БАРУУНЫ НИЙГМИЙН УХААНЫ "БОЛОВСРОЛ" ГЭГЧ АЛИВАА УЛСЫГ КОЛОНИЧЛОХ НАЙДВАРТАЙ ЗЭВСЭГ - "ЗӨӨЛӨН НУДАРГА" НЬ АЖЭЭ

 

Бид төмөр зэвсгээс илүү нарийн аргаар гэхдээ хүчээр засаглах гэж нэрлээд байгаа soft power бол бидэнд ашигтай тийм үр дүнгүүдэд хүрэхийн тулд бид юуны өмнө бусад улс орнуудын ирээдүйн лидерүүдийг өөрсдийн талд элсүүлж тэднийг манай үзэл суртлаар сургаж мөн үзэл сурталчдыг нь хөлсөлж шийдвэр гаргах түвшинд нь гаднаас нөлөөлж байх явдал юм"

Джозеф Най, америкийн улстөр судлаач, неолиберализмын өнөөгийн гол үзэл сурталчдын нэг, Харвардын Их сургуулийн Олон нийтийн харилцааны сургуулийн профессор


Өнөөдөр улс төр нийгэм нь баян ядуугийн туйлд хуваагдаж арьсны өнгөөр гүн гүнзгий хуваагдсан, асар их өрөнд унаж санхүү, эдийн засаг нь ангалын ирмэг дээр дэнжигнэж байгаа АНУ цаашид дэлхий дахинд ганцаар ноёрхсоор байж чадах уу? Тэд энэ ноёрхлоо хадгалж байхын тулд бусад улс орнуудын ирээдүй болох залуу үед нь чиглэсэн ямар чивэлт бодлого үйл ажиллагааг явуулж ирсэн бэ? Өнөөдөр дэлхийн бусад бүх улс орнуудын батлан хамгаалах нэг жилийн төсвүүдийг нийлүүлснээс ч илүү их санхүүжилтийг асар их өр тавьж байгаад нэг жилд зарцуулж байгаа нь ердөө л ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрхээ түгээхэд чиглэсэн, бусад ард түмнүүдийг чөлөөлж эрх чөлөөтэй баян тансаг жаргаахын тулд гэж үү?!

Үгүй гэдгийг бид улс орныхоо 25 жилийн самуурал дампуурлын туршлагаас харж байгаа. Энэхүү ард түмнүүдийг "эрүүл ухаанаас нь чөлөөх" ажиллагааг өнөөдөр Барууны сургалт, боловсрол гэдэг энгийн мэт нэг зүйл шиг санагдаж болох ч маш аюултай soft power буюу зөөлөн хүчээр нударгаар засаглах гэдэг нийгмийн ухааны зэвсэг нь гүйцэтгэсээр байгаа ба цаашид ч гүйцэтгэсээр байхыг тэд хүсэж байгаа ажээ!..

АНУ бусад гадаад улс орнуудын засгийн эрхэнд ойрын ирээдүйд гарч ирэх боломжтой гэж сонгож авсан ирээдүйн "лидерүүдэд" нь Америкт их дээд сургуулиудад суралцах боломжийг олгож тэдний “тархи толгойд, итгэл үнэмшилд нь” хөрөнгөө оруулдаг байна. Америкийн эрх баригчид нь тооцохдоо цаг нь болохоор тэдний олонх нь өөрсдийн улс орнуудад америкийн бүх эрх ашгуудыг хамгаалан зүтгүүлж байх "тавдугаар цуваа"-г бүрдүүлэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг ажээ!

Сара Соненштейн, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат бодлогыг хариуцсан орлогч:

“...Бид ирээдүйд улстөрийн лидерүүд нь болох тэр бүлэг хүмүүсийг сонгож бүх талаар дэмжиж сургаж байх хэрэгтэй. Тэд энд ирж биднээр заалгаж сурч Америктай өөрийн биеэр танилцаж (эх орон ард түмнээсээ урван тэдэнд элсэж) (тэдний даалгавраар эх орондоо нууц ажиллагаа явуулах) зохих туршлагатай болсон байдаг. Тэд нар эргэж очоод өөрсдийн улс орнууддаа (урвагчдын бүлэглэлийг бүрдүүлж) манай талын хамтран зүтгэгчид болох нь бараг гарцаагүй юм...” АНУ олон нийтийн дипломат бодлогыг чухамдаа ингэж ойлгож ажилладаг.

Ливи улсын иргэн Махмуд Джибраиль бол үүний нэг тод жишээ юм. Тэрээр өмнө нь АНУ-д суралцаж төгссөн нэгэн бөгөөд хожим яваандаа Ливийн ард түмний удирдагч Муамар Каддафийг Барууны орнууд НАТО-г ашиглаж түлхэн унагасны дараа Ливийн Шилжилтийн гэгч засгийн газрын нэг лидер нь болсон юм. (энэ тохиолдлын хэрэг мөн үү?) Одоо тэрбээр НАТО-д эзлэгдсэн энэ улсын хамгийн том улстөрийн намын нэгийг толгойлж байна. АНУлсад бэлтгэгдсэн Махмуд Джибраиль Баруунд булаан эзлэгдсэн Ливи улсын газрын тосны хамгийн ашигтай гэрээ, хэлцлүүдийг Барууны үндэстэн дамжсан хэдхэн цөөврүүдэд хуваарилахад тэр чухамдаа ямар улсын ашиг сонирхлыг хамгаалж зүтгүүлэх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ!

АНУ-ын гадаад улстөрийн тагнуулын тусгай албаны ажилтнууд түүнийг Ливид “хувьсгал" гэж нэрлэсэн төрийн эргэлт гарахаас бүүр өмнө өөрсдийнхөө анхаарал, халамжиндаа авч түүнийг ирээдүйн ажилд нь бэлтгэж сургуулилж байсан ажээ. 2008-2010 онуудад Ливид сууж байсан АНУ-ын элчин сайд Джин Кретц Төрийн департамент руугаа илгээсэн нэг дипломат буухиа шуудан хожим илэрсэн бөгөөд тэнд ноён элчин сайд Махмуд Джибраилийг ийн дүгнэж цааш нь илтгэж байжээ:

“... тэрбээр ямар ч асуудлыг [бидэнтэй, манай талд ашигтайгаар] хамтран хэлэлцэхэд хэзээд бэлэн байдаг маш сайн хамтрагчийн сэтгэгдлийг надад төрүүлсэн. Тэр бол Ливи улстай холбоотой аливаа шийдвэрийг гаргаж байгаа [энэ бүхний цаана нуугдаж энэ улсыг далдаас удирдаж байгаа бидний] хүмүүсийн нэр хүндийг асуудалд оруулахгүйгээр өөрийн хүмүүстээ нөлөөлж чаддаг (тэдэнтэй хуйвалдаж хахуульдаж чаддаг) гайхалтай шинж чанартай хүн шиг байдаг...”

гэж тодорхойлж бичиж байсан байна. Тэгээд ч Махмуд Джибраиль бол АНУ-тай одоо нэг “хэлээр” ярьдаг болсон, Ливийн цорын ганц улстөрч бас биш гэж дээш нь илтгэж байсан ажээ.


Жич: Хамгийн сонирхолтой нь, аливаа улсын ирээдүйн лидерүүд болох "хувь тавилантай" этгээдүүдийг АНУ сонгон авахад нь тэдний сэтгэлзүйн хөрөг нь - онцгой сул талууд болох нэр хүнд албан тушаалд маш дур тачаалтай, үүний тулд юу ч хийж чадах, өөрийнхөө мэдлэг боловсрол ёс суртахууны түвшинг огт голохгүйгээр ямар ч аргаар хамаагүй улс орны удирдлагын "жолооны хүрдэн" дээр гарч суухыг үнэхээр хорхойсдог, мөн хувь хүний хувьд сэтгэлзүйн далд хөшүүргүүдтэй - бусдад атаархаж өсөрхөж өссөн, баян тансаг эд юмс хэрэглээг шүтдэг, нэр хүнд эд баялаг, эрх мэдлийн төлөө юунаас ч буцахгүй шинж чанар гэх мэт нь маш чухал + байдаг байна...!!!


Сара Соненштейн, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат бодлогыг хариуцсан орлогч:

“Манай энэ хөтөлбөрт (гэнэн цайлган, ямар ч мэдлэг туршлагагүй) хичнээн хүүхдүүд оролцсоныг би та нарт илтгэх гээгүй байна. Гэвч тэд нар маань эргэж очоод 5 жилийн дараа ямар ямар албан тушаалууд дээр (бидний санхүүжилт ил далд дэмжлэгтэйгээр) гарч ирэх нь миний сонирхлыг хамаагүй их татаж байдаг. АНУ-ын засгийн газрын солилцооны хөтөлбөрүүдэд оролцсон тэр хүмүүсийн 92% нь эргэж очоод иргэний албан тушаалууд буюу – парламентад эсвэл засгийн газрын бус байгууллагууд /гадаадын санхүүжилттэй NGO/-д ажиллаж байдаг".


Жич: "Ардчилсан" "чөлөөт зах зээлжсэн" + "4 жил тутам сонгууль явуулдаг болсон" өнөөгийн Монголын улс төрийн өндөр албан тушаалд гарч ирэх нэг үндсэн шалгуур нь Баруунд очиж ийм сургалтаар бэлтгэгдсэн байх явдал бол бичигдээгүй хууль болсон байгаа билээ!!??... Бас Монгол улсын УИХ, Засгийн газрын хяналтаас гадуур, тэр тусмаа Монголын улсын аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгаас "эрх чөлөөтэй" бас "хараат бус" мөртлөө харин гаднаас санхүүжиж тэдэнд стратегийн хувьд ашигтай, элдэв гоё нэртэй гэхдээ хоёрдмол зорилго агуулгуудтай төслүүдийг нь улс эх орондоо ард түмнийхээ дунд зүтгүүлж эргээд тийш нь бүх ажлаа тайлагнаж тэднээс удирдамж, зааварчлагууд авч байдаг энэ "олон нийтийн эсвэл засгийн газрын бус байгууллага" нэрээр халхавчилсан байгууллагуудын үйл ажиллагаа хаашаа, чухам юунд чиглэсэн байгаа вэ?.. Урьд өмнө нь иймэрхүү далд зорилготой үйл ажиллагааг ил далд явуулдаг хүмүүс, байгууллагуудыг чухам хэн гэж нэрлэдэг, тусгаар тогтносон улсын хувьд яагаад хатуу хориглож хайр найргүй тэмцдэг байсан бэ?...!!


Соррая Сепапур-Уильрих, хараат бус шинжээч:

“Би 2000-аад оны дундуур 2 жилийн турш Өмнөд Калифорнийн Их сургуульд олон нийтийн, ардын дипломат үйл ажиллагааны талаар судалж суралцаж байсаан. Миний судалж байсан энэ хичээлүүдийн бүх лекцүүд дээр АНУлсын Төрийн департаментын тусгай ажилтнууд ирж оролцдог байсан. Ийм болохоор үнэн хэрэг дээрээ чи олон нийттэй харьцах дипломат харьцааг судалж суралцаж байгаа хэрэг бус харин АНУлсын тусгай албадын төлөвлөгөөг эх орондоо эргэн очоод амьдрал дээр гардан хэрэгжүүлэхэд чамайг сургаж байгаа гэдэг нь маш ойлгомжтой болж ирж байсан”.

АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлаг бол Төрийн департаментын хажуу дахь Олон улсын хөгжлийн агентлагийн нэг салбар нэгж нь бөгөөд тус агентлаг энэхүү бусад улс орнуудад үзүүлж байгаа тусламж гэж нэрлээд байгаа энэ зүйлийг үнэн хэрэг дээрээ маш өвөрмөц алсын далд зорилготой хөрөнгө оруулалт юм хэмээн баталцгааж байна. Энэхүү агентлагийн захирлын орлогч нь хэлэхдээ иймэрхүү өвөрмөц хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа 1 доллар бүр эргээд АНУлсад 8 долларын ашиг болж 8 нугаран буцан орж ирдэг гэж ярьж байна.

Эдгээр америкийн түшмэдүүд энэхүү “олон нийтийн дипломат ажиллагаа”-нд хөрөнгө оруулахын давуу талуудыг үнэлж баршгүй гэж нэгэн дуугаар баталцгааж байна.

Джон Керри, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга:

“...Би энэ бүхнийг бидний хувьд бол зардлууд биш, харин хөрөнгө оруулалт гэж нэрлэх байна. Одоо ч байдал яг ийм байгаа нь ямар ч эргэлзээгүй юм. Гэхдээ ийм хөрөнгө оруулалтуудыг яг таг үнэлж тооцоход нилээд төвөгтэй. Гэвч бид үүний ашгийг тухайн тэр улс орон руу илгээх шаардлагагүй байгаа цэргүүдээрээ бодож тооцож болох юм...” (тэр улс оронд аль хэдийнэ манай талын ардчилсан цэргүүд засгийн эрхийг булаан авсан, байгалийн баялаг нь манайх болсон гэсэн үг юм )

Соррая Сепапур хожим өөртөө улстөрийн өндөр албан тушаал, эрх ямба байр суурь олж авахын тулд тэрхүү курсын сургалтаар олж авсан нөгөөх “барууны өндөр боловсрол, чухал туршлагууд гэгчээ амьдрал дээр хэрэгжүүлэхийг хэзээ ч эрмэлзэж байгаагүй ажээ.

Бие даасан шинжээч Соррая Сепапур ингэж ярьж байна:

“АНУлсын явуулж байгаа энэ бүх бодлого, үйл ажиллагаа чинь бусад тусгаар тогтносон улс орнуудын төрийн бодлогод хөндлөнгөөс эрээ цээргүй оролцож байгаа нэг хэлбэр яах аргагүй мөн шүү дээ! Би энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсэж байна. Магадгүй, надад Ираны өнөөгийн төр засаг зарим талаараа таалагдахгүй байж болох ч би Иран улсыг тусгаар тогтносон, бие даасан улс байхын төлөө, ираны ард түмний талд байна. АНУлсад хийж байсан тэрхүү курс сургалтын явцад Иранд яаж ардчилал тогтоох вэ, яаж засгийн газрын нэр хүндийг гутааж үйл ажиллагаа сулруулах вэ гэх мэт сэдвүүдээр оюутнуудын дунд эрээ цээргүй хэлэлцүүлгүүд явуулж байсан ба тэр хичээлүүдэд би ч оролцож байсаан.

Ийм байсан учраас л энэхүү курсын хөтөлбөрөөс холбоогоо тасалж салах нь миний хувьд бол жинхэнэ хүнд сонголт байсаан. Тэнд ганцхан Ираны ч тухай биш бас Хятадын тухай бага зэрэг, ялангуяа хуучин ЗХУлсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эсрэг яриа хөөрөө их өрнөж байсан шүү. Аль 2007 онд намайг тэнд сурч байхад л тэд хойд Африк руу зангаж эхэлсэн юм шүү дээ...”

Ийм дипломат бодлогоо маш сайн бизнес гэж АНУ-ын Төрийн департамент нэг бус удаа зарлаж байсан билээ. Ийм болохоор ардчилсан улс орнуудын тэргүүнүүд ба тэдний зөвлөхүүд нь бүгд англиар ярьдаг, зөвхөн англи-америкт ашигтай өнцгөөс боддог, зөвхөн англи-америкийн бизнесийн эрх ашгийг хамгаалдаг дан “тэдний талынхан” байдаг. Энэхүү хачин жигтэй байдал нь АНУлсын явуулж байгаа гадаад улстөрийн бодлогод ядаж ээлжлэн эрх баригч улстөрийн хүчнүүдийг нь илүү нааштай байлгаж барьж байх нь нь эцэстээ энэ улс орнуудыг хүчээр "ардчилах" гэж, тэднийг хүчээр "чөлөөт зах зээлдээ" шилжүүлэх гэж бөмбөгдөхөөс, цэргийн хүчээр дайран орохоос хамаагүй хямдхан төсөр байдаг ажээ. Ийнхүү дотоодын урвагчид нь бүх юмыг харийн түрэмгийлэгчдийн өмнөөс ганцхан тэдэнд ашигтайгаар хийгээд шийдээд өгчихдөг, тэгээд хариуд нь гаднын дэмжлэгтэйгээр улс орондоо ээлжлэн "засаглаж" ард түмнээ нухчин дарж байдаг.

Ийм учраас л soft power - зөөлөн хүч засаглал нэртэй боловч үнэн хэрэг дээрээ гадна талаас нь хүчээр нударгалан засаглах ийм бодлогоо илүү идэвхтэй явуулж байх нь АНУ-ын өнөөгийн болон ирээдүйн эрх ашигт бүрэн нийцэж байгаа.

Эх үүсвэр: Гаянэ Чичакян, Russia Today /RT бол 7/24 цагаар англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг, АНУ-д байрладаг, сүүлийн үед үзэгч уншигчдын тоо нь тэнд маш хурдацтай тэлж байгаа, ОХУлсын мэдээллийн агентлаг юм/

Энэ бүхнээс наад зах нь дараах асуултууд өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа. Та үүнд өөрөө хариулах гээд үзээрэй. Бас өөрийн тавих асуултыг сэтгэгдэлд нэмж бичээрэй:

1. Манай өнөөгийн эрх баригч 2 намын ардчилсан улстөрчид хаана хаана ийм улстөрийн курс сургалтыг дүүргэсэн байгаа вэ?

2. Өнөөгийн төрийн өндөр албан хаагчид, эрх баригчдын дунд тэнд очиж "адис аваагүй" харийн неолибералч шашинд нь "шавь ороогүй" хүн тэдний дунд бий юу?

3. Одоо бас МАН-аас 5 “ирээдүйтэй” залуу улстөрчдийг сонгож авч АНУ-ын Джорджтауны болон Иелийн их сургуулийн тусгай курст сургахаар болсон мэдээ байгаа! Яахаараа тэнд сургалтанд хамрагдсан хүмүүс "нэг л янзаар сэтгэдэг" болчихдог юм бэ?

Ийм байхад Монгол улс, монголын ард түмний язгуур эрх ашгийг хэн хамгаалах юм бэ? аан, сэмхэн хүмүүс ээ...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

suvdaa
0 # suvdaa 2013-02-23 11:32
Монголдоо сурсан нь хамаагүй дээрюм байна. Ер нь хүн маш үндэсний үзэлтэй байх ёстой гэж би боддог.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баатар
0 # баатар 2013-02-23 11:46
Энэ аймшигтай чин үнэнийг бид өнөөдөр бэлхэн харж байна. Монголдоо сурч боловсорсон хүмүүсийг цаашид анхаарах ёстой юм биш үү.2008 он бол эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа байсан байх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
-Н-
0 # -Н- 2013-02-23 15:05
Ерөнхийлөгчөөсөө эхлээд...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Оргил
+1 # Оргил 2013-02-24 01:18
Монголын боловсролын системийг Кембриж болгоно гээд үзэж тарж байдаг. Залуучууд америкад сурахын өвчин. Сураад ирсэн нөхдүүд биеэ тоосон лаларууд болдог. Эцэст нь Монгол хөрсөө мэдэхгүй нэг л их бананы мод тарих хүсэлтэй нөхдүүд...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
s
0 # s 2013-03-15 06:49
баяраллаа сайхан нийтлэл байна. Та бичих сэдвээрээ жиргээ явуулаад тэгээд нийгмийн хандлага олон нийтийн саналыг нийтлэлдээ тусад нь дүгнэж оруулж байж болох уу таны twitter hayag yu be
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa
0 # delgermaa 2013-05-08 01:20
Аваргаа дэмжмээр юм байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ganbaa
0 # Ganbaa 2013-05-17 15:50
МАН-ын НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүү АНУ-ын Харвардын тэтгэлэгт курст сурч байгаа гэсэн. Бас нэмж 10 хүнийг сургаж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймэрхүү нөхдүүд америкчин болчоод ирхийн байна л даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хххх
0 # хххх 2013-09-02 14:48
ер нь бол Баярцогтоос авахуулаад бүгд л гадныхны зомби болсон нь ил болсон шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Толгой нь эргэсэн хүн
0 # Толгой нь эргэсэн хүн 2013-10-02 13:13
Ялангуяа гадаадад төгсөөд ирж байгаа хүмүүс уншаасай. Бас АНУ-д курс төгссөн нэгэн үеийнхэн энэ улс орныг ямар болгосныг санаасай. Асуудлын гол нь гадаадад сурахдаа биш, сурч бололгүй яахав гагцхүү монголоо алдахгүй байхыг хичээх нь чухал юм уу даа.Өнөөдөр Баруунд АНУ-д хэдэн хүн сурч байна вэ? Байгалийн ухааныхан бол яах вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
+1 # уншигч 2015-11-02 17:54
Үнэн. Энэ замаар явсан нөхдүүд өөрийн улс орноо "ардчилах" гэж хэрхэн сүйрүүлж байгааг пост-коммуинст орнуудын жишээн дээр харж байдаг. Украйныг хар. Хамгийн аймшигтай нь, энэ тал дээр манай улс руу асар их мөнгө хаяж байгаа! Тэнд олон тоогоор бэлтгэгдэж байгаа. Цэдэнбал гуайн үед Оросод харилцааны чиглэлээр сурагахад хүртэл заавал малчны хөдөөний хүүхдийг сонгож авдаг байсан юм. Манай нэг ах сонгогдоогүй харамсалтай байснаа ярьдаг. Тэр бол аймгийн төвийн хүүхэд байлаа. Тархийг нь амархан угаахааргүй, яс үндэс, язгуур ухаан нь дархлагдсан хүүхдийг л ОУ харилцааны чиглэлээр сургадаг байсан ахмадууд маань хичнээн ухаантай билээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс