БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР ОРШВОЙ ...

Үлгэр бол бидний багадаа сонсож итгэж байсан, гэвч үнэн бодит байдал дээр бол огт байхгүй, болоогүй үйл явдлын “тухай” үнэн мэт болгож бичсэн, ам дамжин ярьдаг хийсвэр түүхүүд билээ. Бид том болж ухаан суухын хирээр үлгэр, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар шиг зөрөөтэй, үлгэрт гардаг олон зүйлүүд угаасаа боломжгүй бодиттой бус болохыг аажмаар ойлгож гагцхүү үлгэрүүдээр дамжуулан өгч байгаа тэр үнэт сургамжууд нь илүү чухал болохыг ухамсарладаг. Үлгэр бол ам дамжин яригддаг хийсвэр түүх байдаг бол харин одоогийнх шиг зарим нэг үлгэр дотор амьдрах ньөөрөө ухаангүй хэрэг ба алсын уршигтай төөрөгдөл юм.

ДОЛЛАРААР БОСГОСОН ӨРИЙН ПИРАМИД бол ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ 
ДАЙН ДАЖИНГИЙН шалтгаан!

Доллар бол манай зэвсэг, харин үүсгэж буй асуудлууд нь танайх!

АНУлсын сангийн сайд Джон Коннели, 1971 он

ДОЛЛАРЫН ДЭВСГЭРТҮҮД ДЭЭР ДҮРСЭЛСЭН НУУЦЛАГ ТЭМДЭГҮҮД
ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ !!!

Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ? Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ. Энэхүү дэвсгэртийн загварыг хожим АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон Генри Уоллесын даалгавраар орос гаралтай зураач Николай Рерих бүтээсэн байна. Рерихт даалгавраа өгч байсан тэр нууцлаг хүмүүс чухам яагаад нэгтийн долларын дэвсгэртийг сонгон юм бол, шууд л 100-тын эсвэл 10-мянгатын эсвэл бүүр 100-мянгатын долларын дэвсгэрт дээр ч дүрсэлж болох байсан биш үү? Тэр үед ийм том номиналтай долларын дэвсгэртүүд цөөхөн ч гэсэн гүйлгээнд байсан юм. Ер нь олон нууц нийгэмлэгүүд нэгийн тоог бусад тоонуудаас онцгойлон авч үзэж билэгдлийн онцгой утга, ач холбогдол өгсөөр ирсэн юм.

 

“Өргүй Монгол”-ын төлөө

 “Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг. Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан дүр зураг тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ.

us dollar chinese yuan 13743511

АНУ-ын Конгресс хуулиа баталлаа...

2010.10.06

АНУ-ын Конгрессын Доод танхим олонхийн /348:79/ саналаар Засгийн газартаа мөнгөн тэмдэгтийн доогуур ханштай байгаа гэж үзсэн экспортлогч улсуудын бараанд гаалийн нөхөх тарифууд ноогдуулах эрхийг олгосон хуулийн төслийг баталсан байна. Энэ хуулийн үйлчлэлд юуны өмнө Хятадын хямд экспортын асуудал хөндөгдөнө. Вашингтон юанийн ханшийг зохиомолоор доогуур барьж байна гэж үзэж буй учир Бээжингээс өөрийн мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөхийг сүүлийн үед байнга шаардах болсон юм.

ДЭЛХИЙН ОДООГИЙН САНХҮҮ-ЭДИЙН ЗАСГИЙН
ХЯМРАЛ МУХАРДЛЫН ОНОЛ