ХҮМҮҮСИЙГ МУНХРУУЛЖ УСАН ТЭНЭГҮҮД БОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ҮЙЛ ЯВЦ ДЭЭД ХЯЗГААРТАА ТУЛААД БАЙНА ГЭЖ СУДЛААЧИД АНХААРУУЛЖ БАЙНА


Өнөө үед олон нийтэд өгч байгаа аливаа мэдээллийн болон зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн агуулгыг нь янзалж хэт хялбарчилж өгч байгаа нь байж болох бүх хил хязгаарыг хэтрээд байна гэж энэ талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний нэг институтын мэргэжилтнүүд сануулж байна.

Профессор Генри Брубакерын хэлж байгаагаар “Телевизийн нэвтрүүлгүүдийн ихэнх нь хоол хийх, элдэв хачин жигтэй зүйлс ид шидийн тухай эсвэл дотоод ертөнц, сэтгэл бодол нь хоосорсон хүмүүст тохиолдсон элдэв гаж явдлуудыг үзүүлж сурталчлахад л зориулагдаж байна. Тэрхүү үзүүлж байгаа мэдээнүүд нь ямар нэг зүйлийн хариу үйлдэл болгож хүмүүсийн хийж байгаа гаж зүйлс, бодол санаануудыг байгалийн гамшгуудын тухай мэдээллүүдтэй хольж хутгасан нэг тийм холимогоос л бүрдэж байгаа”.

“Өнөө үед зөвхөн нэр алдартай хүмүүсийн намтаруудыг эсвэл “Хүний царай цуглуулагч” гэх мэт хачин жигтэй нэр өгсөн, олон хүмүүсийг алж хядаж байгаа алуурчдын тухай аймшгийн зохиолуудыг л хэвлэж үзүүлж сурталчилж байна шүү дээ. Гэхдээ тэр "дуурайх ёстой" намтарууд гээд байгаа юмнуудыг нь тэдний өмнөөс шаал өөр хүмүүс зориуд бичсэн зүйлүүд байдаг. Үүнээс гадна ихэнх хүмүүс интернэтээс “Булчингаа яаж томруулах тухай 10 арга” гэх мэтийн нийтлэлүүдийг л уншдаг болоод байна”.

“Өнөөгийн энэ манай барууны соёл иргэншил иргэдээ дебилжүүлэх үйлстээ үүнээс цааш явах газар нэгэнт үгүй байгаа боловч хүний оюун санаа цаашаа ч үргэлжлэн гажиж болох нь гол асуудал болчихоод байна”.

“Энэ бүхний үр дүнд чухам юу болоод байгаа талаар хэн ч юу ч ойлгохоо больсон тийм л нийгэм үүсч болох юм. Тэгээд тун удалгүй, манай гаригийг ээлжит удаагаа аврахаар оролдож байгаа нэг киноны баатар нь джипэн дотороо дэлбэрч байгаа нэг хэсэг л үзэгчдийг ойлгохгүй мухардалд оруулдаг болж тэд нар ойлгоход дэндүү нарийн ширийн зүйлийг тэдэнд үзүүлж байна гэж гомдолдог болноо”.

Байдал ийм болчихоод байхад саяхан телевизийн нэг сувгийн удирдагч Мери Фишер “Бид бүхэн Paranormal Antiques Auction Sex News нэртэй нэгэн шинэ хөтөлбөрийг эхэлж байна. Энэ нэвтрүүлгээр хачин жигтэй зүйлүүд, сонин хачин мэдээнүүд, мөн сексийн болон үнэ хаялцах худалдаануудын тухай бүх зүйлийг үзүүлэх болно” гэсэн нэгэн "сайхан" мэдээг дуулгасан юм.

"Иймээс бид нар бүүр ч доошоо орж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь бид нар тэнэглэлийн шинэ түвшинд очих арга замуудыг атаархмаар шаргуу эрж хайдаг шүү дээ" гэж энэ профессор ярьж байна.

Эх үүсвэр: http://www.thedailymash.co.uk/news/arts-entertainment/things-cannot-be-dumbed-down-any-further-warn-experts-2014011582599


Энэ тухай Та ямар бодолтой байна вэ...манайд байдал ямар байгаа вэ?

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Ганаа
0 # Ганаа 2010-11-05 18:29
сайн байна уу Маш сонин чухал сэдвийг хөндсөн байна. Сайн ном байхаа Баримтат кинонуудыг монгол хэл үрүү орчуулж болох уу :sad: Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bayraa
0 # bayraa 2010-11-08 22:54
Амжилт хүсье :lol:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2010-11-12 10:20
Quoting Ганаа:
сайн байна уу Маш сонин чухал сэдвийг хөндсөн байна. Сайн ном байхаа Баримтат кинонуудыг монгол хэл үрүү орчуулж болох уу :sad: Амжилт хүсье
Мэдээж орчуулж болно гэхдээ ийм кинонуудыг орчуулж монтажлахад мэддэг туршлагатай хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй байна тодорхой санал байвал бичиж болноо
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Olloo
0 # Olloo 2010-11-13 20:10
Chuhal sedev mun shuu. Amjilt husie
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Жирийн нэг монгол эр
0 # Жирийн нэг монгол эр 2011-01-24 11:09
Сайн байна уу? Таны энэ өдрийн амагланг эрье! Би таны орчуулагын зохиолуудыг тань хараахан уншиж амжаагүй ч ерөнхий утга санаа агуулагуудыг нь бараг л уншсан юм шиг барагцаалаж байгаа. Удахгүй унших болно. Монгорлд маш хэрэгтэй зохиолууд гэдгийг танд би хувиаасаа үнэхээр талархал илэрхийлье. Орчуулгын мултьмедиа файлуудыг монтажлаж дуу оруулах энэ тэр ажлыг шийдэж болно. Энэ бол тийм том асуудал биш шүү. Танд амжилт хүсье!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tsul mongol
0 # tsul mongol 2012-02-02 23:24
Ng udur hanas hzeech bile ANU terguutei delhiin bank, valiutiin san gdg baiguullagiin talaar sonsoj bla tun udalgui manai mgl bank ali hdiin tedgeer mergeshsen shimegchdiin mongoliig boomiloh ul uzegdegch gar bolsniig ta nariin nevtruulegees olj mdsen. ene togloom bish ygd mgl bankiig tor medeldee awaaguig oilgohgui bn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulga
0 # tulga 2012-02-05 18:42
>thul mongold бүх зүйл чөлөөтэй хараат бус эрх чөлөө хүний эрх гэж туйлширч байсан ш дээ Боохой борооноор гэдэг шиг хамгийн чухал юмыг нь хараат бус нэрээр гаднынхан өөртөө авсан юмаа. Одоо тэд та нар манайд бүрэн эрх чөлөөтэй байгаа одоо та нар өөрсдөө зөвшөөрсөн ш дээ гэж хэлдэг :-) Ер нь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашихгүй бол эзэн өөрийнхөө юманд хяналтаа тогтоохгүй бол гаднынхан өрсөлдөгчид чинь чиний юман дээр хяналтаа тогтоодог гэсэн хатуу логик байдаг юм даа :-x
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tsul mongol
0 # tsul mongol 2012-02-08 22:35
@tulga. bi solongost ajildag yuma. ghde sayhan nutagta ochood irsen tgsn manai mongol bur tuildsan bnle. odo td yaj oorchloltiig ehleh ve? Odoo songuuli boloh gj bn sanaa zovool bn caad hed chn amjaad songuuliinha huuliig oorchilchihson bolvuu l gj aij bn. ene humuust talarhahas oor yhawde. Busad mdlegtei chadvartai humuusteigee niilj bgad ene sistemiig darah gargalgaa gargaasai l gj helmeer bnda. amjilt ta buhend
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mandalbayr
0 # mandalbayr 2012-02-14 22:37
bolorbold ahaa tanid amjilt husye.bid buhnii nudiig neej ogsond bayrlalaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2012-06-22 05:00
Сайн байна уу би АНУ д суралцдаг юмаа таны орчуулсан номуудыг уншиж чадаагүй байгаа ч таны энэ хийсэн бүх зүйлд чинь их баярлаж байдаг би мөн адил тусапхад бэлэн байна яаж холбоо барих вэ./эвлүүлэг болон орчуулга/
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-22 11:40
Quoting Монгол:
Сайн байна уу би АНУ д суралцдаг юмаа таны орчуулсан номуудыг уншиж чадаагүй байгаа ч таны энэ хийсэн бүх зүйлд чинь их баярлаж байдаг би мөн адил тусапхад бэлэн байна яаж холбоо барих вэ./эвлүүлэг болон орчуулга/

Сайтны холбоо барих емайлын хаягаар бичээрэй. :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ok
0 # ok 2013-02-08 12:24
Би Канадад амьдардаг. Энэ барууны ертөнцийн мөн чанарыг ойлгоод үнэхээр харамсаж байна. Ялангуяа манай Монголчууд араас нь маш хурдтай явж байгаад. Зүгээр л мөнгөний төлөө, бэлэн хоолны төлөө амьдрах хархууд болох зам уруу явж байгаад.....
/цаашид сэтгэгдэл бичих дүрмийг баримтлах ёстойг сануулья. Бүх компьютер, айпадад монгол үсгийн тохиргоо хийж болно. Ядаж эндээс эхлэх ёстой байна. :dancing: /
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ирээдүй
0 # ирээдүй 2013-02-25 06:45
Амжилт! Өнөөдөр бид гаднах орчиноо мэдэхгүй байгаа нь гамшиг, түүнээс илүү гамшиг нь бид өөрсөдийнхөө тухай мэдэхгүй байгаа байдал минь гэж боддог. Гадаах асуудлыг өөрийн орны нөхцөлд хамааруулж ойлгох явдал их хэрэгтэй байна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bookworm
0 # Bookworm 2014-02-25 16:26
Энэ номыг уншмаар байна. Дахин хэвлэх боломж байна уу? Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Сэхээрэл
0 # Сэхээрэл 2014-02-25 21:59
Интэр номын дэлгүүрт очсон чинь бусад ном нь байна. Худалдаад авчихлаа. Харин ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА ном нь байхгүй байна лээ. Худалдагч нь "- Үйлдвэрээс нь хүн бөөндөөд аваад явчихсан гэнэ лээ" гэж хэлэх юм. Үүнийг Монголчуудад уншуулахгүй гэсэн санаа байгаа юм биш байгаа даа. Уучлаарай, хардахад сэтгэл хайран ч ... Одоо энэ номыг хаанаас авах вэ? Болорболд ах аа туслаач.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bookworm
0 # bookworm 2014-03-07 12:36
"Эрин цагийн дуудлага" Грандын Мир номын дэлгүүрт байна билээ. Харин "Хүн Сүргийн Үйлдвэрлэл"-ийг Сансарын Алтантүлхүүр номын дэлгүүрээс олж авлаа. Амжилт
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс