АНУлс Украйны нутаг дэвсгэр дээр Оросын эсрэг хийж байгаа дайндаа биднийг татан оруулахыг уйгагүй оролдсоор байна

Джон Пилжер / "Гардиан" сонин, Их британи, 2014.05.14

Украйны талаар одоо Вашингтоны явуулж байгаа чивэлт бодлого, Оросын эсрэг бусдын гараар - бусдын нутаг дэвсгэр дээр - бусдын цусаар хийж байгаа энэ дайн, үүний тулд баруун украйны неонацист бандерчуудыг турхирч түлхэж байгаа нь дэлхий дахинд хожмын асар их муу үр дагавруудтай байх болноо!

 

Товч танилцуулга: Джон Ричард Пилджер (John Richard Pilger) бол баримтат киноны нэрд гарсан найруулагч, нийгмийн зүтгэлтэн хүн юм. Тэр манай гаригийн халуун цэгүүд - Вьетнам, Камбожи, Никарагуа, Зүүн Тимор, Египет, Энэтхэг, Бангладеш, Биафра зэрэг газруудад очиж тэндээс хийж байсан үнэн бодит сурвалжлагуудаараа мөн өөрийн найруулсан баримт кинонуудаараа нэрд гарсан нэгэн билээ. Тэрээр 2 удаа Британийн оны шилдэг сурвалжлагчаар шалгарч байсан байна...

 



«Моодноос гарсан эмгэнэл байдал»
«Тэг жил: Камбожийн чимээгүй үхэл»
«Никарагуа: ард түмний амьд үлдэх эрх»
«Чимээгүй байдлыг нь эвдэн: Терроризмын эсрэг дайн гэгчийн үнэн ба худал»
«Жинхэнэ ардчиллын эсрэг хийж байгаа дайн»
«Таны харахгүй байгаа дайн» зэрэг түүний бүтээсэн баримтат кинонууд одоо дэлхий нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, өнөө цаг үеийн шилдэг кино бүтээлүүд билээ.


Одоо британичууд бидний нэрийг бариад бас биднийг татан оруулах гэж оролдсоор байгаа дэлхийн энэ шинэ дайны аюул заналтай яагаад бид эвлэрээд сууж байна вэ? Ийм эрсдлийг зөвтгөж байгаа тэр худал хуурмаг мэдээлэл - тархины угаалгаа бид бүхний толгойд чихэхийг оролдсоор байгааг нь яагаад бид зүгээр хараад гараа хамхин суусаар байна вэ? Энэхүү асар өргөн далайцтай явуулж байгаа тархины угаалгыг Харольд Пинтер дүгнэхдэээ "бодит үнэн байдал яг энэ мөчид хажууд чинь байгаа хэдий ч энэ үнэн бодит байдал хэзээ ч байгаагүй мэт энэ бол олон нийтийг ТВ-ээр үй олноор нь ховсдож байгаа, үнэхээр сайн бодож төлөвлөсөн, бүүр гоц ухаалаг гэж хэлж болох мөн маш амжилттай явагдаж байгаа зориуд ажиллагаа юм" гэж хэлсэн байдаг.

Америкийн түүх судлаач эрдэмтэн Уильям Блум жил бүр "АНУлсын гадаад бодлогын тухай тайлан" гэсэн материал хэвлүүлдэг. Энэхүү тайлан нь 1945 оноос хойш АНУлс 50 гаруй тусгаар тогтносон улсуудын хууль ёсны засгийн газруудыг түлхэн унагах оролдлогууд хийж ирсэн, гэтэл эдгээр засгийн газруудын дийлэнх нь ардчилсан замаар сонгогдон гарч ирсэн байсныг харуулдаг. Тус тайланд АНУ мөн 30 гаруй улсын төрийн эрх барих сонгуульд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байсан, 30 орчим улсын энгийн номхон иргэдийг бөмбөгдөж байсан, мөн тэдний эсрэг химийн болон бактерлогийн зэвсэг хэрэглэж байсан, гадаадын олон улс орнуудын удирдагчдын амь насанд халдаж байсныг баримтжуулсан байдаг.

Ийм асар олон тохиолдолд Британи улс АНУлсыг туслан дэмжигч нь байсаар ирсэн нь түүхэн үнэн билээ. Барууны эдгээр орнууд хэдийгээр хамгийн орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй, мөн хамгийн эрх чөлөөт сэтгүүлзүйтэй гэж бусдад тунхаглан зарлаж сурталчилдаг боловч бусад улс орнуудын энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлж байгаагаа, тэдэнд тарьсан гай зовлонгуудынхаа тухай, мөн эдгээр үйлдлүүд нь гэмт хэрэг байсан тухай маш ховор мэдээлдэг, мөн үүнээс ч ховорхон энэ бүхнээ хүлээн зөвшөөрдөг билээ. Барууны орнууд - бидний энэ явуулж байгаа террорист үйл ажиллагааны хамгийн олон тооны хэлмэгдэгсэд нь лалын ард түмнүүд болох тухай бол бүүр ч ярьж болдоггүй билээ. 9/11-ны үйл явдалд хүргэсэн, джихадын хэт даврагчдыг бүр эхнээс нь бид нар өөрсдөө л англи-америкийн улстөрийн бодлогын нэг зэвсэг болгож өсгөн бойжуулсан тухай одоо ч таг чиг, амаа хамхицгаадаг шүү дээ. Энэ 4-р сард АНУлсын Төрийн департаментаас"2011 онд НАТО-гийн явуулсан дайны дараа Ливи улс террористуудын үүр ичээ болон хувирсан" гэж мэдэгдсэн билээ.

Манай "дайснуудын" нэр жилээс жилд коммунизмаас эхлээд одоо лалын үзэл хүртэл өөрчлөгдөж ирсэн билээ. Гэвч ерөнхийдөө, энэ улс орнууд бол Баруунаас хараат бус колони биш байхыг хүссэн, стратегийн чухал байршилтай эсвэл байгалийн нөөц баялагуудаар баян, эсвэл зүгээр л британи-америкийн ноёрхлоос гарч өөр хөгжлийн замыг сонгохыг оролдож байсан аливаа улс нийгэм юм! Дэлхий дахинд бүрэн ноёрхолоо тогтоохыг хичээгч Баруун гүрнүүдийн бүрэн ноёрхолд саад болж байсан улс орнуудын, жишээлбэл Ираны Мухаммед Моссадык, Гватемалын Арбенс, Чилийн Сальвадор Аленда зэрэг удирдагчдыг хүчирхийллээр төрийн эрхнээс түлхэн унагаж байсан юм. Эсвэл тэднийг, жишээ нь Ардчилсан бүгд найрамдах Конгын Патрис Лумумба мэтийн лидерүүдийг нь алж хороож байсан шүү дээ. Тэгээд тэднийг бүгдийг нь Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хорлонтойгоор харлуулан гүтгэх кампанит ажлыг байнга явуулж ирсэн билээ. Үүнд Фидель Кастрог, Уго Чавесыг яаж байсныг, харин одоо Владимир Путиныг яаж байгааг санацгаа!

Одоо Украйны үйл явдалд Вашингтоны гүйцэтгэж байгаа үүрэг роль нь бид бүхний хувьд зөвхөн үр дагавруудаараа ялгаатай юм. Рейганаас хойш одоо анх удаа АНУлс дахин дэлхийн шинэ дайн дэгдээхээр заналхийлж байна. Өнөөдөр Баруун Европ болон Балканы хойг тэр чигээрээ НАТО-гийн дайнч бодлогын түшиц газрууд болсон энэ үед Оростой хил залгаа сүүлчийн "жийрэг улс" болох Украйныг АНУлс ба Европын холбооноос дэмжиж турхирсан баруун украйны фашист бүлэглэлүүд хэдэн хэсэг болгон тасчиж байна. Өнөөдөр Барууныхан эдгээр неонацистуудыг дэмжин тусалж байна. Харин тэгвэл тэд чинь Гитлерийг дэмжиж байсан баруун украйны нацист фашистууд шүү дээ!

Ардчилсан замаар сонгогдон гарч ирсэн Украйны засгийн газрын эсрэг төрийн эргэлтийг өнгөрсөн 2-р сард Киевт зохион байгуулж удирдсан Вашингтон дараа нь Крымд байрлаж байсан Оросын тэнгисийн цэргийн баазыг булаан эзлэхийг санаархаж байсан юм. Энэ цэргийн бааз нь бүр эрт дээр үеэс мөн хууль ёсны үндсэн дээр Орост харьяалагдсаар ирсэн билээ. Иймд оросууд хэдэн зуун жилийн туршид харийн аюул заналууд болон цөмрөн орж ирсэн дайснуудын эсрэг тэмцэж байсан шигээ энэ удаа ч өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалсан юм аа.

Гэвч ОХУлсыг цэргийн баазуудаар бүслэн авах гэсэн НАТО-гийн үйл ажиллагаа нь Украйн дахь орос үндэстнүүдийн эсрэг нацист фашистуудын дайралтуудыг АНУлсын зүгээс турхирч байгаа шигээ улам хурдассаар байна. Хэрэв тэд Путиныг өдөөн хатгаж чадвал, тэгээд тэр орос үндэстнүүддээ туслахаар Украйн уруу цэргээ оруулах юм бол урьдаас түүнд зориулж бэлдсэн байгаа "түрэмгийлэгч" гэсэн энэ шошго нь сая эзнээ олж даруй НАТО-гийн удирдлага доор явагдаж эхлэх партизаны дайныг нь зөвтгөх бөгөөд энэ дайн Оросын өөрийнх нь нутаг дэвсгэр үрүү ч орж ирж болох юм!

Харин үүнийх нь оронд Путин дайнч энэ бүлэглэлийн эдгээр төлөвлөгөөнүүдийг нь эвдэн бусниулжВашингтон болон Европын холбоотой харилцан буулт хийхийг, гэрээний үндсэн дээр тохиролцохыг хичээж байна. Иймээс тэрээр Орос-Украйны хилийн ойролцоо байрлаж байсан цэргүүдээ нутгийн гүн үрүүгээ холдуулан татсан бөгөөд Зүүн украйны мужуудад амралтын өдрүүдэд явуулахаар төлөвлөж байсан бүх нийтийн санал хураалтыг өдөөн хатгалт болж болзошгүй хэмээн явуулахгүй байхыг украйны иргэд болох оросуудад уриалж байсан билээ.

Эдгээр зүүн украйнчуудын төрөлх хэл, иргэншил нь орос мөн бөгөөд украйн хэлтэй тэд Украйны нийт хүн амын 1/3 -ийг бүрдүүлж байгаа юм. Тэд нар энэ улсын үндэстэн угсаатнуудын олон янз байдлыг харгалзсан, /одоо фашист нацистуудад булаан эзлэгдсэн байгаа/ Киевээс тусдаа автономит эрхтэй, мөн Москвагаас хараат бус бие даасан ардчилсан улсаа өөрсдөө байгуулж Украйныг холбооны улс болгон зохион байгуулахыг аль эртнээс эрмэлзсээр байгаа юм. Тэдний ихэнх нь Барууны хэвлэл мэдээллүүдийн гүтгэж худал шошго нааж байгаа шиг "салан тусгаарлагчид" эсвэл "босогчид үймээн дэгдээгчид" огтхон ч биш ээ. Тэд бол өөрсдийн эцэг өвгөдийн хууль ёсны газар нутаг дээр дайнгүй энхтайван, баруун украйны фашист нацистуудын аюул заналгүй амьдрахыг л хүсч байгаа Украйны жирийн иргэд юм.

Ирак мөн Афганистанд учруулсан эвдрэл сүйрлүүд шиг Украйн улс өнөөдөр америкийн Тагнуулын төв газрын нэг түшиц газар, дайны талбар нь болон хувирч байгаа бөгөөд энэ бүхнийг энэ байгууллагын дарга Джон Бреннан шууд Киевээс биечлэн удирдаж байна. ТТГазар болон Холбооны мөрдөх товчооны хэдэн арван тусгай тасгууд "аюулгүй байдлын зохион байгуулалт" гэгчийг Украйнд зохион байгуулж явуулж байгаа бөгөөд үүний хүрээнд 2-р сарын хууль бус төрийн эргэлтийн эсрэг тэмцэж байгаа хэнийг ч гэсэн украйны нацистууд дайрч довтолж байгааг удирдаж хянаж байна.

5-р сарын 2-нд Одессад болсон тэр зэрлэг хядааны тухай Youtube-ээс видеобичлэгүүдийг нь үзэж энэ бүхнийг нүдээрээ харсан гэрчүүдийн юу ярьж байгаа сонсоцгоо! Автобусуудаар тэнд аваачсан фашист дори идрүүд энэ хотын Үйлдвэрчний эвлэлийн ордонг галдан шатааж тэр үед дотор нь байсан 41 хүнийг шатааж алсан юм. Тэгээд киевийн хунта засаглалын талд урвасан цагдаагийн ажилтнууд нь үүнийг таслан зогсоохоор юу ч хийхгүй байсныг бас харцгаа!

Нэг эмч тэнд тэр хөөрхий хүмүүсийг хэрхэн аврах гэж оролдож байснаа ярьж байдаг: "...Гэвч намайг украйны эрс шинэчлэгчид зогсоосон. Тэдний нэг нь намайг бүдүүлгээр түлхэн холдуулж намайг болон одессын бусад еврейчүүдийг яг ийм тавилан хүлээж байгаа гэж хэлж байсан. Өчигдөр болсон тэр аймшигт хядлага Дэлхийн 2-р дайны үед ч манай хотод болж байгаагүй юм шүү. Яагаад дэлхийн дахин таг дуугүй байгаа юм бэ?"

Өнөөдөр, 1991 оноос Украйны иргэд болсон эдгээр орос үндэстнүүд үнэндээ бол амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Путин оросын армийг Орос-Украйны хилийн бүсээсээ холдуулах болсноо зарлахад киевийн хунт засгийн батлан хамгаалахын сайд гэгч Андрей Парубий /тэрбээр "Эрх чөлөө" нэртэй фашист намыг үүсгэн байгуулагчдын нэг юм/ төв зүүн украйны "үймээн дэгдээгчдийн" эсрэг давшилтаа цаашид ч үргэлжлүүлэх болно гэж сагсуурч байсан юм.

Харин Барууны "эрх чөлөөт" хэвлэл мэдээллийн суртал ухуулгын машин Дж.Оруэллийн зохиолуудад гардаг этгээдүүд шиг энэ бүхний хөл толгойг нь сольж яг эсрэгээр нь урвуулан тайлбарлаж байгаа ба одоо Москва "мөргөлдөөн өдөөх гэж бас өдөөн хатгалтууд зохион байгуулах гэж оролдож байна" гэж Украйны олон нийтийн тархийг угааж байгаа. АНУлсын Цэргийн яамны сайд Уильям Хейг ч бас ингэж ярьж байгаа. Тэрбээр юуг ч үл хайхрагч цэвдэг сэтгэлээрээ бол Одессад болсон цуст алаан хядлагын дараа киевийн энэ хунт засаглалыг "маш тэвчээр хүлээцтэй байсан" гэж мэдэгдсэн Обамагийн тэр уран чамин үгтэй худал үглэлээс огт дутахгүй байгаа. Энэ бүхнийг батлах мэт Хенри Киссенджер нэгэн удаа "Бодит үнэн ямар байх нь огт хамаагүй ээ, харин хүмүүст юуг бодит үнэн гэж ойлгуулж байгаа нь л чухал байдаг" гэж сайрхаж байсан билээ.

Америкийн хэвлэл мэдээллүүдэд Одессад болсон тэр зэрлэг аллага хядааныг "эвгүй муухай явдал" мөн "эмгэнэл" гэж нэрлэн үнэндээ бол украйны нацистуудыг өмөөрч байсан юм. Тэдний ярьж байгаагаар "үндсэрхэг үзэлтнүүд" (үнэн хэрэг дээрээ тэд барууны украйны фашист неонацистууд юм) "салан тусгаарлагчид" ( бодит байдал дээр тэд Украйныг холбооны улс болгох тухай бүх нийтийн санал хураалт явуулахаар гарын үсэг цуглуулж байсан хүмүүс байсан юм) уруу дайрч алсан болж таарч байгаа юм. Мөн Руперт Мердокын хувийн сэтгүүл - Wall Street Journal бичихдээ нацистуудын гарт амь үрэгдэж золиосууд болсон тэр хүмүүсийг өөрсдийг нь буруушаан ялласан юм: «Украйнд болсон тэр үхэл дагуулсан түймрийг үймээн дэгдээгчид өөрсдөө өөрсдийнхөө эсрэг тавьсан гэж засгийн газар нь /Украйны хууль бус хунт засгийн газар шүү!/ мэдэгдсэн » гэж бичээд л гүйцээ!

Германд одоо өрнөж байгаа суртал ухуулгын кампанит ажил бол цэвэр хүйтэн дайн юм - Frankfurter Allgemeine Zeitung өөрийн сонин уншигчдыг Оросын "зарлаагүй дайн" гэгчээр айлган сүрдүүлж байна. Харин энд немцүүдийн хувьд нэг зовлонтой тохуурал байгаа нь Владимир Путин 21-р зууны эхэнд Европт дахин амилж эхлээд байгаа нацизм фашизмыг буруушааж байгаа дэлхийн цорын ганц лидер байгаад оршиж байгаа юм.

9/11-ны дараа Америкийн эрх баригчид бүр төрөл арилжсан гэдэг нь одоо хэнд ч тодорхой, ойлгомжтой болсон билээ. Гэвч чухам юу нь өөрчлөгдсөн бэ гэж үү? Агуу үнэнийг илчлэгч Даниэль Эллсберг (Daniel Ellsberg) энэ тухай бичихдээ "тийнхүү Вашингтонд чимээгүй төрийн эргэлт болсон бөгөөд одоо тэнд улайрсан дайнчид засаглаж байна. Пентагон одоогоор дэлхийн 124 оронд "тусгай ажиллагаанууд" гэж нэрлэсэн нууц дайнууд явуулж байгаа" гэж баталж байсан билээ.

Харин Америк ийнхүү мөнхийн дайны байдалд байж ирсний түүхэн үр дагавар бол АНУлсад одоо ядуурал улам бүр өсөн газар авч тэнд "хүний эрх, эрх чөлөө" гэх мэт уриа нь зөвхөн хоосон тунхаглал болон үлдэж байгаа нь хэн ч маргашгүй бодит байдал юм. Үүн дээр одоо бодит болоод байгаа цөмийн дайны аюул заналыг бас нэмээрэй, тэгвэл Танд "Яагаад ийм байхад бид бүхэн үүнтэй эвлэрээд суугаад байгаа юм бэ" гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөх болноо.

Нийтлэлийн эх үүсвэр: In Ukraine, the US is dragging us towards war with Russia, Gardian

Даниэль МакАдамс, Рон Полын "Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө" институтын гүйцэтгэх захирал: "АНУлс энд тэнд төрийн эргэлтүүд зохион байгуулж эрх барьж байгаа засгийн газруудыг түлхэн унагахдаа тун гаргуун боловч харин энэ бүхний дараа тэндхийн ард түмний төлөө чухам юу хийж эхлэх ёстойг бол "сайн мэддэггүй" гэдгийг өнөөгийн "ардчилсан" Украйн улс, түүний гэнэн эрх баригчид нь тун удалгүй ойлгоцгоох болно гэж бодож байна. Та бүхэн одоо Ливийг харцгаа, Иракыг харцгаа! Америкчууд төр засгийг нь түлхэн унагаж чаддаг боловч харин энэ бүхний үр дүнд тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувьд амьдрал аж байдал нь долоон доор аймшигт там болон хоцордог. Украйны өмнөх засгийн газрыг өөрчилж солихыг чин сэтгэлээсээ хүсч Майдан дээр зогсож байсан тэр хүмүүс Америктай холбоотнууд болж байсан нь тэдэнд чухам юу авчирсныг энэ өвлийн хүйтэн, өлсгөлөн ходоод нь ойлгуулах болноо гэж бодож байна".


"Путин Крымийг булаан өөртөө нэгтгэсэн" гэсэн Барууны ээлжит гүжир гүтгэлэг - хулхи суртал ухуулгад нь "итгэчихсэн", мөн "оросууд Крымийн оршин суугчдад буу тулгаж байгаад ОХУлсад нэгдэх санал өгүүлсэн" гэж уншсан, ингэж өөрийн толгойгоор "бодож" байгаа зарим нөхдүүд доорхи видеог анхааралтай үзээрэй. Иймэрхүү видео youtube-д олон бий. Дам дамаа сонссон, уншсан мэдээлэл хулхи байж болох учир "Мянга сонссноос нэг удаа нүдээр үз" гэж өвгөд маань захиж ирсэн билээ.

Та бүхэн одоо "яагаад" гэдгийг бараг таамаглаж байгаа байх, бусад нийтлэлүүдийг ойлгон уншиж хамгийн гол нь эргэцүүлэн бодоод үзээрэй...


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

цогтоо
0 # цогтоо 2010-09-27 10:51
монгол хэл дээр гарах уу :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
төөгөө
0 # төөгөө 2011-11-20 16:40
баримтат кинонууд их таалагдаж байна. харин та кинонуудаа ямар нэг share дээр татац хэлбэрээр тавиад өгөөч..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Poli
0 # Poli 2014-01-25 00:10
Сайн байнуу? Энэ киног дахиж тавьж өгч болОх_уу Монгол хэл дээр
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2014-01-25 12:39
Quoting Poli:
Сайн байнуу? Энэ киног дахиж тавьж өгч болхуу Монгол хэл дээр

Кино орчуулна гэдэг нилээд их хөдөлмөр цаг шаарддаг ажил гэдгийг мэдэх үү?! Иймээс англи, орос хэл дээр байгаа. Хэнд ч хэрэггүй хүчирхийлэл, садар самуун кинонуудыг монгол хэл үрүү орчуулаад өдөр шөнөгүй гаргаад байгаа мөртлөө ард түмэнд яг хэрэгтэй киног болохоор таг чиг байдаг шүү дээ... Хэлгүй бол хөлгүй бас нүдгүй чихгүй гэсэн үг болсоон. :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс