Либерал-фашистууд хөшөөтэй баатар-лагаар байлдаж ард түмний түүхэн ой санамжийг
хулхи номууд, уран сайхны киногоор арчихыг оролдож байна!

 

БАРУУНЫ "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛҮҮД "ТАЙВАН ЖАГСАГЧИД" ГЭЖ ӨРГӨМЖИЛЖ БАЙГАА НАЦИСТУУДЫН ТЕРРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД ...

Манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байгаа худал хуурмагийг илчлэх цаг ирлээ. Тэдэнд хууртаж төөрөлдсөн манай иргэдийн ойлголт ухамсарт чин үнэнийг, бодит байдлыг хүргэх хэрэгтэй байна. Klagemauer TV, ХБНГУлс Одоогоор Украйнд хэсэг хэт даврагчид нацистууд Барууны улсууд болон Украйны олигархуудын бүх талын дэмжлэг тусламжтайгаар төрийн эргэлт хийж засгийн эрх мэдлийг булаан аваад байгаа билээ.

Гэвч зэвсэглэсэн цөөн хэдхэн дээрэмчдэд тулгуурласан энэ хэт даврагчдыг /Киевийн төв талбай Майдан дээр бүтэн 2 сар гаруй отоглож идэж ууж унтаж хэвтэж бас цагийн тарифаар шинэхэн хэвлэсэн цаасан доллараар цалин авч хар тамхиар мансууран зориг орж Украйны хууль ёсны төр засгийн хууль сахиулагчдыг галт шингэнээр цацаж чулуу нүүлгэн тэмцэж байсан хэт даврагч энэ "барууны ардчилагчид" 46 сая иргэдтэй Украйны хүн амын ердөө 0,01% нь байгаа аж/ АНУлс, түүний дагуул улсууд нэн даруй "Украйны хууль ёсны засаглал" гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь, мөн энэ хууль бус фашист хунт засгийн газарт нь санхүүгийн зээл өгөх (хожим украйны ард түмэн төлөх нөхцөлтэйгөөр!!!) зэргээр бусад хэлбэрээр дэмжиж эхэлсэн нь нэг талаасаа үнэхээр гайхмаар боловч харин нөгөө талаасаа бол барууны маягийн энэ "ардчилал, эрх чөлөө" гэгчийн цаад гол зорилго, үнэн нүүр царайг дахин нэг удаа илчлэн харуулж байгаа.

Энэхүү харийн тусламж дэмжлэгт дулдуйдсан Украйны нацист хунт засаглал нь Украйны ард түмний ардчилсан сонгуулиар гарч ирсэн хууль ёсны ерөнхийлөгч Виктор Януковичийг үүрэгт ажлаас нь огцруулсан хэмээн Үндсэн хуулийнхаа зохих заалтууд хэм хэмжээг зөрчин зарлаж оронд нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэгч хаана ч байдаггүй албан тушаалыг бодож олж түүндээ цагаандаа гарсан нацист, протестант шашны нэг номлогчийг томилсон байгаа! Украйны эдгээр "авилгалын эсрэг ардчилагчид" гэгчид одоо Дээд Рада-гийн тэдэнтэй санал нийлэхгүй байгаа гишүүдийн амь нас, гэр бүлд нь заналхийлж тэднээр бууны овоо хараан доор "орос хэлээр ярьсан бичсэн хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийтгэх тухай хууль", "цэвэрлэгээ хийх жагсаалт гаргах тухай", "Украйн улсыг Европын Холбоо, НАТО-д элсүүлэх тухай", "Оросын бүх ТВ сувгуудыг хаах тухай" тогтоолуудыг батлуулж нөгөө хашгираад байсан "эрх чөлөө"-гөө эдэлж "ардчиллынхаа" дагуу дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна...

Энд хамгийн тохууралтай нь, ардчилж тусгаар тогтносон цагаасаа хойш уналт уруудал, авилгал хээл хахуульдаа живсэн Украйны авилгалч түшмэдийн эсрэг тэмцэж байсан жирийн иргэдийг ээлжит удаагаа тугаа болгон ашиглаж төрийн эрхийг булаан авсан энэ "авилгалын эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн толгойлогчид" нь энэ бүх эвдрэл сүйтгэл, үймээн самуун, олон хүмүүс амь насаа алдаж цус асгарсны дараа! дахиад л украйны толгой олигархуудыг одоо хамгийн баян мужуудын амбан захирагчдаар томилсон явдал юм. Одоо тэд нар нь бүх ард түмний өмчийг авилгач төрийн өмч гэж зориуд санаатайгаар худлаа нэрлэж ард түмний толгойг эргүүлж байгаад хувьчлал = хулгайчлал явуулж өөрөөр хэлбэл энэ эмх замбараагүй байдлыг ашиглаж ард түмний өмч хөрөнгийг өөрсдөдөө бараг үнэгүй завших ажилдаа ханцуй шамлан ороод байгаа.

Ер нь барууны үзэл сурталтай ардчилагчид засгийн эрхийг янз бүрийн аргаар авангуутаа юуны өмнө улс орны хамгийн ашигтай, бүх ард түмний өмч хөрөнгийг "ойн бугыг бороолон амьдаар нь зулгааж идэж байгаа чонын сүрэг" мэтээр өөрсдийн фракцууд-бүлэглэлүүддээ хувааж авдаг нь энэхүү үзэл суртлын хувьд тогтсон ёс, дүрэм ажээ!

Тэдний зэвсэглэсэн фракц бүлэглэлүүд нь одоо ч нэгдсэн нэг удирдлага байхгүй байгаа бөгөөд өөр хоорондоо олзоо булаалдан байнга хэмлэлдэж байгаа ба үүний зэрэгцээ Майданыхны хоол хүнсэнд нь хийсэн мансууруулах бодисонд мансуурсан зэвсэгтэй дээрэмч тонуулчид Киев хотын ойролцоо дээрэм тонуул хүчирхийлэл, янз бүрийн нацист фашист үйл ажиллагаа явуулж иргэдийн амь нас, өмч хөрөнгөнд аюул учруулж эхлээд байгаа. Энэ тухай Украйнаас жирийн иргэд нь өөрсдөө интернэтээр дамжуулж бичиж үзүүлж байгаа ба мөн ОХУлсын хэвлэлүүд дээр ч Украйны тухай бодит байдлыг украйнчууд өөрсдөө байгаагаар нь дамжуулан нэвтрүүлж байна!

Украйны бүх хэвлэл мэдээллүүд, ТВ-ийн бүх сувгууд нь барууны загварын ардчилллын стандартын дагуу гагцхүү олигархуудынхаа хувийн өмчлөлд нь байдаг ба эдгээр ОНМХэрэгслүүд украйн иргэдийн тархийг өдөр шөнөгүй бөмбөгдөн угааж тэдний нүдэн дээр төрийн эргэлт хийж харийнхны дэмжлэгтэйгээр улс эх орныг нь булаан авч байхад зүгээр л хараад сууж байгаа байдлыг хангаж өгснөөрөө энэ төрийн эргэлтэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Гэвч Украйныг "ардчилах энэ бүх үйл явцыг" Барууны орнуудад түүний дотор ХБНГУлсад албан ёсны томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь хэрхэн тайлбарлан тархи угааж үзэгчдэд чухам ямар өнцгөөс ухуулан нийгмийнхээ уур амьсгалыг бүрдүүлж байгаа тухай мэдээллүүд гарсаар байгаа билээ. Энэхүү мэдээллийн бүслэлт, худал хуурмагийн ханыг сэт татан Германы Klagemauer TV доорх нэвтрүүлгийг цацаж Украйнд болж байгаа үйл явдлуудын бодит байдлыг цааш нь дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг дэлхийн дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийг энэ дэлхийн шударга хүн бүрээс уриалж байна.

Барууны "чөлөөт" хувийн хэвлэлүүдийн нэрлэснээр Украйны "цуст дарангуйлагч" Януковичийн хуйвалдаан хээл хахуульдаа идэгдсэн төр засаг нь цагдаа нараар Майдан дээрх "энхийн цагаан тагтаа" шиг жирийн иргэдийн тайван жагсаалуудыг бороохойдон хөөн тарааж байгаа мэт, цагдаа нар зэвсэггүй тэр жагсагчдыг хөөн буудан хороож байгаа мэт бодит байдлыг яг эсрэгээр нь ухуулан сурталчилсаар байна. Яагаад хэдхэн сарын өмнө Барууны хувьд "ардчилсан шударга" ерөнхийлөгч байсан Виктор Янукович одоо гэв гэнэтхэн цуст дарангуйлагч болон хувирах нь тэр вэ? Учир нь тэрээр Европын Холбоонд бодит байдал дээр Украйны тусгаар тогтнолыг шилжүүлэн өгөх тэрхүү гэрээнд гарын үсэг зурахаас татгалзангуут л барууныхны хувьд шууд "авилгач цуст дарангуйлагч" болон хувирсан билээ!..

Украйны хууль сахиулагчид цагдаа нар тэдэнд буу зэвсэг тавьж өгөөгүй гэдгийг, тэд босогчдыг буудах тушаал аваагүй гэдгээ нэг бус удаа албан ёсоор мэдэгдэж байсан ч одоо үл мэдэгдэх мэргэн буучид сөргөлдөгч хоёр талаас нь олон хүмүүсийг буудан хороогоод байгаа. Сөргөлдөгч хоёр талыг хөндлөнгөөс нь үл мэдэгдэх мэргэн буучид буудаж хоёр талаас нь хүмүүсийг хороох нь мөргөлдөөнийг улам гааруулахад чиглэсэн, сүүлийн үеийн "өнгөт хувьсгалуудын" нэг салшгүй технологи болсон юм. Чухам энэхүү аллага л Украйны Дээд Рада болон төрийн бусад байгууллагуудыг дайрч довтлох шийдвэрлэх давалгааг майдаунчуудын дунд үүсгэсэн билээ.

Харин одоо болохоор чухам хэн хаанаас тэднийг буудсан болохыг өнөөгийн Киевийн хунтын зүгээс мөрдөн шалгах ямар ч оролдлого хийхгүй байгаа нь хачирхалтай санагдаж болох юм. Гэвч бүх учир нь тэд өөрсдөө үүнд холбогдох нь гарцаагүй болоод байгаа! Үүний оронд тэд Украйны алтыг сэм онгоцонд ачуулж гадагшаа илгээж байгаа тухай мэдээллүүд гараад байгаа... чухам хааш нь гэдэг нь бараг ойлгомжтой биз ээ.

ХБНГУлсын томоохон Bildt сувгаар "Дарангуйлагч Виктор Янукович өөрийн иргэдийг алж устгаж байгааг дэлхийн дахин зүгээр хараад сууж чадахгүй" гэж 2014.2.20-нд; "Хүмүүсийг бөөнөөр нь алсан хэрэгт буруутгагдаж байгаа Януковичийг эрэн сурвалжиж байна" гэж 2014.2.24-нд худал зарлаж байсан тул одоо тэндэхийн ард иргэд ийм л ойлголттой байгаа аж. Гэвч бодит байдал шаал өөр, ихэнх тохиолдолд яг эсрэгээрээ байгаа билээ.

The Spiegel Online "Украйны эрх баригчид энхтайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээр цагдаагийн тусгай тасгийг ашиглахаар шийдсэнд АНУ ой гутан ажиглаж байна" хэмээн худлаа бичиж байсан юм. Тэгвэл бодит байдал чухамдаа хэрэг дээрээ ямар байсныг, хэн хэнийг чулуугаар нүүлгэж мөн төмөр гинжээр ороолгож бас трактороор хууль ёс хэв журам сахиулагч цагдаа нар руу дайрч байгааг та бүхэн одоо энэ видеогоор үзэж нүдээрээ харж болно. Энэ мэт олон олон видео бичлэгүүд Spiegel Online-ийн цацаж байсан эдгээр мэдээллүүд нь ичгүүргүй худалч хуурмаг байсныг гэрчилж байгаа...

ХЭРЭВ АМЕРИКТ ИРГЭД НЬ ЦАГДАА НАР РУУГАА ГАЛТ ШИНГЭН ЦАЦАЖ ГИНЖЭЭР ОРООЛГОЖ БУУГААР БУУДАЖ ЭХЭЛСЭН БОЛ ЭРХ БАРИГЧИД ЦАГДАА НАР НЬ ТЭДНИЙГ ЯАХ БАЙСАН БОЛ, ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙСАН БЭ ? ЯАХ БАЙСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ БИШ ҮҮ...

Гэвч өөрсдөө ийм байгаа мөртлөө украйны хэт даврагсдад болохоор хариуг нь өгч болохгүй, тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авч болохгүй, тэгвэл ардчилал биш болчихно, хүний эрхийг зөрчинө гэж тэд гаднаас нь зааварлаж төр засагт нь шахалт дарамт үзүүлж байгаа. Үүнийг л double standart - хоёрдмол нүүрт хандлага, монголоор бол хоёр нүүр гаргах гэдэг биз дээ! Украйн дахь АНУлсын элчин сайдын яам руу саяхан хэвлэсэн цоо шинэ загварын долларууд дипломат шуудангаар үлэмж хэмжээгээр бэлнээр цутгаж байсан ба тэндээсээ украйны 1700 орчим NGO - засгийн газрын бус олон нийтийн гэгч байгууллагуудын оффисуудаар дамжин одоо Майданы талбай, Киев хот ийм шинэхэн долларын дэвсгэртүүдээр үерлэж байгаа ажээ. Майдан дээр нэг өдөр үймээн самуунд оролцож хууль сахиулагчид руу зэвсэглэн дайрах, төр засгийн байгууллагуудын байр савуудыг эзлэн авахад оролцох юм бол - нэг хүнд өдөртөө 200 доллар; хэрэв 5-аас дээш хүнтэй багийг зохион байгуулж идэвхтэй оролцох юм бол хүн тус бүрд нь 500 доллар, харин ахлагч нарт нь 2000 долларыг өдөрт нь бэлнээр олгож байгаа ажээ! Майданы талбай дээрх Украйны энэ "эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө босогчид" гэгчийг өдөрт 3 удаа халуун хоолоор хооллож ундалж бусад бүх зүйлээр хангаж ялгадсыг нь зөөхөд яагаад ч юм Барууныхан долоо хоногт хамгийн багадаа 2 сая шинэхэн хэвлэсэн цаасан доллар өгч байгаа аж!?

Эцсийн эцэст 2014.2.20 онд Украйны цагдаа нар өөрсдийгөө хамгаалах үүднээс тэдэн рүү буудаж галлаж байсан террористууд руу хариу гал нээсэн юм. Үүнийг украйны болон барууны "чөлөөт" ОНМХэрэгслүүд өлгөж аваад тэнд алагдсан бүх хүмүүсийг украйны цагдаа нар алсан гэж зарлаж байгаа.

Гэвч үнэндээ бол энэ бүх улс Эх орноо - ард түмнээ харийнхантай нийлж дээрэмдэн тонох "либерал ардчилал"-ын үзэл суртал, хүмүүст худлаа бурах "хэвлэлийн эрх чөлөө" гэгчийн төлөө тэмцлийг зохион байгуулагчид нь өөрөө өөрсдөө хөлсний тэр тэмцэгчдийнхээ араас нь буудан хороож байсан тухай баримтууд ил гарч ирсээр байгаа!

Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл тэдний хувьд эдгээр хөлсний тэмцэгчид бол зөвхөн "хар масс - золиосны бөөн мах" учраас тэр ба хоёрдугаарт, цус урсгаж байж л "авилгач харгис төр энгийн хүмүүсийг алж байна" хэмээн уриалж гэнэн иргэдийг татан оролцуулж байгаад төр засгийг нь булаан авах гэж тэр ээ...

Одоо ардчиллын дээд хэлбэр болох бүх ард түмний санал хураалт /рефендум/-аар өөрсдийн цаашдын хувь заяаг шийдэх гэж буй Крымийн автомонит бүгд найрамдах улсын төр засаг, иргэдэд гадна талаас нь мэдээлийн болон цэргийн талаар асар их дарамт шахалт үзүүлж нөлөөлөх гэж оролдож байна. Учир нь 3-р сарын 16-нд болох энэхүү бүх ард түмний санал хураалтын дүн Майданы ардчилагчдад, тэдний ард байгаа харийн эздэд нь таалагдагдахгүй байж тун болзошгүй учраас тэр юм....

Тэгвэл яах гэж ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж өөрсдөө хашгирна вэ?

.... Тэнд "ардчилал"-ын энэ 20 жилийн турш Барууны тухай, ардчиллын тухай хов хоосон үлгэр, хулхи онолууд, худлаа хуурамч уриа лозунгууд, хүн алах хүрээ талах бэлтгэл - компьютерийн байлдаантай тоглоомуудаар тархийг нь мөлчийтөл угаасан бүхэл бүтэн нэг үе - зомби хүн сүрэг гарч ирсэн учраас тэдний хувьд өнөөгийн энэ дайн дажин компьютерийн нэг виртуал тоглоом мэт байгаа биз ээ.

Харин Монголд байдал үүнээс өөр, дээр байгаа гэж үү?


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Tulgaa
0 # Tulgaa 2014-03-10 11:44
Эбигийн америкт аваачиж сургасан сэтгүүлчид гэж арай хэтэрч бна. Байнга тархины угаалга цацааад байхийм. Нэг онигоо байдаг ш дээ. "Яагаад америкт өөртө нь төрийн эргэлт хувьсгал гардаггүй вэ, яагаад гэвэл тэнд америкийн элчин сайдын яам байдаггүй учраас! :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Крымийн тухай онигоо
0 # Крымийн тухай онигоо 2014-03-10 17:08
1945 оны 2-р сар. Дэлхийн II дайнд Улаан арми агуу ялалт байгуулж Европ тив, дэлхий дахинг фашистын хар тахлаас чөлөөлж дуусч байв.Крымд энэ үеэр энэ дайны холбоотон 3 гүрний удирдагчид уулзсан юм. Сталин Черчилл Рузвельт нар ялагчдын хувьд дайны дараахи Европыг нөлөөний бүсүүдэд хуваах талаар хоорондоо хэлэлцэж байлаа. Черчилл Рузвельт хоёр: - Иосиф Виссарионовч! Бидэнд Крымээ өгчих, харин бид хариуд нь ялагдсан Германаас Одер мөрнөөр зааглан томоохон хэрчим таслан авч танайд өгье гэжээ. Сталин бодож бодож тэдэнд ингэж хариулсан гэдэг. - Та хоёр тэгвэл нэг оньсого таа гэж. Тэгээд гарынхаа эрхий долоовор дунд хуруугаа тэр хоёрт гозойлгож харуулаад аль нь гол хуруу вэ гэж асуужээ. Черчилл долоовор хурууг, харин Рузвельт гарын таван хурууны голын дунд хуруу нь гол хуруу байх ёстой гэж хариулжээ. Харин Сталин тэр хоёрт - Үгүй ээ, та 2 таасангүй гэж хэлээд өмнөөс нь салаавч үзүүлж
- Гол хуруу энэ байна, ингээд Крымийг ав! гэжээ. :wall2: :laugher2: PS: Орос аль хэдийнэ Германаас цэргээ гаргасан, харин өнөөдрийг хүртэл Англи Америк улсууд цэргээ Германаас, Японоос гаргаагүй байгаа!Одоо тэгвэл хэн нь хэн болж таарч бна вэ, аан?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
бид
0 # бид 2014-03-14 14:50
дээрхи онигоог оросын эсрэг байдаг нөхдүүдэд ярьж өгмөөр юм. украйны талаар их мэдээлэл бичсэн болор.инфо-д талархая, зөв мэдээлэлийг олон хүнд хүргэх хэрэгтэй байх. гоё онигоо бичсэн хүнд бас талархая
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг