mongol xel

Монгол хүний төрөлх хэл, бичгийн соёл бол үндэстний аюулгүй байдлын нэг гол чухал асуудал бөгөөд монгол хүний сэтгэлгээний далайц, ур чадавхи ямар байхыг шийдвэрлэх гол тулгуур үндэс нь юм. Төрөлх хэл, бичгээ сайн сураагүй, мэдэхгүй хүн гадаад хэлийг сайн сурах боломжгүй ба учир нь төрөлх хэлний дутуу дулимаг байдлаас шалтгаалан сэтгэлгээний ур чадвар нь сайн хөгжөөгүй байдаг учир гадаад хэлийг сайн ойлгож ухамсарлаж сайн сурч цаашид хэрэглэж чаддаггүй. Харин хамгийн наад захын хар яриаг нь тоть шиг цээжилж сармагчин шиг дуурайж л хэвшдэг...

Ямар ч хэлэнд өдөр тутмын хар ярианы ба шинжлэх ухаан мэдлэгийн мөн утга уран зохиолын хэл гэх мэт хэлбэрүүд байдаг. Гадаад хэл сурахын гол утга учир нь энэ хэлээр дамжуулж гадаадын мэдлэгийн сангаас шүүн тунгааж өөрийн мэдлэг, боловсролыг баяжуулах явдал билээ... Иймд гадаад хэл сурах нь өөрөө зорилго биш бөгөөд харин сурсан гадаад хэлээрээ дамжуулж хүн төрөлхтний хуримтлуулсан их мэдлэгийн сангаас Эх орондоо, Ард түмэндээ мөн өөртөө хэрэгтэй эрдэм мэдлэгийг сурч энэ мэдлэг ур чадвараа төрөлх Эх орон, Ард түмэн, Хүн та өөртөө зориулах явдал билээ. Аливаа хүний сэтгэлгээ, мэдлэг боловсролын суурь үндэс нь хэзээд төрөлх хэл бичгийн соёл, сэтгэлгээний далайц ур чадвар байдаг.

Хүн төрөлх хэлээрээ л бодож сэтгэж байж сэтгэлгээний чадавхи нь хөгждөг. Иймээс хүний төрөлх хэл нь хир хөгжсөн байна, төдийчинээн сайн боддог сэтгэдэг. Чухамдаа ийм учраас эхлээд бодож сэтгэдэг төрөлх унаган хэлний чадавхийг хөгжүүлэх нь сэтгэлгээний ур чадавхи хөгжихийн үндэс суурь нь юм. Мөн сайн зөв ном байнга уншиж тэндээс олсон мэдээллүүдийг хэлхэн бодож дэнсэлж үзэж амьдралын бодит аж байдалтайгаа эргэцүүлэн бодож байж л сая Оюун Ухаант Хүн болж энэ Амьдралын чин үнэн мөн үрүү ойртож байдаг...

Харамсалтай нь, сүүлийн 20-иод жилд зориуд гэж хэлж болохоор харийн явуулгын үр дүнд манай соёл, боловсролын тусгаар тогтнол алдагдаж түүний нэг ноцтой илрэл нь өнөөдөр манайд олон залуус маань зөв бичиж чадахаа больж бас ном уншихаа бараг больжээ. Иймээс тэдний маань мэдлэгийн далайц өргөн бус, сэтгэх хязгаар нь хумигдаж сэтгэлгээний ур чадавхи нь улам мохож байна. Мөн монгол хэл, монгол бичгийн хувьд бүрэн "маргиналжиж" - саармагжиж эхлээд байна! Латин үсгээр дүрэмгүй, хэллэгээрээ, сонсогдсноороо сараачдаг залуус улам их болсоор байна! 

ЭНЭ БАЙДЛЫГ НЭН ДАРУЙ ЗАСАХГҮЙ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД АМЬДРАЛЫН ЭМГЭНЭЛ, УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН УНАЛТ СҮЙРЭЛ НҮҮРЛЭЖ БАЙНА!!!

Одоо насандаа нэг ч ном бүтэн уншиж дуусгаагүй залуус улам их болсоор байна. Номыг өөр юу ч, ТВ ч, гар утас ч, интернэт ч орлож чадахгүй гэдгийг аль эрт олон янзын судалгаануудаар, олон хүмүүс амьдралаараа баталсан байдаг.  Хүн гагцхүү ном уншиж байж л тэндээс олж авч байгаа мэдээллүүдийг хооронд нь холбож сэтгэн бодож байж л сая оюун ухаан нь задарч хөгждөг, сэтгэлгээний чадавхи нь улам өндөр болдог.

 Анх монгол хэлээр Аав, ээж гэж анхынхаа үгсийг хэлж ухаан орсон монгол хүний хувьд унаган төрөлх хэл нь монгол хэл, амьдрал соёлын орчин нь монгол юм. Зарим нэг гэнэн "санагдаж байгаагаараа бурдаг" хүмүүсийн ярьдгаар хоёр унаган хэл гэж байдаггүй, байх ч боломжгүй юм... Харин төрөлх хэлээ сайн сурсан, эзэмшсэн хүн аливаа хэлийг богино хугацаанд үр дүнтэй сурч хэрэглэж чаддаг билээ....

ТӨРӨЛХ ХЭЛ СОЁЛОО ХАЙРЛАЦГААЯ. МОНГОЛ ХЭЛ БИЧГЭЭ ХАМГААЛЦГААЯ.
 МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ДАРХЛАА БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ!

                                                                                              Х. Болорболд 2012.10. 06 


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Иргэн
0 # Иргэн 2013-04-14 01:38
Хэдийгээр мөхөс миний мэдлэг хомс, оюун мөчиг байж болох ч Евреи нарыг үзэн яддаг байсанд нь Гитларт би лав хувиасаа талархах байсан . Тухайн үеийн Евреи нар дэлхийг бараг ихэнхд нь ноёлсон байсан гэж ойлгоод байгаа , энэ үүднээс нэг талаар Гитлерт буруу өгмөөргүй байгаам .
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Товчхон хариулахад ийм байна....
0 # Товчхон хариулахад ийм байна.... 2013-04-14 12:59
Жүүдүүдийг ард түмнийх нь хувьд үзэн ядна гэсэн үзэл байж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ ард түмний зарим төлөөлөгчид үнэхээр том нүглүүд хийж байсан, одоо ч их олон хорлонтой үйл ажиллагаанууд хийсээр байгаа нь бас тодорхой. Харин Гитлерийн хувьд бол өнгөрсөн зууны үнэхээр цуст алуурчин, баруун европ бус бүх хүнийг үзэн яддаг евгеник үзэлтэн байсан, евроазийн ард түмнүүдийг хүйс тэмтэрэх дайн явуулж 53 сая хүний амь насыг үрсэн нь түүхэн бодит баримт. Гитлер сионист еврей мөнгө хүүлэгчдийн мөнгө санхүүжилтээр Израиль уруу очиж суурьшихыг хүсэхгүй байсан зарим еврей нар(!?)-ыг айлган сүрдүүлэх, гол нь дорнод европ - азичуудыг хүйс тэмтрэн цөөлж үлдснийг нь мөнхөд боолчлох төлөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж оролдсон... Түүхийг хар цагаан өнгөөр хялбарчлан харах биш харин өнгөтөөр нь бодит түүхэн үнэнийг факт баримтуудад үндэслэж судалж ойлгох ёстой. Түүхийг одоо тэд өөрсөддөө хэрэгтэй байдлаар маш их гуйвуулсан байгаа. Ер нь хөлсний үзэл сурталчдийн уран сайхны номууд, зориуд үзэл суртлын уран сайхны киногоор түүхийг ойлгох зөв дүгнэх боломжгүй ээ :nono: Монголын нэн шинэ түүхийг ч адил. Түүхэн уран сайхны биш харн нэг сэдэвт судалгааны ном олж унших хэрэгтэй, бас баримтат кинонууд үзэх хэрэгтэй. Таныг дийлэнх хүмүүсийн нэгэн адил гүнзгий төөрөгдөлд оруулсан байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-04-14 22:24
Манай монголчуудын сэрж ухаарч нэгдэх цаг хэзээ ирдэг юм болдоо.. Олон намын систем гэдэг нэрийн доор улс төрийнхөнийг бүү хэл гэр бүлийг дотор нь хэдэн хэсэг болгож хэмхрэлдүүлж байна.. энэ огтоос сайн зүйлийг бидэнд авчрахгүй гэдгийг монголчууд яагаад ойлгохгүй байгаа юм бол.Хүчээ нэгтгэхгүй бол бид хэзээ ч энэ колончлолоос гарахгүй ээ.Тэд зөвхөн 2 хөршийн хөгжилд саад учруулхын тулд л Монгол улсыг ашиглаж байгаа.Үүнийг Орос Хятад хоёулаа илэрхий мэдэж байх ёстой. Жил ирэх тусах буруу сэтгэхүйтэй, буруу хүмүүжилтэй залуучуудын бөөн бөөн сүргийг бэлдсээр байна.Монголчууд өнөөдрийн цэнгэлийг илүүд үзэж ирээдүйн хор уршгийн талаар бодохоос ч залхуурч байна.Энэ хий хоосон гүтгэлэг биш харин бидний үнэн бодит байдал юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс