oon

НҮБ: Интернэтэд орох, түүнийг ашиглах боломж бол
Хүний үндсэн эрхүүдийн нэг мөн

НҮБ-ээс хянан зохицуулж байдаг Хүний үндсэн эрхүүдийн жагсаалт нь аливаа хүн дэлхий дахины мэдээллийн сүлжээ – интернэтэд нэвтрэх боломжтой байх эрхээр эгнээгээ тэлсэн байна. НҮБ-ийн тусгай төлөөлөгч Фрэнк Ла Рью-гийн тавьсан нэр хүндтэй тэр илтгэлд ИНТЕРНЭТЭД ЧӨЛӨӨТЭЙ НЭВТРЭХ БОЛОМЖ БОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХҮҮДИЙН НЭГ МӨН БА ИЙМ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ ЭНЭХҮҮ ҮНДСЭН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ МӨН гэж заасан байна.

Энэ илтгэлд дурдсанаар XXI зуунд интернэт нь хүний эрхийг бодитой хэрэгжүүлэх, төрийн эрх мэдлийг ил тод тунгалаг ойлгомжтой байх явдлыг хангах хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн – нийгмийн байгууламжуудын нэг болон хувирсан ба энэ үүднээсээ энэ жилийн “арабын хавар”-ын үе шиг улстөрийн тогтворгүй байдлын үед ч юугаар ч орлуулшгүй чухал хэрэгсэл болсон байна. “Хүний эрхийн тухай олон улсын конвенцуудтай нийцүүлсэн зарим нэг онцгой тусгайлан тодорхойлсон тохиолдлуудаас бусад үед Интернэтээр мэдээллүүд солилцох замд саад тотгорууд аль болох бага байх ёстой” гэж энэ баримт бичигт заасан байна.

НҮБ-ийн тусгай төлөөлөгчийн үзэж байгаагаар улс орнууд зөвхөн кибердовтолгоонуудын эх үүсвэрүүдэд интернэтэд нэвтрэх боломжийг нь хязгаарлах маргашгүй эрхтэй боловч улс орнууд өөрсдийн иймэрхүү үйл ажиллагаанд хангалттай үндэслэлүүдгүйгээр ийм хоригуудыг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгаа ажээ. Бусад улс орнуудын зэрэгцээ өндөр хөгжилтэй ардчилсан улс орнуудыг ч энэ илтгэлд мөн шүүмжилсэн байна: Их Британи ба Францад тун саяхан баталсан, авторын эрхийг зөрчсөн этгээдүүдэд интернэтэд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байх хуулиудыг бас авч шүүмжилсэн байна.

НҮБ ИЙМ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БА ЭДГЭЭР ЗАСГИЙН ГАЗРУУДЫГ ЭНЭ ХУУЛИУДАА ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ УРИАЛЖ БАЙНА гэж НҮБ-ийн сайтанд мэдээлсэн байна.

Техникийн хөгжил дэвшил нь улстөрийн дэглэмүүдэд тэдний хувьд хүсэшгүй мэдээллүүдийг иргэд нь олж авах боломжид илүү найдвартай хориг саад тавьж байх, нийгмийн идэвхтэй хүмүүсийг илүү тодорхой илрүүлэх, тэднийг мөрдөн хавчих мөн ийм үйлдлүүдээ хийж байхыг зөвшөөрсөн хуулиудыг батлах боломжийг олгож байна” гэж энэ баримт бичигт нотолсон байна.

“Интернэтийн эрх” – ийг Хүний үндсэн эрхүүдийн жагсаалтанд оруулсны бодит үр дагавар нь интернэт-цензурын эсрэг олон улсын байгууллагуудын тэмцлийн мэтгэлцээнүүдийг улам ширүүн болгох болно гэж эдгээр шинжээчид үзэж байгаа ажээ.

Энэ баримт бичигт Интернэтэд нэвтрэх боломжийг интернэтийг бүрэн дүүрэн ашиглах боломж гэсэн хамгийн өргөн утгаар нь авч үзсэн байна. Яг энэ шалтгаанаар зарим улс орнуудаас Twiiter ба Facebook зэрэг интернэтийн хамгийн олон хэрэглэгчидтэй нөөцүүдэд холбогдох боломжийг хязгаарлаж байгаа нь Хүний үндсэн эрх чөлөөг зөрчсөн үйлдэлтэй нэг түвшинд тавигдах болоод байгаа ажээ. Хүний үндсэн эрх чөлөөнүүдэд бас ухамсар ойлголтын эрх чөлөө ба хурал цуглааны эрх чөлөө ордог.

Интернэтэд чөлөөтэй нэвтрэх эрхийг зөрчиж байгаа явдлыг засаж залруулахын зэрэгцээ “Үгийн эрх чөлөө ба өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хангаж байх ашиг сонирхлын үүднээс бүх иргэддээ интернэтэд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх” явдлыг НҮБ өөрийн эгнээнд нэгдсэн улс орнуудынхаа хувьд хүлээсэн үүрэг ба хамгийн чухал зорилтуудын нэг мөн гэж үзэж байна.


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

amra
0 # amra 2011-07-30 00:43
Great article! I can't write my post in mongolian How can I use virtual keyboard Can you explain it for me :oops:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс