МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

ХАМГИЙН ИХ УНШСАН НИЙТЛЭЛҮҮД

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

cell phones and brain cancer

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гар утаснаас цацарч байдаг долгионт цацраг хорт хавдар үүсгэх чадвартай гэдгийг зарлаж байна. Одоо дэлхийн энэ байгууллага гар утасыг хар тугалга, автомашины яндангаас гардаг хийнүүд, хлорын элдэв нэгдлүүд зэрэг хүний биед хорт хавдарууд үүсгэх чадавхитай хорт бодис, хорт үйлчлэлүүдийн ангилалд оруулсан байна. Энэ мэдэгдлээ хийхээс өмнө бол ДЭМБ хэрэглэгчдийг гар утас нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоогүй гэж тайвшруулж ирсэн билээ!?.

 Дэлхийн өндөр хөгжилтэй 14 оны 31 эрдэмтэд судлаачдын нэг баг гар утас хэрэглэх нь аюулгүй эсэх талаар олон жилийн турш судалгааны ажлууд хийснийхээ эцэст өөрсдийн энэ чухал мэдэгдлээ хийсэн байна. Судалгааны энэ багийн эрдэмтэд гар утас хэрэглэхийг “хүний биед хорт хавдрууд үүсгэх чадавхитай” гэсэн ангилалд оруулах хангалттай олон тооны бодит баримт нотолгоонуудыг олж тогтоосон ажээ.

Энэ нь гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй цацарч байдаг цацраг нь эрүүл мэндэд аюулгүй гэсэн дүгнэлтийг хийхэд хангалттай удаан хугацааны судалгаа шинжилгээний ажлууд одоо хүртэл хийгдээгүй байгааг хэлж байгаа хэрэг юм. Гэсэн хэдий ч хүнд хорт хавдарууд үүсгэдэг байж болзошгүйг баталж байгаа хангалттай олон тооны мэдээллүүд хуримтлагдсан байгаа ажээ.

“Хамгийн том асуудал нь гар утасыг хэрэглэх нь хожим чухам ямар бодит үр дагавруудад хүргэхийг нь харахын тулд хэдэн арван жил өнгөрөх ёстойд оршиж байгаа юм” гэж Лос-Анжелос хот дахь Хүн эмнэлэгийн төвийн доктор Кейт Блэк анхааруулж байна.

Гар утаснуудаас цацарч байдаг цацргийн хэлбэрийг ионжуулдаггүй хэлбэрийн цацраг гэдэг байна.

“Энэхүү бичил цацраг нь чухам яаж хүний толгой тархи, бие цогцост үйлчилж байдгийг нь төсөөлбөл гал тогооны бичил долгионы зуухны ажиллагаатай нэн төстэй ажилладаг ба үүний үр дүнд хүний тархи аажмаар шарагдаж байдаг. Ийм учраас хүний тархи болон бие эрхтэнд хорт хавдарын голомт үүсч хөгжихийн зэрэгцээ ой санамж мохож муудах зэрэг бусад олон сөрөг үр нөлөөнүүдийг нэгэн зэрэг авч байдаг. Учир нь тархины ой санамж нь бид гар утасыг чихэндээ барьж ярьдаг толгойн яг тэр шанаа хэсэгт байрладаг”.

Европын экологийн агентлагаас гар утас нь хүмүүсийн эрүүл мэндэд тамхи татах, шохойн чулуу ба этилжүүлсэн бензин зэрэг шиг хорт хавдарын эрсдэл учруулж байгааг зарлаж нэмэлт судалгаанууд заавал явуулахыг шахаж шаардаж байгаа ажээ. Питсбургийн Их сургуулийн хорт хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн өөрийн бүх ажилтан нарт хорт хавдар үүсч хөгжих болзошгүй эрсдэлээс шалтгаалж гар утасны хэрэглээгээ хязгаарлахыг уриалсан зөвлөгөө шаардлагыг илгээсэн байна.

“Хэрэв та хорт хавдарыг, үүний дотор тархины хорт хавдарыг судлах юм бол ийм хавдар нь удаан хугацааны турш аажмаар үүсч хөгжиж томордгийг мэдэх болно. Гар утаснаас нь гарч байгаа цацраг өөрийнх нь бие цогцост удаан хугацаагаар нөлөөлж байгаад хорт хавдар үүсгэх чадавхитай гэдгийг хүмүүст урьдчилан сануулж байгааг буянтай сайн ажил гэж би бодож байна” гэж Вашингтоны Их сургуулийн профессор Генри Лэй хэлж байна. Энэ эрдэмтэн цацрагийн нөлөөллийг 30 жил судалж байгаа ажээ.

Гар утаснуудын нөлөөг судалсан олон улсын маш том судалгааны үр дүнгүүд нь 2010 онд гарсан билээ. Энэ үр дүнгүүдээс харвал 10 ба түүнээс олон жил гар утас хэрэглэсэн судалгаанд хамрагдсан тэр хүмүүст тархины глиома өвчнөөр өвчилсөн түвшин нь 2 дахин их болсон байсан байна. Глиома бол тархины хорт хавдарын нэг төрөл хэлбэр юм.

Гар утаснууд хэрэглэж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд учруулж байгаа эдгээр сөрөг үр дагавруудыг судалж гарган тавьсан судалгаанууд өнөөдрийг хүртэл огт байдаггүй байна!!!

“Хүүхдүүдийн гавлын яс ба арьс нь нимгэхэн байдаг учир энэ цацраг хүүхэд, залуучуудын тархи руу нь илүү гүн гүнзгий нэвтэрч байдаг. Тэдний эд эс нь илүү хурдан хуваагдаж байдаг тул энэ цацрагийн сөрөг нөлөө нь бүүр ч их байгаа нь ойлгомжтой” гэж доктор Блэк анхааруулж байна.

Одоогоор гар утасны олон үйлдвэрлэгчид гар утсаа биенээсээ аль болох хол байлгах ёстой тухай хэрэглэгчдээ урьдчилан сануулж эхлээд байгаа ажээ.

Жич: Гэвч харамсалтай нь ямар ч аргаар хамаагүй мөнгөний ашиг орлого олох гэсэн тачаал бол өнөөгийн энэ неолиберал зах зээлийн араншин билээ. Үр үндсээ үлдээх чадваргүй болох, тархины гэмтэл бүр цаашилбал хорт хавдартай болох ирээдүйгээ бид өөрсөддөө олсон хэдээсээ төлөн авцгааж байгаа нь хир зэрэг эрүүл ухаан бэ?

Бүгд л гар утастай байдаг шүү дээ гэж үү? Ийм хачин хавтгайрсан үзэгдлийг нийгмийн солиорол гэдэг юм шүү дээ!... ТВ-ээр харамсалтай нь тархины угаалга + барааны ухуулга давамгайлах болсон доо. Тэдэнд танаас мөнгө л сааж байх нь чухал шүү!

Нийтлэлийн эх сурвалж (англи хэл дээр):

http://edition.cnn.com/2011/HEALTH/05/31/who.cell.phones/index.html

2012.9.12

YouTube-ээс нэмэлт мэдээллүүд хайх түлхүүр үгс: cell phone dangerous, cell phone cancer risks, cell phone tumor гэх мэт. Мэдээжийн хэрэг, гар утас үйлдвэрлэгчид, гар утасны үйлчилгээний компаниудын "ашиг сонирхлын зөрчилтэй" "мэдээллүүд" хангалттай байдгийг анхаараарай.

Сэмхэн орж ирж харчихаад - өнөөгийн хүмүүсийн араншингаар энэ мэдээллийг "хэрэглэчихээд" арилаад өгөх биш харин тогтоон уншиж ойлгож тэгээд сэхээрч ухаарч ах дүү амраг садан, найз нөхөддөө хэлж урьдчилан сануулаарай. Хамгийн гол нь бодит ажил хэрэг болгож өөрөө өөрсдийгөө урьдчилан сэргийлээрэй !!!

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Барсболд.Н
0 # Барсболд.Н 2012-08-27 01:38
Бид ер нь мөрөөдөөлгүй ард түмэн... Улсаараа мөрөөдөөлгүй!!! Дайн дажинд нэрвэгдсэн улсууд одоо биднээс давуу нь мөрөөдөөлтэй байж санасандаа хүрж байна шүү дээ. Бас удирдагч гэж санахын ч хэрэггүй...! Аль аль нь  үгүйлэгдсээр л байгаа. Одоогийн тогтолцоог бодож олсон бүлэг этгээдүүдэд шунал, мөрөөдөл байдаг болохоор тэд биежүүлж болж байна шүү!! Тийм биздээ...?
Энэ порталаа эрхэлсээр байгаарай Болороо ах минь! Амжилт ололтын дээдийг, сайн сайхныг хүсье (^_^)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2013-01-25 23:14
Хүмүүс улам жижигрээд аль болох амар хялбар юмыг илүү хүлээж авдаг хэцүү санагдсан юмаа шууд л муулж зүхэх маягаар өөрөөсөө холдуулдаг үгүй бол шууд чадах үгүйгээ ч бодохгүй аз үзэж дарах гэж оролддог.Энэ бүхэн хүмүүс улам жижгэрч байгаагийх байх аа. Элитүүд эрэмдэгүүд гэх маягаар харилцан хамааралгүй хөгжиж эхэлбэл ч...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2013-01-25 23:24
Бид америкчуудаас өөр болохоороо өөр хөгжил жаягтай байсан байх аа.Мөрөөдөлгүй гэгдэж байгаа нь ч монгол генэнд учир байгаагийх биз.Таны энэ нийтлэлүүдийг массын 70-80хувийг бүрдүүлж байгаа хэсэг буюу сонгогчид ойлгодогсон бол.Би таны тухай хүүхэд байхаасаа л буруу ойлголттой явжээ дээ.Гэхдээ таны 10 жилд хэн ч биш байхын бусдаас өөр байсныг чинь мэднээ.Бас яаж хөдөлмөрлөж дүү нараа хүмүүжүүлж авч явж байсныг. Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зорин
0 # Зорин 2016-05-14 03:22
Монгол Монголоороо байх шиг Сайхан юм хаа байсын , Америк орон чинь угаасаа эх орончгуй цагаачдын шээснуудээс бурдсэн орон шдээ ...Америкийн уугуул оршин суугчид нь Индианууд
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх