Америкийн эх оронч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Алекс Джонс-ын Инфовоорс /infowars-мэдээллийн дайнууд/ видео-радио нэвтрүүлэг бол зөвхөн Америкт төдийгүй дэлхийн оюунлаг эх оронч сэтгэл зүтгэлтэй хүмүүст аль эртнээс танигдсан, шударга үнэнч хүмүүст дэлхийн олон нийтэд үгээ хүргэх боломжийг олгож байгаа цөөн хэдхэн сувгуудын нэг билээ. Энэ бол одоо жинхэнэ ард түмний төлөөх засаглал – иргэдийн жинхэнэ бодит эрх чөлөөг буцаан олж авах тэмцлийн нэг фронт болж байгаа, дэлхийн олон орны Эх орончдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн нэг гол эх үүсвэр юм.

ДАЯН ДЭЛХИЙГ ЭЗЭРХЭГЧ ГҮРНИЙ СҮЙРЭЛ

Аливаа хүн учрыг ойлгож ухаарч байгаагийнхаа хэрээр өөрсдийнхөө төлөө, Улс Эх орныхоо төлөө тэмцэж байдаг. Харин учрыг ойлгож ухаарахгүй байгаагийнхаа хэрээр бусдын ашиг сонирхлын төлөө, харийнхны далд эрх ашигт үйлчилж байдаг ! (c)

Америкийн эх оронч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Алекс Джонс-ын Инфовоорс /infowars-мэдээллийн дайнууд/ видео-радио нэвтрүүлэг бол зөвхөн Америкт төдийгүй дэлхийн оюунлаг эх оронч сэтгэл зүтгэлтэй хүмүүст аль эртнээс танигдсан, шударга үнэнч хүмүүст дэлхийн олон нийтэд үгээ хүргэх боломжийг олгож байгаа цөөн хэдхэн сувгуудын нэг билээ. Энэ бол одоо жинхэнэ ард түмний төлөөх засаглал – иргэдийн жинхэнэ бодит эрх чөлөөг буцаан олж авах тэмцлийн нэг фронт болж байгаа, дэлхийн олон орны Эх орончдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн нэг гол эх үүсвэр юм.

Алекс Джонс ба Пол Крейг Робертс нарын саяхан хийсэн нэг ярилцлагыг хүргэж байна.

Алекс Джонс: Пол, Та миний сая хэлснийг сонссон биз ээ. Бид үнэхээр түүхэн цаг мөчид амьдарч байна гэж би бодож байна. Бүр эргэн тойрон уур амьсгал хүртэл бидэнд энэ бүхнийг мэдэгдээд байх шиг. Тэгээд яг энэ цаг мөч дор, түүхийн яг энэ зурвас дотор үүсээд байгаа энэхүү боломжийг харин бидний дайснууд ч ашиглаж болох шүү дээ.

Англи хэл дээр:

Пол Крейг Робертс: Тийм ээ. Тэд нар (Вашингтоны эрх баригчид, цэргийн аж үйлдвэрлэл, тагнуулын салбарынхан, Уолл Стриитийн панзчид, Израилын лоббичид) тийм амархан бууж өгөхгүй ээ. Би үүнд итгэлтэй байна. Алекс, та ер нь мэдэж байгаа уу, хамгийн сонирхолтой нь, одоо дэлхий дахин Орос улсыг дараачийн дэлхийн лидер гэж харж байна. Одоо өрнөж байгаа энэ бүх үйл явдал бол XX зууны сүүлийн хагасаас хойш болж байсан хамгийн гүн гүнзгий өөрчлөлт хувьсал юм. Харин өнөөгийн энэ бүх байнгын худлаа хуурамч, хоёр нүүрт бодлогоороо АНУлс өөрөө өөрийгөө устгаж үгүй хийсээн. Тэгээд ч бид нар уг нь Сирийн энэ балмад явдалд оролцох хэрэггүй байсан юм, бас л нөгөө шал худалч хүчирхэг суртал ухуулгын "чөлөөт" хэрэгслүүдээ ашиглаж шүү! Иймэрхүү худлаа шалтаг хэрэглэх аргыг бид Ирак руу, Ливи рүү дайран орохдоо ч ашигласан шүү дээ. Харин одоо бол бүх дэлхий дахин манай энэ бүх хоёр нүүрт худал хуурамч бодлогыг нэвт шувт харж байна шүү дээ.

Энэ нь АНУлсыг одоо ганцаардуулж байгаа. Энэ бол хэт гүрний хувьд манай эрх баригчдад маш эвгүй байгаа байх, тэгээд хамгийн гол хүүхэлдэй тоглуулагч Их британи улс ч Сирийн эсрэг өдөөх гэсэн дайны эсрэг эцсийн мөчид эсрэг санал өгч байгааг нь харахад шүү! Хэдийгээр Путин Цагаан ордонд сууж байгаа энэ мангарыг ар далаар нь тавьсан ч гэсэн одоо [Сири рүү дайран орох] эрсдэл хэвээр байсаар байгаа гэж би бодож байна. Сири улс өөрийн химийн зэвсэглэлийг олон улсын хяналтанд шилжүүлэн өгөх болно гэж мэдэгдэхэд Цагаан ордон барьц алдаж одоо юу гэж худал ярихаа мэдэхгүй болчихсон шүү дээ. Тэгээд аргаа барсан тэд “хэрэв Сири улс энэ гэрээг бүрэн биелүүлэхгүй /харин үүнийг америкчууд өөрсдөө үнэлж дүгнэх болно!/ юм бол энэ нь энэ улс руу цэргийн хүчээр дайран орох үр дагавруудтай байх болно” гэсэн нэг заалтыг тэр гэрээнд оруулахыг оролдуулахаар өөрсдийн өөр нэг хүүхэлдэй – Франц улсын төлөөлөгчдийг тийш нь илгээсэн юм. Харин оросууд америкчуудын энэ заалт нь ямар үр дагавруудтай, чухам юу гэсэн үг болохыг сайн ойлгож байсаан. Хэрэв цэргийн хүч хэрэглэх заалтыг энэхүү гэрээнд оруулах юм бол америкчууд энэ боломжийг яаж ийгээд заавал ашиглах болно гэдгийг тэд мэдэж байсан юм. Ийнхүү одоо яг энэ мөчид АНУлс урьд нь төлөвлөж байснаасаа ухарч харин хориглолтын тактикт шилжээд байгаа, учир нь бидэнд өөр ямар ч бодит улстөрийн бодлого гэж алга байгаа. Ядаж байхад биднийг нөгөө манай хүүхэлдэйнүүд - "найз нар" маань хүртэл хаячихсан байгаа шүү дээ.

Энд сонирхолтой нэг жишээ бол Франц улс юм. Франц улс хэзээ нэгэн цагт омог бардам бие даасан тусгаар тогтносон улс байсан гэдгийг бид нар цөмөөрөө мэдэж байгаа. Түүний ерөнхийлөгч Шарль де Голь Франц улсыг НАТО-д элсүүлэхийн эсрэг, ер нь америкчуудын иймэрхүү балмад ажиллагаанд оролцож байхын эсрэг байсан юм шүү дээ. Учир нь Франц улс яг тэр үед тусгаар тогтносон бие даасан улс байсан юм! Харин өнөөгийн Франц улсыг эрх баригчид нь дуртайяа Вашингтоны гудас нь болгосон байгаа. Вашингтонд түүнээс өөр олон улсын дэмжлэг гэхээр юм үлдээгүй. Алекс, иймээс өнөөгийн энэ нөхцөл байдал бол жинхэнэ ухаангүй хэрэг, солиорол шүү дээ.

Алекс Джонс: Та таван жилийн өмнө, миний нэг нэвтрүүлгээр орж байхдаа АНУлс өөрийн зөөлөн хүч /soft power/-ийг алдсаан гэж ярьж байсан. Урьд өмнө нь Америк улс өөрийгөө сайн улс болгож харуулж чадаж байсан, дэлхий дахин бидэн рүү сайн залуус руу хардаг шиг хардаг байсан шүү дээ. Харин одоо бол бид муу залуус болон хувирсан гэж байгаа. Одоо бүр зарим хүмүүс Путиныг эрх чөлөөт ертөнцийн лидер гэж нэрлэж байна. Энэ нь манай Төрийн департаментын /гадаад хэргийн яам/-ныханд бол газар хөдлөлт шиг сонсогдож байгаа биз ээ.

П.К Робертс: Тийм ээ, яг тийм юм болсон. Үүнд би итгэлтэй байна. Вашингтоны энэ солиотой түшмэдүүд ер нь байж болох бүх хил хязгаарыг давсны хар гайгаар ийм юм болсон юм. Эхлээд тэдний үйлдсэн 9/11-ний үйл явдлыг нь илчилж тэдэнтэй хариуцлага тооцож чадаагүй. Үүний дараа тэд нар "ер нь хэрэв нийгэм олон нийт тэр албан ёсны тайлбар гэгчид итгэж үнэмшиж байгаа юм бол ийм усан тэнэгүүдэд юу ч гэж хэлсэн яадаг юм бэ" гэж шийдсэн бололтой. Тэгээд тэд нар ийм ажлаа үргэлжлүүлэн хийх болсон шүү дээ. Тэд сүүлдээ бүүр дүрдээ итгэцгээсэн. Ингээд хэсэг хугацаа ч өнгөрсөн. Гэвч жишээлбэл, чам шиг өөрийн толгойгоороо бодож эргэцүүлж чаддаг хэсэг хүмүүс өрнөж байсан тэр бүх үйл явдлуудыг эргэцүүлэн бодох болсон. Аажмаар тэд нар энэ бүх үйл явдлуудын дотор нь нэг тийм системтэй үйл ажиллагаа байгааг олж харах болсон юм.

Алекс, ер нь Обамагийн энэ дэглэм, Израиль улс, манай дээд хүрээн дэх израилийн лоббичид оросуудын тэднээр зөвшөөрүүлж чадсан тэрхүү гэрээг бас сурсан зангаараа тойрон гарч ээлжит нэг дайн өдөөж чадах эсэхийг нь харсны дараа таны энэ асуултанд хариулахад хамаагүй хялбар байх болно гэж би бодож байна. Хэрэв Обама үүнийг хийж чадахгүй юм бол, хэрэв өнөөгийн энэ дэглэм тэр гэрээг тойрон гарч ээлжит нэг дайн өдөөж чадахгүй юм бол энэ нь мөн чанартаа Ливи, Ирак, Афганистан, Сири зэрэг олон улс орнуудын ард түмний төр засгийг түлхэн унагаж өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээр солих зорилготой Вашингтоны эрх баригчдын XXI зууны неоконсерватив төслийнх нь төгсгөл иржээ гэсэн үг юм.

Алекс Джонс: Тэдний бас нэг “зуун жилийн настай Райх” – эзэрхэг гүрэн нь ердөө аравхан жил оршин тогтножээ гэсэн үг үү?

П.К Робертс: Яг тийм ээ. Хэрэв тэд Сирийн төр засгийг түлхэн унагаж устгаж чадахгүй юм бол тэдний бүх төлөвлөгөө нь сүйрнэ гэсэн үг юм. Гэхдээ тэд тийм амар бууж өгөхгүй ээ. Тэдний хувьд энэ бүхэн нь маш чухал юм. Тэдний цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлд, Уолл Стриитийн панзчидад, Израилийн засгийн газарт энэ бүхэн нь амин чухал юм. Мөн тэд бол маш хүчирхэг бүлэглэл. Тэд нар Обамагийн гараар дайн өдөөх гэсэн энэ шалтгийг нь Орос, Сири хоёр энэ удаа аргалж зогсоосон байгаа энэ бодит байдлыг тойрон гарахын тулд тэд бүх зүйлийг хийх болно оо. Цааш үйл явдал яаж өрнөхийг ойлгохын тулд Обамагийн энэ дэглэмийн дараачийн алхмуудыг нь бид харах ёстой. Жишээлбэл, тэд ахиад өөрсдөө нэг өдөөн хатгалт зохион байгуулчихаад үүндээ Сирийг гүтгэн буруутгаж Сириэс өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэж зарлаж болох юм. Жишээ нь, Сирийн "эрх чөлөөний төлөө, дарангуйлагчийн эсрэг" босогчид гэгчдийг ашиглаж Израилийн эсрэг химийн довтолгоо зохион байгуулж өдөөн хатгаж болох юм. Үүний дараа тэд нар НҮБ-ын ямар ч санкцийг үл хэрэгсэн Израиль улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэж зарлаж болох юм. Энэ бол миний байнга ярьж хэлж сануулж байгаа тэр зүйл ба үүнийг оросын тагнуулын мэдээллүүд ч бас баталж байгаа.

Орос хэл дээр орчуулгатай:

Алекс Джонс: Гэвч хэн ч үүнд ил тод оролцохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Израиль Аль-Кайдатай нэг тал болж харагдахыг хүсэхгүй байгаа. Одоо Барууны гүрнүүд Аль-Кайдаг дэмжиж тусалж байгаа нь нөгөө "ноён шалдан” байгааг харуулж байгаа гэж би бодож байна. Израиль энэ бүхнийг далдаас удирдаж байна гэсэн яриа байгаа. Хэрэв Сирид Аль-Кайдаг засгийн эрхэнд гаргаж ирэх юм бол тэд нар яаж энэ нөхцөл байдлаасаа гарах гэж байгаа юм бол оо?

П.К Робертс: Ерөнхийдөө энэ нь тэдний цаад зорилготой зөрчилдөхгүй. Ер нь ч тэгээд Аль-Кайда дангаараа Сирийн засгийн эрхэнд нь гарч ирэхгүй л болов уу. Өнөөгийн Иракт болж байгаа шиг байдал үүсэх болов уу. Тэнд одоо засгийн газар нь ямар ч бодит эрх мэдэлгүй байгаа. Эсвэл яг Ливид үүссэн шиг хөл толгойгүй байдал. Алекс, ер нь энэ бол эдгээр улс орнуудыг эмх замбараагүй байдалд түлхэн оруулж тогтворгүйжүүлэх гэсэн зорилготой, ямар ч ёс суртахуунгүй тэд нарын төлөвлөгөө юм. Тэнд ямар ч зохион байгуулалттай хүчин аль ч улсын засгийн эрхэнд байхгүй байлгахыг тэд нар хүсээд байгаа юмаа! Энэ бүхний эцсийн зорилго бол лалын улс орнуудыг цаашид улам эмх замбараагүй байдалд түлхэн оруулж яс хаяж бужигнуулж тэнд улам эрс тэс хатуу үзэл, уур амьсгал үүсгэж байгаад энэ халдвараа Орос болон Хятадын дотор тал руу, лалын шашинтай иргэдийнх нь дунд тараахад оршиж байгаа юм. Энэ хоёр улс нилээд олон тооны лалын шашинтан иргэдтэй. Алекс, энэ бол тэдний хүсээд байгаа зорилго, энэ бүхний хамгийн гол хүчин зүйл нь юм шүү.

Алекс Джонс: Та энэ тухай шууд хэлж ярьж байсаан. Нөгөө Самуэл Хантингтоны соёл иргэншлүүдийн мөргөлдөөн гээчийнх нь цаад нууц зорилго бол лалын энэ хэт даврагсдыг Барууны элитүүд шинэ үеийн колончлолынхоо нэг хэрэгсэл болгон ашиглах, бүх дэлхий дахиныг тогтворгүйжүүлж тэднийг ашиглаж байгаад Дэлхийн Шинэ Дэглэм гээчээ байгуулахад оршиж байгаа юм. Тэд нар тээр тэнд байгаа "лалын аюул" гээчийг ашиглаж байгаад энд, Америкт жирийн америкчуудын эрх, эрх чөлөөг одоо булаан авч байгаа шүү дээ. Үүнийг үнэхээр "ур чадвар" гэхээс өөр юу гэх вэ дээ...

П.К Робертс: Чи үүнийг яг сайн хэллээ. Энэ бол тэдний цаад зорилго, гол төлөвлөгөө нь юм. Гэвч энэ төлөвлөгөө нь одоо Сири улсад тулаад зогссон юм чинь тэд одоо юу хийх гэж байгааг би мэдэхгүй байна. Вашингтоны тэр ихэмсэг хэнээтнүүд харин өөрсдийн байр суурин дээр үлдсэн хэвээр байна. Тэд улс эх орноо гадаад дотоодын зэвсэгт дээрэмчдээс хамгаалж байгаа Сирийн ерөнхийлөгч Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж худлаа гүтгэн буруутгаж байгаад энэ шалтгаа ашиглан улс эх оронд нь цөмрөн орох шалтаг хайж байсан. Одоо хэнд ч ойлгомжтой болсон энэ шалтгийг зохиохдоо тэд нар дайн л өдөөхийг хүсэж байсан шүү дээ.

Гэвч ер нь Асад үүнийг хэрэглэсэн гэж төсөөлье л дөө. Гэсэн ч энэ нь америкчууд бидэнд бол огт падгүй хэрэг шүү дээ. Тэр бидний эсрэг химийн зэвсэг хэрэглээгүй, мөн гадагшаа хэн нэгэн рүү дайрч довтлоогүй, харин өөрийн эх орноо хамгаалж байгаа шүү дээ! Ийнхүү Асад химийн зэвсэг хэрэглэсэн эсэх нь огт чухал биш ээ. Харин ийм шалтаг үнэхээр байсан байсан ч энэ нь тус улс руу цэргийн хүчээр дайран орох эрхийг АНУлсад өгөхгүйд л бүх учир оршиж байгаа юм аа.

Алекс Джонс: Ер нь Башар Асад химийн зэвсэг огт хэрэглээгүй гэдэг нь тов тодорхой болсон байгаа шүү дээ.

П.К Робертс: Тийм ээ, мэдээж үгүй, тэр үүнийг хэрэглээгүй. Би үүнийг мэдэж байгаа. Тийм байсан ч гэсэн ийм шалтаг нь тус улс руу дайран орох эрхийг АНУлсад өгөхгүй гэдгийг л би энд хэлэхийг хүсэж байна. Гадна талаас халдан довтолсон дайсныхаа эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн аливаа нэг улс руу дайран орох эрхийг АНУлсад олгож байгаа олон улсын нэг ч хууль эрх зүйн акт гэж байдаггүй юм шүү!

Харин АНУлс өөрөө байнга химийн зэвсэг хэрэглэдэг дайнч улс шүү дээ. Цагаан фосфор, ядууруулсан урантай сум, бөмбөг гэх мэтийг Югославт, Иракт, Ливид хэрэглэсэн. Тэд мөн Вьетнамын ард түмнийг ямар болгосныг эргээд харах хэрэгтэй. "Улбар шар" гэдэг химийн зэвсгийг вьетнамчуудын эсрэг тэнд хэрэглэж байснаас болж одоо 150 мянга гаруй хүүхдүүд төрөлхийн илт гажигтай төрсөн байгаа шүү дээ. АНУлс өөрөө химийн зэвсэг хэрэглэж ирсэн хамгийн эзэрхэг түрэмгий дайнч улс шүү дээ. Дэлхийн бусад бүх улс орнуудыг нийлүүлснээс ч илүү их химийн зэвсгийг АНУлс дангаараа хэрэглэж ирсэн түүхтэй. Ийм болохоор одоогийн энэ өндөр ёс суртахуунтай үг уриа хашгирч байгаа тэр хүмүүс үүнийг зөвхөн ээлжит нэг дайн өдөөх шалтаг болгон ашиглахыг оролдож байгаа нь тэр юм.

Харин одоо дайн өдөөх гэсэн тэдний ээлжит нэг зальт шалтгийг нь оросууд үгүй хийчихсэн байгаа. Гэвч тэд өөр шалтаг хайж олохыг заавал оролдох болно оо. Гэвч одоо олон хүмүүс дэлхийн олон нийт тэдний ийм арга бачийг нэвт хардаг болсон байгаа. Энэ бол харин зүй тогтол юм шүү. Ийм болохоор АНУлсын засгийн газар урьд өмнөхөөсөө ч илүү муйхар, мулгуу харагдах болно. Одоо тэгвэл бид юунаас болгоомжилж байх хэрэгтэй вэ? Бүх дэлхий дахин тэдний мөн чанарыг нэвт харж тэднийг жигшин үздэг болсон болохыг тэд ойлгосон учир одоо цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй юм. Одоо АНУлсын засгийн газарт байгаа ийм хүмүүст яаж цөмийн зэвсгийг найдаж болох вэ? Нялх хүүхдэд цөмийн зэвсэг найдаж өгч болохгүйтэй адил тэдэнд яаж үүнийг найдаж болох вэ?...

Яагаад АНУлсаас өөрөөс нь цөмийн зэвсгийг нь хураан авч болохгүй гэж! Тэгвэл бүх дэлхий дахин энх тайван, хамаагүй амар жимэр болохсон. Сирийг зэвсэгтэй нь үлдээж болно оо, харин АНУлсаас бол хураан авах хэрэгтэй. Хэрэв дэлхий дахин энхтайван, амар жимэр байхыг хүсэж байгаа бол АНУлсаас зэр зэвсгийг нь хураан авах ёстой.

Мөн бид гүн гүнзгий хямралд байгааг би мэдэж байна. Манай эдийн засаг [2008 оны хямралаас хойш] огтхон ч тогтворжиж сайжирсан юм байхгүй ээ. Эдийн засгийг урагш хөдөлгөж байгаа юм юу ч алга байна! Ийм нөхцөл байдалд бид жилийн дараа гэхэд гүн гүнзгий уналтанд орох болно. Энэ хямрал нь тэдний ашиг сонирхлыг одоогийн энэ засгийн газар төлөөлдөггүй гэдгийг ард түмэн ойлгож авах нэг боломж байх болно оо. Бүх зүйл энд зөвхөн нэг явцуу бүлэглэлийн эрх ашигт л үйлчилж байхаар бүх зүйл зохион байгуулагдсан байгаа шүү дээ. Хүчтэй хямрал эхлэхээр л хүмүүс үүнийг сая ойлгох байх даа. Харамсалтай нь, одоо хүмүүст энэ бүхнийг тайлбарлах гэхээр тэд ойлгохгүй байгаа. Ийм учраас гүн гүнзгий хямрал, сүйрэл бол магадгүй тэдэнд бодит байдлыг ойлгуулах цорын ганц боломж, арга байж ч болох юм.

Израилийн лобби бүлэглэл одоо антисемит үзэл гэдэг тоглоомоо бүр хэтрүүлэн тоглож байна би бодож байна. Израилийн ямар ч бодлогыг шүүмжилсэн ямар ч хүнийг тэд нар шуудхан л антисемит үзэлтэн болгочихдог. Энэ байдал нь тэд нар еврейн олон шударга сэхээтэн ухаантнуудыг бас тэгвэл антисемитүүд гэж нэрлэх ёстой болгож байгаа. Одоо бараг бүх еврей сэхээтнүүдийг антисемитүүд гэж нэрлэж болох байх гэж би бодож байна. Ийнхүү тэдний энэхүү башир арга мэх нь одоо ажиллахаа больж эхэлж байна. Урьд өмнө нь антисемит гэдэг бол еврейчүүдийг үзэн яддаг хүн гэсэн утгатай байсан бол харин одоо Израилийн засгийн газрын бодлогыг өчүүхэн төдий ч шүүмжилсэн хүнийг ингэж нэрлэж шошго наадаг болсон.

Алекс Джонс: Тийм ээ, иймэрхүү бодлого нь шал эсрэг үр дүнд хүргэдэг. Одоо хүмүүс Обамагийн аливаа дутагдлыг, “Obamacare” гэх мэт, шүүмжилж чадахгүй болсон, учир нь ингэсэн хүнийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж нэрлэдэг болсон. Энэ нь өөрөө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж чухам юу болохыг өөрчилж байгаа.

П.К Робертс: Чиний зөв өө. Яг ийм юм болж байна. Өөр нэг зүйл гэвэл тэд нар ийнхүү антисемитизм эсвэл арьсны үзэл гэгчийнхээ ард нуугдаж байгаа тул хүмүүс олон нийт ийм нэр хоч зүүхээс эмээж тэдний энэ бодлогыг шүүмжлэхээ больсон явдал юм! Энэ нь тэдний энэ явуулж байгаа бодлого хичнээн хөнгөн хуудуу, сул дорой болохыг хөндлөнгөөс харуулж байгаа. Хэрэв чи одоо Америкийг шүүмжилж байгаа бол чи хар арьстанд дургүй үзэлтэн мэт болох, эсвэл хэрэв чи Израилийг шүүмжилж байгаа бол чи еврейчүүдийг үзэн ядагч болчихно гэсэн үг. Энэ чинь инээдтэй хэрэг шүү дээ. Энэ байдал бол энэ хоёр улсын явуулж байгаа бодлого ямар ч шүүмжлэлийг даахгүй шударга бус байгааг нотолж байгаа хэрэг. Энэ бол тэдний сул дорой байдлын бас нэг өөр шинж тэмдэг юм.

Би чамтай бүрэн санал нийлж байна. Одоо АНУлсын болон Израилийн энэ засгийн газрууд ямар ч итгэл найдварыг бүрэн алдсаан. Тэд өөрсдийн жинхэнэ нүүр царайг хүн төрөлхтөнд илчлэн харуулсан. Энэ нь мөн чанартаа тэд өөрөө өөрсдөдөө нүхээ ухаж байгаа хэрэг. Гэвч энэ байдал нь тэд энэ нүхнээсээ гарахыг оролдохгүй байгаа гэсэн үг биш, харин тэд хүчээ нэгтгэж байгаад өөр нэг тэнэг алхам хийж ч болох шүү дээ. Үүнийг би боломжтой нэг хувилбар гэдэгт итгэж байна. Алив тэдэнд өөр ямар гарц байгаа талаар хамтдаа ярилцацгаая. Манай төрийн нарийн бичгийн дарга Джон Керри өөрөө ам алдаж байж оросуудад ар далаараа тавиулсандаа одоо галзууртлаа уурлаж байгаа гэж төлөөлж бодъё. Мөн Израилийн засгийн газар ч ялгаагүй, тэд уурлан галзуурч байгаа гэж төсөөлье. Учир нь тэд нар энэ бүх хямрал, дайн дажингуудыг аль эрт төлөвлөсөн, шийдчихсэн байсан боловч одоо хэн нэгэн нь тэдэнд энэ бүхнээ хийхэд нь саад болж байгаа учраас тэр ээ! Одоо тэдэнд хоёрхон гарц л үлдсэн байгаа. Эхнийх нь ялагдлаа хүлээн зөвшөөрөх. Дараагийнх нь энэ гэрээг тойрон гарах ямар нэг өөр гарцыг бодож олох. Эхний тохиолдолд бол нийгэм олон нийт хүмүүс бидэнд боломж шанс байгаа. Ер нь нийгэм олон нийт ийм этгээдүүдийг төрийн удирдах өндөр албан тушаалуудаас зайлуулахын тулд энэ боломжийг ашиглаж хэрэгтэй байгаа.

Алекс Джонс: Америкийн энэ эзэрхэг гүрэн нуран унах нь Америкт өөрт нь сайн хэрэг юм. Бид бүхэн энэ эзэрхэг гүрэн оршин тогтнож байхын тулд асар их үнэ төлж байгаа ч хариуд нь ямар нэг давуу байдал олж авахгүй байгаа. Харин Израилийн хувьд гэвэл тэд нар өөрсдийн энэ банк, хедж сангуудаас бусад бүх зүйлийг тогтворгүйжуулж дэлхий дахиныг эмх замбараагүй байдалд түлхэн оруулахыг хичээж байна. Энэ бүхний үр дүнд тэдний банкууд хүмүүсээс сүүлчийн бүхнийг нь булаан авах болно оо! Учир нь тэд нар ийнхүү хүн төрөлхтнийг армагеддон – сүйрэл мөхөл рүү түлхэж байгаа юм бол тэд ард түмэн хүмүүс бидэнд ийм сүйрлийг урьдаас бэлдсэн гэсэн үг юм.

П.К Робертс: Тийм ээ, энэ бүхэн үнээн! Чиний хэлж байгаа түмэн зөв өө! Би чиний хийж байгаа энэ дүгнэлттэй санал нэг байна. Чи яг зөв онош тавьж байна гэдэгт би итгэлтэй байна. Одоо тэд Сирийн талаар дайнаас зайлсхийх саналыг дэвшүүлсэн, дайныг галыг түр ч гэсэн дарсан Оросын энэ санаачлагыг харин яахыг харах л сүүлчийн боломж ард түмэн, хүмүүс бидэнд үлдэж байна. Хэрэв тэд оросуудын тавьсан энэ саналыг бүрэн хүлээн авч ээлжит нэг дайн дэгдээхээсээ татгалзах юм бол энэ нь сайн тал руугаа гайхамшигтай өөрчлөлт гарлаа гэсэн үг юм!


"Барууны гүрнүүд хэдэн зуун жилийн турш Оросыг ялангуяа Украйныг булаан эзэлж колоничлохыг хүсэж тачаадаж ирсэн түүхтэй. Украйн бол түүхэн талаасаа ч, угшил хэл соёлын талаасаа ч Оросын харьяат хязгаар нутаг нь байсаар ирсэн. Өнөөгийн энэ хоёр улс болчхоод байгаа газар нутаг бол үржил шимээр баян хар хөрстэй, байгалийн асар их нөөц баялгуудтай амьдрахад уудам орон зай юм. Украйн маш үржил шимтэй хар шороон хөрстэй. Дэлхийн II дайны үеэр Гитлерийн цэрэг дайчид тэндхийн энэ хар шороон үржил шимт хөрсийг нь зориудаар Герман руугаа галт тэргээр ачин зөөж байсан түүхтэй".

 Улстөр судлаач Дэвид Пир


Та бүхэн манай өнөөгийн "ардчилсан" + "эрх чөлөөтэй" + "хувийн" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж үзүүлж харуулж байгаа бүхний талаар ямар бодолтой явдаг вэ? Ийм байдал нь хэнд, юунд ашигтай, ямар үр дагавруудад хүргэх вэ ........


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Бавуу
0 # Бавуу 2014-02-16 10:28
Одоо энэ Украйнд болж байгаа үйл явдлыг тайлбарлаад өгөөч.Миний бодлоор Европын холбоо нэртэй боловч цаана нь нөгөө л Нато зогсож байна гэж ойлгож байна.Гэхдээ Украйн Европын холбоонд нэгдвэл ямар сөрөг үр дагавартай болохыг нарийн тайлбарлаж өгнө үү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Удахгүй
0 # Удахгүй 2014-02-17 23:50
Quoting Бавуу:
Одоо энэ Украйнд болж байгаа үйл явдлыг тайлбарлаад өгөөч.Миний бодлоор Европын холбоо нэртэй боловч цаана нь нөгөө л Нато зогсож байна гэж ойлгож байна.Гэхдээ Украйн Европын холбоонд нэгдвэл ямар сөрөг үр дагавартай болохыг нарийн тайлбарлаж өгнө үү.
За, тэгнэ ээ. Манай "чөлөөт" хэвлэл мэдээллүүдээр тайлбарлаж ярьж үзүүлж байгаа юмнуудын дийлэнх нь дэгс худлаа, гэнэн итгэмтгий хүмүүсийг "буруу замаар" хөтөлж байдаг! Монгол улс, монголын ард түмний язгуур эрх ашгаас "эрх чөлөөтэй" болсон тэднийг гаднынхан нэг л эх үүсвэрийн " мэдээллээр" байнга хооллож угжиж, ийм шалгуураар далдуур санхүүжүүлдэг болгосон. Хувийн "чөлөөт хэвлэлүүдэд" бодит үнэн чухал биш ээ, харин мөнгө л чухал байдаг учраас тэр!! Хэний боловсруулж өгдөг мэдээлэл гэдэг нь ойлгомжтой болов уу. Хөлсний неолибералч үзэл сурталчдын бичсэн нийтлэлүүд бол зориуд янзалсан "хагас үнэн"! Харин "хагас үнэн" гэдэг бол шал худлаагаас ч долоон дор хорлонтой бузар худлаа байдаг гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. :nono:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бавуу
0 # Бавуу 2014-02-19 00:17
http://www.youtube.com/watch?v=GrEPadG0pQk -Та энэ бичлэг дээр ярьсан Mimi Al Laham гэх эмэгтэйн ярьсныг орчуулж тавьж өгнө үү?Сирийн энгийн иргэд энэ дайныг үнэхээр хүсч,Асадыг унагаахыг хүсч байна гэдэг бол шал худлаа болох нь харагдаж байна.Мөн энэ http://www.youtube.com/watch?v=7MAQBMNPf7M
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2014-02-19 23:31
нийтлэлээс ишлэл аваад
Quote:
Ийм болохоор одоо энэ өндөр ёс суртахууны үг уриа хашгирч байгаа тэр хүмүүс үүнийг зөвхөн ээлжит нэг дайн өдөөх шалтаг болгон ашиглахыг оролдож байгаа нь тэр юм.
Гэвч одоо олон хүмүүс тэдний арга бачийг нэвт хардаг болсон байгаа. Энэ бол харин зүй тогтол юм.
Уг нь бол энэ зүй тогтлыг яриад
Quote:
Америкийн энэ эзэрхэг гүрэн нуран унах нь Америкт өөрт нь сайн хэрэг юм. Бид бүхэн энэ эзэрхэг гүрэн оршин тогтнож байхын тулд асар их үнэ төлж байгаа ч хариуд нь ямар нэг давуу байдал олж авахгүй байгаа.
яг энэ цэг дээр нь тонгорох мэх хийх цаг. Ингээд уламжлалт шашин төрөө сэргээе гэтэл бидний оюун санааны залуур болоод өндөр сэнтийд заларсан нөхдүүд гэнэн итгэмтгий хүмүүсийг “буруу замаар” хөтлөхдөө л гаргуун юм. Бурхан багш ингээд заачихсан, энэ бол зүй тогтол гээд Бурханы номыг угаар нь гуйвуулаад түүн дээрээ тоглолт хийж Бурханы шашныг мөлжлөгийн арга хэрэгсэл болгоод сурчихсан хүмүүс байх юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2014-02-19 23:33
Тэд яаж сурмаг ажилладагийг дараах холбоосоор орж үзнэ үү.
:thumbsdown:
bidnar.mn/index.php/huviin-blog/item/482-huuli-tsaaz
Уг нь бол номыг ингэж угаар нь гуйвуулах биш чин үнэнээр номлох цагт өнөөгийн тогтворгүй байдлыг тонгороод тогтвортой, туйлын амар амгалан, жинхэнэ оюун санааны шинэ хөгжил дэвшилд хөрвүүлж болмоор гарц бол харагдаад байгаа юм.
Даанч тэр оролдлогыг минь нөгөө нөхдүүд овжиноор ашиглаж ард түмний сүсэг бишрэл дээр тоглолт хийх мөлжлөгийн үйл ажиллагаагаа идэвхижүүлээд эхлэх юм. Тэгээд би үүнийг таниас асуух гэсэн юм.
Би хэнийгээ түшиж, бид хэндээ итгэх вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2014-02-20 20:50
Би хэнийгээ түшиж, Бид хэндээ итгэх вэ?
Энэ асуултыг энд бүх хүмүүсээс асуумаар байгаа юм л даа. Тэгээд бичлээ. Энэ сэдвийг хамруулж байгаад ийм асуудал дэвшүүлэв.
Quote:
Хуучин дээлийн хуулгаар шинэ дээл хийдэггүй. Тиймээс шинэ үе шинэ дүрмээ өөрөө зохиож бүхэл бүтэн үе бүрдүүлж гарч ирэх хэрэгтэй байна
ийм сэдвийн доор ийм асуулт асуулаа.
Quote:
Учир шалтгаан зүй тогтол нь юундаа байна?
:thumbsdown: Гэвч тодорхой улсаас хариулт шаардах хүчин мөхөс билээ би.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
B.M
0 # B.M 2014-02-21 04:36
http://www.youtube.com/watch?v=fEKAWB7rCgc
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс