social genocide

Киноны төрөл : Баримтат кино
Нэр : Нийгмийн геноцид / Memoria del Saqueo
Гарсан он: 2004 он Студи/Улс : Аргентин улс
Найруулагч: Fernando Pino Solanas (Фернандо "Пино" Соланас)
Хэл: Аргентин хэлнээс орос хэл рүү орчуулгатай
Үргэлжлэх хугацаа : 113 минут

Киноны тухай товчхон:

Аргентины алдарт кино найруулагч Пино Соланас “Нийгмийн геноцид” нэртэй энэхүү баримтат кинондоо АНУ ба Барууны улс орнуудад очиж “ардчиллын курс” дүүргэсэн неолибералч эрх баригчид нь Олон улсын Валютын Сангийн “бүтцийн өөрчлөлтүүд” нэртэй хорт явуулгыг нь хэрхэн үг дуугүй хүлээн авч Аргентиныг аж үйлдвэрлэлгүй, ажлын байруудгүй, ер нь үндэсний "эдийн засгийг нь алсан" тухай мөн энэхүү орчин үеийн колоничлолын хөтөлбөрийг нь хэрэгжүүлж дагасан улс орнууд, ард түмнүүд чухам юунд хүрч байгааг үзүүлж байна.

Хөгжиж байгаа улс орнууд гэж тэдний нэрлэсэн (яг үнэндээ бол иймэрхүү нэртэй олон янзын зориуд явуулгуудын үр дүнд мөнхийн ядуу буурай "хөгжиж байгаагаараа" үлдэх ёстой) улс орнуудад ОУВСангаас тулган хэрэгжүүлдэг энэ хөтөлбөрийг АНУ-ын Вашингтонд боловсруулсан тул “Вашингтоны консенсус” гэж бас нэрлэдэг... ОУВСан оршин тогтнох хугацаандаа 1 ч улс орныг амлаад байсан шигээ зах зээлийн хөгжингүй улс орон болгоогүй ажээ. Харин хөгжиж өндийсөн бүх улс орнууд чухамдаа энэ хөтөлбөрөөс нь зайлсхийж үндэстний эдийн засгаа өөрсдөө залж ирсэн улс орнууд байдаг.

Энэ баримтат киног үзсэн монгол хүн бүр манай улсад сүүлийн 20 гаруй жилийн турш өрнөж байгаа үйл явдлууд, гаднын олон янзын гоё нэртэй байгууллагуудын идэвхийлэн явуулсаар ирсэн нэрийг нь сонсоход "хачин" элдэв төсөл, хөтөлбөрүүд (энэ бүх алсын хорт үр дагавруудтай явуулгуудыг нийтэд нь неолиберал реформ гэдэг)-ийн үр дүнд Монголын нийгэмд урьд өмнө нь байгаагүй харин одоо бол хэвийн үзэгдэл болсон ажилгүйдэл, ядуурал, хүнийрхэл, нийгмийн ёс суртахууны задрал ялзралын яг ижилхэн хувилбаруудыг Аргентины энэ жишээн дээрээс олж харах болно.

Энэхүү баримтат кино нь өнөөгийн ардчилсан + чөлөөт + зах зээлийн + эдийн засаг гэгч хов хоосон догм номлол, неолибералчдын дэлхийн газар сайгүй тарьж байгаа ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ёс суртахууны задрал ялзралын цаад шалтгаан, үүнийг зориуд зүтгүүлээд байгаа хүчний далд сэдэл зорилго, мөн чанарыг гүнзгий задлан шинжилсэн, дэлхийн дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн алдарт баримтат кино бүтээл болсон юм.

1948 оны 12-р сарын 9-нд баталсан НҮБ-ийн “Геноцидийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба үүний төлөө оноогдуулах шийтгэл” олон улсын Конвеци-д "геноцид" гэдгийг аль нэг улс үндэстний, угсаатан ястны эсвэл арьстны эсвэл шашинтан хэсэг бүлэг хүмүүсийг бүрэн буюу хэсэгчлэн устгахад чиглэсэн тухайн үндэстний оршин амьдрах амин чухал хэвшил, үндсүүдийг нь устгахад хүргэх зохион байгуулалттай, үе шаттай янз бүрийн гэмт үйл ажиллагаануудыг гэж ойлгоно гэж заажээ...

Монголын улсын, монголын ард түмний цаашид оршин тогтнох амьдрахын үндсийн үндэс бол юуны өмнө монгол хүмүүсийн хамтын нийгэм, төр улс, төрөлх хэл соёл бичиг, боловсрол урлаг, эрүүл мэндийн тогтолцоо, ажлын байр, амьдралд хүрэлцэх шударга цалин хөлс, дулаан тохилог байр сууц, өдөр тутмын аюулгүй уламжлалт хүнс хоол тэжээл, үнэн зөв бодит хэрэгцээт мэдээллүүд билээ. Гэвч энэ бүхнийг хэрхэн эвдэн бусниулах орчин нөхцөлийг зориуд бий болгоод байгааг олж мэдэх, ойлгож ухамсарлх үүнийг сөрөн сөрөн зогсох цаг аль хэдийнэ болжээ...

Монголын ард түмэн 70 жилийн өнгөрсөн хугацаанд урьд өмнө нь нэгэнт хүрчихсэн байсан олон олон ололт амжилтаасаа ухарч одоо бүр сэргээн босгох боломжгүйгээр бүрэн гээж алдах, энэ байдал нь цаашид Монгол улс тусгаар тогтносон бие даасан улс үндэстэн байх эсэх аюулд хэдийнэ хүргээд байна...

Энэ бүх дампуурал, сүйрлийг бидэнд харийн үзэл суртлын башир залиуд, арга мэхээр тулган хүлээлгэсэн байгаа!.. Одоо бид энэ бүхнийг нүдээ нээн гагцхүү олж харах, тэгээд ойлгох сэхээрч ухаарах, монгол хүн бүр өөрсдийнхөө төлөө, улс эх орныхоо төлөө, өнөөгийн бидний амьдрал ба хойч ирээдүйнхээ төлөө ямар нэг зүйл хийж эхлэх цаг ирээд байна...

7sariin1

 

Энэ бол 2004 оны 7-р сарын 1-ний үйл явдлын нэг зураг...Монголчуудыг өөд өөдөөс нь турхирч мөргөлдүүлж байгаа нэг л жишээ.....

Энэ хэргийн цаад учиг чухам хааш нь хөтөлж байна вэ, хаанаас жинхэнэ захиалагчдынх нь "чих цухуйж" байна вэ... Үүнийг ойлгохын тулд дараа нь ямар үйл явдлууд хөвөрсөн бэ гэдгийг эргэцүүлэн бодоход хангалттай...

Та бүхэнд энэ баримтат кинонд гарч байгаа бүхэн яг одоо манайд болж байгаа үйл явдлуудтай яг ижил агуулга, цаад мөн чанартай мэт санагдахгүй байна уу?

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

deegii
0 # deegii 2011-12-19 21:58
баярлалаа аль болох олон хүмүүс үзээсэй тэгээд бодоосой
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ezs
0 # ezs 2011-12-22 00:46
sain baina uu.tani umnuh orulsan videonudiig vzej bsan,sonirhol toi gol n mash surgamjtai bdag shv,bidnii meddegvi olon zvilsiig delgesen.nadad inside job ih taalagdsan orchulgatai bolhoor,minii sanaa bol ta ene bvh videonudaa bolomjtoi bol orchulgatai tabij bval ilvv ih humuust hureh bh gej bodoj bna.bayarlalaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол хүн
0 # Монгол хүн 2011-12-23 08:48
Монгол хэл дээр орчуулж (эсвэл хадмал орчуулгатай)тавибал олон хүнд хурдан хүрнэ гэж бодож бна . Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 15:12
Еврейчүүд дайнд мөнгө ихээр олох туршлагатай болсон. НҮБ-ийн үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгч еврей. Бүр олон улсын чанартай байгууллагыг санхүүлж, ороогүй салбар гэж байхгүй. НҮБ-д хүртэл итгэх аргагүй юм. Еврейн санхүүгийн сүлжээ хэрсэн байна дэлхийг. Бусад орнуудыг ч. Манай боловсролыг хүртэл санхүүжүүлсэн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 15:15
Зүгээр л Монгол улс эрүүлээр эвгүй тойргоос гарах хэрэгтэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-01-07 16:05
Яагаав Буш, Клинтон 2 чинь Вашингтоны консенсус яаж элсэж байгаа ярьж байсан ш дээ. Нууц энэ байгууллага Буш, Клинтоныг залуу байхад нь гомо болгож бүр тангараг өргөдөг байсан гээд сонссон:.Шөнөжингөө цүтгэн байсан гээд л үнэн байна юм байна л даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-12-30 18:37
Америкийн дэгдээсэн Киргизийн 1р хувсгал Украйн Гүржийн өнгөт хувьсгалын эсрэг Оросууд Киргизийн 2р хувсгал Молдав Монголын 71 нээр хариу цохилт хийсэн байх гэж харддаг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-01-02 13:56
Америкчууд монголчуудын тархийг мащ сайн угаасан бөгөөд монголчууд ч сохроор дагасан.Засгийн газар бүү хэл нийгмийн бүх салбар ялзарсан,хахуульд идэгдсэн.Тэдний үгийг үг дуугүй биелүүлдэг маш том системүүд ажиллаж байна.Өөрсдийгөө элитүүд гэж үздэг америкийн боолууд залуучуудын тархийг угааж байна.Энэ их энд тэндгүй болж байгаа шоу цэнгээн,залуучуудыг харалган мулгуу болгосоор.америк бол диваажинь, Хятад Орос бол там тэднийг үзэн яд гэж турхирж байна.Өнөөдөр наргиж цэнгэж байвал маргааш ирээдүйн тухай тунгаан бодох сэтгэл,санаа зовнилыг залуучуудаас бүр мөсөн байхгүй болгохын тулд маш эрчтэй ажиллаж байна,манай залуучууд ч ном уншхаа больсон.Энэ байдалтай байгаа монгол үндэстний ирээдүйг сайхан байна гэж хэлэх ямарч үндэслэлгүй юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-06 16:23
Манайхан ч тархиа их л угаалгаж байна даа. Өмнө нь ч, одоо ч, маргааш ч угаалга яван явсаар л... Гадаадын их дээд сургууль (Харвард, Кэмбриж гэх мэт...) руу бөөн бөөнөөрөө очиж, манкуурт боолынхоо дипломыг өвөртөлсөн Хүн сүргүүдийн арми Монголд орж ирнэ. Тэдний суулгасан "програмтай" хүмүүс Монголын төлөө бус харийн эздийнхээ төлөө л ажилаад байгаагаа үл мэднэ. Тэдний энэ "тоглоомын" боловсролын систем нь дэлхий даяар халдварлачихсан, манай улс ч дотор нь цохиж яваа. Энэ том тахалын эсрэг бидний дархалаа бол Монголын уугуул соёл, хэл бичиг, уламжлал л болж чадна. Даяарчлал гэдэг гоё нэртэй давалгаагаар англи хэл, холливүүдийн болон бусад олон ангит кинонууд гэх мэтийн бөөн зугаа цэнгээний нэвтрүүлгүүдээр бид бөмбөгдүүлж, өөр зүйл бодохоо болсон боолууд болсоор байна. За ингээд бид нийгмийн геноцидид өртөж, Африкийн араас орох нь дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс