Анх 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсноос хойш тасралтгүй 23 жил монголчуудад яаж амьдрахыг зааж өгч байгаа С.Баярцогтоос асуух 23 асуулт.


1. Та улсын их хурлын дарга З.Энхболдод, гадаадын хэвлэл мэдээлэлд өөрөө хэлсэнчлэн, огцрох өргөдлөө тавьсан уу?

2. Төрийн эрх барьж байгаа АН дарга Н.Алтанхуягт намын нэр хүндийг олон түмний дунд ноцтой унагааж, найдварыг алдуулсан тул. Намаас хөөж өгөөч гэсэн хүсэлтээ хэзээ бичгээр тавьсан бэ?

3. Тань шиг ингэж төрийн дээд байгууллагад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн өдрийн од мэт цөөхөн. 2008 оноос хойш парламентад суух УИХ гишүүний хувьд АТГ-т зургаан удаа, 2008 болон 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо Сонгуулийн ерөнхий хороонд хоёр удаа. Нийт дунгээр 8 удаа хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн туршлагатай нэгэн байж одоо болтол яаж бөглөхөө мэдээгүй гэж хачин тайлбар хэлсэнийг, монголчуудыг санаатайгаар хуурах гэж оролдсон гэж ойлгож болох уу?

4. Та хэвлэлийн бага хурал дээр 4 найзтайгаа хамт компани байгуулж, 1 сая доллар нууц дансандаа байршуулсан гэсэн. Ингэж өөрийн тань мэдлийн дансанд мөнгөө итгэн хийж, хөрөнгийн зах зээлд арилжаа хийн, хамтран баяжих гэж байсан тэр үнэнч найзуудаа нэр устай нь нэрлэнэ үү?

5. Сэлэнгэ аймгийн нийт сонгогчдоос саналыг аван, тэдний хүсэл мөрөөдлийн төлөөлөн биелүүлнэ гэж та энэ өндөр суудалд зүтгэн гарсан. Гэтэл Сэлэнгийн ард түмний итгэл үнэмшлээр нь тоглож урмыг хугалан, нууц компанидаа далдуур мөнгө хурааж байсан минь илэрсэн тул, намайг хэзээ эргүүлж татах гэж байна? Үүсээд байгаа гэнэтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрхэм суудлаас чөлөөлөх асуудлыг нааштайгаар хурдан шийдэж өгнө үү…гэсэн хүсэлтээ гаргасан уу?

6. УИХ-ын Ёс зүйн хороонд, парламентийн гишүүний өндөр нэр төрийг унагасан тул дээр дурдсан хүсэлтүүдээс гадна, шийтгэл давхардуулалгүй арга хэмжээ авч өгөх талаар мөн хүсэлтээ дамжуулсан уу?

7. Та дээрх өргөдлүүд шийдэгдэхээс өмнө, АТГ-т өөрийн санаачлагаар шалгуулах албан ёсны өргөдөл өгсөн үү?

8. Монгол улсын ерөнхийлөгч, шудрага үнэний дуу хоолой гэнэт болсон Ц.Элбэгдоржид, УИХ гишүүнээс татгалзах өргөдлийнхөө хуулбарыг өргөн барьж уучлалт гуйсан уу?

9. Хэрэв та УИХ дэд дарга биш байсан бол, ямар хариуцлага хүлээх байсан бэ, ямар шийтгэл таны хувьд шударга үнэнд нийцэх талаар бодлоо хуваалцана уу?

10. Олон жил үерхсэн, үнэнч дотны хань нөхөр Ч.Сайханбилэг найзаасаа энэ асуудлаа нууж байсан уу, улс төрч хүний хувьд энэ ёс суртахууны ёроол болсон ноцтой алдаагаа, дэлхий дахинд илэрсний дараа түүнтэй зөвлөж ярилцсан уу?

11. Та 2008 оны 5 сард Виржиний аралд дахь нууц компаниа байгуулан бүртгүүлжээ. Энэ нь 2008 оны 2-р сард батлуулсан “Татварийн Өршөөлийн тухай” хуультай ямар нэг байдлаар холбоотой гэсэн сэрдлэг төрүүлж байна. Энэ талаар үнэн бодитой тайлбарыг өгнө үү.

12. Швейцарийн банкинд хадгалуулж байсан 1 сая доллараа юунд зарцуулсан тухай дансны тайлан баримтын хэзээ ил болгох вэ?

13. ОТ гэрээг батлалцсан С.Баяр, Д.Зоригт, Л.Гансүх нартай хамтран ажилладгийн хувьд, нөхөр ёсоор надтай ижил ийм данс нээгээч...гэж зөвлөлгөө өгч байсан уу. Өгсөн бол тэд яаж хүлээж авсан бэ?

14. Гадаадын аль нэгэн халуун орны арал далайн эрэг дээр, болон том хотуудад, худалдаж авсан эсвэл бэлгэнд авсан үл хөдлөх хөрөнгө бий юу, байгаа бол хаягийг нь хэлж зургийг нь бидэнд үзүүлж сонирхуулна уу?

15. Гадаадын банкны төлөөлөгчид Монголд ирж, гадаадад таныг хувийн хөрөнгөө оруулахыг урин ятгасан гэж хэлжээ. Хэзээ, хаана, хэнтэй уулзсан болон уулзалтынхаа ярилцлагын протоколыг бидэнд танилцуулна уу.

16. Та Нью Иорк хотын хөрөнгийн бирж дээр болсон Айвенхое майнц компани IPО хийх ёслолийн үед, алх цохих рекламанд тоглосны төлөө ямар хэмжээний хөлс, шагнал авсан бэ, уг орлогоосоо улсын төсөвт татвар төлсөн үү?

17. Таныг илчилсэн “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага”(ICIJ) 2013 оны турш 2,5 сая баримт материалуудаа нийтлүүлэн гаргана гэсэн. Таны нэр дахин гарч Монгол улсад итгэх олон улсын байдал улам хүндрэх бий гэж бид болгоомжилж байна. Монголчууд алдаа гаргасан хүүгээ уйчлах сэтгэлтэй өгөөмөр ард түмэн. Хэрэв та ОТ гэрээний дараа ямар нэгэн газар дахиж мөнгө нууцаар хадгалуулсан бол яаг хаана, хэдэн зуун сая долларыг байршуулснаа одоо зарлана уу?

18. Тантай яг ижил нууц данс нээн баригдсан, Францын сангийн сайд Жероме Кахузакийн жишээг сонсоод адил даган огцрох бодол төрсөнгүй юү?

19. Та он гарсаар Америк, Канад руу маш олон удаа төсвийн мөнгөөр бизнес ангилал ашиглан нисэн очихдоо юу хийж, ямар ажил амжуулсан бэ? Тэнд шинэ данснууд бас л мэдлэг дутуугаасаа болж дахин нээсэн байхвий гэж бид түгшиж байна, энэ талаар тодруулж өгнө үү?

20. Өнгөрсөн сонгуулын өмнө хууль зөрчин тараасан БНСУ-д тусгайлан захиалж хийлгэсэн 40 мянган ширхэг, нэг бүр нь 35 долларын үнэтэй 1 кг 180 грамм жинтэй гуулин бурхны үнэ болох 1 сая 400 мянган долларыг. Хаанаас, ямар данснаас энэ их төлбөрийг хийж захиалгаа өгсөн бэ. Энэ оруулж ирсэн олон мянган гадны бурхны, гаалийн татвар төлсөн баримтыг түмэн олондоо үзүүлнэ үү?

21. Та Виржиний арал дахь нууц компани байгуулах хүснэгтээ, өөрийн гараар бөглөхдөө, тусгаар тогтносон Монгол улсыг Хятадын муж болгон ноцтой, байж боломгүй алдаа гарган бичиж байхад, банкны ажилтан танд андуурлаа зас гэж сануулсангүй юу. Эсвэл ингэж бичих нь зориуд үйлдсэн таны хүсэл мөрөөдөл байв уу?

22. Та бүтэн сайн өдрийн өглөө 4 сарын 7-нд, бусдаас нуугдан байж ВИП танхимаар үйлчлүүлэн дахин бизнес ангиллын суудалд тухлан, Германы Берлин хотыг зорьжээ. Яагаад гэнэт УИХ-ын ажлаа таслаад, хурдан явах ямар ажил гарсан бэ. Таны ажил амьдрал, ирээдүй тань шийдэгдэж байгаа энэ чухал мөчид. Ингэж гэнэт зугатаан явж байгаа мэт одсон нь дахиж ирэхгүйгээр үүрд алга болчихвий, эсвэл элдэв буруу үйлдэл дахин хийчихвий гэж санаа зовж байна. Та хэзээ буцаж ирэх вэ?

23. Энэ үйлдсэн нүглээ нимгэлэхийн тулд тантай адил нууц компани, данстай хэдэн улс төрчдийг нэрлэж чадах вэ? Таны ачаар дэлхийн бүх чухал мэдээллийн хэрэгслүүдээр, Монгол улсын парламентын дарга нууц мөнгөтэй байжээ гэж өнөө хүртэл намдахгүй цуурайтаж байна. Ингэж байгаа нь монгол хүн бүрийг ертөнцийн өмнө шившигтэй байдалд оруулан ичээж байгаа билээ. Түүнчлэн олон улсын өмнө, эх орны нэр хүндийг удаан хугацаанд ноцтой сэвтүүллээ. Доромжлогдон, тэсрэхэд бэлэн байгаа түмэн олон бидэнд, долоо хоногийн дотор хариу өгнө үү.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын оршин суугч С.Зоригт


Холбоотой нийтлэлүүд

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

ORSO
0 # ORSO 2013-04-10 16:37
Ёооё ийм л байгаам даа. Хоттой хонио чоноор мануулсан бид...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс