sochi 20141

Хэдхэн өдрийн өмнө Сочи хотод Өвлийн XXII Олимпын тоглолт ОХУлсын том ялалт, оросуудын гялалзсан амжилтаар /Орос 13 - алт, 11 – мөнгө, 9 – хүрэл/ өндөрлөлөө. Гэвч энэ Олимпын яг өмнөхөн Барууны зарим хэвлэлүүд дээр Сочийн Олимпын тухай гүтгэсэн доромжилсон өнгө аястай худлаа мэдээллүүд, фотошопоор янзалсан фэйк /хуурамч/ зургууд болон эсвэл бүүр шал өөр газар, өөр улс орнуудад бүр хэдэн жилийн өмнө авсан гэрэл зургуудыг хүртэл ашиглан Оросын амжилтыг харлуулах зорилготой кампанит ажил явуулж эхэлснийг манай "ардчилсан" либерал хувийн хэвлэлүүд, баруунд очиж "мэргэжил дээшлүүлж нэг нүдтэй болсон" сэтгүүлчид, зарим вэбсайтууд хуулбарлан энэхүү үзэл суртлын Хүйтэн дайны зэвсэг - цагаан хоолой нь болж Монголд цацаж байсан нь харамсалтай бөгөөд бүүр ичгүүртэй, эмгэнэлтэй...

Гэсэн хэдий ч энэ Олимп урьд өмнө болж байсан өвлийн тоглолтуудаас хамгийн сайн бэлтгэгдсэн хамгийн сайхан зохион байгуулагдсан тоглолт болсон гэж тэнд очиж энэ бүхнийг бодит байдал дээр нүдээрээ харж спортын уралдаан тэмцээнүүдийг хажуугаас нь үзэж сонирхож оролцсон албаны болон хувь бүх хүмүүс нэгэн дуугаар илэрхийлж байгаа.

2014 оны 2-р сарын 23-ны орой бид Өвлийн XXII олимпын Хаалтын Ёслол хичнээн агуу том, сүр жавхлантай болж өнгөрснийг харсан билээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл гадаадын хэвлэлүүд Сочид болж өнгөрсөн энэ Олимпын тоглолтын тухай шагшин бичсээр байна. Хэдийгээр эхлээд барууны хэвлэлүүдийн ихэнх нь ОХУлсад болж байсан энэ Тоглолтын тухай сөрөг мэдээллүүдийг түүн ихэнхдээ зохион цацахыг хичээж байсан ч эцэст нь Үнэнд гүйцэгдсэн нь илт харагдаж байна!

Та бүхэн “Олимпоор далимдуулж оросын эсрэг хийж байгаа энэ суртал ухуулга хэнд ашигтай вэ” нийтлэлийг эндээс уншиж болно.

Гадаадын түүний дотор Барууны олон хэвлэл мэдээллүүд одоо Сочийн Олимпод зориулж бүрэн бэлдсэн нэгдүгээр зэрэглэлийн орчин үеийн спортын байгууламжууд барьсан байсныг, оросын үзэгчид хөгжөөн дэмжигчид нь энэ амжилтаараа улс эх орноороо бахархаж байсныг, тамирчид нь үнэхээр өндөр ур чадвартай байсныг тэмдэглэж байна. “Оросууд эх орноороо бахархаж гэрэлтэж байсаан. Тэгээд ч ийм байхад яагаад гэрэлтэж болохгүй гэж?” хэмээн Британийн “Telegraph” сонин бичиж байна.

Мөн гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Нээлтийн ёслолын үеэр Хойд Америк – барууны улс орнуудыг төлөөлүүлсэн байсан цагираг нээгдээгүй болохыг оросууд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах нэг шалтгаан болгож байгаа тухай эерэг талаас нь бичиж эхлээд байна. Олимпын тоглолтын Нээлтийн ёслолын үеэр үүссэн энэ асуудлын тухай зохион байгуулагчид нь ингэж хошигнохоор шийдсэн ажээ гэж тэд бичиж байна. “Маш сайн байна! Орос хошигнож чаддаг гэдгээ харууллаа” гэж британийн “Time” сэтгүүл бичиж байна. Хаалтын Ёслолын үеэр тэр цагираг бас л нээгдэж чадахгүй байгаа мэт харагдаж байснаа гэнэт маш гоёор цацран нээгдсэнийг харсан британийн "Metro" сэтгүүлийн сэтгүүлчид оросуудын энэ хошигнолд хамгийн оносон өвөрмөц дүгнэлт өгч “Ээ дээ, энэ оросууд уу” хэмээн дуу алдан бичиж байна.

Америкийн “New York Times” сонин Олимпын энэ удаагийн Тоглолтыг маш өндөр хэмжээнд зохион байгуулж явуулсныг хүлээн зөвшөөрч “Бүтэн сайнд болж өнгөрсөн Олимпын Хаалтын Ёслолын ажиллагаа бол орос юм болгоны баяр, Оросод хийж чаддаг тэр бүхний баяр, сүр жавхлан байлаа. Тэр оройн нэвтрүүлэг өөрөө бүхэлдээ Орос улсын олсон шинэхэн амжилтуудыг илтгэн харуулж байсан ба хэн нэгэнд таалагдаж байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамаарч энэ удаагийн Олимпын тоглолт оросуудын бас нэг том амжилт боллоо. Путин энэ Олимпыг өөрийн улсдаа явуулах эрхийг өрсөлдөн авч чадсан ба түүний улс гүрэн ч үүнийг маш амжилттай зохион байгуулж явуулж чадлаа. Энэ Олимпын тоглолтын үеэр бидний хувьд нэг их хүсэшгүй Оросын нэг давуу тал ил гарч ирсэн ба энэ нь өнгөрсөн Олимпын тоглолтын хамгийн чухал нэг амжилт болсон байхыг үгүйсгэж болохгүй юм” гэж өндрөөр үнэлэн бичиж байна.

Францын “Le Figaro” сонин энэ удаагийн Олимпын тоглолтыг оросууд маш сайн бэлтгэж зохион явуулсныг мөн медалийнхаа чанар ба тоогоор энэ Олимпод тэргүүлсэн оросын тамирчдын ур чадварыг өндрөөр үнэлэн бичиж байна. “Орос улс зарим нэг хүмүүсийн боломжгүй гэцгээж байсан тэр зүйлийг боломжтой болгож хийж чадсан гэдгээ өөртөө болон дэлхий дахинд батлан харууллаа”.

"Washington Post" –ын сэтгүүлч энэ удаагийн Олимпын Тоглолт бол Оросын хувьд жинхэнэ ялалт болсон гэдэгт итгэлтэй байгааг бичиж байгаа харин энэ бодит байдал нь бусад улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа. “Би сая тэнд очиж үнэхээр тэр мартагдашгүй өдрүүдийг оросуудтай хамт өнгөрөөсний дараа оросын ард түмнийг илүү ойроос таньж хамаагүй илүү сайн ойлгож мэдсээн. Гэвч Оросын зарим иргэдийн нэгэн адил Оросын зарим эрх баригчдад хандаж байгаа миний хандлага тийм амаргүй гэдгийг би мэдэрч байна. Би танай иргэдэд дуртай, бас тэр хэмжээгээрээ танай зарим эрх баригчдыг үзэн ядаж байна”. /тэднийг русофоб - оросыг үзэн ядуулах үзэл суртлаар багаас нь хүмүүжүүлдэг учраас, харин тэр яагаад вэ/

“Сочийн тухай гадаадын хэвлэлүүдэд: Сайхан сэтгэлийн хариуд уур хилэн” нийтлэлийг эндээс ушиж болно.

Гэсэн хэдий ч тэд бас яаж зүгээр байхав дээ! Британийн “Financial Times” сонин энэ Олимпын дараа Орос улс зөвлөлт маягийн хэлбэртээ буцан орно, тэр оруулсан хөрөнгө баялаг үрэгдэн алга болно гэж бичиж байна: “Хэрэв тийм юм бол тэдгээр байгууламжуудыг өөр зориулалтаар ашиглахад оруулах тэр хөрөнгө оруулалтууд 14 эсвэл 50 тэрбум доллар байсан ч ялгаагүй шамшигдан алга болно. Москва - Путин Гүржтэй хийсэн дайны дараа энд ямар нэр хүндтэй байсан тэндээ буцан очих болно. Бүр хамгийн сайндаа шүү” гэж бичиж байна.

Жич: Гүржийн “ардчилсан” бас “шударга” ерөнхийлөгч Саакашвиллийг чухамдаа америкчууд засгийн эрхэнд гаргаж тавьсан бөгөөд түүний удирдлага доор, америк сургагчдын сургаж америк зэвсгээр зэвсэглэсэн гүрж дайчид хөрш зэргэлдээх Өмнөд Осет руу яг Бээжингийн Олимп эхлэх үеэр, 2008-08-08-нд гэнэт их буугаар гал нээж дайран орж газар нутгийг нь өөртөө нэгтгэхээр энгийн оршин суугчдыг бөөнөөр нь алж устган угсаатны цэвэрлэгээ явуулж эхэлсэн билээ. Яг энэ мөчөөс эхлэн 2-3 өдрийн турш Барууны хэвлэлүүд том Орос жижигхэн Гүрж рүү дайрлаа хэмээн энэхүү гүржийн "ардчилсан" хүүхэлдэйнүүдийнхээ зэвсэгт түрэмгийллийг бас "чөлөөт" мэдээллээрээ дэмжиж дэлхийн олон нийтийн тархийг угааж эхэлсэн юм. Гэвч үүнээс хойш 4 өдрийн дараа 2008-08-12-нд сая тийшээ Оросын арми хүрэлцэн ирж Өмнөд Осетыг гүржийн "ардчилагчдаас" чөлөөлсний дараа тэдний ийм мэдээллийн довтолгоо ч таг чиг болцгоосон нь түүхэн баримт билээ. Эцэст нь Өмнөд Осетын олон иргэд энэ бодит байдлыг өөрсдөө гэрчилж шаардаж шахаж байсны хүчинд сая Европын Холбооны хүний эрхийн байгууллага энэ дайныг буруугаар мэдээлж сурталчилж байснаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм... 2012 сонгуулиар Гүржийн "ардчилсан шударга" ерөнхийлөгч Саакашвилийн дэглэм унаж тэрбээр одоо гүржийн ард түмний шүүхээс зугтан АНУлсад гарсан байгаа... !?!

Германы "Die Welt" хэвлэлд Хаалтын Ёслолын Ажиллагааг маш гоё сайхан байсан гэж тэмдэглэн бичиж байгаа ба британийн "The Guardian" сонин Нээлтийн ёслолын үеэр нээгдээгүй нөгөө тэр цагиргийн тухай хошигносон өнгө аястайгаар бичиж байна. “Хоккейн төрлөөс бусад нь Владимир Путины төлөвлөгөөний дагуу явчихлаа. Энэ улс эдгээр спортын аварга том байгууламжуудыг бүр тэгээс нь эхлэн барьж босгож ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгөхийн тулд асар их хөрөнгө, хүчин чармайлт гаргасан билээ. Мөн автомашины болон төмөр замын объектуудыг ч тэнд бас цоо шинээр барьсан байсан юм. Хаалтын ёслолын ажиллагааны үеэр зохион байгуулагчид нь Нээлтийн үеэр цагираг болж нээгдээгүй тэр цасан ширхэгээ дахин нээж чадахгүй байгаа мэт харуулж биднээр даажигнасан юм".

"Los Angels Times" сонинд бичихдээ Олимпын тоглолт эхлэхийн яг өмнөхөн Сочи-гийн зарим зочид буудлууд дотор дуусгаагүй дутуу дулмаг засварууд байгаа мэт шуугиж мөн тэнд Олимпын үеэр тэнд алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй гэж иргэдээ айлган сүрдүүлж тийшээ зорчихоос болгоомжлуулж байсан билээ. Мөн ижил хүйстнүүдийг хүүхэд залуучуудын дунд ухуулан сурталчлахыг хориглосон хууль баталсан гэж Оросыг дайрч байсан хэдий ч Орос улс энэ Олимпын тоглолтыг маш сайн хариуцан явуулж гайхамшигтай спортын байгууламжууд болон тэнд зохих ёсны уур амьсгалыг бүрэн бүрдүүлж чадсан гэдгийг сануулж байна.

"Wall Street Journal" сэтгүүл "Олимпын төгсгөл рүү өмнөхөн нь шуугиж байсан асуудлууд таг чиг болцгоосон, учир нь одоо бүгд л магтан шогширч байна" гэж бичиж байна. Мөн "Өмнөд Солонгосын 200 гаруй төлөөлөгчид Сочид хүрэлцэн ирцгээж өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулах талаар бүх нарийн ширийн зүйлүүдийг тэндээс олж мэдэцгээж байсан ба дараачийн өвлийн Олимп Өмнөд Солонгост эхлэх хүртэл 4-хөн жил үлдэж байна" гэж бичиж байна.

Энэ бүхнийг нүдээр харж тэнд ажиллаж байсан гадаадын сэтгүүлчдийн Орост хандах хандлага өөрчлөгдсөн гэдгийг В. Путин ч бас тэдэнтэй уулзах үеэрээ тэмдэглэсэн байна. Тэрээр "Олимпын бэлтгэл ажиллагааны үеэр гарч байсан зарим бодитой шүүмжлэлүүд эсвэл бүүр дайрч доромжилж байсан олон янзын хандлагууд байсан хэдий ч ОХУлс энэ удаагийн Олимпыг маш сайхан зохион байгуулж явуулж чадсан ба одоо шинэчлэгдсэн, хамтран ажиллахад нээлттэй Орос орныг дэлхийн дахин олж харсаан" гэж тэмдэглэн хэлсэн юм.

rusofoby

Энэ дэлхийн хамгийн "эрх чөлөөтэй" мөн хамгийн "ардчилсан улс" гэж өөрсдийгөө ухуулан ятгадаг АНУлсад өнгөрсөн Өвлийн Олимпын тоглолтыг гүтгэн харлуулах Оросыг зүхэх кампанит ажил явагдаж өнгөрлөө. Үүнд гайхаад байх зүйл огт биш бөгөөд америкийн хувийн "ардчилсан" "чөлөөт" хэвлэлүүдийн хувьд ер нь Оросыг гүтгэн мангасжуулах явдал бараг үндэстний спортынх нь нэг төрөл болсон гэхэд хилсдэхгүй билээ...

Энэ удаа ОХУлсын Сочид болж өнгөрсөн өвлийн Олимпын тоглолтуудыг дамжуулан цацах эрхийг авсан байсан америкийн NBC телевизийн суваг Олимпын Нээлтийн ёслолын арга хэмжээг шууд дамжуулан үзүүлэхгүй байхаар гэнэт шийдсэн нь олон сая үзэгчдийн бухимдлыг хүргэсэн үйл явдал болж өнгөрсөн юм. Тэгээд тус ТВ-суваг ОХУлсад болж байсан өвлийн олимпын тоглолтыг дамжуулах эрхийг АНУлсаас ганцаараа авсан байсан гэдгийг тооцох юм бол америкийн жирийн иргэд ОХУлсын тухай ямар нэг сайн сайхан зүйлийг үзэх, мэдэх эрхгүй юм байна гэдгийг та сая ойлгох болно. Хэдийгээр дараа нь тус телевизийн эрх баригчид техникийн саатал гарсан гэж булзсан боловч хажуугийн хөрш Канад улсад Нээлтийн ёслолыг шууд хүлээн авч хэвийн үзэж байсан юм.

Дараа нь NBC телевизийн суваг Нээлтийн ёслолын ажиллагааг бичлэгээр үзүүлсэн боловч харин энэхүү ёслолын ажиллагааны зарим нэг хэсгүүдийг тасдан авч хаясан байсан юм. Үүнд Зөвлөлтийн үеийг харуулсан шоу хэсгийг, тус Олимп урьд өмнө байгаагүй маш өндөр хэмжээнд зохион байгуулагдсан тухай ярьж байсан Өвлийн Олимпын хорооны дарга Томас Бахын ярьсан хэсгийг, мөн Олимпын билэг тэмдэг Бамбарууштай шоу хэсгийг, ОХУлсын Т.А.Т.У хөгжмийн хамтлагийн тоглолтыг, ОХУлсын Дотоод явдлын яамны харьяа найрал дууны чуулгын тоглолтыг үзүүлсэн хэсгүүдийг замаас нь тасдан авч үзэгчдэдээ дамжуулжээ. Үүнийг юу гэх вэ...

Жич: Сочи-гийн Олимпын зүй ёсны амжилтуудыг гүтгэн харлуулах гэж элдэв цуу яриа, ичгүүргүй гүтгэлгүүдийг баримтаар дэлгэн илчилснийг энд цуглуулсан байгаа. Бүх зүйл орос ба англи хэл дээр байгаа ба мөн мэдээллийн эх үүсвэрүүдийг шалгаж нотолж болно оо.

Одоохондоо хүчтэй байгаа талд нь зусардан долдойдож нөгөө талыг нь харлуулан гүтгэхийг "хүний эрх", "эрх чөлөө" гэдэг юм уу?

Харийн эздийнхээ дохио зангаагаар хоёр Хөршийнхөө гагцхүү улыг нь байнга шагайж бүр цагааныг нь хар, үнэнийг нь худал болгон бурахыг "ардчилал", "тусгаар тогтнол" гэдэг юм уу?

Тэгвэл бид ийм "ардчилал, эрх чөлөө, хүний эрх" гэгчийн эсрэг байна!...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

NB
0 # NB 2014-08-13 18:44
Амар мэнд үү? Таны нийтлэл үнэхээр их таалагдлаа, мөн шүүмжилж хэлсэн тань таний биеэ даасан жинхэнэ Ардчилалын үнэрийг сэн хийлгэж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс