КАПИТАЛИЗМЫН ТУХАЙ ЗОРИУД ТАРХИ УГААЖ БАЙГАА ТӨӨРӨГДЛҮҮД

Одоогийн энэ эдийн засгийн хувилбар - неолиберализм бол капитализмын нөөц боломжийн сүүлчийн шавхагдал юм. Санхүүгийн мөнгө хүүлэгчдийн ашиг орлого хэзээ ч буурдаггүй, харин асар их өрийн гол ачааг тэтгэврийнхэн болон ядуучууд үүрч байна. Европ тивээр “Европын хавар”-ын хий үзэгдэл тэнүүчилж, капитализмыг эсэргүүцэж байгаа жирийн ард иргэдэд амьдрал нь хэрхэн сүйрч байгааг тайлбарласан нийтлэлүүд их гарч байна.

Ард түмэн ямар байна, тийм л засгийн газартай байдаг гэж ярьдаг нь тийм ч шударга үнэн бус юм. Учир нь ард түмнийг хууран мэхэлж, түрэмгий суртал ухуулгаар толгойг нь эргүүлж байдаг. Өнөөдөр 1) худал хэлж, арга заль хэрэглэх нь үнэндээ бол нэг төрлийн үй олноор нь хөнөөх зэвсэг болсон ба 2) харийн далд эздийнхээ нөлөө гарт орсон либерал засгийн газар нь ард түмнээ дарангуйлах нэгэн төрлийн зэвсэг болсон бөгөөд энэ нь дайн хийдэг уламжлалт аргатай адил үр дүнтэй арга ажээ. Олонх тохиолдолд энэ аргууд нь нь бие биенээ нөхдөг ба жирийн хүмүүсийг нийлж "хавсаадайж" байна. Дээрхи энэ хоёр арга нь хоёулаа нийлээд тэднийг сонгуульд ялах боломжтой болгодог ба мөнгө хөрөнгөгүй, төрийн өндөр эрх мэдэлгүй жирийн олонхийг улстөрийн хувьд ч бусад талаар ч "устгах" арга нь болдог аж.

 Нийгмийн санаа бодлыг эргүүлэх олон арга байдгийн дотор капитализмын үзэл санааг бол бүүр хавтгай төөрөгдөл болгож чадсан ажээ. Үеэс үед олон сая удаа давтагдаж ирсэн энэхүү «хуурамч үнэн» нь олон хүний хувьд маргашгүй үнэн МЭТ болгосон байдаг. Капитализмыг ард түмнүүдийн дэмжлэг хүлээсэн эдийн засаг-нийгмийн байгуулалт гэж ойлгуулахын тулд эдгээр төөрөгдлүүдийг зориуд сонин хэвлэл, ТВ, боловсролоор дамжуулан тарааж ирсэн аж. Капиталистууд жирийн олонхийн цус хөлсийг шавхаж олж байгаа асар их мөнгө хөрөнгө баялагийн өчүүхэн хэсгээр нь аль эрт ихэнхи "ардчилсан " орнуудын сонин хэвлэл, ТВ, эрх баригч 2 намын гол гол улстөрчдийг далдуур худалдан авсан байгаа билээ. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боловсрол сурах бичгүүд, гэр бүлийн уламжлал заншил, сүмийн төлөөлөгчдөөр дамжуулан үүнийгээ түгээдэг байна. Ингээд эдгээр төөрөгдлүүдээс хамгийн түгээмлийг нь танилцуулья.

Төөрөгдөл 1. Капитализмын үед олон цагаар, сайн ажилласан хэнбугай ч баяжиж болно гэдэг төөрөгдөл

Капиталист системийн үед сайн ажилласан хүн шууд л хөрөнгө чинээтэй болдог. Ажилчин хүн энэ хоосон горьдлогод хөтлөгдөж, найдвар нь тасрахаар зөвхөн өөрөө өөрийгөө л буруутгадаг. Үнэн хэрэгтээ капитализмын үед та хэчнээн их ажилласан ч амжилт олох магадлал нь сугалаанд хожихтой адил маш өчүүхэн байдаг. Ховорхон тохиолдолд шаргуу ажилласны үр дүнд бус, харин томоохон танил талтай нэг нь луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй болдог. Энэ нь бизнес эрхлэх авьяас болон өрсөлдөх чадвараас хамаардаг гэсэн итгэл үнэмшлийн дээр аз тохиовол амжилт олдог гэсэн төөрөгдөл юм. Ийм төөрөгдлийг шашны мэт дасгах замаар хуурамч итгэл мэт болгодог.


Төөрөгдөл 2.
Капитализм бүх хүнийг баян чинээлэг, аз жаргалтай болгодог гэдэг төөрөгдөл

Цөөнхийн гараар хуримтлуулсан эд баялгийг эрт эсвэл орой хэзээ нэг цагт хуваана. Ингэж ярьдгийн учир нь хэн буй болгосон бэ гэсэн асуулт тавихгүйгээр хөрөнгө мөнгөтэй болох боломжийг ажил олгогчид өгдөг. Ажлаа үнэнчээр гүйцэтгэсний эцэст шагнуулна гэсэн горьдлого ажилтнуудад төрдөг. Үнэн хэрэгтээ капитализмын эцсийн зорилго нь эд баялгийг хувааж хуваарилах бус, харин хуримтлуулж төвлөрүүлэхэд оршдог гэсэн дүгнэлтийг Маркс хийсэн байдаг. Үүнийг сүүлийн 10 жилд баян, ядуугийн ялгаа ялангуяа неолибериализм тогтсоноос хойш асар их болсон нь дахин нотолж байна. Энэ төөрөгдөл нь дайны дараахь “нийгмийн амьдрал сайхан байх» үед хамгийн өргөн тархсан бөгөөд социалист орнуудыг устгах гэсэн гол зорилгыг өмнөө тавьжээ.


Төөрөгдөл 3.
Бид бүгд нэг завин дээр явдаг гэдэг төөрөгдөл

Капиталист нийгэмд анги гэж байдаггүй учир хямралын хариуцлагыг нийтээр хүлээдэг. Энэ нь ажилтнуудад бурууг тохоох зорилготой бөгөөд хөрөнгөтнүүдэд орлогоо өсгөх боломж олгож, харин ард түмэн зарлагыг үүрэхэд хүргэдэг байна. Яг үнэндээ эрх баригчид татвар, тендер, санхүүгийн луйвар, татваргүй бүс, танил тал татах зэргээр дэмждэг тэрбумтнуудаас бүрдсэн элитүүдэд хариуцлага оногддог. Энэ төөрөгдлийг ард түмэн ядуу зүдүү байгаагийн хариуцлагаас зугтаж, тэдэнд хариуцлагыг тохооход элитүүд ашигладаг байна.


Төөрөгдөл 4.
Капитализм бол эрх чөлөө гэдэг төөрөгдөл

Капитализмын “зах зээл өөрийн зохицуулалтын” үед жинхэнэ эрх чөлөөтэй болдог. Энэ нь капитализмыг шашин мэт ашиглаж, ард түмнийг макро эдийн засгийн шийдвэр гаргахад оролцох эрхийг хасах зорилготой юм. Шийдвэр гаргах эрх чөлөө бол хамгийн дээд эрх чөлөө бөгөөд түүнийг явцуу хүрээнийхэн л эзэмшдэг. Дээд хэмжээний уулзалтын үеэр явцуу хүрээнд томоохон компаниуд, банкууд, үндэстэн дамнасан корпорациудын удирдагчид хаалттай хаалганы цаана стратегийн болон дунд хугацааны шинжтэй санхүү, эдийн засгийн гол шийдвэрийг гаргадаг. Тийнхүү зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаггүй, харин түүнийг луйвар маягаар буруугаар ашигладаг байна. Энэ төөрөгдлийг жишээ нь капиталист бус орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, тэдгээр улсад эрх чөлөө байхгүй болохыг нотлоход ашигладаг аж.


Төөрөгдөл 5.
Капитализм бол ардчилал мөн гэдэг төөрөгдөл

Зөвхөн капитализмд л ардчилал гэж байдаг. Нийгмийн тогтолцооны бусад загварыг үгүйсгэхийн тулд энэ төөрөгдлийг бодож олжээ. Капитализмаас бусад нь дарангуйлал дор оршдог гэж нотолдог. Үнэн хэрэгтээ нийгэм нь анги давхаргад хуваагдсан байдаг ба хэт цөөнх болсон баячууд бүх зүйл дээр ноёрхдог. Энэ нь капитализмын “ардчилал” бөгөөд далдлагдсан дарангуйллаас огт өөр, харин “ардчилсан өөрчлөлт” гэдэг нь огт өөр үйл явц юм. Өмнөх төөрөгдлийн адил үүнийг капиталист бус орнуудыг шүүмжлэх, тэдэн рүү дайрч давшлах шалтаг болгож ашигладаг байна.


Төөрөгдөл 6.
Сонгууль бол ардчилалтай ижил утгатай үг гэдэг төөрөгдөл

Сонгууль бол ардчилалтай ижил утгатай бөгөөд улс төрийн болон сонгуулийн бусад системийг муу муухай талаас нь харуулах зорилгыг тавьсан байдаг. Үнэн хэрэгтээ капиталист систем сонгогчдын саналыг луйварддаг, харин сонгууль бол ёс төдий ажиллагаа юм. Сонгуульд хөрөнгөтний цөөнх хэзээд ялдаг нь энгийн баримт. Хөрөнгөтний сонгууль болдог газар ардчилал байдаг тухай төөрөгдөл нь зүүний зарим нам хүчинд итгэх итгэл шиг гүн гүнзгий шигдсэн байдаг.


Төөрөгдөл 7.
Төрийн эрхэнд гарсан намууд өөр өөр мөрийн хөтөлбөртэй байдаг гэдэг төөрөгдөл

Төрийн эрхэнд ээлж дараагаар гардаг хөрөнгөтний намуудын мөрийн хөтөлбөр өөр өөр байдаг. Энэ нь ардчилал сонгуулиар хязгаарлагддаг тухай төөрөгдөлд автсан ноёрхогч ангийн хүрээнд капиталист тогтолцоог мөнхжүүлэх зорилготой юм. Үнэн чанартаа парламентын хоёр намын эсвэл олон намын тогтолцооны систем нь нэг намын системтэй адил юм. Улс төрийн нэг хүчин дэх хоёр болон түүнээс олон бүлэглэл намын нэг бодлогыг хэрэгжүүлэн бие биенийхээ халааг авч байдаг. Ард түмэн эрх баригчдыг солигдож байна хэмээн урьдын адил итгэж явдаг. Хөрөнгөтний намууд янз бүрийн мөрийн хөтөлбөртэй, бүр сөрөг хүчинтэй гэдэг нь хамгийн чухал төөрөгдөл бөгөөд энэ нь капиталист систем ажиллаж байгаагийн нотолгоо юм.


Төөрөгдөл 8.
Сонгогдсон улс төрч ард түмнийг төлөөлдөг, тийм учраас ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг гэдэг төөрөгдөл

Сонгогдсоныхоо дараа улс төрч өөрийн үзэмжээр ажиллах бүрэн эрхтэй болдог. Энэ нь ард түмнийг хоосон амлалтаар тэжээж, бодит байдлыг нуун далдлах зорилготой юм. Үнэн хэрэгтээ сонгогдсон удирдагч амласнаа биелүүлдэггүй, хийнэ гэж амлаагүй зүйлийг хийж, анх амлаж байснаасаа огт өөр, бүр Үндсэн хуулинд харшилсан зүйл хийж эхэлдэг.Тийм улс төрчид бүрэн эрхийн хугацааны дунд үедээ нэр хүндээ алддаг. Ийм тохиолдолд нэр хүндээ алдсанаар Үндсэн хуулийн дагуу улс төрч халагдаж солигдоход хүргэхгүй, харин ч эсрэгээр, капиталист Ардиллыг далд эсвэл ил дарангуйлал болж хувирахад хүргэдэг. Капитализмын үед хуурамч Ардчилал тогтдог практик нь сонгуульд оролцдоггүй хүмүүсийн тоо өсөх нэг шалтгаан болдог байна.


Төөрөгдөл 9.
Өөр капитализм гэж байхгүй гэдэг төөрөгдөл

Капитализм нь төгс бус, гэхдээ энэ нь эдийн засаг-улс төрийн тогтолцооны цорын ганц боломжийн хувилбар юм. Энэ нь бусад системийг үгүйсгэх, өрсөлдөөнгүй болгох зорилготой аж. Үнэн хэрэгтээ улс төр-эдийн засгийн өөр системүүд байдаг ба хамгийн алдартай нь шинжлэх ухааны социализм юм. Капитализмын хүрээнд Өмнөд Америкийн “Ардилсан социализм” эсвэл Европын “социалист капитализм” гэсэн хувилбар байдаг. Энэ төөрөгдөл нь өөр капитализм байж болох асуудлыг хэлэлцэхээс урьдчилан сэргийлж, нэгдмэл санаа бодолтой байлгахын тулд ард түмнийг айлгах учиртай юм.


Төөрөгдөл 10.
Хэмнэлт эд баялгийг буй болгодог гэдэг төөрөгдөл

Эдийн засгийн хямрал нь ажилтнуудад хэт их хөнгөлөлт үзүүлснээс үүдэлтэй. Төр хөнгөлөлтийг үгүй хийвэл улс хэмнэлт хийж, баяжина. Энэ нь улсын салбарт, тэр дундаа өндөр настнуудад хөрөнгөтнүүдийн өрийг барагдуулах хариуцлагыг тохоох зорилготой юм. Түр зуурын гэж итгүүлж байгаад хүмүүсийг ядуу байлгахыг хүлээн зөвшөөрүүлдэг. Энэ нь улсын салбарын хувьчлалыг хөнгөвчлөхөд зориулагдсан байдаг. Ард түмэн хамгийн ашигтай салбарыг хувьчилж, ирээдүйд олох ашгаа алдаж буйгаа мэдэхгүй, “аврагдахын” тулд хэмнэлт хийж байна гэж итгэдэг. Энэ бодлого нь улсын орлого буурч, тэтгэвэр тэтгэмж багасахад хүргэдэг.


Төөрөгдөл 11.
Улс орон жижиг байх тусмаа ашигтай гэдэг төөрөгдөл

Менежментийн хувьд хувийн салбар улсынхаас илүү үр дүнтэй ажилладаг. Энэ нь хөрөнгө болон үйлчилгээний салбарын хувьчлалыг хөнгөвчлөхийн тулд хэмнэлт гаргах зорилготой юм. Энэ нь 10 дугаар төөрөгдлийн нэг адил тэтгэвэр тэтгэмж буурахад хүргэж, татвар төлөгчдөд ирэх дарамт шахалтыг ихэсгэдэг. Капиталист талаас нь авч үзвэл олон нийтийн байгууллагыг удирдах нь бизнес эрхлэх боломж юм. Капитализмд нийгмийн шударга ёс гэж байдаггүй. Энэ төөрөгдөл нь неолиберал капитализмын хамгийн “үзэл сурталжсан” төөрөгдлүүдийн нэг юм. Улс орныг хувийн бизнес удирдаж, харин улс түүнийг ердөө л дэмжих ёстой.


Төөрөгдөл 12.
Капитализмын одоогийн хямрал нь богино хугацаанд үргэлжлэх ба ард түмний тусын тулд шийдэгдэнэ гэдэг төөрөгдөл

Санхүү-эдийн засгийн одоогийн хямрал нь капитализмын ердийн нэг үеийн хямрал болохоос, системийн хямрал биш бөгөөд сүйрэлд хүргэхгүй. Энэ нь улс дээрмээ үргэлжлүүлж, боломжтой байгаа дээр нь хүмүүсийг мөлжсөөр байх зорилготой юм. Энэ нь мөн төрийн эрхэнд байсаар байх гэсэн арга хэрэгсэл аж. Гэхдээ Марксын хэлснээр, өнөөдөр болж байгаа бүхэн капитализмын системийн хямрал юм.

Капитализм өөрчлөгдвөл эсэн мэнд үлдэж чадна гэж капиталист зарим онолч, тухайлбал, “социалистууд” болон социал-демократууд нотолж байна. Тэдний үзэж буйгаар, хямрал нь улс төрчид, харамч хахир банкныхан болон луйварчдын алдаа юм. Гэхдээ өнөөдөр бидний харж буйгаар, хүмүүсийн амьдралын түвшин сайжрах ямар ч найдлагагүй болж улам муудсаар байна. Капитализм мөхөж байна, гэхдээ энэ үйл явц удаан үргэлжилнэ. Капитализм үгүй болоход түлхэц өгөх нь бидний зорилт мөн.

Эх үүсвэр: http://www.trueactivist.com/ten-myths-about-capitalism/

Орчуулсан: З.Амгалан, “Монцамэ”


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Bat-Erdene
0 # Bat-Erdene 2012-05-16 14:37
Усан онгоцон дээрх энэ бичгийг хараагүй юм байхдаа Хубилай хаан маань (Made in China)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:43
Өөртөө итгэж өөрсдөө л юмаа хийхгүй бусдад итгэвэл :

1982 онд ЗХУ-ын технологийн тагнуулчид Канадын нэгэн компаниас алсын зайнд хий, нефт дамжуулах хоолойн шинэхэн үр ашигтай технологи хулгайлсан байна. Гэвч энэ нь АНУ-ын тусгай албадын тавьсан занга байсан ба компьютерийн системээр удирдагддаг уг технологит байрлуулсан логик бөмбөг хоолойн нэг үзүүрийг бөглөж эсрэг талаас нь маш хүчтэй даралт өгснөөр дэлхийн хамгийн том цөмийн бус дэлбэрэлт үүсгэсэн гашуун туршлага бий.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:48
Жил бүр Хятадад дэлхийн хэмжээний 25 мянган хакер бэлтгэгдэж байна. Харин миний Монгол яаж байгаа бол ??????? Монголын арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийнхээ мэдээллийг хаана хадгалж яаж хамгаалж байдаг бол оо. Гээд цааш нь ургуулан бодоорой. Харийн тархи угаалтаар хойч үе маань инженер техникийн ухаанд суралцалгүй цөм нийгмийн ухаан буюу орчин цагийн шашинд суралцаж хамба цорж гэсгүй нар болцгоох боллоо. Энэ бол тун тоогүй тусгүй явдал юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:49
Өөртөө итгэж өөрсдөө л юмаа хийхгүй бусдад итгэвэл :

Өмнөд Осет, Абхазийн газар нутгийн маргаанаас үүдэлтэй Орос Гүржийн дайныг Оросууд кибер дайнаар эхлүүлсэн. Гүржийн мэдээллийн дэд бүтэц болон засгийн газрын гол гол веб сайтуудын эсрэг Оросууд халдаж ажиллагаагүй болгосон. Гүрж нь Орос, Туркээр дамжин интернетэд холбогддог байсан ба эдгээр улсуудад байрлах ихэнх раутерүүд Гүрж рүү чиглэсэн интернэтийн урсгалд хэт ачаалагдаж Гүржээс гадагшаа чиглэсэн урсгал байх боломжгүй болсон. Ингэснээр тэд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж BBC, CNN зэрэг мэдээллийн цахим хуудсууд руу хандах боломжгүй болж байв. Мөн банк, санхүүгийн систем бүхэлдээ унаж үүний араас үүрэн холбооны систем ажилгүй болсон. Банкны системийг нь хакердахаар яах вэ? Энгийн жишээ авъя. Иргэн А хадгаламжинд байгаа 5 сая төгрөгөө авах гэтэл банкны теллер банкныхаа мэдээллийн санг шалгаад таны данс 1 сая л байна шүү дээ гэвэл яах вэ? Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүснэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:51
Юун түрүүнд таны доорх дүгнэлтүүд санаанд их нийцлээ.

1.. Монголчууд ухаалаг чадварлаг удирдагчидтай байсан цагтаа шинэ ноу хау - технологийн нээлтүүд хийж бүтээж чадаж байсныхаа ачаар тухайн үедээ хүчирхэгжиж дэлхийд алдар суугаа дуурсгаж явсан оюун ухаант омог бардам ард түмэн байсан юм.

2.. Үүний дараа харийн улсын далд хорт явуулгаар хоорондоо хагарч бутарч талцан тэмцэлдэж эцэст нь харийн шашны мухар сүсэгт хүлэгдэж баригдсан цагаас хойш ийм мэдлэг чадвараа гээсэн билээ

3.. Нэг удирдагчийн ганцхан том алдаа нь л бүхэл бүтэн гүрэн улсын суларч доройтоход цаашилбал бүүр алга болоход хүргэж болдог байна.

4.. Харийн хүмүүс хэзээд харийн хүмүүс л байдаг, бас тэд алсын зорилготой бас нарийн арга ухаантай байдаг. Иймээс үүнийг байнга санаж зөвхөн өөрсөддөө найдаж өөрсөдөө бодож сэтгэж хийж бүтээж өөрсдөө үр шимийг нь хүртэж мөн өөрсдөө хариуцлагыг нь хүлээж байх ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 20:40
2.. Хөлөг он¬¬го¬цыг тэнгист тогтвортой хө¬вөхөд нөлөөлдөг гол зүйл бол шураг тулгуур. Гэтэл хя¬тадууд үү¬нийг хөдөл-гөөн¬тэйгөөр буюу хулхи хи鬬сэн нь олон хөлөг он¬гоц тэн¬гист осол¬доход нө¬лөөл¬жээ. ( Өшөө авалт )

3.. Хубилай хаан аян дайнд яарснаас болж тэнгисийн бус, голын дар¬вуулт завь олныг гаргасан нь их сүйрэлд хүргэсэн байна. Далайн хөлөг онгоцны их биеийн доод талд ХЭРСЭН хэмээх уртаашаа мод байдаг. Энэ нь давалгаанд тогтвортой байхад нөлөөлдөг байна. Ха¬рин сүйрсэн онгоцнуудын үл¬дэгдлийг ажиглахад ихэнх нь ХЭРСЭНГҮЙ байсан. ( Алдар нэрийн төлөөх хэт шунал ба аюулгүй байдлыг хангах хэт болгоомжлол 2-н тунг хаан үл тохируулжээ )
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 20:41
1.. Энэ нь сүйрсэн хөлөг онгоцнуу¬дын бүх татлага эрэг рүү, зан¬гуунууд нь өмнө зүгт харсан байрлалтай бай¬жээ. Эндээс тэд хүчтэй сал¬хи¬наас болж алга болсон гэ¬сэн дүг¬нэлтэд хүрсэн бай¬на. ( Хөлөг онгоцнууд хүчтэй салхинаас болж сүйрсний ш.у-ны үндэстэй нотолгоо )
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монгол
0 # монгол 2012-05-25 01:14
аргагүй л нутгийн хүний сэтгэл үнэртэж байнаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баярлалаа
0 # Баярлалаа 2012-06-07 08:58
Танай сайтын мэдээллүүд их сонирхолтой байна. саяханаас орж үзэж байна. бүгдийг нь үзчихээд ахин сэтгэгдэл бичнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Сайтад зочилсон нь
0 # Сайтад зочилсон нь 2013-02-05 22:07
Хүний санаанд тааварлахгүй байдлаар хор найруулвал энэ чинь жинхэнэ хорт аюул тарина... Нийтлэл ч тэр сэтгэгдлүүд ч тэр сайхан болжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд
0 # Болд 2013-04-19 00:11
Угаасаа л бээжинг нийслэл болгож суусан нь хамгийн том алдаа болсон юм шиг санагддаг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
guest
0 # guest 2016-03-19 11:53
4000 гаруй усан онгоц нь тал хувь нь голын загасчдын хэрэглэдэг онгоц байсан гэсэн. Хаан маань хэт яраад хужаа нарт хулхи дуулсан байх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс