xoxnii xavdar

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЭРҮҮЛ ЭРХТЭНЭЭ ТАЙРУУЛАХ
МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖ  ТЭДЭНД МӨНГӨӨ Л ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ АЖЭЭ !!!

Элдэв өвчнийг башир аргуудаар зориуд үүсгэж хүмүүсийн гай зовлон дээрээс мөнгөний ашиг хонжоо унагаж байх нь чөлөөт зах зээлийн араншин юм !

Нийтлэлийн эх сурвалж: http://www.activistpost.com/2012/11/pinkwashing-hell-breast-removal-as-form.html

Яг одоо эхэлж байгаа нэг ажил нь “Хөхний хавдарын эсрэг сарын ажил” нэртэй боловч үнэн хэрэг дээрээ өндөр төлбөртэй хөхний мэс заслын үйлчилгээний зах зээлээ өргөжүүлэн тэлснээр мөнгөний ашиг хонжоогоо өсгөх зорилготой маркетингийн сурталчилгааны асар том кампанит ажил юм. Энэхүү “Яагаан тууз”-ны сарын ажлыг жил бүрийн 10-р сард явуулдаг болгосон ба энэ удаагийнх нь ч саяхан эхлээд байна. Одоо америкийн ОНМХэрэгслүүдээр хэдийгээр маш өнгөц боловч маш өргөн хэмжээнд эмэгтэйчүүд ба тэдний эрүүл мэндийн хувьд ноцтой аюул занал учруулж байгаа хоёр асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Нэгдүгээрт, “Америкийн миссис” уралдааны оролцогч Элин Роуз хөхний булчирхайн хорт хавдараас “урьдчилан сэргийлэхийн” тулд өөртөө мэс ажилбар хийлгэж хоёр хөхөө хоёуланг нь тайруулах гэж байгаагаа энэ оны 11-р сарын эхээр мэдэгдсэн юм. Одоо Мэриланд муж улсад амьдардаг, 24 настай эв эрүүл Роуз 16 настайдаа яг энэ өвчнөөр ээжийгээ алдсан ажээ.

miss america maryland

 

Хэд хэдэн ОНМХэрэгслүүд түүний энэхүү мэдэгдлийг “энэ талаар зохих мэдээлэлтэй байх явдлыг дээшлүүлэх” ач тустай сайн үйлс, бусдад үлгэр жишээ болж байна гэж их өндрөөр үнэлж түүний энэхүү “урьдчилан сэргийлэх алхам” хийж байгаа эрэлхэг зоригийг нь бахархаж! мөн түүнчлэн олон нийтийн дунд хөхөө мэс ажилбараар тайруулах шийдвэрийг нь бусад эмэгтэйчүүдэд хүргэж байгаа “эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх мессажууд” гэж магтан дуулж байна!!! Олон тооны нийтлэлүүдэд түүний энэхүү шийдвэрт тэр хөхний хорт хавдраар өвчлөх генетикийн талаасаа удамшилтай болохоо өөрөө ойлгож ухамсарласан!? нь хичнээн их нөлөөлсөн тухай их өргөн бичиж далд сурталчилгаа явуулж байгаа юм.

Хоёрдугаарт, 2012 оны 11-р сарын 22-нд England Journal of Medicine сэтгүүл мамографи /хөхний рентген, томографи/-ийн талаар хийсэн сүүлийн 30 жилийн тойм судалгаагаа нийтэлсэн юм. Энэхүү судалгаа нь дээхнэ үеэс маш өргөн хүрээнд рекламдан сурталчилж ирсэн, тийм ч учраас одоо олон сая эмэгтэйчүүдийн хувьд жил бүр байнга хийлгэх болсон хөхний рентген шинжилгээ судалгаанууд нь хөхний хорт хавдараар нас барагчдын тоог багасгаагүйгээр барахгүй харин ч бүр эсрэгээрээ нас баралтын тоо ихсэх харьцангуй эрсдлийг улам өсгөсөн гэдгийг харуулсан юм. Үүнээс гадна маммографи - цацраг идэвхит рентген шинжилгээ хийлгэж байсан эмэгтэйчүүдийн 1,3 саяд нь тавьсан байсан оношлогоо нь буруу , алдаатай байсан гэдгийг тогтоосон ба ийм учраас энэ эмэгтэйчүүд огтхон ч хорт хавдар бус байсан булчирхайн энгийн нэг өөрчлөлтөө буруу оношлуулж буруугаар эмчлүүлж эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна. Хэрэв ийм шинжилгээний үеэр зарим нэг өөрчлөлтүүд илэрсэн байсан ч ямар нэг эмчилгээ хийлгэлгүй үлдсэн тэр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар ч хор хохирол учраагүй байна!!!

Элдэв реклам, кампанит ажлуудаар нийгэм олон нийтийн дунд зориуд бий болгосон байгаа худал хуурмаг ойлголт төсөөллүүдийг нь эвдэн нурааж байгаа энэ дүгнэлтүүдийг яг том баяруудын өмнөхөн, Талархлын баярын өдөр гэрийн бүлийнхээ хүрээнд оройн хоол идэхийн тулд хүмүүс электрон ОНМХэрэгслүүдээс сая нэг юм түр хөндийрөн амсхийсэн яг тэр үед нь тааруулж ТВ-ээр цацсан нь нэг их хүсээд байшгүй энэхүү "шинжлэх ухааных нь" хуучин уламжлал болсон нэг арга барил нь юм. Одоохондоо баярын өмнөхөн хэдийнэ хурц содон харагдахаа больсон байгаа иймэрхүү сонингийн ийм гарчигууд нь олон хүмүүсийн хувьд анхаарлыг нь дөнгөж өнгөцхөн л татаад өнгөрч байгаа боловч гэнэн хүмүүсийн иймэрхүү өнгөц хандлага нь энэхүү судалгааны үр дүнгүүдийн ач холбогдолтой бол харьцуулашгүй юм.

Яг одоо сонин сэтгүүл хэвлэлийг гүйлгэн харж байгаад “Хөхний шинжилгээний алдаануудын тухай тайлан” гэдэг гарчигтай нийтлэл дээр харцаа тогтоож жил бүр 70 000 эмэгтэйчүүд эсвэл хөхөө тайруулдаг эсвэл зэрэмдэглүүлдэг, тэдний бие цогцос хөхийг рентген хорт цацрагаар олон удаа дараа шарж хордуулчихаад дараа нь химийн эмчилгээ эсвэл/буюу гормоны эмчилгээ хийж байгаа нь тэдэнд угаасаа байхгүй байгаа тэр хорт хавдарын эсрэг гэж үү гэдгийг үнэхээр олон хүмүүс ойлгож ухамсарлаж чадна гэж үү?

Мэдээжийн хэрэг, Элин Роуз мэт нь New England Journal of Medicine - ийн энэ тайлан доторхи түгшүүртэй сануулгуудаас бол хол, чухамдаа түүний гэр бүл дэх тэр эмэгтэйчүүд яг хөхний булчирхай удамшилт хорт хавдараас болж нас барцгаасан эсэхэд олон талаар эргэлзэхээс бол бүүр ч хол байгаа. Үнэн хэрэг дээрээ тэд нар нь хорт хавдараас эсвэл түүнтэй холбоотой үүссэн генийн мутац өөрчлөлтүүдээс бус харин энэ өвчнийг эмчилж байгаа тэр эмчилгээнээс нь өөрөөр хэлбэл алдаатай буруу онош тавьснаас болж мөн үүнээс үүссэн сэтгэлзүйн хүнд цохилтууд, манай өнөөгийн энэ хүний эрүүл мэндийг хамгаалах явдлаас бүрэн тасарч одсон эрүүл мэндийн энэ системийн зүгээс ирж байсан харгис хэрцгий хандлага, арга барилаас болж нас барцгаасан байж болох юм. Энэ эрүүл мэндийн систем нь хорт хавдарыг оношлох албан ёсны гэх ийм рентген шинжилгээ ба магадгүй, хэрэв анзаарагдахгүй, оролдохгүй орхичихсон байсансан бол хэзээ ч хорт хавдар болж өсч хөгжихгүй харин зүгээр л алга болчих байсан тэр бяцхан өөрчлөлтүүдийг хагалах зүсэх, түлэх дараа нь химийн элдэв хорт бодисуудаар хордуулахад үндэслэсэн ийм технологидоо л найдаж байдаг юм.

Мөн түүнчлэн энэ систем нь хөхний хорт хавдарын гэгч, үнэндээ бол цацраг хорт туяа авсны дараа ба химийн эмчилгээний үеэр хүний биеийн ДНХ-г сэргээн засварлах ажиллагаанд орж ирдэг BRCA1/BRCA2 генүүдийн үүрэг ролийг ч ойлгохоос хол байгаа билээ. Үнэндээ бол хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулахын тулд онцын шаардлагагүй байхад рентген маммограф шинжилгээ хийлгэхгүй байх, химийн бодисуудаас жишээлбэл, хорт хавдарын эсрэг тэмцэгчдийн өргөн сурталчилаад байсан нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос нь илэрсэн, KFC тахианы мах(акраламидуудтай) мөн Yoplait йогурт (бухын rBGH гормонтой) –аас холхон явах нь маш чухал юм.

Үнэнийг хэлэх юм бол BRCA1/2 генүүдэд бурууг нь тохоод хөхний хавдараас нас баралтын тоо өсч байгаа гэдэг нь хоосон үлгэр байж болох юм. Boston Medical Center сэтгүүлд 2005 онд хэвлэгдсэн, хорт хавдарын тухай нэг нийтлэлд шинжилгээгээр BRCA-гийн хариу нь сөрөг гарсан тэр эмэгтэйчүүдэд илүү олон тохиолдолд цаашид хорт хавдар үүсч болох таамаглал нь тун бага байдаг, тэдний хувьд хөхний хорт хавдараас болж нас барах бодит эрсдэл нь хүн амын ихэнхид нь байдаг ердийн “мутацгүй” BRCA-WT хэлбэртэй ген бүхий хүмүүстэй харьцуулахад ижил эсвэл бүүр илүү сайн байдаг гэдгийг харуулсан юм.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг BRCA ген л бүрэн эрхшээж байдаг гэдэг нь хоосон үлгэр гэдгийг гэрчлэх өөр бусад судалгаанууд ч гарч ирсэн билээ. Энэ бол зүгээр нэг судалгааны өрөө танхимын шинжилгээ судалгааны асуудал бус юм. Хөхийг тайрч авах мэс ажилбаруудын тоо хэмжээ үнэн хэрэг дээрээ 2004 оноос хойш өссөөр байгаа ба энэ бүхэн нь хүмүүс энэ талаар илүү их санаа зовнидог болгосон байгаа мөн BRCA-эрсдлүүдийн талаар маш хялбаршуулсан буруу ойлголт төсөөлөлтэй байгаатай шууд холбоотой гэдэг нь эргэлзээгүй юм.

“Ягаан тууз” нэртэй, жилийн бүрийн энэ кампанит ажлын гол оролцогч нар нь болцгоодог сая сая эмэгтэйчүүдийн нэгэн адил Элин Роуз ч гэсэн өөрийнх нь тэр “удамшсан” гэх генүүдээс өөр энэ хорт хавдарыг үүсгэх өөр шалтгаанууд түүнд байхгүй гэж бодож байгаа. Энэ бол хөхний хорт хавдартай тэмцэх сарын ажлаар 25 жилийн турш ухуулж сурталчилж байгаа гол санаа нь юм. Өөрөөр хэлбэл, тэр эмэгтэйчүүд хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт тогтоогдсон, сүүлийн үед бий болж шинээр гарч ирсэн хэдэн зуун мянган хорт бодисууд – канцерогенуудыг энд огт авч үзэхгүй, тооцохгүй байгаа юм. Нэгэнт ямар ч эмчилгээ байхгүй гэж сурталчилж байгаа учир таны одоо хийж чадах юм гэвэл ирээдүйд ийм шинжилгээнүүд өгөх мөнгөө л цуглуулж байх мөн хөхний ийм рентген шинжилгээг нь алхам тутамдаа рекламдаж байх, одоо бол бүр ямар нэг асуудал үүсэхээс нь өмнө эв эрүүл хөхөө мэс ажилбараар авахуулахыг сурталчилж байх л үлдэж байгаа юм.

Гэвч Роузын өгсөн генийн шинжилгээнүүд нь хөхний хорт хавдарт өртөж болзошгүйг харуулдаг гэдэг BRCA ½ -ийн хувьд ч сөрөг /эрүүл гэсэн үг/ үр дүн харуулсан нь түүний хувьд байдлыг бүүр ч хачин тийш нь эргүүлж орхисон юм. Хэдийгээр шинжилгээний хариу нь сайн гарсан ч тэрээр удахгүй болох “Америкийн миссис” тэмцээний дараа хэсэг хугацаа өнгөрөөгөөд хоёр хөхөө авахуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Түүний энэ хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл гэгч нь түүний эцгийн байнгын үглэлээс түүний толгойд сууж үлдсэн, ямар ч шалтгаангүй айдас хүйдсийн хэлбэрээр удамшсан бололтой байгаа юм. Washington Post сонинд бичснээр бол, Элин Роузыг колледжийн нэгдүгээр курст суралцаж байхад нь эцэг нь түүнд анх удаа хоёр хөхөө авахуулахыг санал болгосон байна. Энэ явдал нь ээж нь хорт хавдараас болж нас барснаас хойш 2 жилийн дараа болсон хэрэг ажээ. Генийн шинжилгээ сайн гарсан ч, түүний гэр бүлд нь урт удаан үргэлжилсэн, цагаасаа өмнө нас барсан эмэгтэйчүүдийн урт дараалал Роузын хувьд ч ийм өвчнөөр өвчлөх өндөр эрсдэл байгаа мэт түүнд санагдуулж байсан байна. Тэрээр залуу сайхан бүсгүй байсан ба энэ бүхнийг эсэргүүцэж төдийлөн тоохгүй байсан боловч эцэг нь нэг удаа түүний нүдийг эгцлэн харж “Ээжийн чинь адил чиний хувьд ч бүх юм үхлээр дуусна шүү дээ” гэж хэлсэн ажээ.

"Мэс ажилбаруудын бохир нууцууд" баримтат кино

Гашуудан шаналж байгаа хүн бол живж байгаа хүнтэй төстэй гэдэг. Тэр хагацал зовлонгийн дотоод зовиур шаналлаасаа цөхөрч бачимдан үүний хажуугаар дэргэдээ байгаа хайртай хүмүүсээ ч энэ цүнхэл үрүүгээ өөрийн эрхгүй татан оруулдаг.

Роузын эцэг ч хамгийн сайн гарцыг олж чадахгүй байжээ. Тэрээр хөхний хорт хавдарын тухай чин үнэнийг эсвэл ер нь хорт хавдарын тухай огт сонсож байгаагүй аж. Хорт хавдар бол зүгээр ч нэг удамшсан “муу генүүдээс” л болж “бидэнд тохиолдоод байдаггүй”, тэр бол зүгээр ч нэг бидний бие организмын ДНХ-ийн эмх замбараагүй олон мутацуудын нэг илрэл биш харин улам бүр дайсагнасан болсоор байгаа бидний амьдралын энэ хоржуу орчин, хүнс хоол тэжээл ба амьдралын хэвшлийн үзүүлж байгаа тэр нөлөөний эсрэг бидний бие организмын нэг тийм хариу үйлдэл байх нь илүү магадлалтай. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвчилж эхэлсэн “байж болзошгүй” гэдэг шалтгаанаарнэг буюу хэд хэдэн эрхтнээ тайрч авахуулах биш юм. Мөн түүнийг хүчтэй бацаж шахах мөн “хорт хавдарыг эрт оношлох” нэрийн доор жинхэнэ хорт хавдар үүсгэгч - маш хортой рентген цацрагуудаар хөхөө байн байн шаруулах нь бүүр ч биш ээ.

Үүнээс гадна хөхний хэвийн бус өөрчлөлтүүд нь, жишээлбэл, маммографийн тусламжтайгаар илрүүлсэн “хорт хавдарын” эхний хэлбэр гэгч сувгийн карцином (DCIS) нь гарцаагүй үхлийн ялын тогтоол огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ, New England Journal of Medicine-ийн сүүлийн үеийн энэ судалгаанууд нь тиймэрхүү “хэвийн бус өөрчлөлтүүд”-ийн ихэнх нь хэзээ ч цаашаа өсч хөгждөггүй, эмэгтэйчүүдэд хор уршиг тарьдаггүй гэдгийг харуулж байна. Харин тэгвэл иймэрхүү өөрчлөлтүүдийг хорт хавдар мэтээр “эмчилж эхлэх нь л”яваандаа энэ эд эсүүдийг хоржуу болгон хувиргаж орхидог ба үүний хажуугаар сэтгэлзүйн болон физиологийн гүн гүнзгий цочрол, ачааллууд нь хорт хавдар үүсэх, тархах хамгийн таатай орчин нөхцлийг бий болгож өгдөг байна.

Мэдээжийн хэрэг, манай ихэнх ОНМХэрэгслүүд одоогоор Роузын энэ шийдвэрийг цаашид тоо томшгүй олон залуу эмэгтэйчүүдийн дууриах ёстой маш зөв зүйтэй үлгэр жишээ гэж дэмжиж байгаа. Гэвч хөөрхий энэ эмэгтэйчүүдэд хөхний хавдраас чухам яаж урьдчилан сэргийлэх тухай, энэ өвчнөөс хэрхэн зайлсхийх ба түүнийг байгалийн жамаар нь яаж эмчлэх бүх боломжуудын тухай чин үнэнийг хэзээ ч хэлж ярьж өгөхгүй билээ.

Ишлэлүүд: Cheryl Lin, Tina Sasaki, Aaron Strumwasser, Alden Harken. The case against BRCA 1 and 2 testing.Surgery. 2011 Jun ;149(6):731-4. PMID: 21621683


 

1. Дүгнэлтүүд: Дотоод болон гадаадын мэдээллийн сайтууд, хэвлэлүүдийг байнга харж одоо дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлуудын тухай мэдээллүүдийг шүүж уншиж судалж байхад манайхны хувьд нэн чухал олон янзын мэдээллүүд их таардаг. Гэвч энэхүү нийтлэлд өгүүлж байгаа зүйл нь хүний нийгмийн аливаа үнэт зүйлүүдийг уландаа гишгэдэг ашиг хонжоонд араатан мэт тачаалтай капитализмын нүүр царайг дахин өөр нэг өнцгөөс харуулж байгаа юм. Энэ бүхэн нь манайд аль эрт орж ирээд төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэрүүдээр хүртэл сурталчлуулж байгаа маркетинг нь манай бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хохироож мөнгө хийх гэсэн башир арга бөгөөд Монгол улс үндэстний оршин тогтнох үндсийн үндэс болох хүн амын нөхөн үржихүйд ноцтой аюул занал учруулсаар байгаа.

2. Харамсалтай нь, манайхны олон хүмүүс гадаадын тэр тусмаа барууны л юм бол “хамгийн сайн” гэсэн гэнэн ойлголт төсөөлөлтэй болсон байгаа. Арга ч үгүй биз ээ! Учир нь манайд олон сонин, сэтгүүл мөн ТВ-ын олон сувагтай сонголт байгаа мэт боловч өгч байгаа бүх мэдээллийн цаад утга агуулга, зорилгын хувьднэг л талын “мэдээллээр”олон нийтийг өдөр шөнөгүй балбаж байгаа. Ийнхүү гэнэн хүмүүст "сонголт" байгаа мэт боловч тэд бодит байдал дээр бол мэдээллийн жинхэнэ бүслэлтэнд орсон байгаа юм. Мөн олон хүмүүс бидний энэ амьдралын бодит үнэний тухай “зөв” номууд олж уншиж эргэцүүлж бодохоо больсон байгаа учир өнөөгийн энэ либералчилсан сонин, хэвлэлүүд ба ТВ-ээр өгч байгаа тэр юмнаас нь өөр юу ч мэдэхээ больсон байгаа нь эмгэнэлтэй. Олон хүмүүсийн хувьд нүдэнд дээр нь өрнөж бодит байдлыг ойлгохоо больсон, энэхүү бодит үнэн байдлыг тэдний хувьд “огт байхгүй юм шиг” болгосон байгаа билээ.

3. Ямар ч аргаар хамаагүй мөнгөний ашиг хонжоо унагаж байх үзэл суртлыгбарууны маягийн ардчилал, зөвхөн эрх мэдэлтэй мөн харийнхантай сүлбэлдсэн цөөнхид л үйлчилдэг чөлөөт зах зээлгэгчээр халхавчлан тунхагласан юм. Өнөөгийн ийм нийгэмд бодит байдал дээр жирийн олонхийн итгэл сэтгэл, эрүүл мэнд, амьдрах оршихуйг ч нулимаж тэдний гай зовлонгоос зөвхөн мөнгөний ашиг хонжоо л унагах сэтгэлгээ газар аван халдварлаж нийгмийн "хорт хавдар" болсон байгаа билээ. Чухам үүнийг л неолибералч үзэл сурталтай барууны ардчиллын үнэт зүйлс, зарчимууд гэдэг ...

4. Элин Роуз бол барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өдөр шөнөгүй цутгаж байдаг суртал ухуулгын машины ээлжит нэг золиос нь, ганцхан л жишээ юм. Энэ нь барууны олон нийтийг олон жилийн турш "улаан коммунизм", "цуст дарангуйлагч", “Аль-кайда” гэх мэт хадны мангаануудын хоосон үлгэрүүдээр тархийг нь байнга угааж (!) байнгын айдас хүйдэс дунд барьж ирсэн тул одоо тэдний олонх нь чухам юу нь худал, юу нь үнэнд нийцэхгүй гэдгийг мэдэхээ ойлгохоо больж ер нь бодит байдлын мэдрэмж чиг баримжаагаа алдсан байгааг харуулж байгаа юм. Роуз хэдийгээр залуу сайхан бүсгүй боловч түүний болон түүний үеийнхний толгой доторхи юм нь хичнээн явцуу, мэдлэг боловсрол нь хичнээн ядуу, ойлголт төсөөлөл нь үнэн бодит байдалд нийцэхээ больж бантан болсон байгааг энэ жишээ харуулж байгаа юм. Энэ байдал нь бие хүн нэг бүрийн хувьд бол эцэс төгсгөлгүй алдаа эндэгдэл эндээс байнгын гай зовлон шаналал, харин улс нийгмийн хувьд үнэдстний эмгэнэл, гүнзгий хямралд хүргээд байгаа билээ...

5. Манай эрх баригчид сүүлийн үед гадаадаас маш өндөр үнэтэй элдвийн техник тоног төхөөрөмжүүд (сонгуулийн санал тоолох машинууд, хүн эмнэлэгийн маш үнэтэй рентген томографи аппаратууд гэх мэт) “шахаа”-нд худалдан авч байгаа. Гэвч энэхүү асар өндөр үнэтэй “орчин үеийн” гэх энэ тоног төхөөрөмжүүд нь учраа олохоо больж зовж зүдэрсэн монголчуудад үнэхээр нэн тэргүүний хэрэгтэй, үр ашигтай байж чадаж байгаа, эсвэл бидэнд дээр мөнгө хийх башир арга уу гэх мэт олон асуултуудад хэн ч хариулт өгөхгүй байгаа билээ. Эрх баригчдын чухам юу хийж байгаа ажиглавал тэд бодит энэ байдлаа мэдэхээ, ойлгохоо, засч залруулж болно гэдэгт итгэхээ больсон бололтой...

6. Бизнес (ямар ч аргаар хамаагүй, хүний + нийгмийн эрх ашгийг нулимаж мөнгөний ашиг хонжоо унагахыгбизнесгэдэг гоё сонсогдох үгээр халхавчилдаг) хийхийн тулд мөнгө хийх энэ талбараа, энэ тохиолдолд бол элдэв өвчнийг янз бүрийн башир аргуудаар (генийн өөрчлөлттэй хүнс, хүнсний химийн бодисууд, вакцинжуулалт, архи тамхи гэх мэт хорт зуршилуудыг рекламдаж) зориуд бий болгож байж өвдөж шаналсан хүмүүст элдвийн химийн хорт бодисуудаар хийсэн эмүүдээ борлуулах, элдвийн мэс ажилбарын зах зээлүүдээ өргөтгөх, улс орнуудад эмнэлэгийн өндөр үнэтэй тоног төхөөрөмж шахаж борлуулдаг (үүний цаад зорилго, утга учир мөн чанарыг нуухын тулд маркетинг гэдэг олонхид сайн ойлгомжгүй гоё үгээр нэрлэдэг) ийм (энэ бүх хэсэг бүлэг хувь хүмүүс нийгмийг бүхэлд нь эрхшээлдээ оруулах явуулгыг нийтэд нь либералчлал гэдэг гоё сонсогдох үгээр халхавчилдаг ) нийгмийн орчинд бид амь зууцгааж байгаа...

7. Мэдээжийн хэрэг, хавдарын эрсдэлтэй эсэх асуудал нь хүн нэг бүрийн хувьд харилцан адилгүй гэдэг нь тодорхой. Эцсийн бүлэгт эмч нар л эцсийн онош тавьж дүгнэлт гаргах учиртай. Гэхдээ барууны "ардчилсан" "чөлөөт зах зээл"-ийн суртал нь манайд нэвтэрсэн БҮХНИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРДАГ БОЛСОН энэ нөхцөлд хүний эрүүл мэндийг хүртэл бизнесийн талбар болгосон байгаа гэдгийг манай эмч нар ч, бид ч өөрсдөө сайтар ойлгож санаж явахад илүүдэхгүй юм.

8. Хөхний хорт хавдарыг эрт оношлох гэдэг нэрийн доор эмэгтэйчүүдийг жил бүр рентген шинжилгээнд орж байхыг ухуулж рекламдаж ятгаж байгаа ньэнэ өвчнийг эрт оношлох бус харин ч хорт туяагаар энэ өвчнийг үүсгэж дэлгэрүүлэх, сэдрээх нэг ноцтой шалтгаан нь болж байгаагсудалгаагаар илрүүлсэн байна. Учир нь хүний бие, эрхтнийг нэвт харж байгаа эмнэлэгийн бүх тоног төхөөрөмжүүд нь цацраг туяагаар хүний биеийг нэвт бөмбөгдөхөд үндэслэсэн физик зарчим дээр ажилладаг. Иймээс хөхний рентген шинжилгээ, бусад эрхтний томографи бол ноцтой шаардлагагүй нөхцөлд хийлгээд байх шинжилгээ огтхон ч биш гэдгийг гадаадын олон шударга эрдэмтэд, судлаачид зохих мэргэжлийн хэвлэлүүд дээр бичсээр байгаа.

9. Ер нь рентген, ялангуяа томографи (30-аад жил болж байгаа) үүсч гарч ирсэн цагаас хойш, өвчнөө эрт "ид шидтэй багажаар сайн" оношлуулахыг мөрөөдсөн олон хүмүүс байн байн иймэрхүү шинжилгээнүүд хийлгэж ХҮЧТЭЙ ЦАЦРАГ ТУЯАГААР БАЙН БАЙН БӨМБӨГДҮҮЛЭХ болсон тэр үеэс хойш элдэвийн хорт хавдаруудхэдэн арав дахин огцом ихэссэнгэдгийг мэдэж ойлгож авах нь чухал юм. Энэ тухай сүүлийн жилүүдэд олон мэдээллүүд гарч байгаа боловч манайхан бас таг чиг, тэгээд ч бүхнийг залгигч "мөнгөний ашиг хонжоо" дуу хоолойг нь бүдгэрүүлж сулруулсаар байгаа.

10. Хүний бие эрхтний бага зэргийн өөрчлөлтүүдийг "хорт хавдарын эхний үе" гэж буруу оношлож "эмчилж эхэлсний дараа" луг бяцхан өөрчлөлтүүд сая хорт хавдар болж хувирдаггэдгийг олон судалгаанууд харуулсан байгаа. Иймд юуны өмнө хүнс хоол, буруу зуршил, ажил амьдралын хоржуу орчноо нэн даруй засч өөрчлөх хэрэгтэй ажээ. Хэсэгхэн хугацааны дараа, эдгээр хоржуу муу зүйлсийг амьдралаасаа авч хаясны дараа тэр бага зэргийн өөрчлөлтүүдийн ихэнх нь аяндаа алга болдог эсвэл тэр хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөө учруулдаггүй гэдгийг ойлгох нь чухал юм...

suirelinurudТа орчин үеийн хүний эрүүл мэндийн "дайснуудын" тухай илүү бүрэн мэдээллийг олж авахыг хүсвэл "Сүйрлийн үрүүд" (энд дарна уу) нэртэй номыг заавал олж уншаарай. Энэ номыг монгол хэл дээр орчуулж 2011 онд гаргасан байгаа.

Энэ номноос бид бүхэн чухам ямар хоол хүнс өдөр бүр хэрэглэдэг болсон байгаа, мөн өнөөгийн "зах зээлийн" эм тариа, вакцины талаар олон зүйлийг мэдэж ойлгож авах болноо.

Монгол Хүн та энэ бүх эрсдлээс өөрийгөө болон хайртай ойр дотныхон, хамаатан садан, найз нөхдөө урьдчилан сэргийлж бүгд хамдаа эрүүл энх урт удаан жаргалтай амьдрах болтугай.

Үнэн Зөв Мэдээлэл бол Асар Их Хүч гэдэг билээ...

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх