МАЛЬТУСЫН ХАЙР НАЙРГҮЙ БАЙХ ОНОЛ ГЭГЧ
ЧУХАМ ЮУ ЮМ БЭ ?

Нилээн дээхэн манай нэг ардын уран зохиолч, хүмүүнлэгийн "сэхээтэн"-тэй таарч ярилцаж байхад тэрбээр Мальтусын онол ба Дарвины онолыг ядаж бүтэн уншиж судлаагүй байж "сургаар" шүтэн бишрэгч нэгэн байсан бөгөөд өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Монголын улам хүндэрсээр байгаа нөхцөл байдлыг улам ойлгохгүй байгаагаа ярьж эцэст нь "ардчилал, зах зээлийн хөгжилд хүргэх замд байх л ёстой үзэгдэл юм байлгүй дээ" гэж байсан юм.

Тэрбээр өөрөө "хэл ус нимгэн" учир 1990 оноос хойш өдөр шөнөгүй балбаж байгаа барууны неолибералч суртал ухуулгад тархиа бүрэн угаалгаж төөрөлдөж будилсан, үүнийгээ мэдэлгүйгээр олны өмнө нэг бус удаа ярилцлага өгч "томорсон" учир одоо үүнээсээ үнэхээр "ичсэн", ичсэнээсээ болж улс нийгмээ "алж ч" чадах зориудын зөрүүд нэгэн болсон байж билээ... Монголын нэг "том" "хүмүүнлэгийн сэхээтэн" ингэж "сургаар ойлгож" !?! төөрөлдөж байгаа юм чинь бусад жирийн олонх ямар байгаа нь ойлгомжтой байсан учир энэхүү нийтлэлийг бичих санаа төрснийг нуух юун...

Английн байгаль судлаач Чарльз Дарвин өөрийн онолыг Мальтусын онолд үндэслэж зохиосон билээ. XIX зууны Европын эрх баригч баячууд, дээд ангийн хүрээнд Томас Мальтусын зохиож гаргаж ирсэн “Хайр найргүй байх онол” гэдэг нэр авсан нэг онол-төсөөлөл ихэд дэлгэрч тун удалгүй өөрийн хамгаалан зүтгүүлэгчидтэй болсон байсанд гайхах зүйл огт байхгүй юм.

Энэхүү онолоор бол эцэс төгсгөлгүй дайн дажин, олон нийтийг хамарсан өлсгөлөн, үхлийн халдварт өвчнүүд зэргийг Мальтус хүн амын тоог (Мальтус үүнд гагцхүү жирийн олонхыг, ядуурч доройтсон хүмүүсийг оруулж тооцож байсныг мартаж болохгүй) бууруулж байх зайлшгүй чухал “байгалийн” аргууд гэж үзэж байсан юм. Нийгмийн доодсуудын ихэнх нь үхэж үрэгдэж харин нийгмийн “баяжсан шилдгүүд” нь улам ихийг хэрэглэж сайхан амьдрах ёстой гэж Мальтус болон түүнийг дагагсад үздэг! Мальтус амьд үлдэхийн төлөө ийм байнгын эцэс төгсгөлгүй тэмцэл - дайн хядааны “ачаар” л хүн төрөлхтөн цаашид оршин тогтнож чадна гэж үзэж байжээ!?

XIX зууны бүүр эхэнд Европын улс орнуудын эрх баригч баян анги давхаргуудын төлөөлөгчид сэм цуглаж “хүн амын тоо толгойн асуудлыг шийдвэрлэх”-ийн тулд Мальтусын зөвлөгөөг хэрэгжүүлж ядуу олонхын дунд үхэл, нас баралтын түвшинг улам нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийн нэг төлөвлөгөөг боловсруулсан байна. Европын эдгээр нацистууд хүн ам зүйн бодлогын талаарх нууц нийтлэлдээ ингэж бичиж байжээ:

“Ядуу олонход ариун цэвэрч байдал, эрүүл ахуйн зарчмуудыг сургахын оронд бид бүхэн яг эсрэг зуршлуудыг тэдэнд хэвшүүлэх ёстой. Манай хотуудын гудамжуудыг илүү нарийнхан барьж байгуулах, орон сууц гэр доторх хүмүүсийн нягтралыг улам нэмэгдүүлж тэдний дунд тахлын халдвар дахин дэгдэх таатай орчныг бий болгох ёстой. Хотын зах дахь ядуусын тосгодыг тогтмол устай газруудын ойролцоо бариулах, ялангуяа эдгээр тосгодыг намагтай, амьдралын эрүүл орчинд тохирохгүй газруудад бариулах явдлыг хөхүүлэн дэмжих нь чухал байна”.

Энэхүү харгис хэрцгий зальт бодлогын үр дүнд тэдний "ачаар" ядуурч сул дорой болсон, амьд үлдэхийн төлөө өдөр шөнөгүй тэмцэж буй тэр жирийн хүмүүс үхэж устсан байх ёстой ажээ! Тэд ингэж өөрсдийн улс орны төдийгүй нийт дэлхийн хүн амын өсөлтийг хянах гэж оролдож байсан юм. Мальтусын онолыг хүлээн авч урам зориг орсон баячууд нь XIX зууны Англид ядуурсан олонхыг хавчиж шахах бодлогыг бодит амьдрал дээр улам хүчтэй хэрэгжүүлж тэдэнд зориулан "Цуст хууль дүрмүүд" гэдэг нэр авсан хуулиудыг хүртэл баталж байлаа. Жишээлбэл, тэдний энэ "шударга" хуулиар бол газар нутгаасаа шахагдан хөөгдөж ядуурч туйлдаж амьд үлдэхийн төлөө энд тэндгүй тэнүүчлэн явж байсан хүмүүсийг барьж авч олны нүдэн дээр зодож гэсгээн шийтгэх, бие дээр нь тамгалах, тодорхой хугацаагаар боол болгох, хэрэв дахин зугтвал цаазалж байсан түүхтэй. Мөн тэнд ядуу хүмүүсийн хувьд нэгэн "хууль" дэглэмийг хүртэл тогтоосон байсан юм. Энэ хуулийнх нь дагуу ядуусын 8-9 настай хүүхдүүд хүртэл өдөрт 6 цаг нүүрсний уурхай-цооног дотор ажиллаж эсвэл яндан хөөлөгч хийж ажиллах ёстой байсан ба энэхүү айшигтай хүнд, хортой нөхцөлд тэсээгүй хүүхдүүд хорт хавдраар мянга мянгаараа нас барж байсан байна.

Мальтусын бодож олсон энэхүү “амьд үлдэхийн төлөө гарцаагүй дайн” гэгч онол нь олон зуун сая жирийн англичууд, ирландчууд, уэлсчүүд, скотландчуудын амь, амьдралын асар их гашуун зовлон, нулимс хэлмэгдүүлгийн түүхээр дүүрэн юм. Англи бол далайн дээрэм тонуул, хүний наймаа болон хар тамхины наймаа мөн мөнгө хүүлэх, колоничлолыг төрийн оролцоо дэмжлэгтэй явуулж ирсэн цөөхөн орнуудын нэг мөн бөгөөд ингэж баяжсан Английн ихэс дээдэс дэлхийн олон ард түмнүүдэд олон удаа хайр найргүй харгис хэрцгий хандаж ирсэн түүхтэй. Тэд "амьдралын орон зайгаа тэлэхийн тулд" өөрийн ард түмэндээ хүртэл хайр найргүй хандаж ирсэн юм.

Жишээлбэл, VIII Генрих хааны (1509-1547) үед 72 мянган ядуусыг, I Елизавета (1558-1603) хатан хааны үед 89 мянган газраа булаалгаж ядуурсан хүмүүсийг дээрх "шударга" хуулийн дагуу барьж авч дүүжлэн хороосон байна. Энэ нь тэр үеийн Английн бүх оршин суугчдын 2,5% -ийг цаазалсан гэсэн үг юм...

Яг энэ үзэл санааны нөлөөн доор Дарвин өөрийн “амьдралын орон зайн төлөөх эцэс төгсгөлгүй мөргөлдөөн”-ий онол үзэл баримтлалаа энэ бол даян дэлхий газар сайгүй болж байдаг байгалийн үзэгдэл гэж томьёолсон юм. Энэ бол амьд үлдэхийн төлөө тэмцэлд дандаа хүчтэй нь, дандаа хамгийн хөгжсөн нь, хамгийн баян нь (энэ нь чухам хэн бэ гэдгийг таагаарай!) ялж байдаг, иймээс зөвхөн ийм хүмүүс л амьдрах эрхтэй гэж үздэг онол - тэдний ёс суртахуун, ойлголт төсөөлөл нь юм. Энэ онол хуулийг нь байгаль өөрөө зөвтгөж байдаг гэж хүртэл Дарвин номлосон байдаг. Харин хүний ёс суртахууны үнэт зүйлүүд, энэрэнгүй сэтгэл, оюун ухаан болон уламжлалт зан заншил бол түүний санаанаасаа бодож олсон энэ “амьд үлдэхийн төлөөх тэмцлийн үзэл санаа” гэгчийг нь түгээн дэлгэрүүлэхэд нь гол саад болж байсан учир Дарвины хамгийн гол дайснууд байсан юм.

Ингээд “шинжлэх ухааны” өөр нэгэн уриаг тэрээр бодож олсон байна. Дарвин бүх “гэгээрсэн” баян чинээлэг хүмүүсийг амьдралыг Бурхан бүтээсэн гэсэн солиотой бодлуудаа хаяж харин орчин үеийн "шинжлэх ухааны" түүний хийсэн шинэ “нээлтүүдэд” итгэхийг уриалж байжээ. Энэхүү худал зальжин үзэл санаагаа түгээн дэлгэрүүлж нэвтрүүлэхийн тулд нийгмийн болон хувь хүмүүсийн ойлголт ухамсарт харгис хэрцгий байдал, хүчирхийлэл нь амьд үлдэхийн төлөөх тэмцэлд бол гарцаагүй, сул дорой үндэстэн угсаатнуудыг хүчтэй нь устгаж амьдралын орон зай, нөөц баялгийг нь булаан авч байх ёстой гэсэн санааг итгүүлсэн байсны үр дүнд XX зуунд хүн төрөлхтөн аймшигтай үнэ цэнийг төлсөн билээ.

Хэрэв XIX зуунд Дарвины энэ онол үзэл баримтлал нь Английн колоничлол, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг зөвтгөх мөн нацизм (“соёлжиж иргэншсэн” ганцхан үндэстэн л дэлхийг эзэгнэж байх ёстой бусад үндэстэн арьстнууд амьдрах эрхгүй гэдэг)-ын үзэл суртлын онолын үндсүүдийг нь бүрдүүлж байсан бол XX зууны фашист Германы нацизмын үзэл суртал нь тэр чигээрээ Дарвины энэ үзэл баримтлалаас эх үүсвэрээ авсан байсан юм.

Адольф Гитлер ба Альфред Розенберг нарын гаргаж ирсэн нацизмын үзэл сурталд Дарвины байгалийн шалгаруулалт, байгалийн сонгон үржүүлэг, өөр арьстан үндэстнүүдийн хоорондох хайр найргүй тэмцэл зэрэг үзэл баримтлалуудыг нь хамгийн их хэрэглэсэн байсан юм! Эдгээр үзэл баримтлалууд нь Дарвины зохион бичсэн “Байгалийн шалгаруулалтын үндсэн дээр төрөл зүйл үүсэх нь” гэдэг номонд нь хэдэн арван удаа дурдагдсан байдаг. Гитлерийн зохион бичсэн “Майн Кампф” номонд нь Дарвины анх дэвшүүлсэн эдгээр үзэл санаануудыг магтан дуулсан байдаг ба амьд үлдэхийн төлөөх тэмцэл бол гарцаагүй, харин энэ тэмцэлд хамгийн дээд цагаан арьст европ үндэстэн бүрэн ялах ёстой зэрэг нь фашизмын хамгийн гол тулгуур үзэл санаа нь юм. Жишээлбэл, Гитлерийн энэ номлолд ингэж бичсэн байгаа:

"Байгаль цаанаасаа тогтоосон үндэстэн арьстнуудын эрэмбэ дараалал дээр үндэслэсэн, урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжих мянга мянган жилийн настай ийм шинэ эзэнт гүрэнд хүн төрөлхтний түүх хамгийн дээд цэгтээ хүрсэн байх болно. Хамгийн дээд цагаан арьст ари үндэстэн бусад дорд үндэстнүүдийг өөртөө захируулах ёстой бөгөөд байгалиас цаанаасаа нөхцөлдсөн энэ хууль бол энэ дэлхий дээрх цорын ганц утга учиртай хууль юм."

Түүхч Хитман нацизм-фашизмын үзэл суртал бүрэлдэхэд Мальтус-Дарвины ийм үзэл баримтлалын үзүүлсэн нөлөөг ингэж бичсэн байдаг:

"Гитлер бол дарвинизмын үзэл санааг уйгагүй даган мөрдөгч байсан ба дэлхий дээрх амьдралын эволюцийн үзэл санаа гэгчийг нь улайран зүтгүүлэгч байсан юм. Гитлерийн “Майн кампф” номонд нь илэрхий байгаа түүний өөрийнх нь сэтгэцийн гажгууд болон хувь хүнийх нь комплексуудыг нь авч үзэхгүй орхиж болох ч энэ бол Дарвины, ялангуяа түүний байгалийн шалгарлын тухай онолын санааг нь онцгойлон авч үзэж зориуд тэмдэглэсэн, хамгийн хүчтэй хөгжилтэй арьстан үндэстэн цаашид амьд үлдэхийн тулд доод арьстан үндэстнүүдийг хүйс тэмтрэх зайлшгүй шаардлагатай тухай, ингэж “сонгон шалгаруулах” замаар хамгийн дээд [цагаан] арьстнуудыг л үлдээх тухай Дарвины эволюцийн онолыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа маш тодорхой томьёолсон ном юм."

Мальтус-Дарвины энэ зальжин харгис үзэл санааг өөртөө шингээсэн, түүнийг идэвхтэй ухуулан сурталчилж байсан Гитлер хүн төрөлхтнийг аймшигтай харгис хэрцгий асар том хэмжээний дэлхийн дайнд хүргэсэн билээ. Хүн төрөлхтний түүх ийм бузар зальжин тэгээд үй олон хүний амь насыг авч одсон асар том явуулгыг мэдэхгүй юм. Улстөрийн өөр үзэл бодолтой олон хүмүүс болон үндэстэн угсаатнууд, олон еврейчүүд Гитлерийн энэхүү “байгалийн шалгаруулалт” гэгчид нь өртөж нацистуудын бөөнөөр хорих лагеруудад аймшигтай хэрцгийгээр эрүүдэн тамлуулж хүйс тэмтрүүлсэн юм. 1933-1939 онд Японы эзэн хааны арми Хойд Хятадад олон зуун мянган хятад, барга монгол хүмүүсийг хүйс тэмтэрч "амьдралын орон зайгаа" тэлж байсан юм. Мальтусын тодорхой томьёолж Дарвины түгээн дэлгэрүүлсэн, Гитлерийн бодит байдал дээр хэрэглэсэн энэхүү онол-үзэл суртал нь 20-р зуунд дэлхийн I ба II дайныг өдөөж нийтдээ 18 + 55 сая хүний амь насыг сүйтгэж асар их гарз хохиролд хүргэсэн билээ.

Энэхүү агуу том уй гашуу, эвдрэл сүйрэл эмгэнэлийн хамгийн анхны уг сурвалж бол Томас Мальтусын хүн амын тухай онол гэгч мөн бөгөөд үүнийг цааш нь хөгжүүлэн дэлгэрүүлсэн Чарльз Дарвины байгалийн шалгарлын онол гэгч байлаа!

Дэлхийн хүн амын тоо хэтэрсэн гэдэг бол нацистуудын ээлжит нэг заль мэх, тархины угаалга мөн бөгөөд дэлхий дахины өнөөдрийн хямрал мухардалтай байгаа бүх зүйлийн ЦААД ШАЛТГААНУУД бол хүн төрөлхтний хөдөлмөрийн үр шим, нөөц баялгуудыг дэндүү шударга бус хуваарилж маш цөөнх нь завшиж байгаа, маш нарийн зальжин аргуудтай капиталист нийгэмдээ байгаа юм... Эдгээр онол-үзэл суртлууд нь өнөөгийн неолибералч ардчилал, олигархуудын улстөрийн дэглэм, "чөлөөт зах зээл", мөнгө хүүлэгч эдийн засгийн номлолын цаад суурь тулгуур зарчмууд нь юм.

Өнөөгийн Монголд цөөн хэдхэн хөлсний үзэл сурталчдын мурчийлтаар газар авсан, сүүлийн 25 жилийн турш нийгмийн бүх үнэт зүйлсийг хулгайлж завшиж нийгмийн ёс суртахуун, мэдлэг боловсролыг зориудаар эвдэн нурааж шороотой хутгасан харийн неолиберал үзэл суртал бол чухамдаа Мальтусын онол үзэл суртлын “Хэн хүчтэй нь, ямар ч ёс суртахуунгүй, үнэт зарчмуудгүй, гагцхүү аргатай зальтай, эрх мэдэл мөнгөтэй нь амьд үлдэх ёстой” гэдэг нийгмийн санаан дээр үндэслэсэн байгаа юм. Гэвч манайд л "моодонд" ороод байгаа болохоос энэхүү неолиберал онол-үзэл суртал нь бүрэн дампуурсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа дэлхийн томоохон улстөрчдийн үгнээс, олон улсын судалгааны байгууллагуудын тайлангуудаас, олон улсын хурал зөвлөгөөний индэр дээрээс энэхүү үзэл суртлыг одоо таслан зогсоох ёстой гэдэг уриа улам бүр хүчтэй цуурайтаж байгаа билээ.

Мальтусын энэ онолынх нь золиосууд нь болсон, үлдсэн цөөн хэсэг нь ч бас л удахгүй золиосууд болох тавилантай монголчууд бид нар өөрсдөө энэ онолыг нь ядаж уншиж ч үзэлгүйгээр сургаар итгэж ам дамжуулан бурж хичээнгүйлэн зүтгүүлж яваа нь үүнийг номлон зүтгүүлэгчид хичнээн нарийн аргатай зальтай, алсын бодлоготой болохыг, өнөөгийн бид дэндүү гэнэн итгэмтгий, юмны учрыг олж хужирыг тунгаахад залхуу хойрго хөөрхий байгааг илтгэж байгаа юм.

Энэхүү номлолын хамгийн наад захын нүдэнд ил байгаа жишээнүүд одоо бол:

* Хувь хүнийг зөвхөн “өөрөө өөрийнхөө төлөө байх” болгож үнэндээ бол нийгмийн харилцан уялдаатай амьдралаас нь салгаж түүнийг ганцааранг нь хувь заяатай нь зөнд нь хаясан байгаа байдал
* “Хүн амын тоог хязгаарлаж байх” номлолынх нь дагуу одоогийн өдөр тутмын хүнс, эмүүдийг генийн өөрчлөлттэй, хүнсний химийн их хэмжээний хортой орцтой заримдаа ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах албагүй болгосон учир, мөн неолиберал бодлогын шууд үр дагавар болох Их Утаанаас манай нийгмийн нөхөн үржихүйн чадавх, нийгмийн эрүүл мэндийн байдлыг дордуулж маш эмзэг байдалд хүргэсэн байгаа байдал
* Энэ онолын дагуу эрх мэдэлтнүүдийг, баячуудыг “цаанаасаа байгалиас ингэж заяасан дээдчүүд” гэсэн ойлголтыг нийгэмд аажмаар суулгаж өгч байгаа байдал
* Энэ үзэл суртлын дагуу үлдсэн олонх “дорд” хүмүүсийн тэр дундаа манай нийгмийн ойрын ирээдүй чухам ямар байхад шийдвэрлэх ач холбогдолтой хүүхэд залуусын боловсролын түвшин, чанарыг бодлоготойгоор унагаж тэдний элдвийн марзан шоу, ТВ-ээс жаахан дуулсан хальт сонссон юмс, аж амьдралаа хардаг өнцөг, ойлголт төсөөллийг чухамдаа яг энэ номлолын хүрээнд хайрцаглаж авч байгаа байдал
* Залуусын багагүй хэсгийг өөрсдийн төлөвшсөн үзэл баримтлалгүй шахам болгосон учир “хүчтэй нь амьд үлдэх ёстой” гэсэн зарчмаар зөвхөн аль ашиг хонжоотой, хүчтэй талд нь багтаж ямар ч ёс суртахуунгүй, ямар нэг дээдлэх үнэт зүйлсгүй, хоёр нүүртэй байх, шунаг сувьдаг амиа бодох тусам улам хождог гэх сэтгэлгээг нийгэмд тунхаглаж өөгшүүлж байгаа байдал
* Нийгмийг хагалан хувааж талцуулж нийгэмд эх захгүй эмх замбараагүй байдлыг улам өөгшүүлж байгаа, хүний оюун ухаан мэдлэг боловсролыг хэнд ч хэрэггүй мэт болгож хувь хүнийг өөрийг нь мөн чанартаа нийгэмтэй нь сөргүүлэн тавьж байгаа учир мальтусын “байгалийн шалгарал” гэгч, мөн “нийгмийн дарвинизм” гэгч харгис хэрцгий мөн чанартай үнэндээ бол мөхөлд хүргэх үзэл сурталд живсэн манай улс нийгмийн үнэмлэхүй дийлэнхийн ойрын ирээдүй нь тун бүдэг болсоор байгаа юм.

Ийм учраас өнөөдөр бид бүхэн чухам “ямар нүхэнд уначхаад” байгаагаа эргэцүүлэн бодож сэхээрч ухаарах, эдгээр харийн харгис үзэл суртлууд, номлолтой нэгдэн тэмцэх, өөрсдийн сайхан монгол амьдрал, монгол ирээдүйгээ бүтээж эхлэх цаг аль эрт болжээ.

Иймд энэ онолын дагуу манай улс нийгэмд явагдаж байгаа үйл явц, үр дагавруудыг нь олж харж ойлгож сэхээрэх нь цөөхөн монголчууд бидний хувьд цаашид оршин тогтнохын амин чухал асуудал болоод байна.

Юуны өмнө шүүн тунгааж эргэцүүлэн бодож байж ямар нэг дүгнэлт хийж байцгаая!

Та одоо "ардчилал, чөлөөт зах зээл" гэгч тэдний ээлжит нэг онол-үзэл сурталд нь итгэсэн, горьдсон хэвээр байгаа гэж үү ...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 2.50 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

deegii
0 # deegii 2012-05-23 21:17
BAABAR BOLIMOOR JUM LIBERALCH GEXEER SAXLAA BUDNA GDG SHIG BYYBURT ANGLIIN BAAS CH UNERGUI IX GOYO AMTTAI BDAG BXAAA XI XI XI BI BAS AIN RENDIIN TUXAI UNSHJ BSAN NEG IX ARIUXAN AMITAN BISH DEE BYYBUR BOL BALIAR URVAGCH
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bender
0 # bender 2012-05-23 21:44
неолибералч ардчилалын үзэл санааны одоохондоо бидэнд мэдрэгдээгүй эцсийн зорилго гитлертэй ижил байгаа жишээг африкийн ядуу улс орнуудад харж болно. Харин дайныг явуулж байгаа өнөөгийн арга нь эдийн засаг,санхүүгийн талбарт өрнөж байна.Манай улс 15 жилийн дараа уламжлалт ахуйгаасаа салж,барууны ертөнцөд асар их өртэй болж, энэ байдал эргэж заларуулах аргагүй болох үед л танигдана. Эдийн засгийн алуурчдын номонд ишлэл авсан "энэ улс ирээдүйд тамд цусаар цас орсон ч өрнөөсөө гарч чадахгүй тийм өрөнд живүүлэх " явдал гэсэнтэй ижил юм.Үүний дараа амьдрах уламжлалт үндсээ алдсан бид зүгээр л өөрөө мөхнө.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
БАЯРАА
0 # БАЯРАА 2012-05-24 14:58
Яг үнэн .Хүнийг хувь заяаны эрхэнд зөнд нь хаясан байдал хүнийг хувиа хичээгч болгож, ард түмнийг эв нэгдэлгүй болгон бутаргаж байгаа юм байна. Үүнийг олж харахад тусласан явдалд баярлалаа.Неолибериал үзэлийг тэр тээгчидтэй нь хамт дариухан устгамаар халдвар юм даа. Манай ард түмнийг хувь заяагаар нь тохуурхаж аргагүй байдлаар устгалд оруулж байгаа л юм байхнээ _
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-24 22:18
Энэ мэт эдгээр 5 хүрээ маань өөр өөрийн онцлогтой байхаас гадна бас тухайн улс үндэстний онцлог болон эрхэм зорилгоос ихээхэн шалтгаалж алийг нь илүүд дээгүүр авч үзэх вэ? гэсэн эрэмбэ дарааллын асуудал гарч ирдэг. Тухайн үндэстний онцлогт АНУ шиг олон үндэстэн өөр өөр шашинтанаас бүрдсэн үү эсвэл Япон шиг нэг үндэстэн нэг шашин шүтлэгтэй юу гэх зэрэг орно. Эрхэм зорилгод АНУ шиг супер гүрэн болох гэж байгаа юм уу? Япон шиг бүс нутагтаа нөлөөтэй хүчирхэг улс болох гэж байгаа юм уу? Түвд шиг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх гэж байгаа юм уу? гэх зэрэг орно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-24 22:19
Улс үндэсний эрх ашиг нь тусгаар тогтнол , үндэсний үзэл суртал , үндсэн хууль 3-аар нөхцөлдөж төрийн байгууллагуудаар дамжиж хэрэгждэг.
Улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг нь монополийн эсрэг хууль , эрх ашгийн зөрчлийн хууль гэх зэрэг төрийн хуулиар зохицуулагддаг.
Гэр бүлийн эрх ашиг голдуу ёс суртахуунаар зохицуулагддаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-24 22:19
Манайхан л туйлшраад аль нэгийг нь дөвийлгөөд бусдыг нь байхгүй болгож үгүйсгээд байдаг болохоос биш өөр өөрийн онцлог бүхий 5 ондоо хүрээний эрх ашиг байдаг. Бүгдийг нь тэгш авч үзэж өөрсдийнхөө онцлогт нийцүүлж өөр хооронд нь зөв дараалал - эрэмбэд оруулцгаая Монголчууд аа эрх ашигаа.

А = Улс үндэсний эрх ашиг
Б = Улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг
В = Байгууллагын хамт олны эрх ашиг
Г = Гэр бүлийн эрх ашиг
Д = Хувь хүний эрх ашиг
гэсэн эрх ашгийн 5 хүрээ байдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-24 22:40
АРДЧИЛАЛ гэдэг нь харийн үзэл сурталд тархиа угаалгаж хүн сүрэг болсон ард түмэн 20 гаран жилийн дараа сэрж ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТЛАА бүтээж харийхны башир тулгалтаар баталсан үндсэн хуулиа цус урсгалгүй өөрийнхөө онцлогт нийцүүлж өөрчилж чадахыг хэлнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-05-24 23:25
Quoting Гайхалтай:
Манайхан л туйлшраад аль нэгийг нь дөвийлгөөд бусдыг нь байхгүй болгож үгүйсгээд байдаг болохоос биш өөр өөрийн онцлог бүхий 5 ондоо хүрээний эрх ашиг байдаг. Бүгдийг нь тэгш авч үзэж өөрсдийнхөө онцлогт нийцүүлж өөр хооронд нь зөв дараалал - эрэмбэд оруулцгаая Монголчууд аа эрх ашигаа.

А = Улс үндэсний эрх ашиг
Б = Улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг
В = Байгууллагын хамт олны эрх ашиг
Г = Гэр бүлийн эрх ашиг
Д = Хувь хүний эрх ашиг
гэсэн эрх ашгийн 5 хүрээ байдаг.

Бараг санал нэг байна. AГВБД :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-25 00:42
Unuugiin "uls turchid" gegchid ba tur zasagt bui erh medelten-"liider"-uudiin huvi huniih n' uzel bodol, itgel unemshil, ger buliin baidal, ed hurungu, ed hurunguu yamar zamaar hurimtluulav...geh metiig n' sonirhoj uzehleer niitleg dur zurag, dugneltend hureed baigaa yum.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-25 00:47
Darvinyi onol ch gesen HOAX shuu dee!

Neodarvinistuudyin uzel surtal bol tsaanaa ayuul zanalyig daguulj baidag yum bilee.

Secular evolution bol science-eer hezee ch ul notlogdoh FALSE taamaglal gedgiig helmeer baina!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-25 06:30
Үүний дараа МОНГОЛ УЛСЫН ҮЗЭЛ СУРТАЛ ЁС СУРТАХУУНЫ ҮНДЭСНИЙ ХОРОО-г байгуулж мэргэжилтэнгүүд ээ ҮЗЭЛ СУРТАЛ ЁС СУРТАХУУНЫ ОРОЙН ДЭЭД СУРГУУЛИАР бэлтгэнэ. Үзэл суртал ёс суртахууны мэргэжилтэн нар Монгол Улсын 30-аас олон хүнтэй төрийн болон аж ахуйн бүх албан байгууллага дээр томилогдон ЁС ЗҮЙ ҮЗЭЛ СУРТЛЫН ХОРООГ толгойлох ба тодорхой дүрэм журмын дагуу бусад гишүүдээ тус байгууллагаасаа бүрдүүлнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-25 06:31
ХАРИЙН ҮЗЭЛ СУРТАЛ = КОММУНИСТ ү.с + БАРУУНЫ ү.с + гэх мэт ү.с
Аливаа улс үндэстэн огт ҮЗЭЛ СУРТАЛ-гүй оршин тогтоно гэж байдаггүй бөгөөд МОНГОЛ өөрийн онцлог , түүх уламжлал , эрхэм зорилгод нийцсэн ХАРИЙН ҮЗЭЛ СУРТЛЫГ зүйл бүрээр няцаан бут ниргэх өөрийн гэсэн ҮЗЭЛ СУРТЛЫГ бичигдмэл хэлбэрээр зохион туурвих ёстой. Үүнийг ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ гэж бид ухамсарлана. Эх орныг маань муухай болгоод байгаа хамаг эд баялгийг маань зөөгөөд хорогдуулаад байгаа ГҮҮРҮҮДИЙГ бид нураах ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-25 06:32
Гэтэл хөрш 2 хүчирхэг гүрнийг маань давж нэгэн ГҮҮР орж ирээд бүх байгалийн баялаг маань цөлмөж олонхийг маань ядууруулж төр засгийг маань өрийн дөнгөнд хийж түмэн олонг маань төр засагтай маань хагаралдуулж дотоодын үймээн самуунд түлхэх боллоо. 760 үйлдвэр заводыг төмрийн хаягдал болгож Хятадад тушаасан. Энэ ГҮҮРИЙГ БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ гэдэг бөгөөд НЕОЛИБЕРАЛЬ НОМЛОЛ болон МӨНГӨНИЙ МОНИТАРИЗМИЙН ОНОЛ –д тулгуурладаг. Эдгээр онол номлолыг дагаагүй хүн бол хүн биш гэсэн үзэл Монголд давамгайлж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай Соёмбо
0 # Гайхалтай Соёмбо 2012-05-25 06:33
ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ

Коммунист үзэл суртал гэж нэг зүйлийг 70 жилийн түүхээс Монголчууд мэднэ. Монгол хүн бүрийг ШИНЖЛЭХ УХААН КОММУНИЗМЫН ОНОЛ-д үнэнч байлгаж хорвоо ертөнц дээр КОММУНИЗМ-г байгуулахын тулд юуг ч золиослож болно гэсэн туйлшрал байсан даа. Үүгээр халхавч хийж Улаан Орос их гүрний дээрэнгүй бодлогоо тулгасан. 760 сүм хийдийг шатаасан. 1937 онд Улаан Орос – Японы эзэнт гүрэн – Дундад иргэн улс гэсэн дэлхийн хүчирхэг 3 гүрний эрх ашиг ар Монголд огтлолцож цус гарсан.
1990 оноос өмнөхөн малаа маллаад газар тариалангаа эрхлээд үйлдвэр заводаа байгуулаад БН засгаа тунхаглаад дэ факто болон дэ юри тусгаар тогтнолоо олж аваад НҮБ гишүүн болоод ТЭМЭЭН ЖИНГ ХАЛЖ авто тээвэр галт тэрэг хөлөг онгоцоор дотоодын тээврийн сүлжээгээ хангаад ТУЛГЫГ ХАЛЖ пийшин зуух төв халаалтын системтэй болж паартай байшинд суугаад эрх тэгш нийтээрээ чадлынхаа хирээр боломжийн амьдарч байсан.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-25 06:48
АРДЧИЛАЛ гэдэг нь харийн үзэл сурталд тархиа угаалгаж хүн сүрэг болонгоо алдсан ард түмэн сэрж ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТЛАА бүтээж харийхны башир тулгалтаар баталсан үндсэн хуулиа цус урсгалгүй өөрийнхөө онцлогт нийцүүлж өөрчилж чадахыг хэлнэ.

Жич : 1992 оны Үндсэн Хуулийг баталж гаргахад харийнхны нөлөө маш их байжээ. Монголчууд нийтээрээ АНУ бидний авралын од гэж итгэсэн сэтгэлзүйн төлөв дээр тоглолт хийсэн АЗИЙН САН гэсэн нэрийн доор орж ирсэн үзэл санааны "алуурчид" бүгдийг дэглэсэн гашуун түүхтэй. Мартаж үл болно. Засаж залруулж болно. Мэд бас түгээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-05-25 11:47
Quoting Chicago IL:
Uls ornyi ba huvi hunii erh ashig n' neg zosnyi hoyor tal bish yum uu?

Uuniig guivuulaad baigaa bolohoos bish?!

Чикагогийн маргиналжсан нөхөр-т: Чи эхлээд тархиныхаа баасыг арилгаж ойлголт төсөөллөө цэгцлээд дараа нь монгол хүн юм бол монголоороо бичиж бай, эс бөгөөс BAN хийхийг анхааруулъя!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-25 17:42
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ:

1. Монголчууд өөрөө өөртөө итгэх , ухаан зарах
2. Монголчууд эв эеийг хичээж цус үл урсгах
3. Үндэсний үзэл суртлаа бичигдмэл хэлбэрээр бүтээх , сурталчлах
4. Хөлгүй зугаа цэнгэл найр наадмаа хойш тавьж ажиллах бас дахин ажиллах
5. Үндсэн хуулиа үндэсний үзэл суртлаар амьжуулж төгөлдөршүүлэх
6. Монгол банкны хуулийг өөрчилж Монгол банкийг татан буулгах
7. Ашигт малтмалын хуулийг өөрчлөх
8. Баялаг үйлдвэрлэдэг ПОЛИТЕХНИКИЙН МЭДЛЭГ МЭРЭГЖИЛТЭЙ хүмүүсийн бүхэл бүтэн давхрага бий болгох , инженер техникийн зохион бүтээх мэргэжилтэнгүүдээ гадаадад бэлтгэх
9. Хойч үеэ ХАРИЙН ҮЗЭЛ СУРТЛААС чөлөөлж ерөнхий боловсролын хувийн дунд сургуулиудыг хааж НЭГ СУРАХ БИЧИГТЭЙ НЭГ ЖИШИГТЭЙ улсын дунд сургуулиуд болгох
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-25 17:42
Монголчууд бид 2220 жилийн түүхт төрт ёсны уламжлалтай эртний үндэстэн билээ. Бидний өнгөрсөн КОММУНИС ҮЗЭЛ СУРТЛЫН 70 жил болон БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТЛЫН 22 жилийн хоёр түүхэн зурвас үеийн хугацааны аль алинд сайн ч юм их байсан , муу ч зүйл их байсан нь илэрхий бөгөөд энэ бүгдэд авах гээхийн ухаанаар хандаж эртний өвөг язгуур МОДУН ШАНЬЮЙ-н суурийг нь тавьсан эзэн дээдэс ЧИНГИС ХААНЫ төгөлдөршүүлж бидэнд өвлөж үлдээсэн аравт зуут мянгат түмтийн тогтолцоогоор төр засгаа сонгож ХҮЧИРХЭГ ХАМАГ МОНГОЛЫГ хамтдаа бүтээе. Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-26 00:06
гэсэн байдаг. Арслан араатны хаан тул дээр нь зөвхөн хөх тэнгэр орших атал бусдаас айж үнэг шиг заль гаргах хэрэгцээ байхгүй нэр сүрэнд нь ч халтай ажээ. Үнэг чадал чансаа муу атлаа хаан - арслан шиг их омгорхог дээрэлхүү үрэлгэн байвал даруй бусдын идэш болно гэсэн санаа ажээ. Америк бол олон үндэстэн угсаатан болон зүсэн бүрийн шашинтангуудаас тогтсон орчин цагийн өндөр техник технологийг эзэмшсэн 662 тэрбум ам.долларын төсөв бүхий 2 сая хүнтэй армитай зангаргатай супер гүрэн. Монгол бол 96 хувь нэг үндэстэн угсаатнаас бүрдсэн 93 хувь нэг шашин шүтлэгтэй ... тусгаар тогтнолоо бэхжүүлж ард иргэдээ чинээлэг амьдруулах зорилготой жижиг улс.

Үнэг арслангийн ёсоор явбал даруй далдармой
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-26 00:06
Яагаад Монголчууд бид Америкчуудаас өөр үзэл онолтой байх ёстой вэ?

Эрдэнийн сан субашид хэмээх эртний сургааль номлол байдаг. Үүнд :

Арслан арслангийн ёсоор явбал урт амьдармой
Үнэг үнэгний ёсоор явбал удаан насалмой
Арслан үнэгний ёсоор явбал үтэр үхмой
Үнэг арслангийн ёсоор явбал даруй далдармой
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-05-26 00:13
2012.05.25-наас эхлэн монгол үсгээр бичээгүй комментуудыг устгаж байгаа. МОНГОЛ БИЧИГ ҮСЭГ ГЭДЭГТ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМД 1-Р АНГИАС НЬ ЗААЖ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙГ НЬ СУРГАЖ БАЙГАА, ӨНӨӨДРИЙН МАНАЙ БҮХ СОНИН ХЭВЛЭЛ ГАРЧ БАЙГАА БИЧИГ ҮСГИЙН ОЙЛГОВОЛ ЗОХИНО. Латин үсгээр дүрэмгүй сараачсан комментууд хэрэггүй ээ!!! БИД ЭНЭ САЙТАН ДЭЭРЭЭ ИНГЭЖ ШИЙДСЭН :-) Та бүхэн үүний цаад шалтгаануудыг ойлгож байгаа байх гэж найдаж байна. Амжилт хүсье. :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-26 00:20
"Shudarga yos" yariad l, tegesnee uildel n' tuuniihee esreg etgeeduuded hen unemshih bilee dee?!

Yostoi l huh ineed hurch baina!

Ta nar busdaas yuugaaraa yalgaatai yum be?

Ta nar Batbayar-baabar gegchees yuugaaraa deer yum be?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
энхбат
0 # энхбат 2012-05-26 00:23
Quoting Chicago IL:
Tegej hudlaa bultreed yaahav ee?!

Чи кирилл монгол үсгээр бичиж болно шүү дээ. Тэгээд л санал бодлоо чөлөөтэй хуваалцаач. Эсвэл англиар гэхдээ зөв хэлээр нь зөв бичнэ шүү :lol: логин нэрээ солихыг нөхөрсөгөөр зөвлөе....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-26 00:25
IPad hereglej baigaa tul bagtaamj muutai, tegeed ch oros usgeer bichih bolomj algaa!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
энхбат
0 # энхбат 2012-05-26 00:32
Quoting Chicago IL:
Yostoi l "...huuchin-haalttai baisan niigmiin 'hargis'" talyig n' sanagduuldag gej baina sh dee!

Uzel bodlooroo "Neelttei dialog" hiij bolno sh dee?!
Чи интернэт кафегаас бичиж байгаа юм уу. Өөрийн PC байхгүй юм уу, тохиргоог нь хийгээд л гүйцээ ш дээ. Хэн ч дураараа чалчиж сармачиндахыг арай эрх чөлөө гэдэггүй байх аа. Наана чинь байдаг зарим хүмүүс тархиндаа жогорхойтой болчихоод байгаагаа мэддэггүй юм даа, найз минь.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-26 00:38
"FREEDOM" gedeg bol HARIUTSLAGA shuu dee?!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago IL
0 # Chicago IL 2012-05-26 00:40
"Enkhbat" geh shig, huush chi uuriiguu tovch taniltsuulj boloh uu?!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
энхбат
0 # энхбат 2012-05-26 01:10
Чи Мальтусын онолын талаар юу ч бичихгүй юм. Юу гэж ойлгож бодож байна вэ, видеог үзэв үү? энэ тухай ярилцвал ямар вэ. Энэ л чухал ш дээ Би бол саяхнаас идэвхтэн уншигч нь болсон дэмжигч байнаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2012-05-26 11:43
Энхбат аа! Харамсалтай нь хүн дүрст сармагчин тун ховор байдаг, харин сармагчин төст хүмүүс хаа сайгүй их болсон доо :sad: гэхдээ тэд хүсвэл буцаад хүн болж болно ш дээ, монголчууд бид бие биендээ туслах ёстой шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
casadon
0 # casadon 2012-06-04 15:11
Хүн төрлөхтөны ихэнхи хэсэг нь зөвхөн хүн сүрэг болон түүний нэг хэсэг болох зориулалтай гэж би боддог. 10 хүн байна гэж бодъё! Тэдгээрийг хүний дийлэшгүй хүчин зүйлийн учир шалтгааны улмаас [censored]шгүй нэг нь удирдах шаардлагатай. Энд олдмол болон төрмөл удирдагч нарын тухай ярих шаардлагатай болно. Хүн төрлөхөөс болон олдмол байдлаар нийгмийн дээд, дунд, доод хэсэгт хамаарна. Нийгэмд хүмүүс бүгд тэгш амьдрах боломжгүй энэ нь хүний сэтгэц, сэтгэл зүйн тодорхой шалтгаантай уялдаа холбоотой. Хэрэв хүчээр тэгш байлгах гэж оролдвол социолизм болно. Ардчилал ч үүнтэй адил өнгө нь л өөр. Хүмүүс бүгд ухаантай болвол энэ боломжтой гэвч энэ нь хэсэг хүний итгэл үнэмшил төдий тэгэхээр боломжгүй гэсэн муухай үнэн гарч ирнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Алдар
0 # Алдар 2012-09-20 20:34
Хэдэн мянган ядуугаа үхүүлээд дуусгахаар хэний халаасны мөнгийг шулж баяжих вэ Ядуу байж баян байхын утгыг мэдрэнэ Чингэс арчаагүй ядуу байсан Баячуудын хүүхдүүдэд баян байх мөнгөө үрэхгүй байх сургаал хайраад байхад заавал үгнээс зөрдөг Түүхэнд ийм байдлаар эцгийнхээ бүтээсэн баялагыг үгүй хийдэг тохиолдол зөндөө бий Энэ онол их авцалдаагүй Мальтус яагаад ийм онол гаргах болсныг хувь хүний намтар бэлгийн хөгжил хандлагаас харах хэрэгтэй Гитлерийн 1 төмсөг 50 сая хүний амьтай тэнцдэг шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
тото
0 # тото 2014-07-30 21:44
энэ хэзээ бичигдсэн зүйл вэ мальтусын онол бүтнээрээ энэ юм уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Wisdom
0 # Wisdom 2014-11-29 21:44
Quoting Алдар:
Чингэс арчаагүй ядуу байсан Баячуудын хүүхдүүдэд баян байх мөнгөө үрэхгүй байх сургаал хайраад байхад заавал үгнээс зөрдөг Энэ онол их авцалдаагүй Мальтус яагаад ийм онол гаргах болсныг хувь хүний намтар бэлгийн хөгжил хандлагаас харах хэрэгтэй Гитлерийн 1 төмсөг 50 сая хүний амьтай тэнцдэг шүү


Алдар гэж өөртөө нэр өгсөн энэ хүний сэтгэгдэлийг уншиж ойлгох гэж их зовлоо. Өгүүлбэрийн төгсгөлд цэг тавьж сураагүй байж өвөг дээдэс Тэмүчин Их Эзэн Чингис Хаанаа арчаагүй ядуу байсан гэж доромжилох чи хэн бэ. Тэмүчин Чингис хаан минь энгийн бөгөөд агуу нэг хүүн амьдралынхаа туршид юу хийж, бүтээж, байгуулж, болохыг өөрийн түүхээр харуулсан. Алт, мөнгө, эд баялаг гэх мэт зүйлсээс илүү оюун,ухааныг эрхэмлэн дээдэлж явсан юм шүү. Харин нийтлэлийн хувьд гэвэл барууны энэ онол хязгааргүй өсөн нэмэгдэх дэлхийн хүн амыг эдээр түвшин сайхан амьдруулж чадахгүйдээ, аргаа барсандаа тураалтай тархинаасаа бодож гарсан онол нэртэй мунхаг бодол гэж үзэж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс