Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг.

                                                                                                                                              У. Черчилль

 

Ухаангүй солиот Үнэнд гүйцэгдэж бантахдаа "олонхи намайг ойлгохгүй байна, энэ үеийнхэн үхсний дараа дараачийн үе ойлгоно" гэж улам галзуурдаг. Үхэр шиг зөрүүд тэнэгт хууртаж мэхлэгдснийг нь - гэнэн төөрөгдлийг нь тайлбарлаад ч нэмэргүй ээ.

                                                                                                                                               С. Тургенев

Бүгдээс ухаантан жаргалтай нэгэн хараахан биш ээ, харин мулгуу харанхуй байж өөрийгөө бүхнийг мэддэгт тооцдог тэр бодьгал тэнэгдүү жаргалтай мэт явдаг. /Тэнэгийн дотор амгалан/
Хүн амьдралынхаа турш бүхнээ алдаж гээдэг: идэр залуу насаа, гоо сайхнаа, эрүүл мэндээ гэх мэт. Гэвч тэнэглэл л хүмүүсийг хэзээ ч орхидоггүй цорын ганц шинж нь юм.
Буурал толгойтой байх нь ухаан суусны шинж тэмдэг огтхон ч биш ээ. Харин түүний эрт хөгширснийг л харуулж байгаа нь тэр.
Босоо явдаг, дуугардаг бодгаль бүхэн оюун ухаант хүн хараахан биш ээ!
Ухаалаг нэгэн ба мунхаг тэнэг хоёр нэг гол ялгаатай: ухаалаг хүн хэзээд эхлээд эргэцүүлж боддог, тэгээд ховорхон хэлж ярьдаг, харин мунхаг бодьгал хэзээд их ярьдаг хэлдэг бичдэг боловч харин урьдаар сайн эргэцүүлэн бодоогүй байдаг.
Хүн бүр зөвхөн өөрийнхөө ойлгох чадвартай зүйлийг л олж сонсохыг, эрж хайж олж уншихыг хичээдэг. 
Хамгийн мулгуу тэнэглэл бол жинхэнэ шулуун шударга ухаантнуудын хүлээн зөвшөөрсөн үнэний эсрэг зөрүүдэлж тэнэглэж байгаагаа миний хувийн эрх чөлөө, миний хувийн өвөрмөц онцгой байдал гэж тооцох явдал юм.
Хүмүүсийн мулгуу тэнэглэлийг Бурхан ч ялж чадаагүй юм аа!
Миний өөрийн бодол гэсэн үндэслэлээр тэнэглэлээ ухаалаг зөвлөгөөнөөс илүүд бүү тооц!
Тодорхой нэг чиглэлд төвлөрсөн тэвчээртэй бодол санааг л сод ухаан гэдэг.

Исаак Ньютон


Тэнэгүүд хүний зөвхөн алдаа дутагдлыг л олж хардаг, харин сайн сайхныг нь огт анзаардаггүй. Тэд яг л ялаа батганууд мэт зөвхөн яр шарх уруу зүтгэцгээдэг.

Абуль Фарадж


Хүн алдаж эндэж болноо! Харин алдаа эндэгдлээ, гэнэн төөрөгдлөө ойлгож ухаарахыг хүсэхгүй байгаа зөрүүд бол жинхэнэ тэнэг илжиг мөн. Энэ тэнэг өөрийгөө ухаантай гэж, харин ухаалаг хүмүүн өөрийгөө би ч тэнэгдүү байна даа гэж боддог.

В. Шекспир


Юм мэддэггүй хүнд бүх зүйл ойлгомжтой бас боломжтой мэт санагддаг.

Х. Вилланд


Тэнэг байжээ гэдгээ өөрөө ойлгож ухаарсан хүн тэр мөчөөс хойш тэнэг биш болсон байдаг.

Ф. М. Достоевский


Хэрэв хүмүүсийн мунхаг харанхуй байдал л замыг нь засч өгөөгүй бол хорлонт муу суртал ухуулга, худал гүжир гүтгэлэг ийм хүчтэй байхгүй сан.

Цицерон


Бага ярьдаг, бичдэг хүн болгон "даруу ухаантай нэгэн" огт биш ээ. Түүнд зүгээр л олны өмнө ярих ухаалаг санаа байхгүй байх нь тун элбэг.

М. Горкий


Бүр бага балчир насандаа ч гэсэн тэнэгдүү, юм мэдэхгүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаагүй хүн хэзээ ч ухаан сууж ухаант хүмүүн болохгүй ээ.

Г. Гейне


Зөвхөн уран гоё хурц ярих бичих л гэж хөөцөлдөгч ихэнхдээ зөвхөн хоосон тэнэглэлийг энд тэндээс түүж ярьж бичдэг.

Ш. Монтескье


Өөрийн алдаа эндэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс ичиж байгаа этгээд удалгүй энэ харанхуй мунхагаа ичгүүргүй улайран зөвтгөгч болж хувирдаг.

Н. Чернышевский


Тэнэгүүдийн гэнэн итгэмтгий байдал нь зальт этгээдүүдийн уран заль мэхүүд чиг ёроолгүй байдаг.

Э. Борк


Хэнхэг тэнэг харийн дайснаас ч илүү аюултай, бас хорлонтойг санаж явцгаа. Хүний ухааныг жинхэнэ ёсоор ойлгож ухаарч үнэлж чаддаг хүмүүс түүнээс өөрөөс нь илүү ухаалаг үйлдэл хийх нь элбэг байдаг.

В. Ключевский


Жижигхээн ухаантай хүмүүс жижигхээн юманд гомдомтгой, шаралхуу харин томхон ухаантнууд бүхнийг анзаарах боловч тэдэнд гомдоод байдаггүй.

Ф. Ларошфуко

Хүмүүс ном уншихаа больмогц жинхэнэ ёсоор сэтгэн бодож чадахаа больдог.

Д.Дидро


Хүмүүс өөрсдийн бүх буруугаа тохохын тулд өөрсдөө бүтээсэн өөрийнхөө амьдрал хувь заяаг бурханы таалал гэж нэрлэдэг. Хүчинд түр зуур автдаг бол зөвхөн оюун ухаанд л үг дуугүй бууж өгч дагадаг.

Л.Бланки


Дуугүй байх нь ухаантай гэсэн үг огт биш ээ, харин энэ нь тэр хүн бас ч усан тэнэг биш ээ гэдгийг нь хэлээд байгаа хэрэг юм.

П. Фауст


Зөвхөн чин үнэн л мэргэн ухаан юм.

В. Гёте


Хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд л жинхэнэ хүнд оюун ухаан заяадаг.

Ф. М. Достоевский


Шоолон хөхрөх нь ухаан муутайх нь шинж: хэлэх үггүй тэнэгүүд л шоолон хөхрөлдөх гэж мурчийцгаадаг.

Ларошфуко


Хэдийгээр өөрт нь ичгүүртэй хэдий ч ухаантай хүмүүсээс дайжиж харин тэнэгүүдийг хажуудаа тэвчдэг нь хичнээн бол оо!?

И. Крылов


Сайн муу хоёрыг ялгадаг нь ухаантан биш ээ, харин хоёр муугийн дундаас багыг нь сонгож чаддаг нь ухаантан юм.

Арабын мэргэн үг


Харанхуй тэнэгээрээ байхаар шийдсэн зөвхөн тэр хүмүүс л харанхуй тэнэгүүд хэвээр үлддэг.

Платон


Харанхуй тэнэглэл бол оюун ухааны шөнө, саргүй одгүй түнэр харанхуй шөнө юм.

Цицерон


Учир шалтгаангүй тэнэг марзагнал хөхрөлдөөнөөс өөр илүү тэнэглэл гэж байдаггүй.

Катулл


Дандаа бүгдээс ухаантай байх гэсэн хүслээс илүү тэнэг юм байдаггүй.

Ларошфуко

 

Харанхуй тэнэг хэнхэглэлээс илүү аюултай юм гэж байдаггүй юм аа!

В. Гёте


Ухаан эсвэл тохиолдлоор засч залруулж болдоггүй тэнэглэл гэж байдаггүй. Мөн тэнэг үйлдэл эсвэл тохиолдлоор эвдэн бусниулж болдог мэргэн ухаан гэж байдаггүй.

В. Гёте


Хүний ухааныг дан хариултуудаар нь бус мөн тавьж байгаа асуултуудаар нь дүгнэх нь илүү зөв.

Ж. Левис


Боловсрол нь ямар ч тэнэг нэгнийг эрдэмтэн цолтой болгон хувиргаж болдог ч энэ цол нь түүний төрөлхийн энэ байдлыг нь хэзээ ч засч чаддаггүй.

И. Бошен


Өнөөгийн иргэншлийн хамгийн агуу гай зовлонгуудын нэг бол эрдэмтэн хочтой усан тэнэгүүдийн сүрэг юм.

Карел Чапек


Алтаар бүрж одоор чимсэн ч Илжиг илжгээрээ үлддэг. Ухаан зарах хэрэгтэй газарт Тэр чихээрээ л ажиллаж байдаг.

Г. Державин


Ухаалаг хүмүүсийг шоолон элэглэх нь мунхаг тэнэгүүдийн хувьд цорын ганц давуу эрх ямба нь юм.

А. Ламартин


Хурц ухаалаг байх гэдэг бол оюун ухаан хараахан биш ээ. Ухаан бол сэтгэн бодох өндөр чадвар байдаг бол харин хурц ухаалаг байдал нь зөвхөн гарцыг хялбархан болгож хардаг чадвар юм.

К. Вебер


Томоохон ухааны онцгой шинж бол цөөхөн үгээр гүнзгий санааг хэлэх чадвар юм: харин хомсхон ухаан эсрэгээрээ олон үг хэлж ярьдаг ч эцэст нь юу ч үл хэлэх ур чадвар юм. 

Ларушфуко


... аймхай хулчгар байдлын нөлөөн доор тэнэглэлээс өөр хүний ямар ч өөр шинж чанар тэгэж их тодордоггүй юм.

С. Витте


Бүрэн харанхуй бүдүүлэг байдал нь бүрэн мохоо ухаанд хүргэдэг.

К. Гельвецки


Мулгуудуу этгээд л түүний ойлголтоос дээш бүхнийг гүтгэж харааж зүхдэг. Шулуун шударга хүн ухаангүй мэт дурлаж болдог ч тэнэг нэгэн шиг байдаггүй.

Ларошфуко


Байнгын албархуу дүр эсгэх нь зөвхөн мохоо ухааных нь халхавч баг төдий юм. Сүсэг бишрэл бол эргэцүүлэн бодож шүүн тунгаадаг ухаан дээр үндэслээгүй харин зөвхөн тэр хүнд өөрт нь санагдаж байгаа өөрийнх нь хийсвэр төөрөгдөл юм.

Ф. Вольтер


Бичгийн хүнийг ойлгомжгүй нуршуу бичиж байна гэж буруутгахаас өмнө чамд ойлгомжгүй байгаагийн шалтгаан өөрийн чинь мэдлэг ухаанд байгаа эсэхийг шүүн тунгаах хэрэгтэй. Сүүмгэр харанхуйн дунд том үсгээр бичсэн зүйл ч сайн харагддаггүй, уншигддаггүй гэдгийг санаж яв.

В. Гёте


Байнга зальдаж хуурах гэж оролдож байгаа нь түүний мохоо ухаантайн шинж бөгөөд үүгээрээ тэр түүнийгээ илчилж байгаа нь тэр.

Ларошфуко


Зөрүүд тэнэгүүдэд юмыг учирлаж ойлгуулах гэж оролдох нь сохор хүнд зориулж лаа асаахтай яг ижилхэн.

П. Бауст


Тэнэг асуултанд хамгийн ухаантан ч хариулахад төвөгтэй байдаг.

Хилон


Ухаалаг зүйл ярьж байна гэдгээ батлахын тулд ухаантай нэгэн хичнээн их удаан ярих хэрэгтэй байдаг гээч! Харин мохоо тэнэгдүү нэгэн дуугаа хураамагц л гэнэн хүмүүс түүнийг ухаантан мэтээр тооцож эхэлдэг.

М. Сафир


Ямар нэг шинэ содон зүйл хэлэх гэсэн хэтэрхий их улайрал нь хичнээн их тэнэг зүйл ярихад хүргэдэг гээч. Маргацгаа, төөрөлдөцгөө, алдаж эндэхээс бүү айцгаа! Гэхдээ заавал эхлээд шүүн тунгааж эргэцүүлэн бодоцгоож бай, хэдийгээр заримдаа муруй хазгай ч гэсэн, гэхдээ заавал өөрөө өөрсдийнхөө толгойгоор сэтгэ! Оюун ухаанаа аль болох тэжээж байхыг хичээцгээ.

Л. Толстой


Хувь тавилан маань яг л аальгүй хүүхэн мэт Хүн бүрт ийм л хувь заяаг тодорхойлсон юм: Бүх тэнэгүүдэд ухаангүй мунхаглал нь аз жаргал мэт Бүх ухаантнуудад саруул ухаан нь зовлон шаналал байхыг!

А. С. Грибоедов


Жаахан ч гэсэн ухаантай болж авцгаа. Багахан ч гэсэн, гэхдээ өөрийн гэсэн.

М. Горький


Ухаан бол аз жаргалтай амьдралын хамгийн эхний нөхцөл - гарц юм.

Софокл


Хүний бие бялдар биеийн тамираар бэхжиж хөгждөгийн нэгэн адил хүний оюун ухаан гагцхүү зөв ном уншиж эргэцүүлэн бодож байж л сая хөгждөг.

Д. Рескин


Хүний оюун ухаан бүхнийг онгойлгодог гурван түлхүүртэй: танин мэдэхүйн мэдлэг, шүүн бодох эргэцүүлэл, төсөөлөн бүтээж сэтгэх - бүх зүйл энэ гуравт багтдаг.

В. Гюго


Ухаан бол хүний сэтгэл оюуны зэвсэг юм.

В. Белинский


Өөрт санагдсан бодлоор улайран зүтгэх нь тэнэглэлийн хамгийн гол шинж тэмдэг юм.

О. Бальзак


Зөрүүд байдал бол тэнэгүүдийн гол хаяг шошго нь юм.

Я. Княжкин


Бялдууч долдойч тэнэг нэгэн бол дайснаас ч илүү аюултай, хор хөнөөлтэй байдаг.

И. А. Крылов


Хаанаас ч хэнээс ч авсан бай хамаагүй ухаалаг бодол санаа бол өөрийн чинь тэнэглэлээс хамаагүй илүү сайн байх нь элбэг. Энэ нь гаднаас хайлгүй бүхнийг өөрөөсөө хайж олдог цөөн хүмүүст хамаагүй ээ.

Ф. Ламоти-Левайе


Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуултууд тавьж сур, мөн анхааралтай уншиж сонсож сур, бас тайван ярьж хариулж сур.

И. Лафатер


Хүний ухаан хязгаартаа тулдаг бол хүний тэнэглэлд ёроол байдаггүй нь хамгийн гомдмоор.

А. Дюма-хүү


Ухаантай үйлдэл хийхэд ганцхан ухаан бас багаддаг.

Ф. Достоевский


Заалгах эсвэл суралцах юмгүй ганц ч хүнтэй би тааралдаж байгаагүй.

А. Виньи


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.75 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс