studentloans 

Неолиберал "боловсрол"-ын жинхэнэ нүүр царай 

1. Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал билээ. 2012 онд колледжуудад элсэх шалгалтын дүнгүүд нь сүүлийн 40 жилийн хувьд хамгийн муу, доогуур түвшинд байгаа байжээ.

2. Өнөө үед колледжид суралцагсдын 2/3 -оос илүү нь сургалтын зээл авахаас өөр аргагүй амьдралын боломжтой байгаа ба Холбооны Нөөцийн Систем /хувийн төв банк нь/-ийн хийсэн судалгаагаар 2003 оноос сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ 275%-иар өссөн байна.

3. Өнөөдөр АНУлсад 18-24 насны залуусын дунд ажилгүйдэл түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа ба 2011 оны байдлаар бакалавр зэрэгтэй колледж университет төгссөн залуусын 53% нь бүтэн эсвэл хагас ажилгүй хүмүүсийн эгнээг дүүргэж байна.

4. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа залуусын тэн хагасаас илүү нь өнөөдөр дээд боловсрол шаарддаггүй ажил хийж амь зууж байна. Өнөөөдөр АНУлсад 100 мянган гудамжны цэвэрлэгч, 317 мянган кафе рестораны зөөгчид дээд боловсролын дипломтой хүмүүс байгаа аж. 

 5. Одоо 28 хүртлэх насны америкчуудын зөвхөн 35% нь бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй, 18-29 насын бүх хүн амын зөвхөн 43% нь бүтэн өдрийн ажлын гэрээтэй байна. Үүний хажуугаар зөвхөн бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй хүмүүс л эрүүл мэндийн даатгал, хөнгөлөлтүүд эдэлдэг хуультай.

6. Америкийн "капиталист" дээд боловсролын системийн сургалтын чанар 1990 оноос эхлэн жилээс жилд огцом унасаар ирсэн боловч харин төлбөр нь 2001 оноос огцом өссөөр ирсэн ба 2012 оны байдлаар залуу үеэ сургалтын зээлийн нийт 1,3 их наяд долларын өрөнд унагасан байгаа нь нэг төгсөгчид ойролцоогоор 26'000-80'000 долларын хүүтэй зээлийн өр ноогдож байгаа юм. Гэвч одоо тэдний олонход ажлын байр байхгүй байгаа ба сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ нь энэ улсын зээлийн картын нийт өрөөс ч их байгаа юм!

7. АНУлсын Гэгээрлийн яамны мэдээлж байгаагаар сургалтын зээлтэй хүмүүсийн 11% нь ээлжит төлбөр хийх хугацаагаа дор хаяхад 90 хоногоор хэтрүүлсэн байгаа. Гэвч сургалтын зээлийн өрөө төлөх хугацаа хэтрүүлсний алданги төлбөрийн хэмжээ 2005 оноос 2 дахин их болсон байгаа аж.

8. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа 24-28 насны америкчуудын 29% нь ажлын байр олдохгүй мөн сургалтын зээлийн асар их өртэй байгаа учраас эргээд эцэг эхтэйгээ амьдрахаас өөр аргагүй болж байгаа. Өнөөдөр 25-34 насны залуу хүмүүсийн дөнгөж 44,2% нь гэр бүлтэй болж байгаа нь түүхэндээ хамгийн доогуур хэмжээнд хүрсэн байна.

studentdebt post
DEBT = ӨР ЗЭЭЛ

9. Америкийн залуус хойч үеийнхэн бүх амьдралынхаа турш үндсэн өр болон хүүг нь төлөх ёстой болоод байгаа 17 000 000 000 000 (trillion-триллион-их наяд) долларын асар их өрийг Хүйтэн дайны шаардлагаар 1946 оноос хойш зээлээр хэрэглэж капитализмын элбэг баян тансаг амьдралд хошгируулах "шилэн хорго" нь болж байсан өмнөх үе нь тавьсан ба энэ их өрөө тэдэнд үлдээж байгаад асар их хилэгнэн уурлаж байгаа ажээ...

10. Өнөөдрийн байдлаар АНУ-д 46 сая хүмүүс бүтэн 8 цагийн ажилгүй 600 гаруй тэтгэмжийн хөтөлбөрүүдээр амь зууцгааж 50 гаруй сая хүн эрүүл мэндийн даатгалгүй өвдөх эрхгүй бор хоногийг өнгөрөөж байгаа ажээ. Ийм олон олон шалтгаануудын улмаас одоо америкчуудын ялангуяа залуу үеийн оюунлаг хэсэг нь урьд өмнөх зээлийн баян тансаг амьдрал нь дуусаж байгааг ойлгож капиталист ирээдүйдээ итгэхгүй болсон ба тэднийг байнга араар нь тавьж ирсэн ардчилсан төр засаг "төрөөс төрсөн тэрбумтан" эрх баригчдадаа итгэхээ больсон байгаа ажээ.

studentloans1
График 1. Америкт сурч байгаа оюутнууд АНУлсын ЗГазарт тавьсан сургалтын зээлийн нийлбэр өр (сая доллараар)

1990-ээд оны эхээр нийтдээ багахан байсан энэ өр 2008 онд 100 тэрбумд хүрч дараа нь 850 тэрбумыг давж одоо 1,3 их наядыг өнгөрөөд хурдалж байгаа! Энэ бол нийт өрийн зөвхөн нэг хэсэг нь юм. Харин нийт асар их өрийн үлэмж хэмжээг оюутнууд Холбооны Нөөцийн Систем-ийн хувийн банкуудад тавьсан байгаа ба энэ асар их өрийг хүүтэй нь төлж барагдуулах бараг боломжгүй бөгөөд энэ нь тэдний ирээдүй өрийн боолчлолд хэдийнэ орсныг харуулж байгаа юм!

Харин одоо колледж, университет төгссөн ихэнх залуучуудыг нэр хүндтэй албан тушаалууд ба ирээдүйтэй ажлын байрууд хүлээхгүй болсныг тэд удалгүй ойлгоцгоож байгаа ба тэд одоо хэнд ч хэрэггүй болсноо мэдэрцгээж байгаа аж.... Иймээс тэд нар ажиллаж хөдөлмөрлөж гэр бүлтэй болж байр орон сууц худалдан авах битгий хэл сургалтын зээлийн их өрөө ч төлөх мөнгө олох ажлын байр байхгүй байгаа...

studentloans2
График 2. Банкуудад тавьсан нийт өрийн хичнээн хувийг ЗГазар нь эзэмших болсныг энэ график харуулж байна.

Дээхэн гарсан Америкийн боловсролын газрын тайланд 1 сая гаруй сурагч оюутнууд орон гэргүй байгаа тухай бичиж байсан ...

Саяхан гарсан шинэ тайланд дурдахдаа одоо 1,1 сая гаруй оюутан сурагчид орон гэргүй байгаа ба мөн өндөр зээлээр сурч байгаа ажээ...?!

Сургалтын зээлийн өрөнд америкийн дан ганц залуучууд нь живсэн байгаа биш ажээ. Өнөөдөр америкийн 65-74 хүртэлх насны тэтгэврийн хөгшдийн 4% нь аль эрт залуудаа авсан сургалтын зээлийн өрөө одоо ч төлсөөр байгаа. Тэдний сургалтын зээлийн өрийн нийт хэмжээ 2005 онд 2,8 тэрбум доллар байсан бол одоо 18,2 тэрбум доллар болж өсчээ.

studentloans4Андерсон овогтой нэг эмээ ингэж ярьж байна: "Үнэхээр инээдтэй нь, би амьдралаа дээшлүүлэх гэж сургалтын зээл авсан боловч энэ өрүүд л амьдралыг маань устгачихсан юм даа". Тэрээр 30 настайдаа 64 000 долларын сургалтын зээл авсан боловч орон сууцны зээл болон бусад өрөндөө баригдаж 8 жил энэ өрөө үйлчилж чадаагүй учир одоо 124 000 доллар болчихсон аж. Одоо тэр 57 настай бөгөөд 81 нас хүрэхээсээ өмнө энэ өрөө төлж дуусгах ёстой болоод байгаа ажээ...??!

Хүнийг нэг насаар нь өрөнд унагаж ямар ч эрх чөлөөгүй өрийн боол болгодог "ардчилсан" гэгч өнгө мөнгөний нийгмийн үнэн нүүр царай нэг иймэрхүү л байгаа...

Нөгөө эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч нь энэ үү !?

 Өнөөгийн энэ бүх "бүтцийн өөрчлөлт", "шинэчлэл", "шийдэл" нэртэй явуулгууд хэнд ашигтай хоосон үзэл суртал, алсын уршигтай ажиллагаанууд вэ?

 

 

 

Сэтгэгдлүүд  

frefhdjbc
0 # frefhdjbc 2013-11-28 12:43
хүний мууг дуудахаасаа өмнө өөрсдийгөө ямар билээ гэдгийг нэг харвал яадгийн бол ? манай өнөөгийн боловсролын систем , ялангуяа энэ олон хувийн дээд сургууль нэртэй 2-3 давхар амбаарууд ямаршуу боловсрол олгоод байгаа билээ ? уртхан шиг өгүүлбэрийг төрөлх хэлээрээ зөв биччихэж чадахгүй дээд боловсролтонгуудыг төгсгөөд байгаан бишүү ???
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-11-28 13:14
Quoting frefhdjbc:
хүний мууг дуудахаасаа өмнө өөрсдийгөө ямар билээ гэдгийг нэг харвал яадгийн бол ? манай өнөөгийн боловсролын систем , ялангуяа энэ олон хувийн дээд сургууль нэртэй 2-3 давхар амбаарууд ямаршуу боловсрол олгоод байгаа билээ ? уртхан шиг өгүүлбэрийг төрөлх хэлээрээ зөв биччихэж чадахгүй дээд боловсролтонгуудыг төгсгөөд байгаан бишүү ???
Юуны өмнө тэндхийн бодит байдлыг тэд өөрсдөө ингэж бичиж байгааг зах зухаас нь монголчууддаа дуулгаж бид тэднийг үг дуугүй даган гэлдрэх ёсгүй, одоо бид өөрсдийнхөө толгойгоор бодож өөрсдийнхөө хувь заяанд эзэн болох цаг ирснийг сануулж буй хэрэг ээ. 1-рт, гаднынхан хэд хэдэн төслөөр манай хуучин туршлагатай багш нарыг системээс хомроглон халж боловсролын стандарт нэрийн доор сургалтын агуулга хуучин тогтолцоог задлан самарч бусниулж дампууруулсан. Одоо ч ил далдаас удирдаж манай хойч ирээдүйг хялбарчилж авч бгаа. 2-рт, баруунхан л манай дээд боловсролыг төлбөртэй бас хувийн хэвшлийн болгож мөн сургалтын түвшинг бууруулж хэрэг дээрээ дампуурал, сүйрэл болгуулсан байгаа. Нүдээ нээ! Болсон үйл явдлуудыг сайн бод доо... 3-рт, мөн чиний энэ бичсэн дотор зөв бичих дүрмийн алдаанууд байна.Сонсголоороо сараачих бол "эрх дураараа" сармагчны араншин шүү! Жишээ нь, яадагийн гэж буруу сараачсан байна, яадаг юм бол гэж зөв бичих ёстой, "байгаан" гэж бичдэггүй харин байгаа юм биш үү гэж зөв бичдэг... Колони улсад аж үйлдвэрлэл - эдийн засаг, боловсролын бодлого загвар гэж байдаггүй. учир нь гадна талын шууд колонийн удирдлагатай учраас тэр ээ!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хээрийн сургуулилтын
0 # Хээрийн сургуулилтын 2014-06-22 01:31
Хээрийн сургуулилтын талаар мэдээлнэ Ц Ханд Энэ жилийн хувьд анх удаа БНХАУ-аас хээрийн сургуульд салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон болох Чех Улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа албан ёсоор мэдэгдээд байна. Түүнчлэн салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд [censored]шгүй шаардлагатай усан эргүүл, амьд гарах арга ухаан зэрэг шинэлэг сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна иргэдийн үймээнийг намжаахсургалтыг шинээр зохион байгуулах аж.иргэдийн үймээнийг ДАРАХ сургалтыг шинээр зохион байгуулах аж.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
NB
0 # NB 2014-08-13 18:57
Амар мэнд үү? Олзлолдон байлдаж байгаа нь үнэхээр эмэгнэлтэй сонсогдож байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ss
0 # ss 2015-10-21 16:55
Нүдийг минь нээж өгөв. Талархая
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зоороо
0 # Зоороо 2015-11-05 13:31
Сайн байна уу? Танд улам их амжилт хүсье. Хэн нэгэн этгээдийн сэтгэлийн чавхдасыг хэдэн үг хэлхэж үлдээх хэмжээнд хүртэл нь "дэмжлэг ч бай, шүүмжлэл ч бай хамаагүй" өдөөж чадаж байгаа чинь л гэхэд том ололт. Монгол эх орныхоо төлөөх таны сэтгэлийн зовнилыг "ялангуяа, орших, эс оршихыг нь эргэлзээтэй болгосоор байгаа хорлон сүйтгэгчдээс хамгаалах талаар" ихэд дэмжиж байгаагаа илэрхийлье. Цаашид ч дэмжих болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг