pribaltica


БАЛТИ ОРЧМЫН УЛСУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ:
ОРОСУУДАД ЭЗЛЭГДСЭН БАЙСАН ГЭГЧ ТҮҮХ

Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд 1990-ээд оноос ЗХУлсын бүрэлдэхүүнээс гарч барууны загварын ардчиллыг байгуулж тэдний зааж өгснөөр зах зээлийн замаар орж хувьчлал явуулсны эцэст одоо урьд өмнө нь - Зөвлөлт засгийн үед тэнд байгуулсан бүх аж үйлдвэрүүд нь бүрэн шамшигдан үрэгдэж алга болсон байгаа юм. Харин оронд нь капиталист нийгмийн салшгүй үр дагаврууд болох ажилгүйдэл архидалт янхандалт газар авч залуучууд нь амь зуухын эрхэнд Баруун Европ руу дүрвэн цагаачилж тэнд ямар ч эрхгүй боолын ажлыг нь хийж байгаа иргэдийнх нь тоо цаашид улам өссөөр эдгээр цөөн хүн амтай улсууд цаашид оршин байх эсэх үндэстний сүйрлийн хэмжээнд хүргэсэн бөгөөд тэнд эдийн засаг, банк санхүү, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг харийнхан хувьчлан авсан байгаа бөгөөд иймээс нийгмийн бүхий л салбар нь гүн гүнзгий аймшигтай сүйрлийн байдалд байгаа аж...

"Эрх чөлөөтэй" (чухам юунаас эрх чөлөөтэй болсон вэ, эрүүл ухаанаас уу эрдэм боловсролоос уу, эсвэл эрхэлсэн ажлаас уу гэдэг нь одоо болтол ойлгомжгүй хэвээр байгаа?!) болж Барууны загвараар "ардчилжуулсан" бүх улс орнууд хаана байрладгаас үл шалтгаалан эдийн засаг, аж үйлдвэрлэл нь бүрэн сүйрч санхүүгийн систем нь долларын ноёрхол доор харийн бүрэн эрхшээл хяналтанд орж улс нийгэм нь уналт сүйрлийн яг ижилхэн үр дүнд хүргэсээр байгааг юу гэж ойлгох вэ?

Энэ чинь нөгөө амлаад ятгаад байсан эрх чөлөө, ардчилал, хүний эрх чинь үү?

Өнөөдөр өөрсдөө ч гүн гүнзгий хямралд орсон байгаа барууны "багш" нар маань яагаад энэ тухай чив чимээгүй, таг чиг, гэмгүй царайлан мэлзсээр байна вэ?......

Эдгээр улсууд ЗХУлсын бүрэлдэхүүнээс гарснаас хойш тэнд чухам юу сайн сайхан тал руугаа өөрчлөгдсөн бэ? Энэ асуултанд тэндхийн, Балти орчмын улсуудын оршин суугчид жирийн тариачдаас аваад түүх судлаачид болон улстөрчид нь хариулж байна....тэдний өөрсдийнх нь амаас сонсоорой, бодит байдлыг ТВ реклам бус харин газар дээр нь ямар байгааг хараарай!

Улс орны аж амьдрал, хөгжил цэцэглэлтийн үндэс нийгмийн олонхын ажил амьдралын баталгаа - аж үйлдвэрлэлийн суурь бүтцүүдийг, тэдгээрийн хоорондох технологийн болон борлуулалтын холбоосуудыг "хувьчлал=хулгайчлал" нэрийн доор санаатайгаар эвдэн бусниулсан нь үнэн хэрэг дээрээ "ардчилагдсан" энэ улс орнуудын эдийн засгийг шууд утгаараа нь алж устгасан бөгөөд одоо энэ улсуудыг зөвхөн гаднын зээл, бэлэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл болгон хувиргасан байгаа аж. Энэхүү бодит байдал нь аливаа "ардчилсан" улсуудыг Барууны банк корпорациудын бүх талын бүрэн эрхшээлд - колоничлолд оруулж энэ үндэстнүүдийн хувьд аажим мөхлийн үүдийг нээсэн байгаа билээ...

Аж үйлдвэрлэлгүй УЛС ҮНДЭСТЭН цаашид оршин тогтнох ямар ч үндэсгүй, БОЛОМЖГҮЙ юм! Учир нь аж үйлдвэрлэлгүй болсон улс оронд баялаг бүтээгч мэдлэг боловсрол, шинжлэх ухаан технологи, ур чадвар аажмаар хэнд ч хэрэггүй мэт болон хувирдаг бөгөөд ингэж гагцхүү иддэг гудардаг хүн сүргийн "хэрэглэгчдийн нийгэм" болгосон улс үндэстэн сүйрлийн ангал руу нисдэг жамтай...

Барууны "неолиберал ардчиллын" хавханд орсон улс орон байнга америк доллар(!) зээлж амь зуухаас өөр аргагүй зохиомол шахаанд ордог бөгөөд өнөө үед гадаадын хөрөнгө оруулалт нэрээр халхавчилсан байгаа эзэрхэг гүрний түрэмгий колоничлолын бодлогынх нь ээлжит нэг золиос болон хувирч бүтэл бүтэн улс үндэстэн зөвхөн гадаад зээлээр л амь зуудаг, гүнзгий боловсруулалт хийдэг нөхөн аж үйлдвэрлэлийн ажлын байргүй болсон нийгэм нь аажмаар тэтгэвэр тэтгэмжийн шинжтэй болон хувирч дотоодын зах зээл нь гадаадын бэлэн барааг оруулж ирэн санаанд багтсан үнээрээ шахан борлуулдаг зах зээл болж хувирдаг.

Ингэж барууны загвараар "ардчилагдсан" улс оронд хүчээр "үл үзэгдэх гартай чөлөөт зах зээл"-ийн зохиомол дэглэм тогтоодог бөгөөд ийнхүү тухайн улс орныг мөнгө-санхүүгийн бүрэн хараат байдалд орсонд нь дөрөөлж гадна талаас нь тулган хүлээлгэсэн байгаа элдэв гэрээний нууц нөхцлүүдээ ашиглаж аливаа улс үндэстний бүх нөөц баялгийг гадагш байнга цөлмөн зөөж байх бүх үүд хаалгыг нь дэлгэн хаядаг юм аа! ........


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.08 (6 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс