chalkingol zassan1
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 12-р сарын 29-ны тогтоолоор Халхын голын дайнд оролцсон хүмүүст олгосон онцгой энэ тэмдгэнд медалийн зэрэг олгож туузыг баталсан байна.

Увайгүй тэнэгийн шинж бол бусдын ач тусыг үл мэдэх явдал бөлгөө.

Эртний мэргэдийн сургаалаас...

Энэ дайны цэрэг улстөрийн угтвар нөхцөл байдал:

1914.8 сараас 1918.12 сар хүртэл үргэлжилсэн Дэлхийн I дайны дундуур дайтагч талууд болох Оросын хаант гүрэнд 1917 оны 10-р сард Петербургт гэнэт ардчилсан, троцкист большевик хувьсгал гарч мөн Германы Кайзерын эзэнт гүрэнд 1918 оны 11-р сарын дундуур гэнэт Берлин, Мюнхенд социал-демократ хувьсгал гарчдотоодын энэхүү хямралдаа автан хоёул суларч доройтож ялагдсан юм.

Энэ нь Барууны гүрнүүдийн эздийн мөнгө капитал, тусгай албадын зүгээс турхирч дэмжсэн зориудын үйл ажиллагаанууд байсан бөгөөд Орос, Германы эзэнт гүрнүүд ид дайны үеэр дотоодод нь гарсан эдгээр "ардчилсан" хувьсгалын нөлөөгөөр эмх замбараагүй байдалд орсны улмаас Британи, Франц, АНУ гүрнүүдэд ялагдаж тэдэнд бүрэн эзлэгдсэн байлаа.

Британи, АНУлс, Франц улсууд дэлхийн энэ дайнд өөрийн холбоотон байсан Оросын эзэнт гүрнийг ийнхүү хуйвалдан мурьсан юм. Тэд ийнхүү Австри-Венгерийн эзэнт гүрэн болон Германы эсрэг 1914 оноос хамт холбоотонууд болон дайтаж байсан Оросын эзэнт гүрнийг ялалт байгуулахын яг өмнөхөн нь 1917 онд дотоодод нь "ардчилсан хувьсгал" зохион байгуулж түлхэн унагаснаар энэхүү ялалтыг завшсан түүхэн бодит үнэнийг энд тэмдэглэх хэрэгтэй.

Энэ бүх ардчилсан хувьгалуудын үр дүнд дэлхийн энэ дайнд ялагдсан улсуудын нэг Герман улс Версалийн "энхтайвны" гэрээгээр бодит байдал дээр Барууны гүрнүүдийн гүнзгий колони болон хувирсан байсан юм. Ингээд 1929 оноос Орост троцкист большевикууд ялагдал хүлээж эхэлсний дараа (1939 онд энэ иргэний дайн дуусах шатандаа орсон) тэр үед эдийн засаг нь бүрэн сүйрч гүнзгий доройтолд орсон байсан Герман улсад 1933 онд Гитлерээр толгойлуулсан нацист үзэл сурталтай нам барууны санхүүгийн элитүүдийн мөнгө, дэмжлэг тусламж, ардчилсан сонгуулийн ачаар Германы парламентын 2 дахь нам болон гарч ирсэн ба дараахи нь дотоодын болон гаднын хүчтэй шахалтаар Гитлерийг Германы канцлераар шууд томилсон юм...

Энэ мөчөөс хойш, яг өнөөдөр Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдлуудтай адилхан, барууны банк-санхүүгийн элитүүд дэлхий дахинг дахин хуваан залгихаар дэлхийн II дайныг өдөөхөөр шуурхайлан бэлтгэж эхэлсэн нь түүхэн бодит баримтууд билээ... Европ тивд нацист Герман, фашист Итали улсууд ид зэвсэглэж байхад тэдний Дорно зүгийн улстөр-цэргийн холбоотон Японы эзэн хааны арми 1931 оны Мүгдэний мөргөлдөөнөөс эхлэн 1931 оны 8-р сарын 25-нд Манжуурын орчмоор Хятад улс уруу гүнзгий цөмрөн орж Манжуурт Манж-Го нэртэй өөрсдийн гар хөлүүдээр удирдуулсан тоглоомын ЗГ-ыг байгуулан тунхаглаж БНМАУлсын зүүн хилийн цаанахи нь 1 300 000 цэрэгтэй, шүдээ хүртэл зэвсэглэсэн армиа төвлөрүүлээд байлаа...

ЗХУлс, БНМАУлсын удирдагчид геоулстөрийн энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг сайн ойлгож удахгүй капиталист гүрнүүдийн зүгээс том дайн дэгдээх нь гэдгийг төсөөлж байсан ба ийм нөхцөлд 1933-1939 онд юуны өмнө эдийн засаг, аж үйлдэрлэлээ сэргээн босгох мөн дайн эхэлсэн нөхцөлд "араас хутга шаахаар" бэлдэж байсан дотоодын троцкист большевикууд, урьд өмнөх өмч ноёрхлоо алдсандаа өширхснийг нь гадаадын тагнуулын тусгай албадууд ашиглаж улс эх орных нь эсрэг ашиглаж байсан үнэндээ бол гаднын тавиул туршуулууд, тагнуулууд мөн дотоодын "гэнэн тэнэгүүдтэйгээ" тэмцэл хийж байжээ... Энд мэдээжийн хэрэг зарим нэг алдаа хэлмэгдэл гарсан байхыг үгүйсгэхгүй хэдий ч өнөөгийн барууны либерал үзэл сурталчдын хашгираад байгаа шиг хавтгай цусан хядлага болж ард түмэн зүгээр л энэ бүхнийг хараад сууж байсан биш хэрэг огт биш, харин ч өнөөгийн 1-1,5 сая төгрөгийн үнэтэй "хэлмэгдэгсэд" нэртэй болчихоод байгаа олон хүмүүсийг дайны өмнөх үеийн хуулийн (!) дагуу мөрдөн шалгаж шүүн тасалсангэдгийг энэхүү ээдрээтэй түүхийг сайтар ухаж судалж үзвэл хүн бүрт тодорхой, маш ойлгомжтой болох биз ээ..........

Ингээд 1939 оны 5-р сарын 11-нд Японы эзэн хааны явган цэргийн 23-р армийн ангиуд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт Халхын голын сав орчмоор дайран орж ирж нутгийн гүн үрүү довтолж эхэлсэн юм. Энэ Дорно зүгт ассан дайн бол Барууны гүрнүүд дэлхий дахинг хуваан залгих гэсэн төлөвлөгөөнийх нь эхний шат байсан байна. Монголын хилийн энэ хэсэгт харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг, ганц ч нисэх онгоцгүй мөн тун сулхан зэвсэглэсэн, цөөхөн дайчидтай Монголын Ардын Армийн нэг морьт хороо л сөрөн зогсож байжээ.


Түүхэн лавлах: ЗХУ-БНМАУ-ын засгийн газрууд хоорондын 1936 оны 3-р сарын 12-ны “Харилцан туслалцах гэрээ”-ний дагуу Зөвлөлт Холбоот Улс нь Бүгд Найрамдах Монгол Улсын газар нутгийг гадаадын цэргийн түрэмгийллээс өөрийн газар нутаг мэт хамгаалж байх үүргийг хүлээсэн байсан юм. Энэ зорилгоор Монгол улсад Зөвлөлтийн армийн 57-р онцгой корпус (12,5 мянган хүн, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоц) байрлаж байжээ. Халхын голын мөргөлдөөн эхлэх үед Монголд 100-р нисэх бригад (70 нисэх сөнөөх онгоц, 150 онгоц) удалгүй Байгалийн цаадах цэргийн тойргоос 23-р нисэх бригад (38/22) –ыг шилжүүлэн байрлуулсан байна.

http://mn.wikipedia.org/wiki/ Халхын_голын_байлдаан

1921-1946 он хүртэл 25 жилийн турш Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг ЗХУлсаас өөр нэг ч улс гүрэн тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан ба бүх учир нь тэд бүгд тэр үеийн дэлхийн капиталист гүрнүүд - Их британи, АНУ, Францын гүнзгий колониуд, улстөр-цэргийнх нь шууд эзэрхийлэл эрхшээл нөлөөн доор нь байсан юм... Дэлхийн олон улс орнуудыг колоничлолоос гарах бодит боломжийг олгож тусгаар тогтносон улсаа байгуулах гарч ирэхэд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн ЗХУлсын Агуу Их ялалтын дараа, дэлхийн II дайны дараахи Ялтын гэрээг байгуулах үеэр Монголыг Ар ба Өвөр Монгол гэж 2 хуваахыг чухамдаа Барууны том гүрнүүд маш их сонирхож тусгай албад, дипломат арга замаар санасандаа хүрсэн байна...

Тэдний "ачаар" ингэж 2 болон хэд хэд хуваагдаж тарамдсан улс үндэстнүүд олон байсан ба одоо ч байгаа билээ: Үүнд, ХБНГУлс ба БНАГУлс гэж байсан, Бельги-Франц, Өмнөд ба Хойд Солонгос, Вьетнам ба Камбодж, Энэтхэг-Пакистан-Бангладеш, Грек(өмнөд) ба Кипр(хойд грек), саяхнаас Чех ба Словак улсууд, ЗХУлсыг бүр 15 "ардчилсан, эрх чөлөөтэй"?! улсууд болгон хуваасан мөн 1998-2000 оны НАТО-гийн бөмбөгдөлтийн дараа 7 хэсэг бутран унасан Югослав улс, саяхан төр улсыг нь бүрэн "ардчилж" = сүйрүүлсэн Ливи, Ирак, Судан гэх мэт улсууд олон бий... Энэ явуулга бол банкируудын толгойлсон англосакс гүрнүүдийн сүүлийн 500 гаруй жил хэрэглэсээр ирсэн геоулстөрийн бодлого үйл ажиллагаа нь "аливаа улс үндэстнийг хагалан бутаргаж жижиглэ, тэгээд байнга яс хаяж хооронд нь уралцуулж сулруулж бай, ингэж байгаад бүгдийг нь эзэрхийлэн түрэмгийл"гэдэг нэг гол үндсэн зарчим, арга мэх нь юм....


Японы арми цөмрөн орж ирэх үед Халхын гол орчимд зөвлөлтийн цэрэг арми байгаагүй учир тийш нь яаралтай явган цэргийн батальон, сапёрын нэг рот мөн хэдэн их бууны батарейг машинаар хүргэж Номун хаан, Бүрд овоо, Буйр нуур ба Халхын гол орчмын толгодууд дунд байрлуулж дайсны эхний довтолгооныг тогтоон барьж байсан байна. 1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна.

1939 оны 5-р сарын 22. Дөнгөж саяхан Белоруссын цэргийн тойргийн хээрийн сургуулилалт амжилттай дуусаад байлаа. Энэ ажиллагааг удирдаж байсан девиз командлагч Г. К Жуков Москвад яаралтай ирж Ардын комиссар Ворошилов дээр ирэх даалгаварыг гэнэтхэн авсан байна. Ингэж яаралтай дуудаж байгаа шалтгааныг тэр цахилгаан нууц шууданд бичээгүй байв.

Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:

Г.К. Жуков дайран өнгөрч байсан эхний галт тэргэнд суугаад бүхэл шөнөжингөө унталгүй явсаар өглөөгүүр гэхэд Москвад ирж Ворошиловын албан өрөөнд орж ирсэн юм. Ардын комиссар Ворошилов түүнд шууд л “Япончууд Бүгд Найрамдах Монгол Ард Улс уруу цөмөрч дайран оржээ. Одоо тэнд хүнд хэцүү тулаан, байлдаанууд болж байна. Тэнд одоо бүрэлдээд байгаа нөхцөл байдлыг бид сайн мэдэхгүй байна. Монгол дахь 57 корпусын командлагч Фекленкод яаралтай тусламж хэрэгтэй болоод байна. Та одоо шууд эндээсээ Монгол уруу нисэх шаардлагатай байна. Тэндхийн нөхцөл байдлыг судалж хэрэв шаардлагатай бол фронтын бүх удирдлагыг гартаа авах шаардлагатай байна” гэсэн даалгавар өгсөн байна.

1938 онд Барууны холбоотон - Японы эрх баригчид социалист орнуудын гол түшиг ЗХУ-ын эсрэг “Хатиго” нэртэй дайны нууц төлөвлөгөөг боловсруулсан байжээ. Энэ төлөьлөгөөний дагуу Японы эзэн хааны арми Хойд Хятад-Манжуурыг эзлэн авсан байсан ба ийнхүү 1,3 сая хүний бие бүрэлдэхүүнтэй Японы эзэн хааны Квантуны арми Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм! Японы энэ “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын Зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв. Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.

Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны арми эзлэгдсэн газруудын энгийн номхон хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги )гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй) ба Чан Кай Ши-н армитай, бас Хятадын коммунистуудтай газар сайгүй мөргөлдөн тулалдаж байсан юм. Гэвч Японы цэргийн эрх баригчид ЗХУ-тай шууд дайн хийх чадваргүй байгаагаа ойлгож байжээ. Ингээд Квантуны армийн генералууд ирээдүйн дэлхийн дайнд бэлтгэж Монгол уруу цөмрөн орохдоо дотроос нь том лам нараар удирдуулсан зэвсэгт бослого /хилийн цаадах Банчин богдын тусламжтай Тариатын хүрээний лам нарын бослого г. м/ дотроос нь гаргана гэж тооцоолж энэхүү ажиллагааг бүх сувгаар дэмжин хилийн цаанаас сэм удирдажсанхүүжүүлж зэвсэглэж байлаа...

Эхний үед Япончууд агаарт давамгайлж байсан нь тэдний онгоцууд багахан өндрөөс хамгаалалтын бэхэлгээ байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын ихээхэн гарц хохирол учруулж байсан байна. Иймээс зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй ИЛ-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Халхын голын дайны үеэр японы нийт 660 сөнөөх нисэх онгоцуудыг устгасан ажээ.

1939.05.28 ба 29-нд зөвлөлт-монголын хамтарсан арми Халхын голын дайны хамгийн анхны том давшилтанд орсон байна. Энэ тулаанд амжилт олж дайсныг эзлэн авсан байсан байрлалаас нь хөөн ухраасан нь зөвлөлт-монголын цэргийн дээд удирдлагын чадварлаг удирдлагын ачаар гэхээсээ илүү монгол цэрэг дайчдын эх орныхоо төлөө эрэлхэг зоригтой тэвчээр хатуужил заан байлдаж байсан, зөвлөлтийн дайчид нисгэгчдийн амь хайргүй тусалж тулааны бүх хүнд ачааг үүрч гарч байсны ач гавьяа байсан байжээ.

1939.06.03-нд Халхын голын корпус командлагч Г. К. Жуков-оос К. Ворошиловт ингэж бичиж байсан байна:

“57-р онцгой корпусын удирдлагыг төлөөлж корпус командлагч Фекленко, БНМАУ-ын цэргийн зөвлөх нар зүүн чиглэлийн сөрөг давшилтыг бэлтгэх ажилд, энд байлдааны ажиллагааг зохион байгуулж явуулахад албан үүрэгтээ гэмт хэргийн шинжтэй хүйтэн хандлага гаргасан нь хүн хүчний маш их хохиролд хүргэсэн байна”

Дэлхийн дайнд бэлтгэж байсан европын улс орнууд Монгол дахь энэ дайныг маш анхааралтай ажиглан харж байна гэсэн тагнуулын мэдээллүүд ЗХУ-ын удирдлагад ирж байжээ. Халхын голын энэ дайн гарахаас яг жилийн өмнө 1938 оны 5-р сард Мюнхенд фашист Герман, Итали мөн Их британи, Франц улсуудын хооронд хожим “Мюнхены” гэж нэр авсан хуйвалдааны гэрээнд гарын үсэг зурж Чехословакын Судецкийн нутгийг фашист Герман, харин Тешины хязгаарыг нь Польш улсууд таслан авч өөртөө нэгтгэхийг зөвшөөрсөн байсан юм. Үүний дараа мөн 1938 онд Гитлерийн нацист Герман Австри улсыг өөртөө нэгтгэн авч мөн Польштой газар нутгийн маргаантай гэж мэдэгдэж байсан юм... Энэ бол том капиталист гүрнүүд Гитлерийн гараар дэлхийг улс орнуудыг хуваан авахаар тохиролцож эхэлсний нэг дохио байлаа.

Энэ үеийн Зөвлөлтийн удирдлага, И. Сталины үзэж байснаар 1-рт, ЗХУ аль болохоор европын энэ шинэ дайнд нь татагдан орохгүй цаг хожиж байх, 2-рт хэрэв энэ дайнд татагдан орох юм бол Алс Дорнын талаас, Японы зүгээс өөрийн ар талыг аюулгүй болгож авах амин чухал шаардлагатай тулгараад байсан юм. Иймээс Монголын Халхын голын мөргөлдөөн бол дэлхийн том дайны галд фашист Германы холбоотон Японы хаясан цучил байлаа.

Зөвлөлтийн 57-р корпусын удирдлагыг гартаа авсан Жуков өөрийн штабыг Улаанбаатраас Тамсагбулагт авчирч өөрөө фронтын бүх удирдлагыг газар дээр нь хэрэгжүүлж эхэлжээ. ЗХУ-аас хүн хүч, цэргийн техник танк онгоцууд нэмэгдэж ирж байсан хэдий ч дарийн утаа үнэрлээгүй хүмүүс тэдний дунд дийлэнх нь байсан ажээ. 1938-41 онд Зөвлөлтийн цэргийн техник, хүчин чадал ирээдүйн дайсан фашист Германаасаа олон дахин сул дорой, хоцрогдсон байсан юм.

Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:

"Халхын гол манай зэвсэгт хүчин, армиудын олон сул талыг харуулсаан. Урьд өмнө нь бид ойрын зайд байлдаан хийх арга техник, бие бүрэлдэхүүний бэлтгэлийг хангахад бага анхаарч ирсэн байсан ба мөн шөнийн тулаан хийх бэлтгэлгүй байсныг харуулсан. Харамсалтай нь, 1941 оны 6-р сарын 22-нд фашистууд манай улсад цөмрөн орж ирэхэд бид олон зүйлийг засч залруулж эхэлсэн байсан боловч нийтээрээ иймэрхүү байдалтай угтсан юм...

1939.07.02-нд японы Квантуны 23-р явган цэргийн арми давшилтанд орж Халхын голыг гатлаж Халхын гол орчмын стратегийн чухал өндөрлөг болох Баянцагааны толгойг эзлэн авсан байна. Энэ нь зөвлөлт-монголын армийн зүүн жигүүрийг бүсэлж бүх хангамжийг нь таслаж устгах аюулыг бий болгосон байв. Энэ нөхцөлд Г.К. Жуков 110 дугаар танкийн армийг энэ хэсэгт хаяж шийдвэртэй дайралтаар япончуудыг бут ниргэж Халхын гол давуулан хөөсөн байна.

1939.8.20-нд Халхын голын дайны шийдвэрлэх давшилт эхэлсэн юм. 8-р сарын 22-нд Зөвлөлт-Монголын хамтран армиуд Японы Квантуны армийг хоёр талаас нь цохиж бүсэлж бут ниргэсэн билээ.

Үүнээс яг нэг өдрийн дараа, 1939 оны 8-р сарын 23-нд тэр үед Москвад хүрэлцэн ирээд байсан нацист Германы гадаад хэргийн сайд Й. Риббентроп ЗХУ-ын талтай “Харилцан Үл довтлох гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Энд онцгойлон тэмдэглэхэд үүнээс өмнө Барууны бүх том гүрнүүд, Европын бүх голлох улсууд Гитлертэй яг ийм үл довтлох гэрээнүүдийг бүгдээрээ байгуулчихсан байсан юм! Энэхүү түүхэн бодит үнэнийг огт дурсахгүйгээр, тэднээс хамгийн сүүлд, аргагүй байдлаас болж ЗХУлс нацист Германтай байгуулсан "Харилцан үл довтлох гэрээ"-г хожим суртал ухуулгын зорилгоор "Молотов-Риббентропын пакт" гэж нэрлэн энэхүү тактик-стратегийн чухал гэрээг бүх талаар гүтгэн гүжирдэж дайрах болсон түүхтэй. Гэвч энэ гэрээгээ фашистууд өөрсдөө зөрчиж 1941.6.22-нд ЗХУ уруу дайран орсноор Эх орны чөлөөлөх дайн эхэлсэн билээ.

1939 оны 8-р сарын 31-нд зөвлөлт-монголын хамтарсан армиуд БНМАУ-д халдсан японы армийг бүрэн бут цохисон юм. 1939.9.17-нд ЗХУ Япон улсууд найрамдах гэрээнд гарын үсэг зурж байлдааны ажиллагааг зогсоосон юм.

1939.9.19-нд ЗХУ Япон хоёр Төвийг сахих гэрээ - дэлхийн II дайны үед II фронт нээхгүй (Япон араас нь цохихгүй байх) гэрээнд гарын үсэг зурсан юм. Хожим Дэлхийн II дайны үеэр фашист Герман ЗХУ-ын ар талаас нь цохиулахаар Японыг Алс Дорнодод II фронт нээхийг шаргуу шаардаж байсан боловч японы эзэн хааны армийн өндөр албан тушаалтнуудын нэг нь “Бид Хасаны мөргөлдөөний үед дайны бага сургамж, дараа нь Халхын голын мөргөлдөөнд дайны дунд сургамж авсан, иймээс дайны дээд сургамж авахыг бид яарахгүй байна” гэж хэлсэн байна.

Нанкины хядаан - баримтат кино

ЗХУ Япон хоёр цэргийн олзлогсодоо солилцож эхлэхэд японы олзлогсод гэр үрүүгээ яарахгүй байсан гэдэг. Японы нисгэгч Харада Хумиё “Намайг хил давуулан буцааж өгөх юм бол би өөрийгөө буудан хорооно. Ямар ч байсан Японд надад болон миний гэр бүлд хэвийн амьдрах боломж өгөхгүй” гэж хэлж байсан нь хадгалагдан үлдсэн байдаг байна...

Энэ бүх түүхээс үзвэл Монголд дэлхийн II дайны анхны цучил ассан юм. 1939 оны 9-р сарын 1-нд Гитлерийн Герман Польшид дайран орсноор дэлхийн II дайн "албан ёсоор" дэгдсэн түүхтэй.

731-р отряд: Үхлийн дамжлага

Анхаар! 21-с доош насны мөн сэтгэхүй султай хүн үзэхийг хориглоно! Орос, монгол, хятад хүмүүсийг японы цэргүүд хэрхэн тамалж аймшигт туршилтууд хийж байсан тухай баримт кино!

Халхын голын дайнд, 1939.5.11-нээс 1939.9.15-ны хооронд зөвлөлтийн 7976 цэрэг офицерүүд амь үрэгдсэн байна.

1945 оны 5-р сарын 6-нд Зөвлөлтийн арми Гитлерийн армийг ичээнд нь бут ниргэж Европ, Ази, Африкийн олон ард түмнүүд, ер нь бүх хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас тэр удаа хэлтрүүлж чөлөөлсөн билээ.

Түүхэн үнэнийг мэддэггүй ард түмэнд ирээдүй байхгүй!...

Монгол газар нутгийн төлөө мөн хүн төрөлхтний энхтайвны төлөө амиа өгсөн,
Европ тивийг фашизмын хар тахлаас чөлөөлсөн
Зөвлөлт Оросын дайчдын мөнхийн алдар дуурсаж байг!

Харин өнөөдөр бид хэн болчихоод байгаа вэ.... манай улс Эх орон одоо хаана, бид ер нь хаашаа явж байгаа вэ ?!


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс