж байгаа нэг ноцтой гажигтай байна гэдгийг тогтоожээ

Энэхүү онолоор бол эцэс төгсгөлгүй дайн дажин, олон нийтийг хамарсан өлсгөлөн, үхлийн халдварт өвчнүүд зэргийг Мальтус хүн амын тоог (Мальтус үүнд гагцхүү жирийн олонхыг, ядуурч доройтсон хүмүүсийг оруулж тооцож байсныг мартаж болохгүй) бууруулж байх зайлшгүй чухал “байгалийн” аргууд гэж үзэж байсан юм. Нийгмийн доодсуудын ихэнх нь үхэж үрэгдэж харин нийгмийн “баяжсан шилдгүүд” нь улам ихийг хэрэглэж сайхан амьдрах ёстой гэж Мальтус болон түүнийг дагагсад үздэг! Мальтус амьд үлдэхийн төлөө ийм байнгын эцэс төгсгөлгүй тэмцэл - дайн хядааны “ачаар” л хүн төрөлхтөн цаашид оршин тогтнож чадна гэж үзэж байжээ!?

Бодит үзлийн гээч Америк орон эцэстээ юугаар ч хязгаарлагдахаа больсон хувийн ашиг хонжооны, урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй тийм маш энгийн болхи бүдүүлэг бүүр дарвины тэр харанхуй эрин үе рүү живэн орох болно. Энэ үзэл сурталчид ингэхийг нь сайн мэдэж байгаа. Тэд харин юуг заримдаа тооцдоггүй вэ гэвэл, тэдний өнөөгийн энэ бодит байдлыг ашиглаж байгааг нь тэгээд огтхон ч гэнэн улайрагчид бус байгаа байдлыг нь анзаарах юм бол, хэрэв өнгөрсөн түүхийн бүдүүлэг эринийг буцаан эргүүлбэл чухам юу болох вэ гэдгийг тэд тооцдоггүй юм. Эсвэл магадгүй энэ нь тэдэнд огт хамаагүй байж болох юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс