Who had the stronger arguments, Obama or Vladimir Putin?

 

АНУлсын төв хот Нью-Йоркийн өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ" гэсэн асуулт аж.

Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна. 

Daily News сонин үүний өмнөх дугаартаа НҮБ-ын индэр дээрээс Барак Обама, Владимир Путин нар Сири болон Украйны асуудлаарх өөр өөрсдийн байр суурийг хэрхэн үндэслэж хэлж ярьсан тухай нийтэлсэн ажээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс : http://www.nydailynews.com/news/politics/obama-blasts-putin-calls-racism-u-s-article-1.2376950

(Саналаа аль нэг талд нь өгвөл санал асуултын нийт дүн Танд харагдах болно)

ОХУлсын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганы индэр дээрээс дэлхийн улс үндэстнүүдэд хандаж

1. Дэлхийн олон орны мэргэжлийн эрдэмтэн судлаачид, шударга үнэнч хүмүүс бүгд “америкийн олигархууд өөрсдөө дотроосоо хийсэн өдөөн хатгалт - зохиомол шалтаг” гэж зүй ёсоор үзэх болсон 2001/9/11-ний үйл явдлаас хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн турш АНУлс терроризмтэй тэмцэх нэрээр шалтаглаж Ойрх Дорнодын тусгаар тогтносон улс орнууд руу дур мэдэн дайран орж төр засгийг нь самарч байгааг, АНУлс тэргүүтэй барууны орнуудын ийнхүү гадагшаа хийж ирсэн бүх дайн дажныг зөвтгөх гол шалтаг нь болсоор ирсэн терроризмын эсрэг дайн гэгчийг хатуу шүүмжилсэн билээ. Барууны эвсэл 2001-2015 он хүртэл 14 жилийн турш харьцангуй цөөн мэргэжлийн бус дайчидтай террорист бүлэглэлүүдийг даран сөнөөж чадахгүй байгаагийн цаад шалтгааныг тэднийг даран устгах биш харин ч эсрэгээрээ тэднийг доллараар санхүүжүүлж америк зэвсгээр зэвсэглэж зориуд тус бүс нутагт өдөөсөн мөргөлдөөнүүдийг улам гааруулж шашны суурь үзэлт бус арабын орчин үеийн дэвшилтэт улсуудын төр засаглалыг устгахад турхирч ирснийг нь буруушаасан билээ. В. Путин 1990-ээд оноос дэлхий дахинд хүчээр тогтоосон барууныхны "хэн хүчтэй нь ЗӨВ гэдэг логик"-ийг цаашид тэвчихгүй гэдгээ тов тодорхой мэдэгдсэн юм.

2. Мөн АНУлсын зүгээс тусгаар тогтносон бүрэн эрхт Ливи, Тунис, Сири, Йемен зэрэг улсуудын дотоод хэрэгт хүч хэрэглэн хошуу дүрэх замаар тэнд өөрсдийн өрнөдийн загварын ардчилал, хувьсгал гэгчийг экспортлох бодлого, үйл ажиллагааг явуулж байгааг ил тод илчилэн хэлж Америкийн толгойлсон барууны цөөн хэдхэн бүлэглэлийн нөгөө амлаад байсан ардчилал, хүний эрх, хөгжил цэцэглэлтийнх нь оронд тэнд яг эсрэгээрээ төр засаг нь сульдан дампуурч эдийн засгийн сүйрлүүд олон жилээр үргэлжилж одоо хүн ард нь ажилгүй, орлогогүй тэнд ядуурал гуйланчлал, эмх замбараагүй байдал газар авч олон ястан овгуудын дунд эцэс төгсгөлгүй дайн тулаан өрнөж энгийн номхон сая сая иргэд нь үхэл зовлон цусанд умбаж шаналж дүрвэсээр байхад харин тэндээс Баруун руу зөөж байгаа байгалийн баялаг нь, ажиллах хүч нь, хүмүүсийнх нь эрдэм мэдлэг боловсрол нь улам өссөөр ирснийг дэлхий дахинд анхааруулсан билээ... Энэ бүх хямрал сүйрлүүдийг гадна талаас нь өдөөн удирдан чиглүүлж мөргөлдөгч талуудыг бүх хэлбэрээр дэмжиж улам турхирч байгаа Барууныханд хандаж “Та нар юу хийчхээд байгаагаа ядаж ойлгож байна уу” гэж НҮБ-ын индэр дээрээс шууд асуусан юм.

Сирийн хууль ёсны засгийн газрын удаа дараа тавьсан хүсэлт гуйлтын дагуу ОХУлсын Агаарын сансрын цэргийн хүчин Сирийн нутаг дэвсгэрийг булаан авч бүгсэн террористуудын удирдлагын штаб байрууд, шатах тослох материалын агуулахууд, буу сум зэвсгийн нөөц агуулахуудыг 2015 оны 9-р сарын 30-наас эхлэн агаараас бөмбөгдөж ТЕРРОРИСТУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ ДҮР ЭСГЭЖ БУСДЫН НУТГИЙГ ЭЗЛЭН АВАХ БИШ ХАРИН БОДИТООР ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН НЬ Барууны эзэд - санхүүгийн олигархууд, тэдний гар хөл улстөрч эрх баригчид, тэдний гарын "чөлөөт" ХОЧТОЙ хэвлэлүүдийг нь барьц алдуулж харин Барууны жирийн иргэд болон дэлхийн улс орнуудын бүх шударга иргэдийн дэмжлэг талархлыг хүлээж эхлээд байна.....


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.83 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

ЗОМБИ СЭТГҮҮЛЧИДТЭЙ TV СУВГУУД !!!
0 # ЗОМБИ СЭТГҮҮЛЧИДТЭЙ TV СУВГУУД !!! 2015-10-10 20:44
BBC CNN-ИЙН ЗОМБИ СЭТГҮҮЛЧИД УЛАЙМ ЦАЙМ ИНГЭЖ ТУУЖ БАЙНА: 1. @sb250028 @marcelsardo #BBC #CNN claim Russian missiles crashed in Iran! CNN also claim that #Ukraine is in #Pakistan ОРОСЫН ПУУЖИНГУУД ИРАНД УНАСАН ГЭЖ МӨН УКРАЙН УЛСЫГ ПАКИСТАНД БДАГ ГЭЖ БАТАЛЖ БНА 2. #CNN claims Russian missiles crashed in Iran CNN also claims that Iraq is in Europe, Switzerland is Poland"s neighbor ИРАК УЛС ЕВРОПТ БАЙРЛАДАГ ИНГЭХДЭЭ БҮР ЩВЕЙЦАР ПОЛЬШ УЛСУУДТАЙ ХИЛЛЭДЭГ ГЭЖ БАТАЛЖ БНА 3/ @sb250028 @marcelsardo #BBC #CNN claims Russian missiles crashed in Iran! CNN also claim that Slavyansk is in Crimea СЛАВЯНСК ХОТ ДОНЕЦСКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСАД БИШ ХАРИН КРЫМД БАЙРЛАДАГ ГЭЖ БАТАЛЖ БНА. ХОНКОНГИЙГ ЛАТИН АМЕРИКИЙН ӨМНӨД ХЭСЭГТ БАЙРЛАДАГ ГЭЖ @MustardTV Good luck! Seen this? CNN moves London to Norfolk and makes England independent: US TV knowledge of GB. ЛОНДОНГ БҮҮР ХОЙШ НЬ "НҮҮЛГЭСЭН" БНА. Scottish voters have given it 110% according to CNN ШОТЛАНДЫН СОНГОГЧИД 110%-ИЙН САНАЛ ӨГСӨН ГЭЖ МЭДЭЭЛЖ БНА. ЭНЭ БҮГД БАРУУНЫ ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЧИД ХИЧНЭЭН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТУУГ ХАРУУЛЖ БАЙНА. CNN Says Navy Seal Killed Obama Mistake or on purpose? ОБАМАГ АЛСАН ГЭХ ТЭНГИСИЙН ЯВГАН ЦЭРЭГ ДАЙРАЛТАНД ӨРТСӨН ГЭХ МЭТ.........ЭНЭ БҮХЭН НЬ БАРУУНЫ ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЧИД МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ХИЧНЭЭН ДУТУУГ ХАРУУЛЖ БАЙГАА БУС УУ.. ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН БҮХ ХЭВЛЭЛ ЗӨВХӨН ЭДГЭЭР СУВГУУДААС МЭДЭЭЛЭЛ АВЧ ЦАЦДАГ ГЭЖ БОДВОЛ МАНАЙ МОНГОЛЫН ОЛОНХ ИРГЭД ТУН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БНА ДАА............................................... .
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ДАЙСАНДАА ЗЭВСГЭЭ ЗАРЖЭЭ
0 # ДАЙСАНДАА ЗЭВСГЭЭ ЗАРЖЭЭ 2015-10-10 20:46
ЛАЛЫН УЛС НЭРТЭЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ХЭРЧИН ТАСЛАГЧ БҮЛЭГЛЭЛ НАТОГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ИРАК ЛИВИ СИРИЙН ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ ЦООНОГУУДЫГ БУЛААН ЭЗЭЛСЭН БГАА. ХАРИН ЭНЭ ХУЛГАЙН ГАЗРЫН ТОСЫГ НЬ УКРАЙНЫ НЕОФАШИСТУУД ОДЕССЫН БООМТООР ДАМЖУУЛАН СЭМ ХУДАЛДАН АВЧ ТӨЛБӨРИЙГ АНУГААС ЗЭЭЛСЭН ДОЛЛАРААР ХИЙЖ БНА. ЭНЭ НУУЦ АЖИЛЛАГААГ ХАРИУЦУУЛАХААР ГҮРЖИЙН АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ОЛОН УЛСАД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БГАА МАЙКЛ СОБАКАШВИЛЛИГ ОДЕССЫН АМБАН ЗАХИРАГЧААР ТАВИУЛСАН БНА. ИНГЭХИЙГ УКРАЙНЫ НЕОФАШИСТУУДДАА АМЕРИК ҮҮРЭГ ӨГЧ ТАВИУЛСАН БНА. АРДЧИЛСАН ЭНЭ ХУЛГАЙЧИД ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДАЙСАН МӨН!!! ОБАМАГИЙН ЗАХИРГАА ЦЭРГИЙНХЭН 2 ЖИЛ ЛАЛЫН ХЭТ ДАВРАГСАДТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ АСАР ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАР АНУГИЙН ТӨСВӨӨС ХУЛГАЙЛЖ ЗАВШСАН БАЙНА. ТЭД 2 ЖИЛД 7000 ГАРУЙ УДААГИЙН НИСЛЭГ ХИЙСЭН Ч ХЭРГЭЭР ХООСОН ЦӨЛ ГАЗРЫГ БӨМБӨГДӨЖ ЛАЛЫНХАНД ЗЭР ЗЭВСГЭЭ ЗАРЖ БСАН БНА. ЖИШЭЭЛБЭЛ НАТО ЛАЛЫНХАНД ЯЛАГДСАН МЭТ ЗУГТАЖ 1500 ОРЧИМ ХАММЕР ДЖИПЭЭ ОРХИН ЯВСАН БОЛОВЧ ХЭРЭГ ДЭЭРЭЭ ЛАЛЫНХАНД ИЙМ АРГААР ЗАРСАН БНА.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс