nwo1

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ "дэлхийн эзэд" гэж өөрсдийгөө өргөмжилсөн бүлэг хүмүүс (энэ эзэд, эрх баригчид гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага биш!) генетикийн зэвсэг боловруулж, байлдааны зориулалттай вирусуудыг энд тэнд туршуулж байна. Тэр байтугай тодорхой ДНК -ийн хэв шинж бүхий тодорхой угсаатны хүмүүсийг устгах боломжийг хүртэл судлан туршиж байна.

Энэ нь янз бүрийн вакцин нэрээр дэлхийн улс орнуудад түгээгдсээр байна. Үндэстэн угсаатан бүр генетикийн өвөрмөц тогтоцтой байдаг аж. Одоогоор генетикийн хэв маягаар нь дэлхийн хүн зоныг 43 төрөл зүйлийн ДНК бүтэцтэй байдгийг тогтоожээ. Энэ нь нөгөөх европоид, монголоид, негроид, австралоид гэж ангилдагаас хэд дахин илүү нарийвчлалтай ангилал аж. Ингэж тогтоосны үр дүнд зөвхөн нэг үндэстэн угсаатан тэр байтугай ястныг ч ялгаварлан устгах генетикийн зэвсэг хийх боломж нээгдэж байгаа аж. Ийм замаар дэлхий дээр амьдарч байгаад, дэлхийн зах зээлийн системд ямар ч үүрэг рольгүйгээсээ болж устаж үгүй болсон улс үндэстнүүдийн тоог хэдэн арав дахин өсгөж болох боломжийг судалж байна. Гэхдээ энэхүү аймаглан устгах явц - геноцид ил тодоор хийгдэхгүй нь лавтай. Дэлхийн эрх баригчидад өөрсдөд нь халтай болж мэдэх цөмийн зэвсэг тэр үед хэрэглэх шаардлагагүй болно. Ийм зэвсгээр дэлхийн эрх баригчидад буулт хийх дургүй улс үндэстнүүдийн тэргүүнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг нь устгаж болно.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ газар дэлхий дээр мэдээллийн дайн болж байна. Орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтууд нь хүнийг ердөө л компьютерийн нэг салшгүй хэсэг болгон "роботжуулж", барууны нууц албадын зүгээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хоорондоо янз бүрийн хэрэгслээр харилцаж байгаа сая сая хүмүүсийн бодол санааг хөтлөх, тэдгээрт задлан шинжилгээ хийх, нөлөөлөх, тэдний хувийн нууцад нэвтрэх, сэтгэл зүй төрх төлөвийг нь тогтоох, залах боломжийг нээж өгч байна. Ийм замаар дэлхийн эрх баригчид, тэдгээрийн тусгай албад улс үндэстнүүдийн төрийн нууц, нам, улс төрийн хүчин, ерөнхийлөгчийн ажлын албаны мэдээллийн санд нэвтэрч, улс төрийн өдөөн хатгалга хийж, тэр ч бүү хэл төрийн эргэлтийг зохион байгуулж чадаж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид, тэдний зүгээс санхүүжүүлж буй нано-технологийн мэргэжилтнүүд хүний тархинд эсвэл арьсан дор нь суулгах замаар тухайн хүнийг хянах, удирдаж болох микрон-оор хэмжигдэх хэмжээний чийп (хагас дамжуулагч процессор) суулгах боломжийг олж нээгээд байна. Хүний согогтой эрхтнүүдийг орлож ажиллах, хүний насыг уртасгахад энэ ололтыг ашиглахаас урьтаж, хүн төрөлхтний уураг тархийг хөтлөх боломжинд илүү анхаарлаа хандуулж байна. Олон нийтийг өрсөлдөх, тэмцэлдэх чадваргүй боол, дуулгавартай робот болгох арга замыг шаргуу хайж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан асар олон сая хүний тархийг угаах ажлыг эрчимжүүлж байна. Бүхэл бүтэн улс орон, үндэстэн, нийгмийн бүлгүүдийг далд ухамсрын түвшинд нь коодлох, програмчилах арга чаргыг аль хэдийн боловсруулаад хэрэглэсээр байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөвхөн нэг хүний оюун санаанд тодорхой командуудыг өгөхөд ч ашиглаж болдог ажээ. Иймэрхүү сэтгэц - физиологийн технологи нь аль нэгэн хот, тосгон, районы хүн ардын сэтгэл зүй, ёс суртахууны баримжааг өөрчлөх, хөтлөхөд ч ашиглагдаж байгаа ажээ.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд АНУ тэргүүтэй энэ дэлхийн эрх баригчид цэрэг дайн - зэр зэвсгийн салбарыг "гайхамшигтай" хөгжүүлж, төгөлдөржүүлсээр байна. Мянга мянган далавчит пуужингууд тусгай програмын дагуу дайсны талд сөгөө өгөлгүй цохилт хийх, асар хурдтай бөгөөд нисгэгчгүй онгоцнуудаар довтлох, робот туслагч, ханган нийлүүлэгч бүхий явган цэргийн ангиудыг байлдаанд оруулах боломжууд нээгдэж байна. Радарт баригдаж, үзэгддэггүй цөмийн бөмбөгдөгч онгоц, дайсныхаа электрон хэрэгслээр ажилладаг бүх зэвсгийг ажиллагаагүй болгодог цахилгаан соронзон цацруулдаг "их буунууд" буй болжээ. Хэрэгцээ шаардлага гарвал сансраас хүртэл цохилт өгөх боломж аль хэдийнэ бүрэлджээ. Дэлхийн эрх баригчид маань пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг дэхий даяар байрлуулах ажилаа аль хэдийн эхлээд тэр нь ид өрнөөд явж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк руу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид глобалчлал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажлыг шуурхайлж байна. Дээр дурдсан бүх зүйл бүх хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болно оо гэдгийг эх орон нэгтнүүддээ бас нэг сануулъя гэж бодон үүнийг тэрлэв ээ.

З. Эрдэнэбат 


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

уншигч
0 # уншигч 2013-04-27 01:10
Энэ нийтлэлийг олон хүн уншаасай. Ардчилалын хүчинд нийгэмын бүх бэрхшээл болзошгүй аюулыг чөлөөтэй ярьж илчилж чадаж бгаа шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хариу
0 # Хариу 2013-04-27 14:26
Quoting уншигч:
Энэ нийтлэлийг олон хүн уншаасай. Ардчилалын хүчинд нийгэмын бүх бэрхшээл болзошгүй аюулыг чөлөөтэй ярьж илчилж чадаж бгаа шүү.

1. Хүйтэн дайны нөхцөлд, өөрөөр хэлбэл сэтгэлзүйн ба үзэл суртал ухуулгын дайны нөхцөлд ганц соц орнууд бус, кап.орнууд ч мэдээллийн орон зайгаа хамгаалж хааж байсан! Соц.орнууд голдуу шууд хаахыг оролдож бсан бол кап.орнууд илүү зальжин байж мэдээллийг гаднаа хааж боогоод бдаггүй мэт !!! бдаг болов ч яг үнэндээ бол гадаадын үнэн зөв мэдээлэлд маш хүчтэй ДАЛД хаалт хоригууд тавьж эсвэл тэднийг шал өөрөөр тайлбарлаж ойлгуулж ТАРХИ УГААЖ бдаг. Энд ганцхан зарчмын ялгаа нь соц.орнууд өөрсдийгөө хамгаалах!! гэж ингэж бсан бол кап. орнууд булаан эзэлж авахын тулд хийж бсан_ хийж бгаа!! Гагцхүү үүнийгээ МАШ ЗАЛЬЖИН ХАЙР НАЙРГҮЙ ӨӨР АРГУУДААР /манипулэйшн + брайн уошинг + NGO + г.м/ хийж дэлхийн хүмүүсийн тархийг барьж байгаа. Урвагчдыг + "ашигтай" тэнэгүүдийг + худалдагдсан улстөрчдийг нь ашиглах нь хамгийн хямдхан бас үр дүнтэй арга нь юм!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2013-04-28 17:46
Мэднээ тэрийг чинь болзошгүй аюул гэсэн үгэнд багтаагаад бичсэн шүү дээ Арьсанд суулгасан ухаалаг чийпны тухай шинэ материал байнга нийтэлж байхыг хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Билэгчулуун
0 # Билэгчулуун 2017-05-21 01:49
Энэ хүн төрөлхтөнийг эрхшээлдээ оруулах зорилготой бүлэглэлийн эсрэг тэмцэх арга байна уу? Энэ бүлэглэлийн болгоомжлоод байгаа Орос, Хятад хоёрын манлайлал доор нэгдсэн холбоо байгуулж тэмцвэл ялах боломжтой байх аа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс