f19 stealth fighter picture

ОХУ - АНУ-ын инженер эрдэмтэд, тагнуулчдын хамтран бүтээсэн энэхүү баримтат киноны агуулгын тухай товчхон:

Москва, 1962 он. "Советское радио" хэвлэлийн газраас нэгэн ер бусын ном хэвлэн гаргасан байлаа.

Энэ номон доторх тоо томшгүй олон тоо цифрүүд болон олон янзын тэмдэглэгээнүүдийн ард дэлхийн хэмжээний технологийн сенсаци - ер бусын нэгэн нээлт нуугдаж байжээ! Энэхүү судалгааны бүтээл - номоо бичсэн 30-аадхан настай орос залуу, эрдэмтэн судлаач Петр Уфимцев дэлхийн радиофизикийн салбарт том алхам - нээлт хийж нисэх онгоцны нэгэн ер бусын хосгүй технологи - радиолокацийн радарын дэлгэцэн дээр үл үзэгдэх нисэх онгоцны загварыг зохион бүтээх радиофизик-математикийн онолын үндсийг боловсруулж бэлэн болгосон байлаа! Эдгээр нэгэнт бодож боловсруулсан физик зарчмууд болон математикийн тооцоонуудыг нь хэрэглэж эсрэг талын газрын радарт үл үзэгдэх нисэх онгоцыг зохион бүтээх ажилдаа орох л үлдсэн байв.

Гэвч гэнэт нэг саад тотгор гарч ирсэн ажээ - тэр үеийн ЗХУлсын цэргийн удирдлагаас "...энэхүү онолын дагуу үл үзэгдэх онгоцууд барьж бүтээх нь манай намын зорилгод нийцэхгүй, ер нь ашиггүй..." гэж үзсэн байлаа. Тэр байтугай бүүр түүний энэ нээлтийг "... цэргийн нисэх хүчний хөгжлийн нэг мухардмал чиглэл мөн" гэсэн дүгнэлтийг хийсэн байсан аж...

Энэ үед 1953 онд И.Сталин хорлогдон алагдаж ЗХУлсын төрийн дээд хүрээнд үндсэндээ ордны төрийн эргэлтийг хийсэн Хрушев тэргүүтэй намын троцкистууд - түшмэдүүд "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг" гэж нэрлэсэн, үнэндээ бол социалист чиг баримжаанаас урван тэрслэх эмгэнэлт жүжгээ тоглож ЗХУлсын төрийн эрхэнд дахин гараад байсан юм. Намын тэр түшмэдүүд улс орон, ард түмнийг "удирдах, жолоодож байх" тачаал хорхойтой байсан хэдий ч харин бүтээн байгуулах, улс орныг удирдан авч явахад мэдлэг боловсрол, ур туршлага, геоулстөрийн алсын хараа тал дээр бол "ёстой хоншоор" дутаж байжээ... Учир нь тэдний дийлэнх олонх нь ямар ч шинжлэх ухаан судалж үзээгүй, бодит ажил хөдөлмөр хийж үзээгүй, ард түмнийг удирдах туршлага суугаагүй ердөө л нам эвлэлийн мөн пионерын ажилтнууд нэг үгээр хэлэх юм бол зүгээр л үзэл суртлын ажилтнууд байсан юм...

Ингээд тун удалгүй намын түшмэдүүдийн "энэхүү мухардмал чиглэл" гэж үгүйсгэсэн нээлт-онолыг нь америкийн тагнуулын албад болон эрдэмтэд тэр чигээр нь хуулан авч ашиглан үл үзэгдэх алдарт Стелс онгоцоо бүтээсэн ажээ... Тэд үүний өмнөхөн "олон тэрбум доллар зарцуулж ийм онгоц зохион бүтээх төсөл хэрэгжүүлсэн боловч туршилтын загварууд нь удаа дараа бүтэлгүйтэн жинхэнэ мухардалд орчхоод байсан, биднийг Уфимцевын энэ онол, тооцоо л аварсан" гэж америкийн эрдэмтэд, тагнуулчид энэ баримтат кинонд дурсан ярьж байна.

Гэвч тун удалгүй америкийн энэхүү үл үзэгдэх онгоцыг нь "олж хардаг" радарыг оросууд зохион бүтээсэн байлаа...

Энэхүү ганцхан жишээ бол хоосон үзэл сурталчид, өнөөгийн намаас томилогдсон одоогийн "манагерууд" шиг хүүхэлдэй-түшмэдүүд хэрхэн ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шимүүдийг, олон гайхамшигтай ололт бүтээлүүдийг булшилж байсныг болон бүүр геоулстөрийн өрсөлдөгчдөө далдуур худалдагдан урван тэрсэлж агуу том гүрнийг сүйрүүлж бүтэл бүтэн системийг нураасан нэгхэн жишээ юм...

Одоо "ардчилсан либералчид" 1990 оноос хойш социализм - нийгмийн олонхын сайн сайхны төлөө үзэл санаа нь эдийн засгийн хувьд нуран унасан гэж худлаа бурж, 4 жилд ганцхан удаа сонгууль өгдөг ардчилал мөн үл үзэгдэх гартай зах зээлийн эдийн засаг = капитализм бол цорын ганц зөв тогтолцоо бас "үүнээс илүү юм хүн төрөлхтөн одоо болтол олоогүй" гэж нэг хүний огт хэлээгүй үгийг нь хэлсэн болгож бурж хашгирсаар байгаа. Гэвч аливаа юмыг ухаж судалж шалгаж үздэггүй, эх зохиолтой нь тулгадаггүй, юм мэдэхгүй байх "эрх чөлөөтэй" болж авсан гэнэн залхуу хүмүүс үүнд нь итгэчхээд л улс Эх орноо цөлмөн хоосолж байгаагийг нь "хонь" мэт чимээгүй харцгааж бас өөрсдийнхөө гараар нурааж сөнөөж байгаа...

Гэвч харийн чивэлт явуулгуудыг нь монголын нийгэмд цацдаг цагаан хоолойнууд нь болж хувирсан хөлсний үзэл сурталчдын ятгалга ухуулгын ном, нийтлэлүүдийг түүхэн эх сурвалж, шинжлэх ухааны судалгааны ном бүтээлүүд, баримтат кино дүрс бичлэгүүдтэй тулгаж шалгаж мэргэжлийн түвшинд гүнзгий ухаж судалж үзвэл энэ бүхэн нь эхнээсээ шаал худлаа, зориудын тархины угаалгууд байдаг. Мөн тухайн үеийн нам-төрийн зарим өндөр албан тушаалтнууд нь дотоодын дүлзэнгүүд - "тавдугаар цуваа"-тайгаа нийлж дайсандаа далдуур худалдагдаж улс Эх орон, Ард түмнээсээ урван тэрсэлсэн нь түүхэн бодит хөдөлшгүй баримтуудаар батлагдаж байгаа. Тэр үеийн барааны хомсдолууд, картын системийг тэд нар харийн тагнуулын тусгай албадын дэмжлэгтэйгээр зориуд цаанаас нь зохион байгуулж ард түмний өмнө худал жүжиг тавьж байгаад улс Эх орныг нь "дотроос нь дэлбэлснээ" нуун хаацайлж байх гэсэн ичгүүргүй бохир заль төдийхөн юм аа...

Эцэст нь энэ бүхний золиос нь олон зуун сая жирийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, тэдний эвдэрч сүйдсэн хувь заяа, амьдын хагацлууд мөн ирээдүйгүй амьдрал нь болсон ба одоо ч болсоор байгаа билээ...

 

 

Сэтгэгдлүүд  

Тулгаа
0 # Тулгаа 2013-08-13 21:19
5 цувааг тийш нь хөөж явуулах хэрэгтэй бна... :antispam:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-08-13 21:34
Quoting Тулгаа:
5 цувааг тийш нь хөөж явуулах хэрэгтэй бна... :antispam:

Тэд нар тэнд очоод "нохойд" ч хэрэггүй ээ. Харин энд бидний хүзүүн дээр суулгаж мөнгөө хүүлж бидний үр хүүхдүүдийг дебилжүүлж биднийг өдөр тутам хортой хүнсээр бордож өнөөгийн бидний үеийг боолчилж санхүүгээр нь шимэгчилж байхын тулд тэднийг зориуд хувьчлал=хулгайчлалаар, барууны!ардчилал=авилгалаар "бүтээсэн" юм аа. Тэд эд нараа шүүмжилж буруутгасан ганц үг ган хийж байсан уу!!!??? сайн бодоод үз дээ хөө...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг