Зураг дээр: Анхаар! Тавдугаар цуваанаас болгоомжил!


ТАВДУГААР ЦУВАА ГЭЖ ХЭН БЭ?
Тавдугаар цуваа (испаниар: Quinta columna) гэдэг бол дотоодын урвагчид гэсэн утгатай, бүхий л ард түмнүүдийн дунд хэвшсэн жигшүүрт нэр юм.

 

XX зууны эхэн үед өнөөгийн Испани хаант улс байсан ба гүн гүнзгий уналт хямралын байдалд байжээ. Энэхүү хагас феодалын зохион байгуулалттай улс нийгэмд нийт хүн амын дийлэнх нь ядуурлын түвшингээс доогуур амь зууж байсан ба тэдний олонх нь болох тариачид ядаж хүнсэндээ тариа тарих хангалттай газаргүй, газар эзэмшигч феодалуудынхаа хатуу харгис мөлжлөг доор тарчилж байсан юм. Үлдсэн хэсэг албан хаагч, ажилчид нь орон нутгийнхаа капиталистуудын хайр найргүй мөлжлөг шимэгчлэл, бүрэн эрхшээл доор өдөр хоногийг өнгөрөөж байсан ажээ.

Ард түмнийх нь үнэмлэхүй олонхын энэ хүсэл эрмэлзлэлүүдийг илэрхийлж байсан дэвшилтэт хүчнүүдийн шахалтаар, мөн олон удаагийн дотоодын бослого тэмцэл, үймээн самууны дараа 1931 онд Испанид хаант засаглал нь унаж эзэн хаан нь Франц руу зугтан гарч тэнд очоод үхсэн юм. Үүний дараа испаничууд бүх нийтийн сонгууль явуулж социалистууд засгийн эрхэнд гарч шинэ үндсэн хуулиа баталж Испанид бүгд найрамдах засаглалыг тунхагласан билээ. Хуучин хаад ноёд, феодалын бүх эрх ямба, давуу эрхүүд ба цол мяндагуудыг цуцалж бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байх, иргэн бүр ажил хөдөлмөртэй байх эрх, онцгой тохиолдолд улс нийгмээсээ хамгаалалт авах эрх, улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх гэх мэт урьд өмнө нь хэзээ ч энэ улсад байгаагүй өргөн эрх, эрх чөлөөг ард түмэн тэмцлээрээ олж авч тунхагласан байсан юм.

Гэвч энэ бүх шинэ дэвшилтэт өөрчлөлтүүд нь нэгдүгээрт, урьд өмнө нь дотоодын эрх баригчид асан баян феодалууд, капиталист ангийн цөөнхийн давхаргынхан хоёрдугаарт, харийн улс гүрнүүдийн эрх баригч ангиудын Испани улсад явуулж байсан гадаад улстөр-эдийн засгийн эрх ашигт нь нийцэхгүй байсан учир тэд испанийн олон нийтийг хэд хэдэн хэсэгт хагалан бутаргах, ингэж энэ бүх дэвшилтэт өөрчлөлтүүдийг нь үгүй хийх ил далд явуулгуудыг тасралтгүй хийж байсан ажээ.

Ингээд дотоод гадаадын өдөөн хатгалт турхиралтаар 1936-1939 онд нэг талаас нийт Испанийн үнэмлэхүй олон нийтийн эрх ашгийг дээдэлж дэвшилтэт үзэл санаануудыг хамгаалж байсан бүгд найрамдахчууд, нөгөө талаас урьд өмнөх харгис хаант засаглалын үеийн эрх баригч цөөнх ба түүний хөлслөн авсан байсан генерал Франкогоор толгойлуулсан хувьсгалын эсэргүүчүүдийн хооронд ширүүн зэвсэгт тэмцэл дүрэлзэж Испанид Иргэний дайн гарсан юм. Чухамдаа энэ дайны үеэр өнөөгийн дэлхийн шударга хүн төрөлхтний үзэн ядаж жигжиж байдаг тавдугаар цуваа - манайхаар бол дотоодын дүлзэнгүүд гэдэг хэллэг, ойлголт анх үүссэн түүхтэй...

Тавдугаар цуваа гэдэг нэр томьёог Франкогийн хөлсний эсэргүү армийг удирдаж байсан генерал Эмильо Мола анх удаа хэрэглэсэн ажээ. Тэрээр 1936 оны 10-р сард хөлсний армитайгаа испанийн нийслэл Мадрид руу давшиж байхдаа нийслэлийн оршин суугчдад радиогоор хандаж тэднийг бууж өгөхийг ятгаж үг хэлж байсан ажээ. Энэ үгэндээ тэрбээр түүний удирдлага дор давшиж яваа хөлсний армийн дөрвөн цуваанаас гадна Мадрид хот дотор бас тэдний талынхны тавь дахь цуваа нь байгаа, тэгээд тэдний энэ тавдугаар цувааныхан яг шийдвэрлэх мөчид хотыг хамгаалагчдыг дайрч “араас нь хутга шаах” болно гэж мэдэгдэж байсан юм.

Хөлсний генерал Франкогийн талынхны энэ “тавдугаар цуваа” нь Мадрид хот дотор энд тэнд худал ухуулга ятгалгууд явуулж олон нийтийн дунд хий хоосон сандрал бачуурлууд тарьж хотын хэвийн амьдрал ба үйл ажиллагаанд зориуд элдвээр саад тотгор учруулж, мөн төрийн албанд тагнуул туршуулуудаа шургалуулж энд тэнд илэрхий хорлон сүйтгэх ажиллагааг сэм гэхдээ идэвхтэй явуулж байсан ажээ. Ингэхдээ тэд нар ямар нэг дээд үзэл санааны төлөө бус ердөө л мөнгө хөрөнгөний төлөө, цөөнхийн эрх ямба, хувийн либерал эрх ашгийнхаа төлөө, мөн харийн улс гүрнүүдийн колоничлолын далд ашиг сонирхлуудын төлөө ингэж “араас хутгаа шааж” байсан ажээ. Франкочууд тэдний олон туршуул тавиулууд, тэднийг далдуур дэмжиж байгаа урван тэрслэгчид найрамдахчуудын ар талд нь сэм ажиллаж их үүрэг гүйцэтгэж байгаа гэж удаа дараа сайрхан мэдэгдэж байсан байна...

Энэ цагаас хойш “тавдугаар цуваа” (quinta columna) гэдэг нэр томьёо нь энэ дэлхийн бүх хэл дээр шударга үнэнч хүн бүрийн үзэн яддаг дотоодын урвагч дүлзэнгүүд, гаднын хөлсний суртал ухуулагчид, улстөрийн тавиул хүүхэлдэйнүүд, эдийн засгийн дотоодын алуурчид, мөнгөний ашиг хонжооны шунал тачаал болон тэнэг ухвар мөчид, аймхай хулчгараасаа болж Улс Эх орон, Ард Түмнийхээ эрх ашгийн эсрэг үг хэлж ярьж, захиалгат нийтлэлүүд бичих зэргээр улс үндэстэнд хорлонтой үйл хөдлөл алхмуудаа хийж харийн үзэл суртлыг зүтгүүлж байгаа усан тэнэгүүд, увайгүй урвагчид гэсэн утгатай болсон байна.

1939-1945 онд, Дэлхийн II дайны үеэр Европын олон улс орнуудад ил далд байж нацист фашистуудад эдгээр улс орнуудыг эзлэн авч түрэмгийлэхэд нь тусалж тэднийг дотроос нь дэмжиж байсан нацистуудын нууц тагнуул туршуулууд, далд тавиулууд, хөлсний суртал ухуулагчдыг тавдугаар цуваа гэж нэрлэж жигшин устгаж байсан юм.

Харин одоо XXI зууны эхэнд "тавдугаар цуваа"-гаар улс үндэстнүүдийг дотроос нь "дэлбэлэх" арга тактик нь өнөөгийн Барууны геоулстөрийн эзэрхийлэл, түрэмгийлэлдээ ашигладаг үндсэн арга бач нь, доллар-фунтын санхүү-эдийн засгийн далд колоничлолоо тэлж байх нэг гол хэрэгсэл нь, нийгэм олон түмний тархийг угааж өнөөгийн мэдээллийн дайны нөхцөлд ялангуяа "ардчилал, зах зээл, хүний эрх" гэх мэт тун зальжин нэрлэсэн гэхдээ цаад зорилготой харийн явуулгууд - эрхшээл дарангуйллыг зүтгүүлж байхад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх болсон нь өнөөгийн бодит үнэн билээ!

Өнөө үед тавдугаар цуваа гэдэг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол:

* Харийн эздийнхээ [дэглэсэн гарцаагүй сүйрлээр төгсөх] эмгэнэлт жүжгийнх нь гол дүрүүдийг улс Эх орондоо тоглож байгаа тэдний тавиул утсан хүүхэлдэйнүүд юм.

* Харийн эздийнхээ ил далд хэтийн эрх ашиг сонирхлыг нь улс Эх орондоо бүүр хууль болгож өгч тэдгээр "захиалгатай хуулиудыг" нь орой дээрээ залан "дээдлэн ажиллаж" байгаа мунхаг улстөрчид, тэдний долдой албан хаагчид юм.

* Харийн хулхи хоосон үзэл суртлыг нь хувийнхаа өчүүхэн [либерал] эрх ашгийнхаа үүднээс зориудаар (!) эсвэл юмны цаад наад учир начрыг ойлгох чадваргүй ухвар мөчдөөсөө болж цээжээрээ хамгаалж “ичсэн хүн хүн алдаг, эргүү улстөрч улсаа алдаг” гэдэг зарчмаар зүтгүүлсээр байгаа, зөвхөн тэдэнд "ашигтай усан тэнэгүүд" юм.

* Харийн неолиберал санхүү-эдийн засгийн шашин - economics гэгч хулхи номлолыг нь эдийн засгийн ухаан гэж төөрөлдөж эндүүрсэн, харийн "багш хувилгаан нарынхаа" алс хэтийн далд ашиг сонирхлыг улайран хамгаалж зүтгүүлж байгаа тэдний гараар хүмүүжсэн зомбинууд юм.

* Харийн улс гүрний геоулстөрийн цаад далд сонирхлуудыг нь ....дахь "хөрш" мэтийн өрөвдөлтэй хулхи халхавчаар далдлан хамгаалж мөнхийн Хөршүүддээ дайсагнах бодлогыг явуулж улс Эх орноо ганцаардуулж улам сулруулж туйлдуулж байгаа урвагч дүлзэнгүүд юм.

* Улс нийгмийнхээ дотоод нэгдэл нягтралыг харийн янз бүрийн хулхи аргуудаар “байнга хагалан бутаргаж олон жижиг хэсгүүд болгон өгч ингэснээрээ харийн ёроолгүй өр - зээлүүд болон бүрэн далд хяналт эрхшээл, шууд дарангуйлал колоничлолд улам гүнзгий оруулж өгч" хариуд нь тэднийхээ ивээл доор улс үндэстнийхээ өмч хөрөнгийг талан сүйтгэж хувийнхаа ашиг хонжоо эрх ашгийг амжуулж авч байгаа, хулгайлсан мөнгө хөрөнгөө хилийн чанад руу зөөж байгаагаа либерал эрх чөлөө гэж хашгирч байгаа тэдний нөлөөний агентууд юм.

* Харийн эзэд нь алсаас доллар-фунт-франкийн санхүүжилт, элдэв заавар төслүүд, далд хуйвалдаан хээл хахууль, хулхи үзэл суртлаар байнга дэмжиж байдаг "засгийн газрын бус - ашгийн бус - хүний эрх хамгаалагч" гэгч хулхи нэртэй ил тод тагнуул туршуулын байгууллагууд болон утсан чинээ улаан амиа + мөнгө хөрөнгө материаллаг баялгийг тахин шүтдэг, улс Эх орноо гаднын "төслүүдэд" зарж ёроолгүй өрийн ангалд унагаж байгаа тэдний гар хөлүүд - амиа бодсон аймхай урвагчид юм.

* Харийн мөнгө санхүүжилтаар, тэдний хамгаалалт ивээл доор гаднын эздийнхээ болон өөрийнхөө өчүүхэн ашиг хонжоо сонирхлын төлөө “бидний аз жаргалын төлөө тэмцэгч” багийг өмссөн, улс Эх орноо гаднын мөнхийн колони болгохоор мурчийж байгаа хөлсний суртал ухуулагчид юм.

* Харийн хүчинд ашигтайгаар улс үндэстэн ард түмний өнгөрсөн бүх түүхийг засварлан гуйвуулж ард түмний түүхэн ой санамжийг баллуурдахыг хичээж түүхийг гүтгэн гүжирдэгч, хөшөөтэй баатарлагаар тэмцэгч өдөөн хатгагчид, тархи угаагчид юм.

* Харийнхны “эелдэг зөвлөгөөгөөр” нь улс орныхоо санхүү-эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн гэх мэт амин чухал тогтолцоогоо элдэв өөрчлөлт, шинэчлэлийн нэрийн доор нураан самарсаар байгаа хүн-бичнүүд юм.

* Түүх, геоулстөр, колоничлогчдын санхүү-засгийн далд механизмуудыг мэдэхгүй байгаа нь ил тод болсоор байгаа боловч байгаагаа үүнийгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, гэхдээ заавал улс орон ард түмнийг "засаглаж жолоодож" байх тачаалтай улстөрөөр хооллогсод, "мөнхийн" эрх баригчид юм.

* Гадаадад мөнгө санхүү, үл хөдлөх хөрөнгө, эхнэр хүүхдээ байршуулсан мөртлөө улс Эх орондоо элдэв аргаар мөнгө хийх, улстөрөөр хороо найруулж байдаг, үр хүүхдүүдийнхээ хойч ирээдүйг Монголын ард түмний ирээдүйтэй холбож үздэггүй, хэзээд тийшээ нисэхэд бэлэн "нүүдлийн шувууд" шиг харийн элэгтэй болсон этгээдүүд юм.

* Амин хувийн өчүүхэн эрх ашгаа ардчилал + эрх чөлөө + хүний эрх мэтийн хоосон хийсвэр хулхи суртлаар халхавчлан улс нийгмийнхээ эрх ашгаас дээгүүр тавьдаг, зээлээр хэрэглэгчдийн харийн донтсон нийгмийг нь магтан дуулж сурталчилдаг, Эх орон Тусгаар тогтнол Үндэстний эрх ашиг гэсэн ойлголтуудыг гуйвуулан шоолж үгүйсгэдэг неолибералчид юм.

* Харийн эздийнхээ даалгавар явуулгаар улс Эх орон, Ард түмнийхээ өнгөрсөн түүхийг гүтгэн гуйвуулж "засварлаж" хойч үе ирээдүйг маань бахархах түүхэн туршлагагүй, мөнхийн буруу замаар явж ирсэн ард түмэн мэт болгон хүмүүжүүлж ингэснээрээ тэдэнд харийн эздийн боолын хувь заяаг бэлдэж өгч байгаа, түүхэн үнэнийг цаазлагч алуурчдын дүрдээ итгэчихсэн байгаа муйхар тэнэг гэнэн долдойнууд юм.

Тавдугаар цуваа гэдэг бол хамгийн өргөн утгаараа үзэл суртал, геоулстөрийн дайсныхаа хөлсний нууц агентууд эсвэл юмны нарийн учир начир мэдэхгүйгээсээ болж "харанхуйгаараа" ашиглагдаж байгаа "гэнэн тэнэг" этгээдүүд (улс Эх орноо хорлон сүйтгэгчид, өөрийн ажил үүргээ үл гүйцэтгэгчид, далдуур хулхи үзэл суртлыг нь зүтгүүлэгчид, тэнд очиж тавиул нь болсон туршуулууд, курсыг нь төгссөн тагнуулууд, хэвлэлийн өдөөн хатгагчид, алан хядагчид, нөлөөллийн агентууд) гэсэн үг юм аа...


Тавдугаар цувааны нэгэн жишээ:

Сонирхолтой ажиглалт: Солгать - худлаа гөрдөх. Он солжет - тэр худал гөрдөнө. Он лжет - тэр худал ярьж байна. СОЛЖЕницын - худал гөрдөгч гэсэн утгатай....

Номын хавтас дээр: Александр Солженицын, Архипелаг Гулаг: опыт художестВЕННОго исследования / Архипилаг Гулаг: уран сайханЖУУЛсан судалгааны туршилт!?

Анхаар! 1990 оноос хойш өрнөдийн либерал ардчиллыг баримтлагчид нийгэм олон түмнийг айлгаж ирсэн энэ "хадны мангаа" ном нь баримтат судалгаа бус харин уран сайхны бүтээл байсан юм. Баримтат судалгааны ном бол зөвхөн түүхэн бодит баримт баталгаа нотолгоонуудыг судалж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл гэдэг бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлыг ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа ургуулан зохиож бичсэн бүтээл юм. Чухам ямар үйл явдлыг юуны тулд ашиглахыг тухайн зохион бичигч өөрөө шийддэг онцлогтой.

Баримтат судалгааны ном бичигч судлаачид бодит түүхэн баримт нотолгоонуудыг шалган шүүж тэр үеийн үйл явдлын дотоод логикийг ойлгохыг хичээдэг байхад харин уран зохиолч зөвхөн өөрийн уран сэтгэмжийн төсөөллүүдээ нэмж чимж бичдэг. Уран сайхны бүтээлийг зохион бичигч - зохиолч уншигчийнхаа сэтгэлийг хөдөлгөж /логик сэтгэлгээг бус!/ түүнд хийсвэр сэтгэгдэл ташаал эсвэл үзэн ядалт төрүүлэх, өөрийн хийсэн уран сайхны дүгнэлтийг хүлээн авахуулахыг зорьдог. Харин жинхэнэ түүх судлаач зөвхөн шалгагдсан түүхэн бодит баримт нотолгоонуудыг цуглуулан тухайн үйл явдлын дотоод шалтгаан нөхцөл, түүний дотоод болон гадаад хөдөлгөгч хүч болж байсан бодит болон хийсвэр шалтгаан шалтгуудыг нэгтгэн авч үзэж дүгнэлт хийдэг бөгөөд хамгийн гол нь ямар нэг захиалгат үзэл сурталд тохируулж бичихийг зорьдоггүй онцлогтой байдаг...

Яагаад 1953 онд И.В.Сталиныг хорлон алсныхаа дараа Н.Хрущев "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг" гэгч гуйвуулга гүтгэлгийн кампанит ажлыг эхлүүлсэн цагаас хойш троцкист коммунистууд мөн өнөөгийн неолибералч ардчилагчид Сталиныг эрүүл хүний ухаанд багтамгүйгээр элдвээр гүтгэн гүжирдэж шүдээ хавиран үзэн ядаад байдгийн цаад учир шалтгааныг энэхүү баримтат киног үзээд Та ядаж зах зухаас нь ойлгох ухаарах биз ээ...

1990-ээд оноос "барууны ардчилсан дэглэм, үл үзэгдэх гартай чөлөөтэй зах зээл"-ийг (үнэн хэрэгтээ Монголын ард түмэнд үйлчилдэг, тэдэнд ашигтай эдийн засгийн тогтолцоо огт биш!) манайд оруулж ирж нэвтрүүлсэн билээ. Энэ үед монголын нийгэм олон нийт үүнийг нь үг дуугүй хүлээн авах, өөрсдөө үүнд нь идэвхийлэн зүтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд жирийн гэнэн хүмүүсийн ургуулан бодох хийсвэрлэл, сэтгэл хөөрлөөр нь тоглож тэднээр социалист үзэл санааг үзэн ядуулах, энэхүү нийгмийн үнэмлэхүй олонхын сайн сайхны төлөөх үзэл санаанаас урван тэрслэхэд нь тэдэнд өөрөө өөрсдийгөө зөвтгөх шалтаг өгөхийн тулд Баруунд гарч тэндээс социалист үзэл санааг гүтгэн гүжирдэж байсан оросын уран зохиолч А.И.Солженыцины "Архипелаг Гулаг" мэтийн "аймшгийн уран сайхны номууд"-ыг орчуулж хүчтэй сурталчилж түгээж байсныг санаж байгаа биз ээ.

Тэр үед олон гэнэн хүмүүс эдгээр "уран сайхнуудыг" нь уншчихаад тэнд өгүүлж байсан бүхнийг түүхэн бодит үнэн байсан мэт итгэцгээж ам уралдуулан бурж бичиж байсан ба үүнийг нь уншсан, сонссон тэднээс ч олон хүмүүс тэрхүү "аймшгуудыг" уран сайхны кинонд гардаг шиг дор дороо ургуулан бодож төсөөлж сургаар итгэчхээд өмнөх нийгмээ - өөрсдийнх нь төлөө энэ үзэл санааг - өнгөрсөн бүх түүхээ үзэн ядаж харааж зүхэж нулимж байсан нь түүхэн үнэн билээ. Тэд өөрсдийгөө ингэж "хуурчихаад" ардчилал, зах зээл, олон намын системд нь орчих л юм бол Баруун шиг "баян тансаг эрх чөлөөт" амьдралтай болох мэт гэнэн ойлгож төсөөлж зарим нь бүүр байж ядан тачаадаж байсан шүү дээ...

Гэвч гаднынхны хэлж зөвлөж байснаар нь бүх зүйлийг нь хийж тэдэнд бас үнэнчээ харуулахын тулд өмнөх түүхээ нулимж өвгөд, эцэг эхийнхээ бүтээн босгосон байсан аж үйлдвэрлэлийн салбарууд, улс Эх орныхоо эдийн засгийн суурь тогтолцоог элдэв төсөл хөтөлбөрөөр нь самарч нураан устгасан боловч өнөөдөр бид нар 23 дахь жилдээ ажилгүйдэл, ядуурал, авилгад живж манайд нийгмийн ялзрал задрал улам газар авсаар байна. Өнгөрсөн хугацааанд нөхөн үйлдвэрлэлийн тал дээр бараг юу ч хийж бүтээж босгоогүй байж одоо бид 18 тэрбум ам.долларын ӨНДӨР ХҮҮТЭЙ гадаад өрийн дөнгөнд орчихсон сууж байгаа! Цаашид манай гадаад өр улам нэмэгдэх бүх нөхцөл өнөөдөр бүрдчихсэн байгаа. Эдийн засгийн алуурчны наминчлал номыг 2010 онд орчуулж хэвлүүлж сануулж байх үед манай гадаад нийт өр 1,6 тэрбум ам.доллар байсан шүү дээ!!!. Харамсалтай нь, бидний ихэнх маань ТВ, гар утасныхаа гоё өнгө будагтай зурмал хиймэл орчинд нь хөвсөөр ... "шилний цаанаас чихэр долоосоор л" сууж байна...!?

Солженыцин зэрэг Баруун руу зугтан гарсан уран зохиолчид (тэдний олонх нь түүхч эрдэмтэн судлаачид байгаагүй ба харин хувийн өшөө хонзон өвөрлөсөн, хувийн эрх ашиг сонирхлоо урьтал болгосон уран зохиолчид - жинхэнэ цагаан гартан "сэхээтэн"-үүд байсан) тэнд очоод коммунизмыг хараан зүхэж гүтгэх нь барууны тусгай албадад ихээхэн эрэлт хэрэгцээтэй бас ч чамгүй үнэд ордог "бараа" гэдгийг шууд ойлгож "би галт тэргэнд хамт явсан хүний амнаас тэгж сонсссон, надтай хамт лагерьт байсан нэг хоригдол надад тэгэж ярьж байсан" гэх мэтийн явган яриа, хов живүүдийг хамж шимж цуглуулан өөрсдөө ч санаанаасаа ургуулан зохиож уран сайханжуулж чамгүй хачирласан "бодит түүхүүд"-ийг бичиж өгч амь зууж байсан юм.

А. Солженицын дэлхийн II дайн / Эх орны дайны үед фронтод галын шугам руу явахгүй хойш сууж амиа хоохойлохын тулд зориуд санаатайгаар зөвлөлт засгийн эсрэг элдэв гүтгэлэг үг яриа гаргаж байгаад / тэр үүнийх нь төлөө түүнийг буудан хороохгүй харин хөдөлмөрийн лагерьт илгээнэ гэдгийг сайн мэдэж байсан боловч харин хожим номондоо үүнээс ч бага зүйлийн төлөө шууд буудан хороодог эсвэл 10 жил өгдөг байсан гэж бичсэн байдаг/ албаар баривчлагдан дайны үеийн хуулиар ар тал руу нутаг заагдан хөдөлмөрийн лагерьт хоригдож ажиллаж байгаад дайн дууссаны дараа суллагдсан этгээд ажээ. Ийнхүү аминдаа дэндүү хайртай байсан учраас зөвлөлтийн эсрэг үзэлтэн болсон их зохиолч маань хожим АНУлсад цагаачилж гараад тэндээс "уран сайхны номуудаа" долларын грантууд хөлсөнд нь авч туурвиж эхэлсэн түүхтэй... Түүний уран сайхны бүтээлүүдийг нь үнэмшилтэй мэт болгож улс орнуудад пиардахын тулд түүнд Нобелийн шагнал хүртэл өгсөн байсан юм!

Хожим зөвлөлтийн иймэрхүү диссидентүүдийн зарим нь "коммунизмтай хувийн тооцоо бодох гээд харийн тагнуулын албадад ашиглуулж улс Эх орноо нураан устгахад нь тусалчихжээ" гэж халаглан ярьж гэмшсэн бичлэгүүд нь youtube-д одоо ч байгаа....

Та бүхэн олон улсын нэр хүндтэй түүхч эрдэмтэн судлаачдын тэр үеийн Оросын түүхийг судалж бичсэн судалгааны бүтээлүүд мөн сүүлийн үед олон нийтэд ил болгосон архивын баримт материалуудыг олж уншиж бас тухайн үеийн түүхэн баримтат кино хроникуудыг үзсэний дараа 1990 оноос бидний тархийг ямар аймшигтайгаар угааж ирснийг, одоо ч үргэлжлүүлэн угаасаар байгааг олж харж ойлгож сэхээрэх нь гарцаагүй биз ээ...

Сталин : Тавдугаар цувааг бут ниргэсэн нь

Түүхэн бодит үнэн ямар ч байсан түүхийг "бусдын амаар" эсвэл хувийн ашиг хонжооны зорилгоор зориудаар худал гүтгэж бурвал хэзээд Үнэнд гүйцэгддэг жамтай ....

Гэвч хаа газрын "тавдугаар цуваа"-ныхан одоо ч ингэж бурсаар амь зуусаар байгаа нь өнөөгийн "ардчилсан чөлөөт зах зээл"-ийн нөгөө тэр үл үзэгддэг "гаруудад" энэ нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй үнэд ордог "бараа" хэвээр байсаар байгааг харуулж байгаа юм...

Харин энэ бүхэн чухам юуны тулд вэ гэдгийг "таах" гээд үзээрэй ....

Манайд байдал ямар байгаа вэ, манайд тавдугаар цуваа бий юу, байгаа бол хэн хэн бэ, та бүхэн бараг өөрсдөө мэдэж байгаа .... таагаарай....


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 3.67 (6 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

suvdaa
0 # suvdaa 2013-04-28 12:58
Баабар - Бүүбур
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Zuk
0 # Zuk 2013-04-28 21:27
Энэ сайт ч юмийг өөрөөр харахад минь туслаж байна та бүхэнд баярлалаа.

Хариу: Өөрөөр харах биш ээ! :yes: Толгойны чинь эргээ гарч эхэлж нүд чинь онгойж урьд нь энэ эмгэнэлт жүжгийг хар цагаанаар хардаг байсан бол бодит байдлыг одоо өнгөтөөр байгаагаар нь харж эхэлж байгаа нь тэр ээ!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Zuk
0 # Zuk 2013-04-28 21:29
Баабар ч нээрээ Барууны соёлыг арай л их суртачилдаг юм шиг санагддаг шүү.
Бараг бүх газар ийм "ажил" хийж амь зуудаг гаднын үзэл суртлын "харгис цагдаа" нартай болсон. Тэд бүгд хэвлэсэн цаас - доллараар нь шан хөлсөө авдаг. :ireful: Манайд үүнээс өөрөөр бгаа гэх ямар ч үндэслэл бхгүй!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-H-
0 # -H- 2013-08-11 21:14
Тэр баабар батүүл тэргүүтэй өөрсдийгөө монголыг авч яваа сэхээтнүүд гэж эндүүрч байгаа тавдугаар цувааныхан энэ нийтлэлийг уншаад хэзээ ойлгохгүй байх. Тэдэнд итгэж тархиа угаалгаж яваа харанхуй тэнэг залуу үеийнхэн маань үнэхээр өрөвдөлтэй юмдаа. Юм хэлээд ойлгохоо байсан..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dolphin
0 # dolphin 2014-03-14 19:53
элбэгдорж америйкийн тэжээвэр хулгана
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dolphin
0 # dolphin 2014-03-14 21:41
монголын 5-р цуваа бол АН-нам
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
СБ
0 # СБ 2014-03-22 10:58
Нямдорж бол хядадын бууны нохой урвагч гэдгийг баттай мэддэг болсон.харин Баабарыг юуны тулд ингэж эх орноосоо урвасан, нохой санаатай нийтлэлүүдийг гаргаад байдаг юм бол гэж гайхдаг байсан юм. Одоо л ойлгож байна АНУ, барууныхны гар хөл бололтой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баяраа
0 # Баяраа 2015-04-07 11:55
Юм хэлэхэд ойлгодог битий хэл ном гэж мэдэхгүй зөвхөн интернетээр олсон жоохон мэдээлэл-хогоо мэдлэг гэж андуурдаг "гүүгле"-д баригдаж сэтгэдэг,сэтгэхүйн шоронд амьдарч байгаа бүхэл бүтэн үеийг 5-р цуваа болгоход бэлэн болжээ. Маш харамсалтай байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
copypaster
+1 # copypaster 2015-10-14 02:13
ТҮҮХ СУДАЛДАГ УЛСТӨР ОЙЛГОДОГ ЭДИЙН ЗАСГИЙГ УХААРДАГ БҮХ ХҮМҮҮС БААБАРЫГ ЗҮЙ ЁСООР БҮҮБУР ГЭХ БОЛСОН. УЧИР НЬ ТЭР АНГЛИ-АМЕРИКИЙН ТУСГАЙ АЛБАДЫН ЗАХИАЛГААР МОНГОЛЫН 20 ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮХЭЛД НЬ ГУЙВУУЛЖ БҮХ ЗҮЙЛИЙН ХӨЛ ТОЛГОЙГ СОЛЬЖ САМАРСАН ЭТГЭЭД ЮМ.ODOO ОРОСЫГ ҮЗЭН ЯДААД БГАА ЭХ ОРОНГҮЙ ЗОЛБИН ГӨЛГӨН НОХОДЫГ БҮҮБУР 25 ЖИЛ СУРГАЖ ХҮН БИШ АМЬТАД БОЛГОСОН БГАА. БҮҮБУРЫН НАМТАРЫГ НЬ ХӨӨВӨЛ УЛИАСТАЙД БАЙРЛАЖ МОНГОЛЫН ЭХ ОРОНЧДЫГ ДАРЖ НАМНАЖ БАЙСАН ХЯТАДЫН АМБАНЫ ХАР ГАМИН ЦЭРГЭЭС МОНГОЛ ЭМЭГТЭЙН ХЭВЛИЙД ТАРЬЖ ҮЛДЭЭСЭН БАТЭРДЭНЭ ХЭМЭЭХ ЭРЛИЙЗИЙН ХҮҮ БАТБАЯР ГЭХ ХУРЛИЙЗ ЮМ БНА. БҮҮБУР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ, МОНГOЛЫН АГУУ ТҮҮХИЙГ, МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БАЯЛАГИЙН ЦОРЫН ГАНЦ БАТАЛГАА БОЛОХ ОРОСЫГ БҮҮР ҮЗЭН ЯДДАГ. БҮҮБУР АНГЛИАМЕРИКИЙН ЛУЙВАРЧДАД ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ ЗЭРЭГ БҮХ БАЯЛАГАА ЗҮГЭЭР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ УХУУЛЖ БГААГ БҮГД ХАРЖ БГАА. ОДОО МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ АНГЛИ-АМЕРИКУУД ХЯТАДАД ЗАРЖ БАЯЖИЖ БНА. ХАРИН ДОЛЛАРЫН ӨРӨНД УНАСАН ЯДУУ МОНГОЛ ХАЖУУГААС НЬ ХАРААД ШҮЛСЭЭ ЗАЛИГААД ЗОГСОЖ БАЙГАА. КАНАД АВСТРАЛИ БОЛ АНГЛИЙН ХАРЬЯА TYYNII МУЖ УЛСУУД ШҮҮ, БҮҮ ХУУРТЦГАА! БҮҮБУР НЬ МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН КИНОНЫ ИСМАЙЛ ТАЙЖ ГЭСЭН ҮГ ЮМ. ЧИНГИС ХААНЫ МОНГОЛЧУУД УРВАГЧДЫГ ХАТУУ ГЭСГЭЭН ШИЙТГЭЖ ИРСНИЙ ХҮЧИНД УЛС ОРОН МААНЬ АРД ТҮМЭН МААНЬ ОРШИН ТОГТНОЖ ҮЛДСЭН ГЭДГИЙГ УХААРЦГААЯ, ҮҮНИЙГ ХЭВЛЭЖ АВААД ДАХИН ДАХИН УНШИЖ ОЙЛГОЖ УХААРЦГАА. ТАРААЦГАА
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
victory
0 # victory 2016-03-16 23:57
Одоо үеийн залуусыг тавдугаар цувааны эсрэг зогсож чадах сэтгэхүйн дархлаатай, аливааг ялгаж таних өөрсдийн гэсэн үзэл бодолтой болоосой гэж үнэхээр их хүсч байна. Тийм цаг үе нь ч тулаад ирж
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2016-03-18 04:17
Quoting victory:
Одоо үеийн залуусыг тавдугаар цувааны эсрэг зогсож чадах сэтгэхүйн дархлаатай, аливааг ялгаж таних өөрсдийн гэсэн үзэл бодолтой болоосой гэж үнэхээр их хүсч байна. Тийм цаг үе нь ч тулаад ирж
Таны энэ эрхэм хүслийн төлөө Та бодиттой юу хийж чадах вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс