meat the truth

Нэр: Махны тухай Үнэн
Оригинал нэр: Meat The Truth
Гарсан улс: Холланд

Гарсан он: 2008
Жанр: Баримтат кино
Найруулагч: Gertjan Zwanikken
Хөтлөгч: Marianne Thieme


Киноны тухай товчхон:

Энэ баримтат кино бол Холландын Николас Г. Пирсоны Сангийн бүтээсэн анхны томхон хэмжээний төсөл юм. Энэ кинонд Барууны аж үйлдвэржсэн мал аж ахуйн корпорациуд бол дэлхий дээрх бүх суудлын автомашинууд, ачааны том тэргүүд, галт тэргүүд, нисэх онгоцууд ба усан онгоцуудыг бүгдийг нь нийлүүлснээс ч их хэмжээний хүлэмжийн хийг гаргадаг болох тухай бодит байдлыг нотлон харуулдаг.

Харин ийм байхад тэд энэ асуудлыг бүх хүн төрөлхтний асуудал болгон харагдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шоу хийж энд тэнд хурал, зөвлөгөөн зохион байгуулж байдаг. Үүний цаад зорилго нь юу вэ? Барууны өндөр хөгжилтэй улс орнууд өөрсдийн энэ үйлдвэрлэлээ хаах ямар ч бодолгүй байгаа бөгөөд харин хөгжиж байгаа, хөгжих гэж байгаа улс орнуудыг аж үйлдвэржүүлэхгүй байлгах бодлогыг зүтгүүлж байгаа ажээ... Энэ орнууд хүрээлэн байгаа орчин, дэлхийн дулаарлын нэг шалтгаан болоод байгаа энэ уршигтай үйлдвэрлэлээ хаахын оронд бусад буурай орнуудын хууль ёсны эрхийг, хүн ардынх нь эрх ашгийг золиослуулж байж шийдэхээр оролдож байна.

Холландын парламентын гишүүн Марианне Тиме хөтөлсөн энэхүү илэн далангүй баримтат кино нь дэлхийн дулаарлын тухай урьд өмнө гарсан кинонуудад нэг талын нэмэлт болж нөгөө талаасаа тэдний хоёр нүүр гаргаж хүмүүсийг төөрөлдүүлж байгааг шүүмжилж байгаа юм.

Өмнө нь гарсан баримтат кинонууд дэлхийн олон нийтийн анхаарлыг цаг агаарын дулаарлын асуудалд хандуулахад том амжилт олж байгаа хэдий ч яагаад ч юм манай гаригийн уур амьсгалын дулааралд нүүрсхүчлийн хий - СО2-с ч бүр илүү хамгийн их хэмжээгээр нөлөөлөх болсон Барууны улс орнуудын том корпорациудын эрчимжсэн мал ахуйн асуудлыг бараг хөндөхгүй орхисоор байгаа ажээ.

Нобелийн шагнал авсан Эл Гор /АНУ-ын дэд ерөнхийлөгч асан/-ын “Эвгүй үнэн/An Inconvenient Truth” гэдэг дэлхийн цаг агаарын дулаарлын асуудалд зориулсан баримтат кино мэдээж хэрэг энэ хурц асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулахад том үүрэг гүйцэтгэсэн юм. Одоо манай гаригийн байгаль, цаг уурын байдал хүлэмжийн хийний нөлөөнөөс жилээс жилд улам доройтсоор байгаа юм. Иймээс 2050-2010 он гэхэд хүн төрөлхтний нэг хэсэг нь /ялангуяа угийн эрс тэс уур амьсгалтай, ядуу буурай орнуудын хүн ам гэсэн үг/ унд ба ахуйн хэрэгцээний болон газар тариалангийн усны гачигдал, ургацын маш хүнд асуудлууд, тэдгээрээс урган гарах нийгэм улстөр, эдийн засгийн хэцүү нөхцөл байдалтай тулгарах судалгаанууд олон байдаг.

Гэсэн хэдий ч АНУ, Европын асар том корпорациудын асар том том эрчимжсэн мал аж ахуйнууд, тэдгээр үйлдвэрүүдээс гаргаж байдаг асар их хэмжээний метан хий нь энэ ТОМ АСУУДЛЫН ҮНДСЭН НЭГ ГОЛ ШАЛТГААН ажээ...

2006 онд НҮБ-ын Хүнс ба Хөдөө аж ахуйн байгууллага /FOA/ -с гаргасан тайланд нэг жилд дэлхийн агаар мандалд хаягдаж байгаа хүлэмжийн хийн 18 % -ийг аж үйлдвэржсэн эрчимжсэн мал аж ахуй гаргадаг болохыг судалгаагаар тогтоосон болохыг зарласан байна...

Зөвхөн Холландын үхрүүд гэхэд л нэг жилд дунд ангиллын нэг машин 70 000 километр /дэлхийн бөмбөрцгийг бүтэн хагас тойрох/ явах хэмжээний хүлэмжийн хийг гаргадаг байна.

Тэд буурай орнуудад дэлхийн дулаарлын асуудалд зөвхөн нүүрс хүчлийн хий - СО2 нөлөөлж байгаа/ хөгжиж буй орнуудыг үйлдвэржүүлэхгүй, хязгаарлах бодлого гэсэн үг юм!/ мэт сурталддаг боловч тэдгээр мал аж ахуйн салбар дахь СО2 нь бүх гаргаж байгаа хүлэмжийн хийний дөнгөж 1,3% нь болдог байна. Харин энэхүү хэлэлцүүлэгт хүлэмжийн үр дагаварт хамгийн их хүчтэй нөлөөлдөг азотын исэл, метаны асуудал огт хөндөгддөггүй билээ...!? Эл Горын дээрх кинонд ч энэ тухай нэг удаа ч дурьддаггүй...?

Хэрэв жилдээ ойролцоогоор 124 килограмм мах иддэг дундаж америк хүн /Холландад 80 кило/ долоо хоногийн ядаж нэг өдөр нь махнаас татгалзвал тэндхийн 500 000 машины ялгаруулдагтай тэнцэх нүүрсхүчлийн хийг гаргахгүй байж болох ажээ.

Хэрэв бүх америкчууд 7 хоногийн турш цагаан хоолтнууд боллоо гэж үзвэл тэд 700 мегатонн хүлэмжийн хий гаргахгүй байж чадах байсан. Энэ нь тэндхийн бүх машинуудын 7 хоногт ялгаруулдагтай тэнцүү юм...

Хэрэв тэд 3 өдөр мах идэхгүй байвал 300 мегатонн хүлэмжийн хий гаргахгүй байхтай тэнцэнэ, энэ нь бүх машиныг нь Toyota Hybrid болгосноос ч илүү ач холбогдолтой байхсан...

Хэрэв тэд ганцхан өдөр махнаас татгалзвал Нью-Йоркоос/зүүн эрэг/ Лос-Анжелос /бараг баруун эрэг/ рүү 90 САЯ билетийг үйлчлэх нислэгүүдээс ялгарах байсан хүлэмжийн хийг гаргахгүй байж болох ажээ....

Бусад орнууд өөрийн асуудлаа хөгжил буурай орнуудыг аж үйлдвэржүүлэхгүй /улс орныг нь хөгжүүлэхгүй, ард түмнийг нь түүхий эдийн талбар болгох гэсэн үг/ байлгах замаар шийдэх гэж байхад нь...дагаж давхиад байх уу.

Ер нь бусдын асуудлыг өөрийнхөө улс орны хөгжлийг золиосолж байж шийддэг байж таарахгүй юм...

 

Сэтгэгдлээ үлдээгээрэй!

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

chegi
0 # chegi 2011-12-28 22:33
энэ орчуулагтай энд тэнд байхгүй юү, сайн сурталчлах хэрэгтэй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nika
0 # nika 2012-04-25 11:54
манай орон ч гэсэн дэлхийн дулааралд үнтэй хувь нэмэр оруулж байгаа мал аж ахуйн бодлогоо эргэж харах хэрэгтэй тооноос илүү чанар хэрэгтэй хүн малгүй зутарч байхаар малын тоо толгойг харинч эсэргээр цөөрүүлэх хэрэгтэйшд
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс