nwo1

 Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ "дэлхийн эзэд" гэж өөрсдийгөө өргөмжилсөн бүлэг хүмүүс (энэ эзэд, эрх баригчид гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага биш!) генетикийн зэвсэг боловруулж, байлдааны зориулалттай вирусуудыг энд тэнд туршуулж байна. Тэр байтугай тодорхой ДНК -ийн хэв шинж бүхий тодорхой угсаатны хүмүүсийг устгах боломжийг хүртэл судлан туршиж байна.

Энэ нь янз бүрийн вакцин нэрээр дэлхийн улс орнуудад түгээгдсээр байна. Үндэстэн угсаатан бүр генетикийн өвөрмөц тогтоцтой байдаг аж. Одоогоор генетикийн хэв маягаар нь дэлхийн хүн зоныг 43 төрөл зүйлийн ДНК бүтэцтэй байдгийг тогтоожээ. Энэ нь нөгөөх европоид, монголоид, негроид, австралоид гэж ангилдагаас хэд дахин илүү нарийвчлалтай ангилал аж. Ингэж тогтоосны үр дүнд зөвхөн нэг үндэстэн угсаатан тэр байтугай ястаныг ч ялгаварлан устгах генетикийн зэвсэг хийх боломж нээгдэж байгаа аж. Ийм замаар дэлхий дээр амьдарч байгаад, дэлхийн зах зээлийн ситемд ямар ч үүрэг рольгүйгээсээ болж устаж үгүй болсон улс үндэстнүүдийн тоог хэдэн арав дахин өсгөж болох боломжийг судалж байна. Гэхдээ энэхүү аймаглан устгах явц - геноцид ил тодоор хийгдэхгүй нь лавтай. Дэлхийн эрх баригчидад өөрсдөд нь халтай болж мэдэх цөмийн зэвсэг тэр үед хэрэглэх шаардлагагүй болно. Ийм зэвсэгээр дэлхийн эрх баригчидад буулт хийх дургүй улс үндэстнүүдийн тэргүүнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг нь устгаж болно.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ газар дэлхий дээр мэдээллийн дайн болж байна. Орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтууд нь хүнийг ердөө л компьютерийн нэг салшгүй хэсэг болгон "роботжуулж", барууны нууц албадын зүгээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хоорондоо янз бүрийн хэрэгслээр харилцаж байгаа сая сая хүмүүсийн бодол санааг хөтлөх, тэдгээрт задлан шинжилгээ хийх, нөлөөлөх, тэдний хувийн нууцад нэвтрэх, сэтгэл зүй төрх төлөвийг нь тогтоох, залах боломжийг нээж өгч байна. Ийм замаар дэлхийн эрх баригчид, тэдгээрийн тусгай албад улс үндэстнүүдийн төрийн нууц, нам, улс төрийн хүчин, ерөнхийөлгчийн ажлын албаны мэдээллийн санд нэвтэрч, улс төрийн өдөөн хатгалга хийж, тэр ч бүү хэл төрийн эргэлтийг зохион байгуулж чадаж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид, тэдний зүгээс санхүүжүүлж буй нано-технологийн мэргэжилтнүүд хүний тархинд эсвэл арьсан дор нь суулгах замаар тухайн хүнийг хянах, удирдаж болох микрон-оор хэмжигдэх хэмжээний чийп (хагас дамжуулагч процессор) суулгах боломжийг олж нээгээд байна. Хүний согогтой эрхтнүүдийг орлож ажиллах, хүний насыг уртасгахад энэ ололтыг ашиглахаас урьтаж, хүн төрөлхтний уураг тархийг хөтлөх боломжинд илүү анхаарлаа хандуулж байна. Олон нийтийг өрсөлдөх, тэмцэлдэх чадваргүй боол, дуулгавартай робот болгох арга замыг шаргуу хайж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан асар олон сая хүний тархийг угаах ажлыг эрчимжүүлж байна. Бүхэл бүтэн улс орон, үндэстэн, нийгмийн бүлэгүүдийг далд ухамсарын түвшинд нь коодлох, програмчилах арга чаргыг аль хэдийн боловсруулаад хэрэглэсээр байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөвхөн нэг хүний оюун санаанд тодорхой командуудыг өгөхөд ч ашиглаж болдог ажээ. Иймэрхүү сэтгэц - физиологийн технологи нь аль нэгэн хот, тосгон, райны хүн ардын сэтгэл зүй, ёс суртахууны баримжааг өөрчлөх, хөтлөхөд ч ашиглагдаж байгаа ажээ.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд АНУ тэргүүтэй энэ дэлхийн эрх баригчид цэрэг дайн - зэр зэвсэгийн салбарыг "гайхамшигтай" хөгжүүлж, төгөлдөржүүлсээр байна. Мянга мянган далавчит пуужингууд тусгай програмын дагуу дайсны талд сөгөө өгөлгүй цохилт хийх, асар хурдтай бөгөөд нисгэгчгүй онгоцнуудаар довтлох, робот туслагч, ханган нийлүүлэгч бүхий явган цэргийн ангиудыг байлдаанд оруулах боломжууд нээгдэж байна. Радарт баригдаж, үзэгддэггүй цөмийн бөмбөгдөгч онгоц, дайсныхаа электрон хэрэгслээр ажилладаг бүх зэвсэгийг ажиллагаагүй болгодог цахилгаан соронзон цацруулдаг "их буунууд" буй болжээ. Хэрэгцээ шаардлага гарвал сансараас хүртэл цохилт өгөх боломж аль хэдийн бүрэлджээ. Дэлхийн эрх баригчид маань пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг дэхий даяар байрлуулах ажилаа аль хэдийн эхлээд тэр нь ид өрнөөд явж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид глобалчлал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажилыг шуурхайлж байна. Дээр дурьдсан бүх зүйл бүх хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болноо гэдгийг эх орон нэгтнүүддээ бас нэг сануулья гэж бодон үүнийг тэрлэв ээ.

З. Эрдэнэбат 


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

suvdaa
0 # suvdaa 2013-02-23 11:32
Монголдоо сурсан нь хамаагүй дээрюм байна. Ер нь хүн маш үндэсний үзэлтэй байх ёстой гэж би боддог.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баатар
0 # баатар 2013-02-23 11:46
Энэ аймшигтай чин үнэнийг бид өнөөдөр бэлхэн харж байна. Монголдоо сурч боловсорсон хүмүүсийг цаашид анхаарах ёстой юм биш үү.2008 он бол эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа байсан байх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-02-23 15:05
Ерөнхийлөгчөөсөө эхлээд...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Оргил
+1 # Оргил 2013-02-24 01:18
Монголын боловсролын системийг Кембриж болгоно гээд үзэж тарж байдаг. Залуучууд америкад сурахын өвчин. Сураад ирсэн нөхдүүд биеэ тоосон лаларууд болдог. Эцэст нь Монгол хөрсөө мэдэхгүй нэг л их бананы мод тарих хүсэлтэй нөхдүүд...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
s
0 # s 2013-03-15 06:49
баяраллаа сайхан нийтлэл байна. Та бичих сэдвээрээ жиргээ явуулаад тэгээд нийгмийн хандлага олон нийтийн саналыг нийтлэлдээ тусад нь дүгнэж оруулж байж болох уу таны twitter hayag yu be
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa
0 # delgermaa 2013-05-08 01:20
Аваргаа дэмжмээр юм байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ganbaa
0 # Ganbaa 2013-05-17 15:50
МАН-ын НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүү АНУ-ын Харвардын тэтгэлэгт курст сурч байгаа гэсэн. Бас нэмж 10 хүнийг сургаж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймэрхүү нөхдүүд америкчин болчоод ирхийн байна л даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хххх
0 # хххх 2013-09-02 14:48
ер нь бол Баярцогтоос авахуулаад бүгд л гадныхны зомби болсон нь ил болсон шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Толгой нь эргэсэн хүн
0 # Толгой нь эргэсэн хүн 2013-10-02 13:13
Ялангуяа гадаадад төгсөөд ирж байгаа хүмүүс уншаасай. Бас АНУ-д курс төгссөн нэгэн үеийнхэн энэ улс орныг ямар болгосныг санаасай. Асуудлын гол нь гадаадад сурахдаа биш, сурч бололгүй яахав гагцхүү монголоо алдахгүй байхыг хичээх нь чухал юм уу даа.Өнөөдөр Баруунд АНУ-д хэдэн хүн сурч байна вэ? Байгалийн ухааныхан бол яах вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2015-11-02 17:54
Үнэн. Энэ замаар явсан нөхдүүд өөрийн улс орноо "ардчилах" гэж хэрхэн сүйрүүлж байгааг пост-коммуинст орнуудын жишээн дээр харж байдаг. Украйныг хар. Хамгийн аймшигтай нь, энэ тал дээр манай улс руу асар их мөнгө хаяж байгаа! Тэнд олон тоогоор бэлтгэгдэж байгаа. Цэдэнбал гуайн үед Оросод харилцааны чиглэлээр сурагахад хүртэл заавал малчны хөдөөний хүүхдийг сонгож авдаг байсан юм. Манай нэг ах сонгогдоогүй харамсалтай байснаа ярьдаг. Тэр бол аймгийн төвийн хүүхэд байлаа. Тархийг нь амархан угаахааргүй, яс үндэс, язгуур ухаан нь дархлагдсан хүүхдийг л ОУ харилцааны чиглэлээр сургадаг байсан ахмадууд маань хичнээн ухаантай билээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс