aliyev

 

Саяхан Азербайджан улсын төрийн тэргүүн Ильхам Алиев Их Британийн "чөлөөт" хочит BBC агентлагт ярилцлага өгсөн байна. Ингэхдээ тэрээр өөрсдийгөө "бүхнийг шүүн таслах эрхтэй шүүгчид" хэмээн итгэчихсэн, иймээс бусад улс орнуудыг ямар нэг худал хуурмаг шалтгаар үргэлж дайрч давшлан  буруутгаж байдаг барууны "чөлөөт" хочтой хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамгийн гол төлөөлөгч болсон энэхүү телевизийн сэтгүүлчид зохих ёсных нь хариуг барьж үнэн нүүр царайг нь илчилж өгсөн байна.

Английн BBC-ийн Сэтгүүлч: Азербайджан улсад “чөлөөт” хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрэн чөлөөтэй байхгүйг харгалзан үзвэл хүмүүс бүрэн дүүрэн хүний эрхүүдийг эдэлж чадаж байна уу? Тэдний дуу хоолойг мөн тэднийг сөрөг хүчин төлөөлж чадах уу?  Азербайджанд байдаггүй тэр зүйлсийг тэд олж эдэлж чадах уу?

Азербайджан улсын тэргүүн Ильхам Алиев: Яагаад та Азербайджан дахь хүмүүст чөлөөт хэвлэл мэдээлэл байхгүй гэж бас сөрөг хүчнийхний дунд төлөөлөлгүй гэж бодоод байгаа юм бэ?

Сэтгүүлч: Яагаад гэвэл хараат бус эх үүсвэрүүдээс энэ талаар надад мэдээлсэн.

Алиев: Ямар эх үүсвэрүүдээс вэ?

Сэтгүүлч: Олон эх үүсвэрүүдээс.

Алиев: Чухам аль нь вэ гэдгийг хэлээч?

Сэтгүүлч: Би, мэдээж, эх сурвалжуудынхаа нэрсийг хэлэхгүй.

Алиев: Та нэрлэж чадахгүй байгаа бол та санаанаасаа зохион ярьж байна аа гэсэн үг.

Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийн энэ хэрэгслүүд улсынхаа хараа хяналтан доор байдаггүй гэж та хэлж байна уу?

Алиев: Үгүй ээ, би огт тэгж хэлээгүй.

Сэтгүүлч: Сөрөг мэдээллийн хэрэгслүүд чөлөөтэй гэж үү? Би хаанаас олж харж болох вэ?

Алиев: Интернетээс олж харж болно оо. Тэд хаа сайгүй л байгаа шүү дээ.

Сэтгүүлч: Хэвлэмэл сонин, хэвлэлүүд байхгүй юм уу?

Алиев: Юу гэж дээ, сонингуудаас ч бас харж болно оо. Сөрөг хүчин гэж та чухам хэнийг хэлээд байгааг чинь асууж болох уу?

Сэтгүүлч: Сөрөг хүчнүүд гэж байхыг энэ оронд ер нь зөвшөөрдөг үү?

Алиев: Тийм ээ, зөвшөөрдөг.

Сэтгүүлч: Улстөрийн байгууллагуудыг мөрдөн шалгаж мөн сэтгүүлчдийг хийж байгаа үйлдлүүдийнх нь төлөө мөрдөн шалгаж байна шүү дээ.

Алиев: Үгүй ээ, огт тийм биш байгаа.

Сэтгүүлч: Аль нь ч үнэн биш гэж үү?

Алиев: Ор үндэсгүй худлаа байна! Энэ чинь фейк худлаа мэдээлэл байна. Манайд чөлөөт хэвлэл бий, мөн интернет үнэгүй. Дайны байдлаас болоод зарим нэг хязгаарлах арга хэмжээнүүд авсан нь үнэн. Гэхдээ өмнө нь бол ийм хязгаарлалтууд байгаагүй. Азербайджаны нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэдэг. Чөлөөт интернеттэй, ямар ч хориг цензургүй, хүн амынх нь 80% нь интернет ашигладаг улсад хэвлэл мэдээллийг хааж боогдуулах боломжтой гэж та төсөөлж байна уу?

Манайд сая сая хүмүүс фэйсбүүк ашиглаж байна. Ийм байхад Та манай улсад чөлөөт хэвлэл мэдээлэл байхгүй гэж яаж хэлж чадаж байна вэ? Энэ чинь "тийм л байж таарна" гэсэн зөвхөн таны л бодол байна. Та Барууны үзэгчдэдээ Азербайджаны тухай ийм эндүү ташаа төсөөлөл, дүр зураг бүрэлдүүлэхийг хичээж буй оролдлого гэж би үүнийг тань харж байна. Манайд сөрөг хүчин, улстөрийн нэгдлүүд, улстөрийн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө бий. Чөлөөт хэвлэл, үгээ хэлэх эрх чөлөө бас бий.

Нэгэнт та өөрөө энэ сэдвийг хөндсөн учраас би бас танаас нэг зүйлийг лавлан асууж болох уу? Ж.Ассанжид тохиолдсон хэрэг явдлын талаар та юу хэлэхсэн бол? Үүнийг чинь танай улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө байдгийн илрэл мөн гэж үзэх үү?

Сэтгүүлч: Энд бид манай улсын тухай хэлэлцэхийн тулд байгаа юм биш.

Алиев: Алив, хэлэлцэн ярилцъя л даа, би хүсэж байна.

Сэтгүүлч: Үгүй ээ, манай улсыг энд ярихгүй. Үгүй ээ, ерөнхийлөгч өө.

Алиев: Манай улс дахь арменчуудад чөлөөт хэвлэл байхгүй гэж намайг буруутгахын оронд алив Ассанжийн талаар ярилцъя л даа. Эквадорын Элчин Сайдын Яамны байранд тэр хэр удаан байсан билээ? Хамгийн гол нь юу хийснийхээ төлөө билээ? Одоо тэр хаа байгаа билээ?

Түүнийг нийтлэлийн ажил хийснийх нь төлөө тэнд барьцаалан хорьсон шүү дээ. Яг үнэндээ бол, түүнийг сэтгэлзүй ёс суртахууны болон бие махбодийн хувьд бараг л алсан шүү дээ. Та нар үүнийг хийсэн биз дээ, харин бид биш биз дээ? Одоо тэр шоронд байгаа шүү дээ. Ийм юмнууд хийдэг байж та нарт хэвлэлийн эрх чөлөөний тухай ярих ёс суртахууны ч эрх байхгүй!

Сэтгүүлч: Мөргөлдөөний талаарх сэдэв рүүгээ эргээд орцгооё.

Алиев: Тийм ээ, мөргөлдөөний талаар эргээд ярих нь та нарт хэрэгтэй байгаа л даа, та нарт энэ сэдэв л таалагдаж байгаа. Та нарт зөвхөн бусдыг буруутгах, бусад руу дайрч давшлах чинь илүү таалагддаг шүү дээ. Өөрсдийгөө толинд харах бол таалагддаггүй. Би энэ тухай олон удаа хэлж ярьж байсаан. Бидэн дээр ирж тэгээд зааж сургахаасаа өмнө эхлээд өөрсдийгөө толинд нэг хараач.Та надаас асуугаагүй байхад шууд намайг буруутгасан шүү дээ. Та яг л прокурор мэт аашилсан. Яагаад, яагаад хэрэв та нар үнэхээр ардчилсан тэгээд аливаа асуудалд бодитоор ханддаг юм бол яагаад Ж.Ассанжийг одоо болтол шоронд хориод байгаа юм бэ?

 

Монгол хадмалтай видео:



Английн ВВС агентлагийн сэтгүүлч өөдөөс нь өөрсдийнх нь бодит үйлдлүүдийг асуунгуут гараа цээжиндээ шууд авч энэ асуудлыг авч хэлэлцэхгүй гэж хаалт хийж байгааг анзаараарай. Түүний хуурамч багийг хуулан авч, үнэнтэй бултах аргагүйгээр нүүр тулгуулсны дараа ийнхүү "эвгүй" байдалд орж, энэхүү байдлыг нь түүний биеийн хэл өөрийн мэдэлгүй илэрхийлж буй нь энэ юм.

Барууны өөрсдийгөө "чөлөөт" хэмээн өргөмжилсөн ч чухам үнэн төрх нь аль эрт ил болчихсон тархи угаагч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 30 жилийн мэдээллийн бүслэлт дундаас улс орноо чөлөөлөх бол Монгол улсын өнөөдрийн хямрал мухардлаас гарахад зайлшгүй хийх ёстой хамгийн эхний алхмуудын нэг байх ёстой!!!

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг