green peace and money

НОГООН ХӨГЖИЛ ГЭГЧ ХАЛХАВЧИЙН ДООР
НОГООН $$$ ДОЛЛАРУУД Л ЗАВШИХ ЗОРИЛГОТОЙ 

1971 онд Green Peace (Гринпиис) нэртэй олон нийтийн байгууллагыг дэлхий дахины байгаль орчныг бохирдлоос хамгаалах, дайн хүчирхийлэлгүй даян дэлхийг байгуулахыг мөрөөдсөн хэсэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан гэдэг /дор хаяхад тэгэж сурталчилдаг/ билээ. Тэгээд эхний хэдхэн сайн дурынхныг суулгасан нэг жижиг усан онгоц Канадын Ванкувер хотоос гарч Аляскын нэг жижиг арлыг чиглэн хөвсөн байна. Тэр үед тус арал дээр америкийн эрх баригчид газар доор цөмийн бөмбөг дэлбэлж туршилт явуулах гэж байсан ажээ. Энэ байгууллагын албан ёсны сайт дээр одоо байгаа албан ёсны түүх нь чухамдаа яг ингэж эхэлдэг...

Гэвч дэлхийн байгаль орчны төлөө тэмцдэг гэж өөрийгөө сурталчилдаг энэ байгууллагыг анх үүсгэн байгуулсан Дэвид МакДаггар гэгч урьд өмнө нь 20 жилийн турш эрхэлж байсан барилгын бизнес нь "шатсны" дараа гэв гэнэтхэн дэлхийн байгаль экологийг хамгаалахаар шийдснийг хүмүүс тэр болгон мэддэггүй /мэдүүлдэггүй гэвэл үнэнд илүү ойртох биз ээ/ ?! Баруунд барилгын бизнес 20 жилийн турш эрхэлнэ гэдэг бол юуны өмнө томоохон түшмэдүүд, улстөрчид болон том мөнгөний ертөнцөд эргэлдэж байсан гэсэн үг ба ийм баян чинээлэг, мөн далд нөлөө ихтэй хүн гэв гэнэтхэн байгаль экологийн тэгээд бүүр сайн дурын тэмцэгчболон хувирсан нь тохиолдлын хэрэг байв уу!? Яг энэ асуултанд энэхүү "ногоон" байгууллагын сайн дурын идэвхтэн, ажилтанууд асан хүмүүс хариулж энэ "ногоорсон" байгууллагын үнэн дүр төрхийг нь дэлгэн илчилж байгаа.

Энэ байгууллагыг анх байгуулахад л нэгдэж энэ үйлст амьдралынхаа бараг тэн хагасыг зориулсан Пол Уотсон ярихдаа Гринпиисийн баримтлах болсон үйл ажиллагааны зарчмуудыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан учир эцэст нь энэ төрөл арилжсан байгууллагыг орхин гарахаас өөр аргагүй болсон ажээ. Тэрээр "... Гринпиисчүүд далайн халимуудын асуудлыг эхлэн барьж авсны гол шалтгаан нь далайн халимуудыг хамгаалах гээд өмөлзөөд байгаа юм биш ээ, хамаг учир нь энэ хөтөлбөрт жилдээ хандив болон бусад хэлбэрээр 30-40 сая доллар цуглардагт байгаа юм аа! Ер нь гринпиичүүдэд байгаль орчны нэг ч асуудлаар өөрийн гэсэн зарчим байр суурь гэж байдаггүй бөгөөд харин тэдэнд экологи ногоон халхавчийн доор гол нь бизнес хийх явдал чухал юм! Тэд тухайн нэг асар их мөнгө үнэртсэн байгаль орчны асуудлыг шүүрч аваад дандаа дэвэргэн сурталчилж бусад улс орнуудыг эсвэл өрсөлдөгчдийг нь "ногоон асуудлын" шахаанд оруулж тэднээс элдэв аргаар мөнгө саахад чиглэдэг. Тэдэнд хамгийн гол зорилго нь байгаль экологийн асуудал нь огт биш ээ, харин аль болох ийм асуудлыг дэвэргэн том дуулиан шуугиан дэгдээж гоё гоё зурагт рекламуудаар жирийн хүмүүсийн анхаарлыг татах замаар гадаадын өрсөлдөгч компаниудад шахалт дарамт үзүүлж тэднээс далдуур мөнгө саах нь л чухал байдаг. Тэд үнэн хэрэг дээрээ өнөөгийн энэ байгаль орчны асуудлуудын талаар юуг ч өөрчлөхийг хүсдэггүй бөгөөд бүр өөрсөддөө ийм зорилго ч тавьдаггүй юм аа! Тэгээд тэд нар бүх байгаль орчиныг хамгаалах гэсэн буянтай зорилгыг л хувийн сувдаг зорилгодоо ашиглах, энэ нэрийн доор асар их мөнгөний шантаж хийх замаар жишээлбэл, дэлхийн олон оронд жилдээ нийт 60 сая долларын түрээстэй офисуудтай болсон байгаа нь миний анхны тавьж байсан зарчим, дотоод итгэл үнэмшил, зарчмуудтай минь таарахгүй байсан учраас би энэ хачин болсон байгууллагыг орхин хаяж гарсаан" гэж гэж ярьж байна.

Жишээлбэл, Австралийн Mineralogy компанийн захирал Клайв Палмер ярихдаа "Тэдний үйл ажиллагааны нэг тайлан нь энэ байна. Энэ тайландаа тэд өөрсдөө дурьдснаар Грийнпис эхний гарааны мөнгө болгож 10 сая долларыг АНУ-аас авсан байна. Энэ мөнгөний ихэнх нь Рокфеллеруудын сангаас орж ирсэн бөгөөд одоо тэд нар Тагнуулын Төв Газрын заавраар энэ бүхнийг хийж байгаа. Хэн ч сайн сайхан байгаль орчинтой байхыг эсэргүүцэхгүй шүү дээ. Гэвч энэ бүхний далбаан доор бид нарыг харийн улсын эрхшээл хяналтанд оруулахыг хүсэхгүй байна" гэж нотолж байна. Ийнхүү Гринпийсийн довтолгооны хамгийн гол байнууд нь АНУ, Их Британи мэтийн барууны орнуудын гол өрсөлдөгч улс орнуудын компаниудын эсрэг чиглэж байдаг. Энэ бол байгаль орчны асуудал гэхээсээ илүү геоулстөрийн дайн явуулж байгаагийн нэг хэлбэр юм...

Бараг анх байгуулагдсан цагаасаа хойш Гринпиис дэлхийд томоохон компаниудын хооронд дахь өрсөлдөөний далд зэвсэг нь, үндэстэн дамжсан корпорациудын зүгээс бусад улс орнуудад явуулах пиар сурталчилгаа, засгийн газруудад нь шахалт дарамт үзүүлэх лоббийн нэг гол зуучлагч нь болсон бөгөөд одоо бодит байдал дээр тэдний хөлсний "ногоон арми" нь болсон байгаа гэхэд хилсдэхгүй юм. Эхэн үедээ тэдний зарим нэг дайралтанд Nike, Addidas, Coca-Cola зэрэг барууны корпорациуд ч өртөж байсан байна. Гэвч энэ худал дүр эсгэлт нь ердөө л дэлхийн олон нийтийг хуурч энэ байгууллагын тунхаглаад байдаг тэр ариун зорилгод үнэмшүүлэхэд оршиж байв. Харин үнэн хэрэг дээрээ бол Гринпиисийн "ногоон" тэмцлийн хамгийн гол чиглэл, хамгийн чухал байнууд нь Барууны том корпорациудын өрсөлдөгчид болох бусад улс орнуудын улсын томоохон компаниуд байдаг нь одоо хэнд ч нууц биш болсон юм. Өөрөөр хэлбэл, Гринпиис бол Барууны том корпорациудын "чөлөөт" гэж нэрлэдэг зах зээлийн өрсөлдөөнийх нь нөгөө "үл үзэгдэх гар" гээд байдаг юмных нь ганцхан жишээ аж....

Гринпиис хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Канадын иргэн Патрик Муур: "Би Гринпиис хөдөлгөөний удирдагч нарын дунд ганцаархнаа байгаль экологийн судлаачийн мэргэжилтэй байсаан, харин бусад дарга нар улстөр, бизнесийг л илүү их сонирхдог байсан. Тэд нар удалгүй хүмүүсийн амьдралын орчны сайн сайхны төлөө тэмцэхийн оронд харин жирийн хүмүүс өөрсдөө манай Гаригийн дайснууд гэдэг фашист бодол байр суурьтай болцгоосон доо. Өнөөдрийг хүртэл тэд ийм байр суурьтай хэвээр байгаа. Ийм учраас л би энэ хөдөлгөөнийг хаяж гарсан юм. Учир нь жирийн хүмүүсийн амьдрал, тэднийг дайснуудаа гэж үзэх болсон энэ байгууллага дотор би цаашид байгаад байхыг хүсээгүй"...

Эхлээд Патрик Муур энэ ногоон хөдөлгөөний нэг эрс "ногоон" үзэлтэн байсан ажээ. Гринпиисчүүдийн анхны томоохон ажиллагаа нь Аляскийн орчим дахь АНУ-ын цөмийн туршилтын талбар байсныг дээр дурьдсан. Тэр үед цөмийн туршилтын дэлбэрэлтүүд нь цунами үүсгэж тэндхийн бүх амьд байгалийг устгана гэж гринпиисчүүд баталж байжээ. Харин АНУлс үүнийг нь хайхралгүй цөмийн туршилтын бөмбөгөө дэлбэлсэн ба тэнд цунами үүсэж сүйрэл болоогүй аж. Гэсэн хэдий ч энэ ажиллагааны хамгийн гол үр дүн нь гринпиисчүүд АНУ-ын энэ үйл ажиллагааны эсрэг мэт, мөн тэр үед дэлхий нийтийн хамгийн гол асуудал болоод байсан цөмийн зэвсгийн туршилттай холбогдсон дуулиант ажиллагааныхаа ачаар дэлхий дахинд нэрээ зарлаж, шударга үнэний төлөө аймшиггүй тэмцэгч гэсэн ойлголт төсөөллийг дэлхийн олон нийтэд төрүүлж мөн үүний хажуугаар анхны томоохон хандивуудаа цуглуулж мөнгө хөрөнгөтэй болж чадсан ажээ!

Гринпиис хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Канадын иргэн Патрик Муур: "Би Вьетнамд АНУлсын хийж байсан [химийн] дайн, ер нь Хүйтэн дайны үр дүнд хүмүүс бид бүх нийтээрээ цөмийн дайнд устаж мөхөх, цөмийн туршилтууд нь байгаль орчныг бохирлон сүйтгэх аюулын эсрэг байсан учраас би энэ хөдөлгөөнийг анх санаачлан байгуулалцсан юм. Энэ бол миний амьдралын нэг эргэлтийн цэг байсаан"...

1985 онд Гринпиисийн хэсэг идэвхтнүүд өөрсдийн усан онгоцоор Францын цөмийн туршилтын талбайнууд байрладаг францын полонезийн арлуудын усан хил үрүү нэвтрэн орсон юм. Харин усан хил хязгаарыг нь зөрчсөн тэдэнтэй францын хилчид нэг их ёсорхоод байсангүй гринпиисчүүдийн сууж явсан усан онгоцыг нь зүгээр л дэлбэлчихсэн ажээ! Энэ мөргөлдөөний үед гринпиисчүүдийн нэг - гэрэл зурагчин нь амь үрэгдсэн байна. Энэхүү цус асгарсан дуулиант үйл явдлын дараа Гринпиис гэдэг байгууллагын тухай дэлхий өнцөг булан бүрд мэдэх болсон ба жирийн хүмүүсийн зүгээс ч мөнгө, хандивууд урсаж эхэлсэн байна. Тэд энэ удаагийн ажиллагаагаараа 25 сая доллар цуглуулж чадсан ажээ...

Гринпиис хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Канадын иргэн Патрик Муур: Тэр үед гринпиисчүүд бид цөмийн дайны эсрэг тэмцэж байсан. Тэгэхэд АНУ, Франц болон Орос улсууд цөмийн зэвсэг туршдаг байсан....Бид үүний эсрэг тэмцэж байсан....

Гринпиис гоё зураг рекламууд үзүүлж бас дуулиантай хэрэг зарга үүсгэх зэргээр дэлхийн олон нийтийн анхаарлыг яаж татах вэ гэдгийг хэзээд мэддэг. Хамгийн сүүлчийн жишээ бол, саяхан 9-р сарын 18-нд Гринпиис хөдөлгөөнийхөн Оросын усан хилийг зөрчиж "Приразломная" газрын тос олборлох тавцан уруу нь дайрсан байна...

 greenpeace1  greenpeace2

Гринпиис хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Канадын иргэн Патрик Муур: Миний бодлоор бол Оросын усан хил хязгаарыг зөрчиж энэхүү газрын тосны платформ уруу, Оросын газрын тосны аж үйлдвэрлэлийн эсрэг дайрсан нь гринпиисчүүдийн хувьд ихээхэн ноцтой алхам юм. Газрын тосны үйлдвэрлэл бол Оросын хувьд их чухал аж үйлдвэрлэл юм. Тэд ингэж өөр аль нэг улсын газрын тосны тавцанг булаан эзэлж түүнд өөрсдийнхөө хөвдөг станцыг холбож байгаа нь ихээхэн өдөөн хатгасан шинжтэй харагдаж байгаа. Ийм учраас иймэрхүү өдөөн хатгалтанд аль ч улс шийдвэртэй хариу өгнө гэдгийг хүлээх хэрэгтэй. Орос ч бас ийм хариу өгсөн байгаа шүү дээ...

Гринпис бүүр ийм арга барилууд хүртэл хэрэглэдэг гэж үү?

Гринпиис хөдөлгөөний удирдлага, идэвхтнүүд үйл ажиллагаандаа ямар арга барилууд хэрэглэдэг тухай өчнөөн баримтууд нотолгоонууд байдаг. Тэд нар гэнэн итгэмтгий хүмүүсийн нулимсыг нь дуслуулах фотозургууд авахын тулд өөрсдөө видеокамерийн өмнө далайн хавнуудыг цохин алж тамлаж байсан ба австралийн анчдад өөрсдөө мөнгө өгч кенгуру алуулж фото видеобичлэг хийж авч байсан байна. Гринпиисчүүд өөрсдөө мөнгө өгч хөлсөлсөн хулгайн анчдаараа хээлтэй кенгуруг алуулж хэвлийгээс нь нялх зулзагыг гарган хаяж зургийг нь авч цацаж байсан баримтыг 1986 онд австралийн эрэн сурвалжлагч сэтгүүлчид олж тогтоосон ажээ....

Гринпис барууны корпорациудын хөлсний шантажчид гэж үү?

Гринпиис-ийн эхний тэр үйл ажиллагаанууд нь дэлхий дахинд ихээхэн дуулиан шуугиан тарьсан билээ. Тун удалгүй Барууны үндэстэн дамжсан корпорациуд энэхүү хөдөлгөөнийг өөрсдийн өрсөлдөгч нараа намнах зэвсэг болгон ашиглаж болохыг ойлгосон байна. Ийнхүү энэ ногоон байгаль орчныг хамгаалдаг хөдөлгөөн одоо Барууны том бизнесийн зүгээс бусад улс орнуудын засгийн газруудад дарамт шахалт үзүүлдэг үр дүнтэй нэг зэвсэг нь болсон хувирсан ажээ...

Нэгэн жишээ. 1985 онд Гринпиисийн идэвхтэй оролцоотойгоор Озоны давхаргыг хамгаалах олон улсын Венийн конвенцийг баталсан юм. Харин үүнээс хэдхэн сарын дараа шууд л Антрактидын дээр асар том озоны цоорхой үүссэн байгааг илрүүлсэн гэж дэлхийн хэвлэлээр нэг шуугих болсон билээ! Энэхүү озоны цоорхойг үүсгэсэн гол шалтаг, буруутан бол тэр үед айл гэрийн хөргөгчүүд, ер нь хөргөлтийн төхөөрөмжүүдэд ашиглагдаж байсан фреон хий гэж зарласан юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулж байсан энэхүү өргөн хэмжээний кампанит сурталчилгааны давалгаан дээр 1987 онд дэлхийн 37 улс Монереалын гэрээнд гарын үсэг зурж фреон хийнээс татгалзах үүргийг өөртөө хүлээсэн билээ.

Гэвч "цэвэр тохиолдлоор" гэх үү, үүний яг өмнөхөн фреон хийний нэг хувилбарыг гарган авах технологийг боловсруулсан байсан америкийн Дюпонт корпораци өрсөлдөгчгүй хоцорч фреон хийний дэлхийн зах зээл дээр ганцаараа монополи ноёрхлоо тогтоож асар их баяжсан байна! Мэдээжийн хэрэг, Гринпийс-ийнхэн "ямар ч аюулгүй хий" гэж зарласан, Дюпонт корпорацийн хлоргүй фреон хий нь бусад холимог фреон хийнүүдээс дулааны физик-химийн шинжээрээ бараг ямар ч ялгаагүй бөгөөд харин ч хөргөлтийн тоног төхөөрөмжүүдэд тохиромж муутай хий бөгөөд түүний хамгийн гол "давуу чанар" нь энэ хий илүү үнэтэй, бас тэр үед энэ хийг ганцхан америкийн Дюпонт корпораци дангаараа үйлдэрлэж байсан явдал юм! Өнөөдөр олон улсын эрдэмтэн судлаачид озоны тэр цоорхойн шалтгаан нь фреон хий гээд байсныг баримт судалгаануудаараа үгүйсгэж байгаа хэдий ч үүнийг одоо хэн эргэн санаж байгаа билээ дээ?!...

Одоо гринписийн гол "идэвхтнүүд" нь тусгай сургалтанд хамрагдсан, армийн тусгай салаануудын дайчид шиг бэлтгэлтэй хүмүүс болсон ба тэдний олонх нь тусгай апаратуруудтай маш сайн ажилладаг хүмүүс байдаг байна. Энэ "олон нийтийн байгууллага" одоо дэлхий даяар 2,5 сая гишүүнтэй, нэг жилд хэдэн зуун сая долларын төсөвтэй, өөрийн усан онгоцуудын бүхэл бүтэн флоттой, өөрийн телевизийн сувгуудтай, барууны рок поп урлагийн олон ододыг гарынхаа үзүүрээр хөдөлдөг, үнэн хэрэг дээрээ бол Америк-Английн үндэстэн дамжсан том корпорациудын "чөлөөт" өрсөлдөөнийх нь - ногоон шантажийнх нь нэг зэвсэг болон хувирсан байгаа...

Иймээс одоо олон том компаниуд тэдэнтэй зууралдаж үйлдвэрлэлтээ бууруулж борлуулалтаа алдан эдийн засгийн алдагдалд орж байхын оронд элдэв буяны сангуудаараа дамжуулан энэ байгууллагад далдуур өргөл барьц өгч байхыг илүүд үзэх болсон ажээ. Харин энэ өргөл барьцын хэмжээгээр, жирийн хүмүүст хүрч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдэж байдаг ба энэ байдал нь дэлхийн жирийн хүмүүс гринпиисчүүдийн энэ өвөрмөц "ногоон" тэмцлийнх нь үнийг төлж байдаг гэсэн үг юм!

Сүүлийн үед гринпиисчүүдийн хамгийн их сонирхож ноцдог болсон салбарууд бол хөгжиж байгаа бусад өрсөлдөгч улс орнуудын хамгийн өндөр үр ашигтай атомын, газрын тосны, мод боловсруулах, өнгөт металлургийн том бизнесийн салбарууд болсон юм. 1970-аад онд, мөн саяхан Францын АЕС компанийн эсрэг гринпиисчүүд хүчтэй тэмцэл явуулж эхэлсэн бөгөөд удалгүй францын сэтгүүлчид энэ бүхнийг америкийн эрчим хүч борлуулалтын корпорациуд далдуур санхүүжүүлж цаанаас нь турхирч байсныг тогтоосон байна. Иймээс одоо францчуудын олонхи нь тус хөдөлгөөний нэрийг сонсоод л бараг нулимдаг, тэнд ямар ч нэр хүндгүй болсон байгаа ажээ...

 

1990-ээд онд цөмийн ажилласан түлшийг дахин боловсруулж устгахын эсрэг оросын гринпиисчүүд ширүүн тэмцэл өрнүүлж байсан ба харин энэ бүхний үр дүнд тэдгээр маш ашигтай тендерүүдийг барууны компаниуд авч чадсан байна. Энэ нь цөмийн ажилласан түлшийг дахин боловсруулж устгах өндөр ашигтай дэлхийн зах зээлээс Оросын атомын аж үйлдвэрлэлийг шахан гаргах далд зорилготой, хөлсний идэвхтнүүдийн гараар хийсэн тусгай ажиллагаа байсан ажээ..

Гринписчүүд дайран ноцох ямар нэг обьектыг сонгон авахдаа ихэнхдээ зөвхөн гадаадын том компаниудын ашигтай бизнесийг сонгодог бөгөөд харин хажуухан талд нь яг ижил үйл ажиллагаа явуулж байгаа барууны компаниудыг бол огт оролдоггүй байна!?

Гринпиис-ийн энэхүү хачин жигтэй ажиллагаа - хоёр нүүртэй байдлынх нь хэдхэн жишээг энд дурьдвал:

2010 оны 4-р сарын 10-нд Мексикийн далайн Буланд газрын тосны хайгуул хийж байсан Британийн Бритиш Петролеум корпорацийн өрөмдлөгийн тавцан дээр дэлбэрэлт гарч үүний улмаас олон хоногийн турш асар их хэмжээний газрын тос далайн усанд асгарч далайн энэ бүс нутгийн улс орнуудад экологийн жинхэнэ сүйрэл учруулж олон сая хүмүүс амьдрахын эрхэнд нутаг орноосоо дүрвэн нүүхээс өөр аргагүй болж байхад Green Peace таг чиг байсан, одоо ч таг чиг хэвээр байгаа билээ...

1999 оны 3-6-р сард НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр (!) Югославын засгийн газар өөрийн зарим иргэдийн эсрэг угсаатны цэвэрлэгээ явуулж байна гэсэн зохиомол шалтаг хэрэглэн АНУ-Британи тэргүүтэй НАТО-гийн цэргийн эвсэл Европын бараг төвд оршдог Югослав улсыг дайрсан билээ. Тэр үед цөмийн хаягдал ураны хольцтой бөмбөгөөр энэ тусгаар тогтносон улсыг агаараас бөмбөгдөж тэндхийн байгаль орчин, хүн ардынх нь эсрэг геноцид явуулж энэ улсыг дэлхийн улстөрийн газрын зураг дээрээс арчиж байхад Green Peace бас л таг чиг байсан билээ...

2003 оны 3-р сараас АНУ-Британи тэргүүтэй НАТО-ийн эвсэл дахин НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр (!) Саддам Хусейнд үй олноор хөнөөх зэвсэг байгаа гэдэг худал шалтаг хэрэглэн Ирак улс уруу дайран орж цөмийн хаягдал ураны хольцтой сум, бөмбөгүүд их хэмжээгээр хэрэглэж Иракын нутаг дэвсгэр, хүн ардынх нь амьдралын орчныг нь бохирлож геноцид үйлдэж байхад Green Peace таг чиг байсаар байсан, одооч таг чиг байгаа билээ...

2011 онд Японд Фукушимагийн /америкийн Дженерал Электрик компани энэ атомын цахилгаан станцын зураг төслийг хийж тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж хариуцаж бариулсан ба одоо дэлхийн энд тэнд ийм зураг төслөөр барьсан олон атомын станцууд ажилласаар байгаа!/ атомын цахилгаан станцид төлөвлөлт, зураг төсөл, гүйцэтгэлийн шатанд гаргасан ноцтой алдаануудаас үүдсэн сүйрэл болоход Green Peace бас л таг чиг байсаар байгаа билээ...!!! ????..........

Ашигласан зарим эх үүсвэрүүд:

1. Why I Left Greenpeace - http://online.wsj.com/articl /SB120882720657033391.html

2. Greenpeace Money Machine - http://www.nesseq.com/greenpeace-money-machine/

Хоёр нүүртэй ёс суртахуун + мөнгөний ашиг хонжоо = ?

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх