Телевизийн сувгуудаар үзүүлж байдаг мэдээллүүдэд итгэх америкчуудын итгэл 2012 оны 7-р сард түүхэн хамгийн бага хэмжээндээ унаад байна. Gallup агентлагийн хийсэн судалгаагаар одоо телевизор үзэгчдийн зөвхөн 21 хувь нь телевизийн сувгуудын өгч байгаа мэдээллүүдэд бүрэн итгэдэг, эсвэл ер нь л бараг итгэдэг гэж хариулжээ. (Энэ бол 5 хүний 1 нь, эсвэл 10 хүний 2 нь гэсэн үг юм!!!) Харин үлдсэн 79 хувь нь нь огт итгэдэггүй, учир нь эдгээр либерал мэдээллийн хэрэгслүүдийн цацаж байгаа юм нь мэдээлэл биш хавтгай ухуулга ятгалга, тархины угаалга болсон гэж үздэг байна.

beatlespsy

Хэн нэгэн нь танд “Битлз” хамтлаг ба түүнийг тойрсон галзуу юм шиг шохоорхол тачаал бол хүний сэтгэхүй дотоод ухамсрыг өөрчлөх зорилготой, урьд өмнө нь хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүй асар том нэг нийгмийн явуулга - туршилтын үр дүн байсан гэж хэлсэн гэж төсөөлөөд үз дээ. Тэгээд британийн энэ хөгжмийн хамтлагийн өргөн олон түмэнд тархсан тэр нэр хүнд, шүтэн бишрэлт бол английн болон америкийн хэсэг нийгэм судлаач эрдэмтдийн зориудаар зохион байгуулж явуулсан асар том пиарын үр дүн юм гэж хэлсэн гээд төсөөл дөө..

Пьюгийн Судалгааны Төвөөс явуулсан нэг шинэ судалгаагаар судалгаанд оролцсон 18-29 насны америк залуусын 49 % нь социализмыг илүү эерэг талаас нь үзэх болсон байна. Харин үлдсэн 43 % нь социализмыг сөрөг талаас нь харж байгаа бол 8 % нь хариулт өгч чадаагүй аж. Бүр цаашилбал, тэдэнд социализм нь капитализмаас арай илүү таалагдаж байгааг харж болно – 19-29 насны залуусын 46 % нь капитализмыг эерэг талаас нь харж байгаа бол харин 47 % нь капитализмд сөрөг талаас нь хандаж байна.

1942 оны 12-р сарын 7-нд Японы арми Номхон далайн Пёрл Харбор арал дээр байрлаж байсан Америкийн тэнгисийн цэргийн баазыг довтолсон ба энэ нь АНУ-ыг дэлхийн II дайнд татагдан орох шалтгаан болсон юм. Ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ өдрийг түүхэнд шударга бус хулчгар байдлын билэг тэмдэг болж орно гэж мэдэгдэж байв. Гэвч энэ бол яг тийм байсан ба харин ганцхан итгэл эвдсэн дайсан Пёрл Харбор руу дайрсан учраас бус юм.

Энэ удаа ардчиллын тухай ярьцгаая. Гэхдээ одоо бараг хүн бүрийн ойлголт төсөөлөл дотор Холливудын эсвэл Өмнөд Солонгосын уран сайхны кинонууд, гоё гялгар сэтгүүл, сонингууд, ТВ-ийн реклам, ток шоу гэх мэт олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүдээр зориуд бий болгосон байгаа тэр гоё мөрөөдөл - хоосон зэрэглээний тухай, одоо манайд бодит байдал болсон байгаа энэ ардчиллын тухай, эдгээр уриа лозунгуудыг мөн бүүр эхнээсээ чухамдаа ямар зорилгоор бодож боловсруулж түгээн сурталчилж эцэст нь улстөрийн нэг "брэнд" болгосон байгаа тухай ярих болно!

aguu ih zereglee

Сонгуулийн дүнг автомат машин шулсан талаар өнгөрсөн хугацаанд олон гомдол гараад байгаа. Бараг л бүх тойрогт гомдол дагуулсан эл машиныг хэн хаана яаж тохируулсан нь сонгогчдод тун чиг бүрхэг байсаар байгаа. Америкийн “Dominion Voting Systems” компанийн машин гэхээс өөр олигтой мэдээлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус машиныг “Dominion Voting Systems” компаниас төлөөлөн ажиллахаар Канад улсын иргэн Даллас Аллен Ньюбай ахалж, Канадын гурав, Сербийн хоёр, Голланд Венесуэл, АНУ-ын тус бүр нэг инженер Монголд ирж программыг нь тохируулах ажил хийжээ.

usaconst

АНУ-ын улстөрийн ардчилсан тогтолцоо бүрэн завхарч төрөл арилжсаан, бас хуйвалдаан хээл хахуульд живсэн мөн ямар ч үр дүнгүй байгаа. Энэ тогтолцоонд одоо яаралтай нөхөөсүүд хийх эсвэл гаднах дүр төрхийг нь янзлаад ч нэмэргүй ээ. Хамгийн гол нь энэ тогтолцоог бүрэн шинэчлэх, бүүр дахин үндсээр нь авч үзэж өөрчлөх, шинээр зохион байгуулах ёстой байгаа юм гэж үзэж байна. Энэ үйл явдал хар аяндаа өөрөө болохгүй, иймээс ийм зүйл болохын төлөө бид ажиллах хэрэгтэй байна

original

Хүн өөрийгөө улс нийгэмтэйгээ ижилсүүлж, адилсуулж мэдэрч ойлгож ухамсарлаж байдгийг тэр хүний өөрийгөө адилтгах гэж нэрлэдэг. Нийгмийн шинжлэх ухаанд үүнийг эртнээс латин хэлний identicus – адилтгах, нэг угшилтай гэсэн үгнээс гаралтай identification/ идентификац гэсэн үгээр тэмдэглэж ижил байдал, адилтгал гэж ойлгож иржээ. Энэ бол аливаа Хүн өөрийгөө нэг бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг нь гэж зөвхөн мэдрэх төдийгүй бас тов тодорхой ойлгож гүнзгий ухамсарлаж өөрийгөө ард түмэн, улс нийгэмтэйгээ нэг хувь заяа, аж амьдралыг хуваалцаж байдгийг хэлж байгаа хэрэг юм.

Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь, бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга - үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялгийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал - хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх - зэвсэг билээ.

ex oron

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс