Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”. Гэвч энэ ДНБ гэгч үзүүлэлт бол манай улсаас хичнээн хэмжээний хөрөнгө баялаг гадагш урсаж байгааг л тооцож байгаа дүн - “хошгируулах даллага" болохоос юмны эзэн, сумны занги монголын ард түмэнд энэ өсөлтөөс нь тусч наалдах юм бараг байхгүй байгааг, цаашид ч ийм байсаар байхыг монголын олон нийт эрхбиш ядаж зөнгөөрөө ойлгож эхэлсэн байгаа...

youngpicture

Хаана ядуу гэр бүлд амь зууж байгаа хүүхдүүдийн түвшин хамгийн өндөр байгаа вэ?

ЮНИСЕФ-ийн хийсэн судалгаагаар америкийн хүүхдүүдийн 23,1% нь ядууралд амьдарч байна. Энэ үзүүлэлтээр АНУ эдийн засгийн хөгжингүй улс орнуудын дунд 2-р байр эзэлсэн байна. Хүүхдүүдийн 25,5% нь ядуу гэр бүлд амьдарч байгаа Румын улс 1-р байрт оржээ. 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ЛУЙВАР ба ДҮЛЗЭНГҮҮД

“Оюу толгой”-н гэрээний талаархи халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад канадууд нь “бидний зохиосон эдийн засгийн загвар 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор Монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ. Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачихаад “модель”-д нь шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж ард нь харийн эзэд нь байгаа болохоор омогшиж бардамнаж байна.

Барууны хэдхэн том корпорац дэлхийн санхүү-эдийн засгийг  бүрэн гартаа оруулж хянадаг болсон байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна

Сэтгүүлч С. Отгонбаяр /Өдрийн шуудан/

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуу­лийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтойучраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутол­гойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Мон­голдоо улам илүү ойртоно гэж олон хүн найд­сан, итгэсэн!?

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ.


АРДЧИЛСАН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛ КАПИТАЛИЗМЫН ЧАМАЙГ
ДООГЛОН ЭЛЭГЛЭСЭН БАГ ЮМ

/Эрин цагийн дуудлага - Zeitgeist - Цайтгаис баримтат номооос../

ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЦААД МӨН ЧАНАР ба
ХАМГИЙН АГУУ ЗАЛИЛАНГИЙН ОНОЛ

Доктор Джон МакМартри
Жьюелфийн Их сургуулийн хүндэт профессор
/bolor.info дэлгэрүүлэн тайлбарласан/

Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавхи юм.

"...Залуу өсвөр үе нь манай рок хөгжмийг сонсож джинс өмсөхийг хүсч эхлэнгүүт бид үзэл суртлын Хүйтэнд дайнд ялалт байгуулах болноо..."

У. Черчилл