rodina mat zovet

СВЯЩЕННАЯ ВОЙНА - АРИУН ДАЙН

Өнөөдрөөс яг 72 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-нд нацистын Германы армиуд ЗХУлсын нутаг дэвсгэрт цөмрөн орж ирж халдан довтолсноор харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг боссон зөвлөлтийн ард түмний баатарлаг Агуу их Эх орны дайн эхэлсэн билээ.

Дэлхийн хоёрдугаар дайны болон Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайны түүхийг, фашистын хар тахлаас Европын ард түмнүүдийг төдийгүй бүх хүн төрөлхтөнг чөлөөлсөн тэдний байгуулсан баатарлаг Ялалтын тухай дурсахдаа “Ариун дайн” гэдэг алдарт дууны тухай ярихгүй өнгөрөх аргагүй билээ. 1941 оны 6-р сарын 26-нд Москвагаас баруун фронт руу дайчдыг үдэн гаргах үеэр галт тэрэгний буудал дээр анх цууриатаж дурссан энэ агуу дуу цаашид оросын ард түмнийг тэмцэл ялалтад уриалан дуудсаар энэхүү агуу их ялалтад асар их хувь нэмрээ оруулсан нь түүхэн баримт юм.

1941 оны зургадугаар сарын 24-нд, нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУлстай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУлсын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтлосноос 2-хон хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач-ийн “Ариун дайн” гэдэг шүлэг “Известия” мөн цэргийн “Красная звезда” сонинд нэгэн зэрэг хэвлэгдэн гарчээ. Үүнийг олж үзсэн зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров тэр дор нь түүнд ая зохиосон байна. Тэр үед энэ шинэ дууны үг, нотыг нь хэвлэх ч хугацаа байгаагүй тул Александров өөрөө нотоо самбар дээр шохойгоор бичээд дуучид, хөгжимчид нь өөрсдөө дэвтэр дээрээ хуулж авцгааж байжээ.

Ингээд 2-хон хоногийн дараа, 1941 оны зургадугаар сарын 26-нд баруун чиглэл рүү галт тэрэгний цувуунууд хөдөлдөг Белорусын вокзал дээр Улаан армийн улаан тугийн одонт дуу бүжгийн чуулга энэ дууг анх удаагаа сүр жавхлантайяа дуулж дайчдыг фронтод үдсэн юм. Энэ бүхнийг нүдээр үзсэн олон хүний гэрчилж байгаагаар буудлын үдэх тавцан дээр энэ дууг тус чуулга дуулж байсан ба таван ч удаа дахиулж байсан гэдэг.

Ингээд 1941 оны аравдугаар сар гэхэд энэ дуу зөвлөлтийн ард түмний дунд түгэж газар зайгүй дуулах сонсох болсон байна. 1941 оны аравдугаар сарын 15-наас эхлээд өдөр бүр радиогоор Кремлийн Спаскийн цамхагийн цаг цохисны дараагаар явдаг болжээ.

Өнөөдөр энэ дуу марш хэлбэрт орж жил бүр Улаан талбайд болдог Ялалтын баярын цэргийн парадын гол ая дуу болсон юм Асар богино хугацаанд төрсөн энэ дуу ийнхүү Оросын зэвсэгт хүчин, бүх ард түмнийг нэгдэн нягтарч эх орноо харийн түэмгийлэгчдээс хамгаалан босох тэмцэлд дуудсан уриа болсон билээ. Энэ гайхамашигтай дуу Аугаа их Эх орны дайныг даван туулаад өнөөдөр ч гэсэн Оросын ард түмэн, залуу үеийнхнийг Эх орноо гэсэн эх оронч үзэл, тэмцэлд уриалан дуудсаар байна...

Ариун дайн - Священная война дуу.

Ая: А.Александров  Үг: В.Лебедев-Кумач  1941 он - "Ариун дайн дууны үг"

Орчуулга: Х. Болорболд 2013.6 ©


Священная война                                    Ариун дайн


Священная война                                       Ариун дайн
Вставай, страна огромная,                        Босоцгоо, агуу их Эх орон минь
Вставай на смертный бой                         Босоцгооё, үхэх сэхэхийн тулаанд 
С фашистской силой темною,                  Фашистын хар хүчний эсрэг
С проклятою ордой.                                  Хараал идсэн энэ дайнд босоцгооё

Припев:                                                      Дахилт:

Пусть ярость благородная                       Ачийг чинь өмөөрсөн уур хилэн маань
Вскипает, как волна,                                Ардын их давалгаа мэт буцлаг
Идет война народная,                              Ард түмнээрээ бүгдээрээ босч
Священная война!                                    Ариун энэ дайныг хийж байна

Как два различных полюса,                     Бид өөр өөр туйлууд мэт
Во всем враждебны мы.                           Бүх зүйл дээр дайснууд аа
За свет и мир мы боремся,                       Гэрэл гэгээ энх тайвны төлөө бид
Они — за царство тьмы.                          Гэмт тэд харанхуйн хаанчлалын төлөө

Припев.                                                      Дахилт

Дадим отпор душителям                         Гал цогтой бүх үзлийг боомилж
Всех пламенных идей,                             Галзуу мэт дээрэмдэн тоногчдод
Насильникам, грабителям,                      Хүн зоныг тарчлаан хүчирхийлэгчдэд
Мучителям людей!                                   Хүчит нударгаар няцаалт өгцгөөе

Припев                                                      Дахилт

Не смеют крылья черные                        Хар хэрээ шиг онгоцууд нь
Над Родиной летать,                                Хайрт Эх оронд минь өнгийх ёсгүй
Поля ее просторные                                Өргөн уудам нутаг орныг маань
Не смеет враг топтать!                            Өстөн дайсан дэвслэх ёсгүй ээ

Припев                                                      Дахилт

Гнилой фашистской нечисти                  Бузар фашистын нохойн
Загоним пулю в лоб,                                Бүр духанд нь сум зооцгооё
Отребью человечества                            Хүн төрөлхтний энэ дайсанг
Сколотим крепкий гроб!                         Хатуу авсанд нь хадаж орхиё

Припев                                                     Дахилт

Пойдем ломить всей силою,                   Бүх хүч зүрх сэтгэлээрээ
|Всем сердцем, всей душой                    Бут ниргэхээр мордоцгооё
За землю нашу милую,                           Халуун элгэн эх нутгийнхаа төлөө
За наш Союз большой!                           Хамтын том Зөвлөлт бүлийнхээ төлөө

Припев                                                     Дахилт

Встает страна огромная,                         Босоцгоо, агуу их Эх орон минь
Встает на смертный бой                         Босоцгооё, үхэх сэхэхээ үзэцгээе
С фашистской силой темною,                Фашистын хар тахалын эсрэг
С проклятою ордой!                                Хараал идсэн энэ дайнд босоцгооё

Припев                                                      Дахилт

Англи хэл дээр:

Get up, the giant country,
Get up for mortal fight
With German horde uncounted,
With forces of the night

Chorus:

Let noble anger of the soul
Get boiled as a wave.
The people’s war, the holy war.
We’ll fight until the grave.

Let's give repulse to oppressors
Of all the ardent thoughts.
To rapers and to murderers,
Let's say the swear words.

Chorus:

We will not let the darkened wings
Fly over Motherland.
The native country spacious fields
Are not for fiend's extend.

Chorus:

For rotten fascist pack we've got
A bullet and a bomb.
The spawn of the planet
EarthMust get into the tomb.

1990 оноос хойш гарсан суртал ухуулгын - зориудын гүтгэлэг гуйвуулгын өчнөөн зохиомол номуудын "ачаар" өнөөдөр олон хүмүүсийн "тархи бүрэн угаагдсан" байгаа ба ялангуяа залуу хойч үе маань худал хуурмгийн мананд дунд төөрөлдөн өсч байгаа. Энэ бол бидний олонхи өнгөрсөн ЖИНХЭНЭ ТҮҮХЭЭ бараг мэдэхгүй байгаа, ийм учраас ӨНӨӨДРИЙН АЖ БАЙДЛАА бүрэн ойлгох боломжгүй болгосон байгаа, эндээс ард түмнийг ОЙРЫН ИРЭЭДҮЙГЭЭ төсөөлөх ч боломжгүй болгосон гэсэн үг юм....

Дайны тэр хүнд хэцүү нөхцөлд - гадаадын эзлэн түрэмгийлэгчид, дотоодын урван тэрслэгчдийн далд үйл ажиллагаа ид идэвхижиж байсан 1943 онд анх байгуулагдсан Зөвлөлтийн цэргийн сөрөг тагнуулын албыг "СМЕРШ" гэж нэрлэсэн байдаг. Энэ бол "Смерть врагам" буюу "Дайснуудад үхэл" гэсэн үгийн товчлол юм...

Иймээс нэгэн түүхийн музейгээр аялацгаая.

Та энэ баримтат киног дэлгэц дүүрэн горимоор өндөр нягтралаар үзэж гарч байгаа зарим түүхэн бичиг баримтуудын кадрыг зогсооож байгаад уншаад үзээрэй....

Энэ бол 20-р зууны Түүхэн Үнэний зөвхөн өчүүхэн нэг хэсэг нь юм!.......

Цэргийн сөрөг тагнуулын алба - СМЕРШ-ийн тухай онц сонирхолтой түүхэн уран сайхны кино: "44 оны 8-р сард"

Өнөөгийн либералчид "хувийн өмч + хувийн эрх чөлөө + хувийн үзэл бодол" гэдэг хаана ч бодит байдал дээр бол байхгүй хоосон, үл гүйцэлдэх хулхи уриа лозунгуудыг хашгирч байгаад хүмүүсийн толгойг эргүүлж харийн хүмүүстэй хамтран тэдний шууд оролцоо, заавруудаар улс Эх орныхоо банк санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүр амин чухал салбаруудыг хүртэл бодит байдал дээр "бүтцийн өөрчлөлтүүд, шинэчлэл, хувьчлал" гэх мэт халхавчин доор самарч эвдэн нурааж ирсэн билээ. Үүний дараа газар нутгаа гаднынханд хулхи эрээн цаасаар худалдаж эцэст нь Эх орон, ард түмнээсээ цөлмөн хулгайлсан мөнгөө гадаадад аваачин нууж харин одоо бол харийнхны өмнө улс түмнээ өрийн гүнзгий ангалд унагаж байгаа "барууны үзэлтнүүд" гэгчид мөн чанартаа бол урван тэрслэгчид - манай нийгмийн үсэрхийлсэн "хорт хавдарууд" юм.

Тэд Монголын ард түмний өнгөрсөн бүхнийг нь, ялангуяа манай улс ард түмний 20-р зууны түүхийг хичнээн ичгүүр сонжуургүй гүтгэн гуйвуулж увайгүй бохир аргаар гүжирдэн дайрсаар ирсэн боловч ЧИН ҮНЭН хэзээд даравч далдайна булавч бултайна гэдэг үг бас байдаг билээ.

Тухайн нэг ард түмний түүхийг нь гүтгэж гүжирдэж өөрчилж бичиж сурталчилах бол аливаа улсын тулгуур баганыг нь нурааж нийгмийг нь самран сөхрүүлэх, ард түмнийг нь мөнхийн хяналт, эрхшээлдээ хийж авах эцэст нь улс үндэстнийг ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙГҮЙ болгодог харийн колончилогчдын хэдэн зууны турш хэрэглэж ирсэн шалгарсан арга нь юм........


Хамгийн гол нь энэ бүхнийг эргэцүүлэн бодоод үзээрэй.


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

baagii
0 # baagii 2011-05-26 15:41
OK, mash goy unen bsen bna sonind gargax kheregtei :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батаа
0 # Батаа 2011-05-27 13:08
Нилээд бодож унших ёстой юм шиг бна Манайхан үнэхээр төөрөлдсөн мунгинасан хүмүүс Хэдэн хэсэг юм бэ Танд амжилт хүсье. Ихэнхи хүмүүс сэмхэн уншчихаад коммент бараг бичихгүй юм ойлгодоггүй юмуу :-x
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2011-05-27 16:25
Яг үнэн. Хархнууд бас олны тархийг угааж бид хамгийн мундаг үндэстэн, тэнгэрлэг, тэнгэр заяатай гэхчлэн мунхруулж үүлэнд хөвүүлэн оюуны мэлмийг нь хаана. Саяхан үндэсний аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг тв-ээр гаргаж байх юм. Энэ олон чанаргүй дээд сургуулийг энэ хэвээр нь байлгаад байх нь зөв үү гэхчлэн ярилцаж байтал нэг Харх юу гэсэн гээч. "Яадаг юм манай үндэстэн бүгд, ихэнх нь дээд боловсролтой болог л дээ. Удахгүй бид уул уурхайгаас маш их баяжих гэж байна. Бүгд дээд боловсролтой болоод удирдах, захиргааны ажлаа хийж, гадныхнаар хар бор ажлаа хийлгэе л дээ. Та нар ирээдүйгэ хараач" гэж солиоров. Гэтэл бусад Харх, Харханцрууд нь хариу ган ч дуугаралгүй санал хураалт явуулж өнөөх ичгүүргүй хархныхаа саналыг дэмжсэн гээд бод доо. Нүдний булай, дэлхийн шившиг. Идэж уухаа бодсоор байгаад ичих булчирхай нь хэдийн зугатаад явчихсан өмхий хархнууд....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монголхүн
0 # монголхүн 2011-05-28 00:01
манай эрх баригчдын жинхэнэ боловсролгүй мэдээлэлгүй мунаг шунаг байдал нь үнэхээр гайхмаар. Биднийг Чингисийн үр садууд болохоор л гадныхан манай баялагийг бидэнтэй хуваалцаж Монголыг мөнгөтэй болгож баяжуулна гэж бодож байгаа байх.Тэд Саудын Арави, Сингапур болно гэж бодож шунал нь ухаан нь самуураад байгаа байх. Харамсалтай нь үүний ард байгалийн баялгаас шал өөр өөр шалтгаанууд байдгийг мэдэхгүй сууж бна. Дээр нь манайхны гэнэн горьдсон байдал нь бүүр тэнэглэл болоод байна. :sad: Сүүлийн 20 жилийн хулхи суртал ухуулга, гадаад нийгмийн ухааны "өндөр боловсролын" гай.Гэхдээ олон түмэн бодит байдлыг ойлгож гол эрх ашгаараа нэгдвэл учир бий шүү. улстөргазарзүйн гэх мэт :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
төриййн албан хаагч
0 # төриййн албан хаагч 2011-05-29 22:39
Төрийн албан хаагч бүгдээрээ "харх" биш л байх л даа "Харх" бол байгаа гэдэг нь ил л байдаг. Гэхдээ Эсгий гарт цалингаараа амьдраад төрийн төлөө, хоёргүй сэтгэлээр, чөмгөө дундартал зүтгэж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй байх а
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
olzvoi
0 # olzvoi 2011-06-06 22:10
solongosuud yag naad deerh deer chin gardag hoorondoo barag yugaar ch holbogdoogyi heseg hymyysiin tyr zuuriin buugnurul yumaa,uchir ni zuvhun chi yu idej yaj amidrah ve gesen shalguur deerees buyu harhnii haan tavidag,ted ni etes tugsgulgyi bie bienee deer doorgyi muljih shulah ashiglahiig urital bolgosnoor hyn hyndee chono bolson baidag yumaa,bid araas ni alhaj yavna daa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2011-06-07 01:44
yag unen yum bichjee. ard tumen olnoor unshij, sonsohoor gargah heregtei. iim niitleluud uguilegdej bna. gyalailaa.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
anti-rat
0 # anti-rat 2011-06-08 14:33
Xarxiig alax arga ni физик хүч билүү. Tsoxij l aldag shig sanaad bx ym da. Bidend tiim arga l uldsen ym bishvv???
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Skymen
0 # Skymen 2011-06-09 21:30
энэ үнэнтэй дэндүү ойр нийтлэл болжээ. монгол гэж бөөн заваан авилгачид тэдний бүүр дээр дэлхийн капиталистууд бүх хүн төрөлөгтөнийг харанхуй ангал руу илгээж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Malchin
0 # Malchin 2011-06-11 18:57
Nurshaa l bolohoos unen heljee. Bid gehdee negent harh bolchihson shuu de. amid yavahiin bayajihiin tuld biye biye yostoi idehees butsahgui bn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ubmanadmin
0 # ubmanadmin 2011-06-11 20:10
Quoting Malchin:
Nurshaa l bolohoos unen heljee. Bid gehdee negent harh bolchihson shuu de. amid yavahiin bayajihiin tuld biye biye yostoi idehees butsahgui bn
20 жилийн адал балмад түүхийг мессаж шиг товчхон бичиж мессаж шиг богинохон бодож байгаа цагт бид Хархыг үлдэн хөөж чадахгүй ээ :-) Энэ 20 жил биднийг мессаж шиг богинохон уншдаг сэтгэдэг болгосон юм даа. Ан гөрөөнд чинь амжилт хүсч чадахгүй нь дээ :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bb
0 # bb 2011-06-13 20:31
үнэхээр ийм юм болоод байгаа ь үнэ шүү дээ. миний хувьд энэ асуудалд сэтгэл өвдөж явдаг нэгэн. одоогийн энэ нийгмийг өөрөөр хэлбэл мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон энэ хүмүүсийг, энэ дэг журамгүй замбараагүй хүмүүсийг, архидалт, залхуурал, арчаагүй болж байгааг, энэ хүчгүй төрийг яаж өөрчлөх вэ гэж сэтгэл зовж үргэлж өөртөө стресс нэмж явдаг. ойр дотны хүмүүс найз нөхөдтэйгээ уулзах бүртээ үүнийг илэрхийлж ярилцахыг хүсдэгч тэд ойлгохгүй ярилцахаас цааргалж төвөгшөөх болсон нь бүр тарчлантай байх юмаа. уулзахаараа архи пиво уугаал охид хүүхэн ярьж, худлаа томорч суухыг илүүд үзэх юм. хархнууд монголыг минь сүйтгэж дуусгахнээ. чиний хийж байгаа ажил үнэхээр зөв хэрэгтэй зүйл шүү. цааш нь сайн үргэлжлүүлээрэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хувьсгалч
0 # Хувьсгалч 2011-06-14 11:04
Том багагүй бүгд л муу харх болж байна шүү дээ. Дөнгөж сургууль төгсөж байгаа залуучууд бараг бүгдээрээ төрийн албанд орох, намд элсэх, тэгээд дараа нь авилгал авч луйвар хийх нь ирээдүйд сайхан амьдрах гол арга зам гэж бодож тэмүүлж байна. Наанаа худлаа сайхан шударга ярьсан ч сайтар ярилцахаар луйварт нь оролцохоос өөр зам байхгүй л гэсэн бодолтойгоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шударга, зөв замаар сайхан амьдрах арга замууд зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ одоогийн Монголд тийм боломж хомс. Үүнд Монголын нийт хүн амын ухамсар дорой, амиа бодсон үзэл их байгаа нь гол хүчин зүйл болж байна. Иймээс санаа нийлсэн 100 хүн нийлж интернетээр Монгол хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх хувьсгал хийх цаг иржээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
boloroo
0 # boloroo 2011-06-14 21:40
gaikhaltai saikhan medeelel boljee, tsag zavaa gargan saikhan zuil bichij, setgej oruulsand ikh bayarlalaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монголжин
0 # монголжин 2011-06-16 18:25
яг үнээн Монгол Америк шиг Баруун шиг болохын тулд дэлхийн бусад орнуудыг бөмбөгддөг далдуур колоничлодог байх ёстой гэдгийг манайхан ойлгодоггүй ш дээ Тэнд байгаа бүх бараа нь дандаа гадны бүх барилга нь банк том корпорацуудынх байдаг ш дээ. Хятад Бразил Орос гэх мэт аврагуудаас бусдыг нь дээрэлхэж колоничилдог барууны хүмүүс ихэнхи нь зээлийн боолууд ш дээ энэ бүгдийг капиталын эзэд АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ гэж нэрлэдэг бхгүй юу баярллаа ингэж үнэнг хэлэх ойлгох цаг болсооооооон :sad: амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Nominchimed
0 # Nominchimed 2011-06-21 19:10
САйн байна уу. Болорболд оо. Энэ үнэхээр анхаарч унших учиртай бичлэг байна. Миний санаа зовоож явдаг асуудлуудыг маш ул суурвтай хөнджээ. Мөн өөр олон сайхан бичлэгийг энэ сайтаас үзлээ.
Зөвшөөрөл ч авалгүй өөрийн блогтоо линк оруулчихлаа,
Эдгээр материалуудыг цааш нь олон хүнд хүргэх үүднээс www.dayarmongol.com сайтад байршуулж болох уу, Мөн таньтай холбоо барих хэрэгтэй байна. миний майл хаяг
Хүндэтгэсэн Б.Номинчимэд
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zaak
0 # zaak 2011-07-27 15:21
hi uneheer saihan niitlel bnaa sain nuhatstai unshmaar um bn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ганаа
0 # ганаа 2011-07-27 16:29
Монгол орон сүүлийн 20 жилд үнэхээр хархнуудын вант улс болсон үүний хариуцлагыг элбэгдорж хүлээнэ. Хархнуудын загалмайлсан эцэг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ёс Зүй
0 # Ёс Зүй 2011-08-07 11:35
Сайн байна уу.

За би бага зэрэг ёс зүй гэдэг зүйлийг баримталдаг хүн. Тэгээд
1-рт тамих татддаггүй.
2-рт арих уудааггүй.
3-рт хүний өгөөгүйг авахгүй байхыг хичээдэг.

тэр 100 хүний бүлгэм байгуулах хэрэгтэй байна шүү.

#16 Nominchimed 2011.06.21 19:10
Иймээс санаа нийлсэн 100 хүн нийлж интернетээр Монгол хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх хувьсгал хийх цаг иржээ.

энэ мэдээг цааш нь цацруулаж ард түмэнийг хархан сүргээс нь хүн сүрэг болгох хэрэгтэй. түний дараа гэгээрүүлэж хүний амьдарлын утга учирыг нь ойлгуулах хэрэгтэй.

Хүн чинь энэ дэлхий дээр ямар ч асуудалгүй амдраад л үхээд байх ёстой гэж үү? Яхав бид энэ мэт хархны асуудал байна энэ-ийг шийдчихвэл бас яах юу хийх ёстой гэж энэ тухай бас эрэгцүүлэн нэг бодоорой. ахан дүүсээ.

хүндэтгэсэн Ёс Суртахуун.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2011-08-24 13:06
Баярлалаа. Танд амжилт хүсье.Цааш нь дамжуулж бусдад дуулгая.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
түмээ
0 # түмээ 2011-09-13 21:49
дажгүй нийтлэл байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
бат
0 # бат 2011-12-19 10:19
сайхан юм бичжээ.батаагийн хэлснээр ийм юм уншчихаад коммент бичихгүй бол нийгмийн байдалд анхаардаггүй эх оронч биш санагдаад байна шүү нөхдөө.монголчууд бид өөрсдөө л ухамсартай эх оронч байж өөрсдийгөө эх орноо өөд татаж чадна шүү дээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зорра
0 # зорра 2011-12-24 22:12
Сайхан нийтлэл байна.Бэлтгэлийн анд минь.Бодож санааширч явдаг олон асуудлыг минь нухацтай гарган тавьжээ.Хархнуудаас холхон явах гэж нэг хэсэг зугтаж үзлээ.Монгол хүний мөс оргүй болохоос өмнө яарахгүй бол хүүхдүүддээ ч хэлэх үггүй болох нь.Нэгдэцгээе.Үзэл бодлоо,үйл хэргээ монгол улсынхаа,монгол хүнийхээ сайн сайханы төлөө нэгтгэцгээе.Хархнуудын эсрэг ямарч тэмцэлд бэлэн. Хамгийн түрүүнд тэднээр худал амласан амлалтынх нь төлөө ард түмнээс өршөөл гуйлгах хэрэгтэй гэж бодож байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
anu
0 # anu 2011-12-27 11:49
Eostoi sonirholtoi site baina. Orj unshij bodloo huvaaltsaj baihaar shiidlee. sanaa neg zuil ih baina.bayrlalaa.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ztz
0 # ztz 2012-02-12 01:32
mongol xun buriin neg burchlen uxamsarluulj tarxindan suulgaj ogoxgui yum bol ene oorchlogdku gej bodjiin.yostoil nere yduural guilanchlal zoblon shanalal xelmegdel tsoxrol bur moxol uxliin tsaadax mon chanar gedegn zoxsoxgui baix.bid oorchil n zaluuchuud bid xiine gexeer xuuliar xalxabch xiisen ene niigem duu xoiloi xurexgui xaalttai baina.yax yostoi gej arga zam garts bgaa gejuu.odooxondoo olj xaraxgui bn,yostoil neeree 2012 suirel geechn bolj oor niigem oor undesten xamag mongoliin udam ugsaa negdej baij saya ter saixan niigem geechn bureldex uchirtai yum boluu.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2012-03-10 17:15
нуршуу л болохоос үнэн зүйл бичжээ.бид л өөрсдөө арчаагүйдээ нийгэм маань ийм байгаам.хүн бүр өөрт оногдсоноо хүн шиг хийгээд бүтээгээд байвал ч...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
reader
0 # reader 2012-04-07 23:42
Quoting zochin:
нуршуу л болохоос үнэн зүйл бичжээ.бид л өөрсдөө арчаагүйдээ нийгэм маань ийм байгаам.хүн бүр өөрт оногдсоноо хүн шиг хийгээд бүтээгээд байвал ч...

Хүн гуай та наад бодол санаагаа гүйцээд бичээч. Нуршуу гэнээ :-) Тэгвэл танд энэ нийтлэл зориулагдаагүй гэсэн үг ээ! Та гар утасны мессажнээсээ урт юм энэ насандаа уншиж үзсэн үү ? :lol: Зарим хүн-хархууд мессаж шиг богинохон бодож сэтгэх юм даа. Энэ бүхнийг тэгээд ганц мессажэнд багтаах юм уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
энхтүвшин
0 # энхтүвшин 2012-06-23 00:48
юун түрүүнд Болорболд таньд баярлаж явдагаа илэрхийлье. Харин энэ сэтгэгдэл бичсэн зарим нэг хүмүүст хэлэхэд юмны цаад учир шалтгаан углуургыг нь ойлгож таньж мэдэлдээ. Өнгөцхөн ойлгосоноороо бодсоноороо хамаагүй мэдэмхийрч чалчих юм аа. Би мэдэж байна гэж бодож эхэлсэн цагаасаа хүн живж эхэлдэг шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa
0 # delgermaa 2013-01-18 17:24
bayarlalaa...garc : ЖИНХЭНЭ ЁСООР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ ХҮН ХҮНДЭЭ ЭЕЛДЭГ НАЙРСАГ, АХАН ДҮҮСЭГ БАЙХ, САЙН САЙХАН БОДОЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ ЦУЛ БАЙХ ЯВДАЛ БИЛЭЭ. ХАРИН ШУНАЛ ТАЧААЛ, АТААРХАЛ, ХОВДОГ СУВЬДАГ СЭТГЭЛ, ҮҮНЭЭС ҮҮДСЭН ТАРХАЙ БУТАРХАЙ БАЙДАЛ БОЛ ЖИНХЭНЭ БООЛЧЛОЛД ОРОХ ЗАМ ЮМ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
khangal
0 # khangal 2013-02-05 23:29
зөв бодож сэтгэж байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
suvdaa-д хариулав
0 # suvdaa-д хариулав 2013-02-24 00:52
Хэн нүүрэн дээр хэлсэн үнэнийг чинь зөв хүлээн авч сонсох вэ? Тэд өөрсдийгөө бусдаас илүү ухаантай, арга зальтай учраас ийм байгаа гэдэгтээ бүүр итгэчихсэн улсуууд шүү дээ. Тэд жирийн хүмүүсээс Эх орноосоо зугтаж дөлж явдгаа ихэс дээдсийн амьдрал гэж боддог, нүхэнд амьдардаг хархууд шүү дээ.

Анхаар! Тус сайтны журмыг зөрчиж латин үсгээр сэтгэгдэл бичихийг хатуу хориглож байна. Компьютер, Ай-паддаа монгол үсгийн тохиргоо, монгол фонт суулгаж чадахгүй байгаа бол зөвхөн хэрэглэгч сармагчин болоход тун ойрхон очсон бна гэж бодоорой. /шууд нүүрэн дээр чинь хэлж байна. Доромж гэж битгий хүлээж аваарай. Бодит бгаа байдал чинь ийм байна!!!/ :thanks:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ганаа
0 # Ганаа 2013-06-19 18:07
Маш чухал асуудал хөндсөн байна.Танд их баярлалаа.Арга зам юу байна? Хүн төрөлхтөний нийгэмд муугийн эсрэг тэмцэх хамгийн хүнлэг аргыг өнөөдөр хүртэл олоогүй гэж үү дээ? Өнөөдрийн Монголыг энэ ялзарлаас гаргах зам байж л таараа. Бид хүчирхэг ард түмэн.Бид чадах ёстой, үүрэгтэй........
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-06-28 15:42
Нийтлэлээс ишлэл аваад
Quote:
эх орон нэгт ахан дүүст хандахдаа АМЬДРАХЫН ТУЛД ... ЯААДГИЙМ ГУДАРЧ Л БАЙХ ЁСТОЙ ИДЭХ ХООЛ гэж хандах болсон
Энэ хачин сонин урьд хожид манай Монголд байгаагүй бэртэгчин үзлийн эсрэг сөрөх хүчтэй үзэл санаа юу вэ? Түүнийг л олж бэртэгчин үзлийн өөдөөс онилох хэрэгтэй байна. Тэр ямар үзэл бодол байх вэ? Та сайн бод доо. Дагуулж биш сөргүүлж, бусдыг дагаж биш өөрөө бодож олох хэрэгтэй гэж байгаа шүү дээ
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/40944/2#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-07-02 13:07
нийтлэлээс ишлэл аваад:
Quote:
ӨӨРӨӨСӨӨ БОЛЖ БУСДАДАА СЭМ ӨШИРХӨЖ ЯВДАГ, АМИНЧХАН НЭГ ХАРХЫГ сонгон авч
өгүүлсэн нь
Quote:
АМЬДРАХЫН ТУЛД ... ЯАСАН Ч ЯААДГИЙМ гэдэг БУРУУ ҮЗЭЛ-ээр тусгайлан боловсруулаад сүрэгт тавьснаар өөрийн ховдог санаархлыг гүйцэлдүүлдэг байна тэд.
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/40944/2#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-07-04 19:56
Quote:
Бид амьдрахын тулд яасан ч яаадгийм гээд үзэж тардаг шиг Хамгийг аврахын тулд яасан ч яадаг юм гээд үзэж тардаг ухаан
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/40944/3#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Дэмжигч
0 # Дэмжигч 2013-07-05 13:36
Таньд баярлалаа. Энд миний дотрооо бодож, бясалгаж, шаналж явдаг, энэ Монголын байтугай дэлхий нийтэд тулгамдаад байгаа нэг төрлийн гамшигт үзэгдэл болсон, нийгмийн байгуулалт, банк санхүүгийн тогтолцооны гажуудлын талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй бичсэн байна. Надтай адилхан бодож, сэтгэдэг хүн олон байдаг гэдгийг мэдсэнээр миний бие туйлын баяртай байна. Таньтай яаж холбоо барих вэ? Таньтай болон үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран зүтгэхэд хэзээд бэлэн байх болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баяр
0 # Баяр 2013-12-30 14:23
Баярлалаа. Цааш нь аль болох олон хүнд уншуулнаа. БҮХ ӨӨРЧЛӨЛТ БИДНЭЭС ӨӨРСДӨӨС МИНЬ ЭХЛЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ!!! санал нэг байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монгол
0 # монгол 2014-01-02 16:53
энэ "хархны сэтгэхүй" бол бүхлээрээ "хятад сэтгэхүй" шүү дээ, хятадын энэ сэтгэхүйгээс нөгөө дэлхийн иллуминатууд хүртэл санаа авсан гэж байгаа, гэтэл монголчууд сүүлийн үед улам хятаджаад байгаа. өвөрлөгчид гэж нэг манжжиж, хятаджсан гайхлуудтай нэгдэх гээд л шуугиад байгаа. хэрвээ тэгэх юм бол монголд байх ч аргагүй болох биз. ёстой л нөгөө мангас хархнаас зугатдаг шиг л юм болохоос өөр аргагүй болно. иймээс юуны өмнө энэ өвөрлөгчидөөс зайгаа барьцгааяа монголчууд аа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2015-01-21 10:09
http://rusvesna.su/news/1421769540 Энэ их сонирхолтой бичлэг байна. Орчуулж тавибал манай зомбинуудын тархины эргээ нь гарах байх. Германы нөлөө бүхий сэтгүүлчийн нийтлэл юм байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2015-01-21 10:11
http://rusvesna.su/news/1421769540
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2015-01-21 10:58
Сайхан нийтлэл байна аа. Амжилт хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бодон
0 # Бодон 2016-05-27 01:27
Орнодийн хамаарлаас гарах арга замын талаар ярилцаж цаашдын бодлого боловсруулах тал дээр анхаарах нь чухал.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бодон
0 # Бодон 2016-05-27 01:34
Барууныхны хэт их хамаарлаас гарах гарцыг нь нээж огоход нийгмийн хогжилийн бодлого, стратеги боловсруулах асуудалд анхаарлаа хандуулмаар байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс