the trails

Оригинал нэр: The Trials of Henry Kissinger
Нэр: Генри Киссенджерийг Шударга Шүүхээр шүүх юм бол
Гарсан он: 2002
Төрөл жанр: Баримтат кино
Бүтээсэн улс: АНУ, Их британи, Дани, Франц, Канад, Австрали
Найруулагчид: Алекс Жибней / Alex Gibney, Юджин Жарецки / Eugene Jarecki
Үргэлжлэх хугацаа: 01:19:41
Хэл: Англи хэл дээр + орос субтитртэй
 

Баримтат киноны тухай товчхон:

Энэ баримтат киног найруулагч Алекс Жибней ба Юджин Жарецки нар хамтарч сэтгүүлч Кристофер Хитченсийн нэг баримтат номонд үндэслэж бүтээсэн байна. Кристофер Хитчен энэ номондоо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт (!) Генри Киссенджерийг цэргийн олон гэмт хэргүүд үйлдснийх нь төлөө, бүх ард түмнээсээ сонгогдсон байсан Чилийн социалист засгийн газрыг 1973 онд төрийн эргэлт хийж түлхэн унагахад их үүрэг гүйцэтгэснийх нь төлөө, 1969 онд Камбоджийг олон удаа нууцаар бөмбөгдөж байсны төлөө, 1975 онд Зүүн Тиморт Индонезийн арми цөмрөн ороход дэмжлэг үзүүлснийх нь төлөө зэрэг олон гэмт хэргүүдийнх нь төлөө Шударга Үнэний шүүхээр шүүх ёстой гэдгийг баталж байгаа юм.

Энэ баримтат кинонд АНУ зэрэг олон орны архивын кино баримтууд ба АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсоны үеийн, нууцын зэрэглэлийг нь цуцалсан зарим баримт материалуудыг мөн Киссенджерийн зөвлөхүүд ба түүнийг дэмжигчдийн болон өөр байр суурьтай хүмүүсийн өгсөн ярилцлагуудыг ашигласан байна.

Энд бас "Нью-Йорк Таймс"-ийн нэрт сэтгүүлч, Ричард Никсоны спичрайтер /хэлэх үгийг бичигч/ байсан Уильям Сафирын өгсөн илэн далангуй ярилцлагыг оруулсан байгаа.

Барууны "ардчилсан" гэдэг улс орнуудын эрх баригчид, том бизнесийн бүлэглэлүүд дэлхийн олон нийтийн өмнө наанаа гоё сонгогдох чамин үг яриа хэлж ярьж ухуулж байвч араар нь улстөрийн хөшигнийхөө ард чухам хийж байдгийг тэр үйл явдлуудад биеэр оролцож байсан нэр хүндтэй гэрч нар энэ баримтат кинонд илэн далангуй илчлэн ярьж байгаа нь та бүхнийг магадгүй үнэхээр цочролд оруулах вий. Та бүхэн чухам ийм аймшигтай, шударга бус үйл явдлууд, хүчирхийлэлүүд, алаан хядаанууд болж байсан, одоо ч болсоор байгаа гэдгийг төсөөлөх ч үгүй байж болох юм...

1990 оноос өмнө "улаан коммунизм", "зөвлөлтийн аюул" гэх мэт хоосон зүйлүүдээр айлган мунхруулж ийм аймшигт хүнлэг бус зүйлүүдээ халхавчлан хийж байсан бол одоо "ардчилал", "чөлөөт зах зээл", "хүний эрх, эрх чөлөө" гэх мэт анхандаа үнэмшилтэй сонсогдох боловч бас л хоосон үг яриа, уриа лозунгуудаар халхавчлан бүхэл бүтэн улс үндэстнүүд бүс нутгуудыг дээрэмдэн тонох үйл ажиллагаа, эзлэн түрэмгийлэх дайнууд хийсээр байна!!!

Энэ киног хамгийн "ардчилсан" бас хамгийн "эрх чөлөөтэй" улсын гадаад улстөрийн бодлогын "хорыг найруулагч" - өдөөн хатгагчдын нэг Генри Киссенджерийн улстөрийн хөрөг гэж хэлж болох юм...

 

Киноны хэсгүүдээс:

Майкл Тайгир /нэрт өмгөөлөгч/:

- Ингээд бид хэнийг шүүхэд өгөх вэ? Аугусто Пиночетийг Лондонд амьдарч байхад нь испанийн талын хүсэлтээр баривчилсантай холбогдуулж шинэ ерөнхийлөгч үгээ хэлсний дараа Киссенджерт санаа зовж түгших шалтгаан гарч ирсэн юм.

- Энэ шүүгч чинь Маргарит Тэтчерийн сайн найз нь шүү дээ. Тийм учраас энэ хэргийг хаачихна даа... Генри Киссенджер та нуугдаж чадахгүй ээ. Би таныг цэргийн гэмт хэргүүдэд буруутгаж байна! /плакат дээр/

Кристофер Хитченс:

- Би Киссенджерийг сөрөн зогсох боломжийг хэзээ ч алдаж байгаагүй. Гэвч хэрэв тэр намайг ойрхон ирчихсэн байгааг мэдчих юм бол дандаа айчлалаа цуцалж байсан. Тэр 4 удаа тэр ингэж зугтсан. Нэг удаа түүнд ойртож очиж асуулт тавих боломж гарсан юм. Гэвч тэрбээр “Harper’s” сэтгүүлд гарсан нөгөө нийтлэл дотор тавигдсан байсан тэр асуултуудад хариулахаас татгалзсан. Гэвч бид түүнд энэ асуултуудыг тавихаа хэзээ ч болихгүй гэдгийг тэр мэдэж байх ёстой гэж бодож байна.

Христофер Хитченс 2001 онд гаргасан энэ номондоо Генри Киссенджерийг хүнлэг ёсны эсрэг цэргийн гэмт хэргүүд үйлдсэн гэж баталж түүнийг албан ёсоор мөрдөн шалгахыг шаардаж байгаа ажээ.

- Киссенджер Harper’s сэтгүүлийг буруутгаж чадахгүй гэж бодож байна. Тэгвэл тэрбээр энэ мэдээллийг албан ёсоор өмгөөлөгч нарын өмнө гарган тавихаас өөр аргагүй болох гэх мэт хэд хэдэн шалтгаан байгаа юм. Тэр үүнийг хүсэхгүй байх аа.

Түүнийг шүүмжилж байгаа энэ хүмүүс Хүйтэн дайны үед түүний баримталж байсан гадаад бодлого нь хүмүүсийн амь насны үнэ цэнийн асуудалд бол сохор байсан гэж баталж түүнийг цэргийн гэмт хэргүүдэд буруутгаж байгаа юм. Саяхан нууцын зэрэглэлийг нь цуцалж ил болгосон архивын зарим баримт бичгүүд гэхэд л Өмнөд Ази, Индонез ба Чилид юу хийж байсныг нь илчилж байгаа ажээ. Тэрээр стратегийн зорилгууддаа хүрэхийн тулд хүмүүсийн амь насыг тоохгүй золиослож байсан байна.

Саймоур Хёрш:

- Энэ хүн ийм аймшигтай түвшинд тэгээд бас хэнд ч анзаарагдахгүйгээр олон олон жилийн турш бүхнийг далдаас удирдаж ирсэн байдаг. Хичнээн хүн түүний эсрэг зогсож байсан гэж үү? Энэ бол миний мэргэжлийн хувьд гутамшиг юм. Түүний энэ хэн ч үл мэдэх талууд бол маш их харанхуй байсан гэдгийг би хэлэх ёстой.

Генри Киссенджер 1923 онд Германд төрсөн ба нацистууд засгийн эрхэнд гарч ирэхэд тэр 10 настай байжээ. Эцэг эх хоёр нь еврей багш нар байсан учир тэрээр амьдарч байсан орчноосоо их тусгаарлагдан өссөн байна. 1938 онд Киссенджерийн гэр бүл нь АНУ уруу дүрвэн гарч Нью-Йоркт суурьшсан байна. Үүнээс хойш 6 жилийн дараа тэрбээр америкийн цэргийн дүрэмт хувцастай, сөрөг тагнуулын хэлтсийн ажилтны хувиар Германд эргэн очиж америкийн эзлэлтийн бүсэд цэргийн алба хаасан юм. Дайны дараа тэрээр Бухенвальдаас өмнө зүг 160 км-т орших өөрийн төрөлх хотдоо эргэн очсон байна. Тэгэхэд түүний гэр бүлтэйгээ ирж мөргөдөг байсан синагог/еврейн сүм/ үнс нурам болсон байсан ба хамаатны 13 хүн нь нацистуудын бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн байжээ...

- Еврейчүүдийг хэлмэгдүүлж байсан тухай үзлийн хоёр янзын туйлшрал байдаг. Нэг хэсэг нь “хэзээ ч үүнийг давтаж болохгүй” гэдэг, харин нөгөө хэсэг нь улстөрийн бодит үзэл гэгчийг баримталдагюм. Иймээс Киссенджер бол энэ хоёрын холимог боловч үндсэн шинж нь улстөрийн хүчирхийллийн бодлогыг баримталдаг хүн юм. Эцсийн эцэст хамгийн гол зүйл бол эрх мэдэл засаглал юм байна гэж ойлгосон хүн юм.

Дайны дараа тэрбээр Харвардад элсэж суралцсан ба тэнд эрх мэдэлтэй, их зальжин бас дипломат ажиллагааны мастерууд байсан Клемент Меттерних ба Отто фон Бисмаркыг илүү сонирхон судалж байсан байна.

- Тэрээр европ гаралтай байсан учраас энэ бүхнийг судлаагүй юм аа, харин Европын дипломат бодлогын энэ түүх нь л түүний сонирхлыг их татаж байсан юм. Тэгээд тэр энэ дипломат ажиллагааных нь арга барил, урлагийг бүр шүтсэн юм. Мэдээжийн хэрэг, энэхүү дипломат ажиллагаа нь далд нууц тэрбайтугай хоёр нүүртэй байсныг тэрбээр сайтар ойлгож байсан...

Киссенджерийн дипломат ажлын энэ чадварууд нь АНУ-ын хамгийн баян гэр бүлүүдийн нэгний төлөөлөгч, бүгд найрамдах намын улстөрч Нельсон Рокфеллерийн анхаарлыг татаж түүний ивээл доор ажиллаж эхэлсэн байна. Ингээд 1957 онд тэрбээр “Цөмийн зэвсэг ба гадаад бодлого” гэдэг номоо хэвлүүлсэн ба тэнд одоо бол байшин нэг бүр хорогдох газартай болох тухай, мөн хязгаарлагдмал бүс нутагт дахь цөмийн дайн явуулах номлолоо дэвшүүлсэн байсан юм. Үүнийг устөрөгчийн бөмбөгийн эцэг гэх мэт цэргийн аж үйлдвэрлэлийнхэн халуунаар дэмжин хүлээн авсан юм.

Киссенджер:

- Рокфеллерийн хороо үзэхдээ одоо бөмбөгдөгч онгоцууд үйлдвэрлэж эхлэх мөн пуужингийн хүчнээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

1968 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нельсон Рокфеллер нэрээ дэвшүүлж өрсөлдөж эхэлсэн тэр цагаас хойш Киссенджер Вашингтоны эрх мэдлийн хүрээнд байр суурь эзлэхээр шийдсэн байна. Гэвч намаасаа гарах өрсөлдөөнд Ричард Никсон ялсан тул бүх найдвар нь тасарсан юм. Гэвч Киссенджерийг Никсоны багт ажиллахыг урьсан боловч тэр татгалзсан хариуг өгсөн байна! Гэвч удалгүй Вьетнамд болж байсан дайны ачаар эрх мэдэл засаглалд хүрэх боломж түүнд гарсан юм.

Кристофер Хитченс:

- Өмнөд Азид хийж байсан нэг ч дайны тухай илтгэл Генри Киссенджерийн нэргүйгээр бүрэн бүтэн байж чадахгүй ээ. Энэ бол эрх мэдэлд хүрэх гэсэн нэг хувь хүний шунал түүхэн бодит үйл явдлуудад нөлөө үзүүлж чаддаг нэг тохиолдол юм.

1968 он гэхэд Джонсоны засаг захиргаанд зөвлөх болсон тэрбээр Вьетнамд 3 удаа очсон байна. Ингээд Киссенджер “АНУ энэ дайнд ялах боломжгүй юм байна, гэхдээ цэргээ гаргавал Америкийн нэр хүндэд муу нөлөөтэй” гэж үзэж байсан ажээ. Ерөнхийлөгч Джонсон сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдсний дараа Никсон ерөнхийлөгчөөр сонгогдвол америкийн цэргүүдийг Вьетнамаас нэр хүндтэй гаргаж энэ дайныг шударга дуусгана гэж америкчуудад амалж байсан юм...

- “Тийм ээ, бид ялагдсан, дайн дууссан” гэж бидний хэн ч хэлж чадахгүй байсан.

Хойд Вьетнамтай хийж байсан энхтайвны хэлэлцээрүүд амжилттай болсон тохиолдолд Джонсон – Хамфригийн талынхан ялалт байгуулах асар их магадлалтай байсан учир Никсоныг ялуулахын тулд Киссенджер хэлэлцээрийг сунжруулж Хойд ба Өмнөд Вьетнам дахь дайныг ашигласан байна... Энэ үеэр асар олон энгийн номхон хүмүүс энэ дайнд хэлмэгдэж амь нас нь үрэгдсээр л байсан юм. Гэвч цаана нь том улстөрийн тоглоом явж байсан ажээ.

Энэ бол Киссенджерийн улстөрийн хүчирхийллийн бодлогын дөнгөж эхлэл нь байлаа.................................................................


kissThe Trial of Henry KissingerAuthor: Christopher Hitchens , Ariel Dorfman Genre: Social Science “If the courts and lawyers of this country will not do their duty, we shall watch as the victims and survivors of this man pursue justice and vindication in their own dignified and painstaking way, and at their own expense, and we shall be put to shame.”Forget Pinochet, Milosevic, Hussein, Kim Jong-il, or Gaddafi: America need look no further than its own lauded leaders for a war criminal whose offenses rival those of the most heinous dictators in recent history-Henry Kissinger.Employing evidence based on firsthand testimony, unpublished documents, and new information uncovered by the Freedom of Information Act, and using only what would hold up in international courts of law, THE TRIAL OF HENRY KISSINGER outlines atrocities authorized by the former secretary of state in Indochina, Bangladesh, Chile, Cyprus, East Timor, and in the plight of the Iraqi Kurds, “including conspiracy to commit murder, kidnap, and torture.”With the precision and tenacity of a prosecutor, Hitchens offers an unrepentant portrait of a felonious diplomat who “maintained that laws were like cobwebs,” and implores governments around the world, including our own, to bring him swiftly to justice.


Энэ номыг худалдан авах: http://www.amazon.com/The-Trials-Henry-Kissinger-Brian/dp/B00009V7S0

Бас интернэтээс татан авч электрон хэлбэрээр уншиж танилцах болмжтой.

Эндээс нэгийг ойлгож хоёрыг тунгаах болтугай....

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс