Аливаа дайны хамгийн эхний золиос нь Үнэн Үг байдаг (c)

 

АНУ ба түүний НАТО-гийн холбоотнууд 1991 онд “Цөлийн шуурга” цэргийн ажиллагааг явуулснаас хойш 20 гаруй жил, “Ирак цөмийн зэвсэгтэй учир манай ашиг сонирхолд (газрын тосыг нь сорох мөн Израйльд) аюул учруулж байна” гэсэн шалтгаар 2003 онд Иракт дайран орж дайн явуулж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрлөө.

Гэвч энэ хугацаанд 1-рт, Ирак улсын тусгаар тогтнолыг бүрэн устгаж нэгдсэн төр засаггүй болгосон байгаа ба Иракийн засгийн эрхэнд Барууны их дээд сургуульд аваачиж тусгай курсээр урьдчилан бэлтгэсэн утсан хүүхэлдэй тавиулууд гарч ирсэн бөгөөд тэд эздийнхээ заавраар энэ улс орны улстөр, эдийн засгийн бүх ололтуудыг нь устгаж эдийн засгийн тогтолцоог нь бүрэн самарч дуусгасан байгаа 2-рт, Иракийн хууль ёсны ерөнхийлөгч Саддам Хуссейныг “цуст дарангуйлагч” гэсэн шошго нааж дэлхийн олон нийтийг дасгаж байгаад түүнийг зориудаар олны нүдэн дээр цаазлан хороосон 3-рт, Ирак улсын нутаг дэвсгэр дээр америкууд зориуд Лалын улс гэсэн нэр өгсөн террорист бүлэглэлээ үүсгэн зохион байгуулж түүнийг Ойрх Дорнодыг самрах түрэмгий дайнуудынхаа гол зэвсэг, тэндхийн улс орнуудыг самарч байгалийн баялгийг нь цөлмөж байх байнгын холбоотноо болгосон байгаа ба 4-рт, хамгийн гол нь Ирак улсын газрын тосны бүх ордыг нь Барууны компаниуд хуваан авч бүрэн хяналтандаа оруулсан боловч НҮБ-ийн зөвшөөрөлгүй энэхүү хууль бус зэвсгийн хүчээр цөмрөн орсон эзлэн түрэмгийлэлтээ эхлүүлэх-зөвтгөх хамгийн гол шалтгаа болгож байсан нөгөө “ хими-бактерологийн болон цөмийн зэвсгээ” Иракаас одоо хүртэл олоогүй байгаа билээ!

Ийнхүү НАТО-гийн эвсэл дэлхийн өнцөг булан бүрт "ардчилах - хүний эрхийг хамгаалах" нэрийн доор харин үнэн хэрэг дээрээ бол геоулстөрийн ашигтай байрлалыг нь эзлэн авах мөн байгалийн баялаг болон хүн амынх нь ажиллах хүч, эрдэм мэдлэгийг өөртөө цөлмөхийн тулд эзлэн түрэмгийлэх дайн хийж ирэхдээ тэсрэх бөмбөг, их бууны сумаа ураны шавхруугаар цэнэглэж байсан билээ. Ялангуяа энэ тал дээр АНУлс онцгой их "амжилт" гаргасан улс юм. Тэд энэхүү үхлийн аймшигт технологио тус технологийг анх бодож олсон ч арай хэрэглэж амжилгүй 1945 онд ЗХУлсад бут ниргүүлсэн нацистын Германаас өвлөж авсан байна. Дашрамд дурдахад, анх 1949 онд байгуулагдсан НАТО-гийн цэргийн эвслийн анхны удирдагчид нь Гитлерийн армийн өндөр тушаалын офицерууд байсан ба эдгээр цэргийн гэмт хэрэгтнүүдийг АНУ, Канад, Их британи, Аргентин зэрэг улс орнууд янз бүрийн замаар ивээл хамгаалалтандаа авч үлдсэн байсан нь түүхэн үнэн бодит баримт билээ.

Гэвч саяхныг хүртэл АНУлсын засаг захиргаанаас ураны хольцтой ийм зэвсэг хэрэглэх нь энгийн оршин суугчдад огт аюулгүй гэж зарлаж дэлхийн хамтын нийгэмлэгийг хууран мэхэлж ирсэн билээ. Гэсэн хэдий ч ийм зэвсэг хэрэглэж байсан улс орон, газар нутгуудын энгийн оршин суугчдынх нь дунд хорт хавдраар өвчилж нас барах явдал хавтгай үзэгдэл болсон нь бодит факт бөгөөд цацраг идэвхт ураны хольцтой зэвсгээр бохирдсон эдгээр газрууд олон жилийн дараа ч оршин суугчдыг нь алж устгадгийг мөн энэ зэвсгийг хэрэглэж тэдний өмнөөс буудаж байсан америкийн цэргүүдийг нь ч өршөөхгүй гэдгийг харуулсан юм. Хамгийн ойрын жишээ бол Ирак, Афганистан, Югославт НАТО-гийн дайнчид хүн ардынх нь эсрэг ийм зэвсэг хэрэглэж байсан бөгөөд тэнд өнөөдөр хорт хавдрын өвчлөл аймшигтай өндөр түвшинд хүрч хавтгай үзэгдэл болсны зэрэгцээ төрөлхийн элдэв гажигтай хүүхдүүд олноор төрсөөр байгаа ажээ.

Ийм байхад яагаад тэд ураны хольцтой зэвсэг хэрэглэхээ зогсоохгүй байгаа юм бол гэж үү? Энэ бол атомын цахилгаан станцуудын цөмийн хаягдлуудаа АНУлсын нутаг дэвсгэрээс гаргаж хаях хамгийн хямдхан, тэгээд бас дэлхийн хүн амын тоог 80% цөөрүүлэх фашист зорилготой үйл ажиллагааных нь нэг үр дүнтэй арга нь юмсанжээ.... Энэ тухай тус асуудлыг 20 гаруй жил судалсан, судлаач эрдэмтэн Сигвард Хорст Гюнтер "Үхлийн тоосонцор" нэртэй доорх баримтат кинонд гэрчилж бодит үнэн байдлыг харуулж байна.

АНУлс бүүр эхнээсээ л Иракт “ядууруулсан уран” агуулсан их бууны сумнууд, тэсрэх бөмбөгүүдийг энэ улс үндэстний эсрэг ашиглаж ирсэн юм. Олон эх үүсвэрүүдийн мэдээллээр энэ үеэр АНУ-ын арми ойролцоогоор 14 мянган ширхэг танкны ийм сумнуудыг хэрэглэсэн ба энэ сумнууд дотор байсан 275-300 тонн ядууруулсан ураныг Иракийн нутаг дэвсгэрт цацсан байна. Нью-Йоркийн Олон улсын санаачлагын төвийн захирал Сара Фландерсын баталж байгаагаар “Пентагон - АНУлсын цэргийн яам ядууруулсан урантай асар их хэмжээний сум, бөмбөгүүдийг Иракийн эсрэг хэрэглэсэн. Энэ ажиллагаандаа уран агуулсан 30мм-ийн 940 мянга гаруй сум, 14 мянга гаруй том калибрын танкны сумнууд ашигласан юм” гэж ярьж байна.

Ядууруулсан уран гэдэг бол ураны хүдрээс шар нунтаг - уран-234 ба уран-235-ыг баяжуулан (шигшин) гаргаж авах явцад үлддэг уран-238-ын изотоп юм. Ураны ийм шавхрууг “ядууруулсан уран” гэдэг ба энэ нь цацраг идэвхтэй, маш хортой нэгдэл юм. Гэвч ийм “хортой бэлгүүд” дотор нь чихсэн танкны сумны хуяг нэвтлэх чадвар нь 20 хувиар нэмэгддэг гэж тэд үүнийгээ хаацайлж зөвтгөдөг аж!?...

Хүрээлэн байгаа орчны мэргэжилтнүүд, экологчид, эмч нар тэнд уран агуулсан зэвсэг хэрэглэж байгаа нь ойрын ирээдүйд болон цаашдаа маш ноцтой үр дагавруудад хүргэх болно гэдгийг урьдчилан сануулж байсан билээ. Энэ ажиллагаанд оролцож Иракт алба хааж байсан АНУ болон Их британийн хэдэн мянган цэргүүд элэг, бөөр, цусны даралт багасахтай холбоотой олон янзын өвчнүүдээр өвчилж тэдний дунд хавтгай болсон иймэрхүү өвчнүүд нь нийтдээ бүр “Булангийн дайны синдром” гэдэг нэр хүртэл авсан юм.

АНУ-ын бэлтгэл хурандаа, Джексонвилле их сургуулийн профессор, байгаль орчны судалгааны мэргэжилтэн Дуглас Рокке энэхүү ядууруулсан боловч цацраг идэвхт уран нь булчирхайн өвчнүүд, сэтгэцийн өвчнүүд, зэрэмдэг хүүхдүүд төрөх шалтгаан болж байгааг тогтоосон байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч-гишүүн Алексей Яблоков мэдэгдэхдээ ийм ядууруулсан уранаар бохирдсон байгаа Иракийн Басра хотын ойр орчимд үр зулбах, төрөлхийн зэрэмдэг хүүхдүүд төрөх, цус багадах өвчин болон бусад хорт хавдрын өвчнүүд 3-4 дахин их болсон тухай зориуд анхааруулж байна. Яблоковын хийсэн судалгаагаар Иракт алба хааж байсан америк цэргүүдийн гэр бүлүүдэд төрсөн хүүхдүүдийн 60% -д нь төрөлхийн согогууд (нүдгүй, чихгүй, хуруунууд нь салангид бус, судаснууд нь нийлж бөөгнөрсөн) илрэх болсныг тогтоосон байна.

Саяхан хэд хэдэн ОНМХэрэгслүүд “Иракийн хотууд дахь металлуудаарх бохирдол ба төрөлхийн гажгууд”(Bulletin of Environmental Contamination and Toxicology товхимолд хэвлэгдсэн) нэртэй судалгааг хэвлэсэн юм. Энэ судалгаагаар Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаанууд нь тэндхийн эхчүүдийн хэвлий доторх үр хөврөлийн өвчлөлүүд болон үр зулбалтуудын шалтгаан болж байгааг тогтоосон байна.

Энэ судалгаан дотор төрөлхийн гажиг хөгжилтэй ирак хүүхдүүдийн зургуудыг хамт хавсаргасан байна.

                                      

Тэнд хэрэглэж байгаа сум, бөмбөгүүд дотор агуулагдсан асар их хэмжээний мөнгөн ус, хар тугалга нь төрж байгаа нялх хүүхдүүд зүрхний багтраа, тархины хөгжлийн согогууд, гар хөл эрхтнүүд нь буруу хөгжиж байгаагийн гол шалтгаан болж байна гэдгийг энэ судалгаа тогтоосон байна. Энэ түрэмгийллээс өмнө Иракт 10 хүүхдийн 1 хүрэхгүй нь ийм төрж байсан бол одоо Эль-Фаллужийн шинээр төрж байгаа нялхсын талаас илүү нь гажиг хөгжилтэй төрж, бүх эхчүүдийн 45% нь зулбаж, төрөлхийн гажиг хөгжилтэй төрөлтүүд 17 дахин ихсээд байгаа ажээ.

Энэ судалгааны явцад Барууны холбоотнуудын армийн их бууны дайралтуудад удаа дараа өртсөн Иракийн Эль-Фаллужи хотын ийм гажиг хөгжил, төрөлхийн өвчтэй хүүхдүүдийн үснээс дээж авч задлан шинжилгээ хийж үзэхэд тэдний бие организм дотор тэндхийн эрүүл “мэт” хүүхдийнхээс хар тугалга 5 дахин илүү, мөнгөн ус 6 дахин их байгаа ажээ.

Энэхүү судалгааг хэвлүүлсэн, Мичиганы их сургуулийн эрдэмтэд “эцэг, эхийн бие организм дотор ийм хортой бодисууд орсон байх нь жирэмслэлтийн хэвийн явцыг маш хүчтэй өөрчилж байна. Бас Эль-Фаллужийн төрөлхийн согогтой хүүхдүүдийн бие доторх металлуудын түвшин нь энэ хорт бодисууд нь хөгжлийн ийм согогуудын үндсэн шалтгаан болж нөлөөлж байгааг үнэмшилтэй нотлон харуулж байна” гэж мэдэгдэж байна.

Энэ судалгаа тайлангийн урьдчилсан эдгээр дүгнэлтүүд нь ДЭМБ-ын анхаарлыг Иракт бүрэлдээд байгаа ийм нөхцөл байдалд хандуулсан юм. ДЭМБ-ын дүгнэлтээр жирэмсэн эмэгтэйчүүдэд агаарт нь, хөрсөнд нь, усанд нь агуулагдаж байгаа хар тугалга, мөнгөн ус, ураны хаягдлууд нөлөөлж байгаа ажээ. Ингээд эхийн бие организмаар дамжин эдгээр хордуулагч бодисууд хэвлий дэх хүүхдэд нь хүрч тархины гэмтлүүд, бөөрний дутагдлууд, сохролт, бие нь чичирч татах бүр үхэлд хүргэж байгаа ажээ.

Харин энэ бүхний хариуд АНУ-ын батлан хамгаалах яамны болон Их британийн засгийн газрын төлөөлөгчид Иракт хүүхдийн ийм өвчлөлтүүд асар их болсон, тэд Иракт дайран орсны хооронд холбоо байгааг нотолсон ямар нэг албан ёсны тайлангууд байдгийг бид мэдэхгүй гэж мэдэгдсэн юм. Тэд ийм “хорлонтой” сум, бөмбөг хэрэглэж байгаагаа зөвтгөж ер нь сум хэрэглэх нь олон улсын эрхзүй, Женевийн нэг бага хурлаас баталж гаргасан хэм хэмжээнд нийцэж байсан гэж зарласан юм. Ингэж хэлээд л гүйцээ, болох нь тэр! Тэд хүсэхгүй байгаа зүйлээ хэзээ ч олж хардаггүй, сонсдоггүй билээ!

Одоогоор америкийн армиас олон цэргийн албан хаагчид нь оргон зугтаж байгаа, Ойрх Дорнодод алба хаасан олон тооны ахмад дайчид ийм утгагүй дайнд эрүүл мэндээ золиосолж тэндхийн хүмүүст, ард түмнүүдэд үгээр хэлэхийн аргагүй гай зовлон тарьсандаа гутарч амиа хорлож байгаа тухай мэдээллүүд гарсаар байна...

Харин “ардчилсан” Монголын эрх баригчид манай цэрэг эрсийг “энхийг сахиулагч”-ийн цаасан малгай өмсгөж тийш нь илгээсээр байна !? Яагаад тэднийг хилийн чанадад харийн хүмүүсийн эрхшээлээр бусад ард түмнүүдийн эсрэг “ашиглаж” байна вэ?

Хэний эрх ашгийн тулд тэр вэ? Хэнээс хэнийг хамгаалах гэж тэр вэ? Тэнд хэний эрх ашгийг, ямар гээчийн “энхийг сахиулах” гэж тэр вэ?

Монгол цэрэг эрчүүдийн амь нас бие эрүүл мэнд, гэр бүлийнх нь удам генийн сан, нөхөн үржихүйн аюулгүй байдлыг бас дахин нэгэн ийм эрсдэлд оруулж байгаа хариуцлагыг хэн хэзээ яаж “даах” вэ?

Хэн Ойрх Дорнодод газар нутгийг нь эзэрхэж хар “алтыг” нь тонон дээрэмдэж байгаа вэ? Харин хэн иракийн ард түмнийг хүчирхийлэхэд нь тусалж байгаа билээ?

Жич: Эцэст нь Барууны орнуудын ТВ, сонингуудын мэдээллүүд, вэбсайтууд дээрх мэдээллүүдийг сохроор хуулан цацаж байдаг манай "сэтгүүлчид" бусад олон эх үүсвэрүүдээс энэ мэдээллүүдээ шалгадаг, шүүдэг, ер нь бодит байдлыг мэдэрдэг, ойлгодог, ядаж үнэн худлын заагийг мэддэг болов уу?

Тэдний хуулбарлан цацаж байгаа Ойрх Дорнодын тухай, Украйны тухай мэдээ гэгч бүх юм нь чин үнэнд бодит байдалд нийцнэ гэж үү?

Аль эсвэл тэд ... одоогийн энэ "ардчилал, зах зээл" нэртэй гарцаагүй эмгэнэлт байдлаар төгсөх тавилантай энэ хошин шог багт жүжигт нь итгэчихсэн зомбинууд уу ?

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

tulgaa
0 # tulgaa 2012-10-20 22:58
Яг үнэн.Өнгөрсөн жил Euronews Москвад үймээн болж бна гэж твгээр худлаа цацахдаа Грект болсон үймээнийг үзүүлж байгаад баригдсан ш дээ. Одооч ТВ-ийн бодит мэдээлэл биш уран сайхны кино болсон доо хөөрхий :clap:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
reader
0 # reader 2012-10-23 00:19
Иракын 1р дайнд тулалдсан олон мянган Америк цэргийн гэр бүлээс хачирхалтай гаж хүүхдүүд төрж эхэлсэныг уншаад гайхсан тэр үед интернет хөгжөөгүй бсан Иракын 2р дайнд Ирак гэр бүлээс гарч эхэлсэн энэ синдромыг интернэтээс үзээд ойлгосон доо Пиар бол том гүрнүүд удаанаар захирах шуналтай эрх мэдэлтнүүдэд зориулсан аюултай зэвсэг юм аа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2014-05-24 07:55
Баярлалаа.Таньд амжилт хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zovhin
0 # zovhin 2014-05-29 15:26
Энхийг сахиулах үйл ажиллагаа хамгийн хэрэггүй ажил, эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ, дээрхи мэдээлэл уншаад нэгийг бодож хоёрыг тунгаамаар юм. АНУ-ийн гар хөл бологчидоо
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tsetse
0 # tsetse 2014-05-29 18:27
үанаа манай ИРАК -д алба хаасан энхийг сахиулагчидийн үр удам бас эвгүйдэж байгаа бололтой юун энхийг сахиулах юунд тусалж байгаагаа мэдмээр болимоорсон
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2014-06-01 21:02
Иракийн ард тумнийг дээрэмдэхэд монголын цэрэг эрсууд тусалж байгаа юм байна. Дайчидаа хурдан татаж авъяа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2016-03-27 10:16
Энэ америкчуудыг яана даа Төрлөх эх орон гэж байхгүй тэнэмэл цагаачдын үүр уурхайгаас энэ байтугай муухай зүйл гарах юм даа.Нөгөө хүний эрх чөлөө ардчилал шударга ёс яасан бэ.Манай дээр байгаа лаларууд үүнийг сайн мэдэж байгаа ч Энхийг сахиулах нэрээр сайхан монгол эрчүүдийг маань үхэл рүү нь явуулдаг юм байна даа.Яана даа Монголчууд минь далайн цаадах чөтгөрүүдээс хол л байх юмсан даа. Энэ үхээрүүдээс бузар болгон л гарах юм даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс