Вакцин хийлгэсэн хүүхэд хийлгээгүйгээсээ тав дахин их өвчилдөг

Үр хүүхдүүддээ вакцин хийлгэхэд болгоомжтой ханддаг хүмүүст дуулгах нэг мэдээ байна. Саяхан эрдэмтэд томоохон судалгаа хийж, вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийг харь­­цуулснаа мэдэгджээ.

Өмнө нь явуулсан хараат бус судалгаанд вакцин хийлгэсэн хүүхдүүд хийлгээгүйгээсээ 2-5 дахин их өвддөг болохыг тогтоосон байдаг.

Харин хамгийн сүүлийн судалгаанд вакцинжуулаагүй хүүхдүүдийг Германы эрүүл мэндийн үндэсний судалгаатай харьцуулж үзжээ. Үүнд 19 хүртэлх насны 17000 хүүхэд хамрагдсан байна. Доктор Андреас Бахмайрын санаачилсан уг судалгаа одоо ч гэсэн үргэлжилж байгаа аж.

Үүнээс гадна Бахмайрын судалгаан дээр тулгуурлан Америкийн нэгэн сайт вакцин хийлгэсэн хүүхдүүдээ ажиглахыг эцэг эхчүүдэд уриалсан байна. Одоогоор сайтын энэ судалгаанд АНУ-ын 11000 иргэн хамрагдсан байна. Түүнчлэн өөр нэгэн судалгааг цөөн гэр бүлийн дунд хийжээ.

Гэтэл аль ч судалгааны үр дүн ойролцоо гарч байв. Мэдээж эдгээр судалгааг хэвлэл мэдээллийн үндсэн хэ­рэгслүүдээр цацсангүй. Мөн Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв, эсвэл Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагаас судалгаанд хөрөнгө оруулалт хийгээгүй юм.

Яагаад гэвэл тэд вакцин хийлгээгүй хүүхдүүдийг хийлгэсэнтэй нь бодитоор харьцуулж, өөрсдийнхөө вакцин­жуулалтын ач холбогдол гээд яриад байдгийг үгүйсгэхийг хүсээгүй аж.

Судалгааны үр дүнгийн хураангуй

Санал асуулгад оролцогсдын тоочсоноор хүүхдийн өвчлөлд багтраа, давтан ангина, архаг бронхит, харшил, экзем, чихний үрэвсэл, шижин, нойргүйдэл, хэт идэвхтэй байх, хэл яриа, хөдөлгөөний чадвар саатах зэрэг ордог байна.

Шинэ Зеландын “Immunization Awareness Society” нэртэй бүлэг 1992 онд 245 өрхийн 495 хүүхдийг судалжээ. Тэд хүүхдүүдийг вакцин хийлгэсэн (226), вакцин хийлгээгүй (269) гэж хоёр ангилсан байна. Ингээд хүүхдүүдийн өвчлөлийн түүхийг судалтал вакцин хийлгээгүй нь дээрх хүүхдийн гэх өвчнүүдээр өвчлөх нь харьцангуй бага байсан аж.

Түүнчлэн Шинэ Зеландын Крайстчерч хотод хийсэн өөр нэгэн судалгаагаар 1977 он болон түүнээс хойш төрсөн хүүхдүүдийн өвчлөлийн түүхэд дүн шинжилгээ хийжээ. Гэтэл вакцин хийлгээгүй хүүхдүүдээс нэг нь ч багтраа өвчин тусаагүй байна. Харин вакцин хийлгэсэн хүүхдүүдийн 25 хувь нь 10 хүртэл насандаа энэ өвчнийг тусч, эмчлүүлж байсан гэнэ.

Бахмайрын судалгааны явцад хүүхдүүддээ тарилга хийлгэхийг хүсээгүй эцэг, эхчүүд вакцинжуулалтын аюултай байдлыг тэмдэглэж, үр хүүхдийнхээ дархлааг өөрөөр нь хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Дархлал судлалын доктор, “Vaccine Illusion” номын зохиолч Татьяна Обуханыч вакцин хэрэгтэй гэдэг хэвшмэл ойлголтыг эсэргүүцэж үгээ хэлдэг. Тэрбээр “Вакцинууд ямар нэгэн өвчний эсрэг жинхэнэ дархлаа тогтоож чаддаггүй” гэж мэдэгджээ. Харин ч өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

ХБНГУлсын нэр эрдэмтэн доктор Матиас Рат дэлхийн олон нийтэд хандан уриалж байна:

Барууны эм, вакцин, химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациуд - картелууд (үгссэн бүлэглэлүүд) дэлхийн хүмүүсийг өвчлүүлж байгаад тэдний өвчин шаналал, гай зовлон дээр мөнгө хийж байна. Тэгэхдээ та нарын тархийг байнга маш хүчтэй угааж "юм мэдэхгүй байх эрх чөлөөтэй" болгож байна... Эцэст нь энэ бүх ардчилал, зах зээл гэх мэт үгс нь гоё сонсогдох боловч цаад учрыг нь сайн тунгааж ойлгох юм бол энэ бүхэн нь ичгүүргүй залилан, хүний эсрэг, улс үндэстний эсрэг ер нь хүн төрөлхтний эсрэг тун хорлонтой үйл ажиллагаа юм.... Одоо өдөр тутмын хоол хүнс чинь гоё сав баглаатай болсон боловч генийн өөрчлөлттэй түүхий эдээр хийсэн, маш их химийн орц найрлагатай болсон байгаа. Үүнийг идэж ууж өвдөөд дараа нь ууж хэрэглэж байгаа эмүүд чинь бараг бүгд энэ олон өвчний цаад уг үндэсийг устгаж анагаах биш харин өвдөлтийг түр намжааж өвчнийг чинь улам угжируулж мөнгийг чинь улам их сааж байгаа.

ЭНЭ БҮХНИЙ ЦААД СЭДЭЛ БОЛ ЕРДӨӨ Л МӨНГӨ ХИЙХ ГЭСЭН АСАР ИХ ЁРООЛГҮЙ ШУНАЛ ЮМ. Үүнийг л либерал ардчилал, бүрэн эрх чөлөөтэй + үл үзэгдэх гартай !!! зах зээл гээд байгаа юм шүү дээ...

Жич: Нэрт эрдэмтэн Матиас Рат-ын олон чухал нийтлэлүүд интернэтэд бий... Та бүхэн мэдээллийн зүгээр нэг "хэрэглэгч" биш харин чухал мэдээллүүдийг хамтран бүтээгчид болцгоож иймэрхүү чухал нийтлэлүүдээс сонгож орчуулбал эсвэл өөрсдөө бүр шинээр бичвэл тус сайтанд тавьж болно.

 

Энэ мэдээллийг цааш нь улам олон монголчууддаа дамжуулаарай

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх